Monday, 17 October 2011

Хүннү дээдсийн тухай археологийн шинэ мэдээ

Сибирийн археологчид хүннү нарын дээдсүүдийг нутаглуулсан газар болох Ноён уулын булшинд малталт хийснээр Монголын умард нутагт судалгааны ажлаа амжилттай дуусгав. Манай эриний өмнөх нэг мянган жилийн эхээр Төв Азид дэлхийн нүүдэлчдийн анхны эзэнт улсыг байгуулсан ард түмнийг ингэж нэрлэдэг байсан юм. Тэд нараас хамгаалахын тулд Хятадын их хэрмийг барьсан байна. Хятад хийцийн болон эллиний үеийн соёлд хамаарах эд өлгийн зүйлс, жишээ нь лакадсан хятадын дайны их тэрэг олдсон юм гэж хайгуулын ангийн удирдагч, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Наталья Полосьмак хэлэв. "Хятадын хааны ордныхон зэрлэг омгуудын ахлагч нарт энэ тэргийг бэлэглэжээ" гэж хайгуулын ангийн удирдагч тайлбарласан байна. "Энэ булшинд ямар байдлаар орсон нь үл мэдэгдэх морины сүүл бүхий салбадай бурхан болон эртний Грекийн сар ба ан гөрөөний Артемида охин тэнгэрийн дүрс бvхий эртний мөнгөн баавар" эндээс олдсон юм гэж тэр тэмдэглэв. "Гөрмөл ороонго өвс болон бурханы сүүлийг алтадсан байна" гэж Полосьмак хэлжээ. Бие биеэсээ олон зуун мянган километр алслагдсан газруудад хийсэн бөгөөд огт өөр өөр соёлд хамаарагдах эдгээр эд өлгийн зүйл нь "хүннү нарын сурвалжитнууд ямар зүйлийг сонирхдог байсан", нүүдэлчдийн эзэнт улс эртний соёл иргэншлийн янз бүрийн төвтэй холбоотой байсныг харуулж байна гэж тэр тэмдэглэжээ. Өөр бусад олон сонирхолтой эд өлгийн зүйл ч олдсон байна. Одоо эрдэмтэд эдгээрийг лабораторийн нөхцөлд судлана. Сибирийн археологчдод малталт хийхэд нь Монголын оюутнууд туслажээ. Наталья Полосьмак Новосибирскт "Ялагчдын соёл" гэсэн сэдэвтэй Рерихийн олон улсын бага хурал дээр хайгуулын ангийнхаа ажлын дүнгийн тухай илтгэл тавьсан юм. Аугаа их сэтгэгч, зураач, археологич Николай Рерих тухайн үедээ хүннү нарын эзэнт улсын түүхийг сонирхож байжээ. Тvvний мэндэлсний 135 жилийн ойд зориулсан энэ бага хурал ажлаа дуусгасан байна.
Я.Сvхбаатар

No comments:

Post a Comment