Амарсанаагийн хөшөө |
Ван Санжайдорж нарын бичиг.
Цэцэн хан таны амрыг эрж эргэн илгээв.
Хан таны бие амгалан уу? Дагасан сайд, хиа нар цөм сайн уу? Манай биес цөм мэнд, эдүгээ жанжин амбас лугаа хамт Ховд, Буянтын газар сууж байнам.
Нэгэн зүйл мэдүүлэх нь.Эдүгээ оргосон Амарсанааг бариулахын учирт, энэ удаа их цэрэг орох хэмээсэн нь саарч хойт жил орох тул манай Халх нар богд эзний хүнд их хишгийг үе улиран хүртсэн нь маш хүнд бөгөөд эдүгээ энэ удаа манай Халхын цэрэг буучныг сайн дарсны тулд эзэн сайшаасан болоод, бас ч орох цэрэгт манай Халх нараас морь мал гаргадаг журам буй дээр жанжин амбасын газраас морь мал гаргуулъя хэмээх ая байхуй дор, морь мал гаргахын учир манай Халхын туслагч жанжин, чуулганы тэргүү нар олон засгууд бүгдээр нийлэн хэлэлцэж шийтгэвээс зохих боловч, цэрэг орох нь хоёр сар болоод даруй явах бөгөөд, завдаж болох үгүйн тулд ван миний бие бэйл Цэдэнжав, Шагдаржав, гүн Цэдэнсампил, Батмөнх, Дамиран, Балсан, засаг Равдан, Убаши, Дондов, Сандавдорж бид бүгдээр зөвшин хэлэлцэж жанжин амбасын газраас нэгэнт албаар эрх үгүй морь мал гаргуулах ая буйн тулд, тэдний тушаахаас урьд мэдүүлбээс зохимой хэмээн хэлэлцэж, манай Халхын дөрвөн аймгаас хоёр түмэн морь, гурван мянган тэмээ гаргаж ирүүлэе хэмээн жанжин амбаст мэдүүлээд уламжлан айлтгаж явуулжухуй. Иймийн тулд энэ бүгд учираа мэдүүлэхээс гадна, энэ малыг тооны ёсоор болзсон сар өдөрт эрх үгүй цэрэг орохын урьд гүйцээж ирүүлбээс зохихын тулд, энэ бүгд аливаа учрыг таны ихэс үл айлдах биш боловч, сануулж мэдүүлэхээс өөр олон засгуудад зарлахуйд энэ хэргийг бүтээвээс үүрд амар жаргал олдох бөгөөд, өөрийн харъяат эзэн ноёны нэр ба өөрийн нэр нь сайхан болох бөгөөд, бас ч шан хишиг хүртээмой хэмээн өөр өөрийн морь мал гаргуулахын учирт зарах элч нарт амаар тушааж доорд олон ардад нийтээр ухуулан зарлуулах ажаамуу хэмээн үүний тул мэдүүлж өргөн илгээв.
Арван нэгэн сарын шинийн гурван сайн өдөр
ариун цагаан хадаг бэлэг бариулав.
ариун цагаан хадаг бэлэг бариулав.
No comments:
Post a Comment