Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 234 дүгээр зарлигаар:
Б Н М А Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:1. “Б Н М А Улсын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай.
2. “Б Н М А Улсын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай.
3. “Б Н М А Улын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “ Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай.
Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1957 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаар зарлигаар:
Хөдөө аж ахуйд өндөр бүтээмж гаргасан сангийн аж ахуй, өвс хадах морин станц ба машин-мал аж ахуйн станц, хөдөө аж ахуйн нэгдлийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид, гиүүдийг “БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол, БНМАУ-ын одон медалиар шагнаж байх журмын тухай:
Б Н М А Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1. Хөдөө аж ахуйд өндөр бүтээмж гаргасан сангийн аж ахуй, өвс хадах морин станц ба машин-мал аж ахуйн станц, хөдөө аж ахуйн нэгдлийн мэргэжилтэн, ажжилтан, ажилчид, гишүүдийг “Б Н М А Улсын Хөдөлмөрийн баатар” цол, Б Н М А Улсын одон, медалиар шагнаж байх болзлыг баталсугай.
2. Хөдөө аж ахуйд өндөр бүтээмж гаргасан сангийн аж ахуй, өвс хадах морин станц ба машин-мал аж ахуйн станц, хөдөө аж ахуйн нэгдлийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид, гишүүдийг шагнуулах тухай тодорхойлолтыг БНМАУ-ын Мал Аж Ахуйн Яам, Сангийн аж ахуйн удирдах ерөнхий газраас аж ахуйн жилийн эцэст оруулж байсугай.
3. Хөдөө аж ахуйд өндөр бүтээмж гаргасан сангийн аж ахуй, өвс хадах морин станц, машин-мал аж ахуйн станц, хөдөө аж ахуйн нэгдлийн мэргэжилтэн, ажилтан ажилчид, гишүүдийг “Б Н М А Улсын Хөдөлмөрийн баатар” цол, Б Н М А Улсын одон, медалиар энэ зарлигаар баталсан болзол ёсоор 1957 онд шагнах ба хойшид энэ болзолд цаг тухайн нөхцөл байдалд тохируулан өөрчлөлт оруулж байхыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд даалгасугай гэжээ.
АРХИВЫН БАРИМТААС ХҮРГЭСЭН
ҮТА-ЫН ТҮҮХИЙН БАРИМТЫН ТӨВИЙН
САН ХӨМРӨГЧ Ц.БАЙГАЛМАА
ҮТА-ЫН ТҮҮХИЙН БАРИМТЫН ТӨВИЙН
САН ХӨМРӨГЧ Ц.БАЙГАЛМАА
No comments:
Post a Comment