1923 оны эцэс гэхэд аймаг, хотуудад ардын төлөөлөгчдийн хурал байгуулан, Улсын Их Хурлыг зарлан хуралдуулах бэлтгэлийг хангасан байна.
Энэ учраас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1923 оны 12 сард хуралдсан 47 дугаар хурал, 1924 оны 1 дүгээр сарын 11-нд хуралдсан Ардын Засгийн Газрын 52 дугаар хурлаас Улсын Түр Цагийн Хурлыг тараахаар шийдвэрлэн, 1924 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагт одоогийн Улаанбаатар зочид буудлын орчимд байсан МАХН-ын Төв Хорооны 2 давхар байшинд нээгджээ.

Их хуралд 4-н аймаг, дөрвөд, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхай, Нийслэл Хүрээ, буриад хошуу, Дарьганга, Ховдын тариачин хошуу, Ардын цэргийн ангийн гээд нийт 90 хүн сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байна. Үүнээс 6-нь лам хүн байв.
Уг Их Хурлаар
1. Ардын Засгийн Газар, Яамдын 1921-1924 онд гүйцэтгэн явуулсан ажлын тайлан
2. Аймгууд болон тусгай хошуудын илтгэл
3. Засгийн Газраас гаргасан хууль дүрмийг батлах
4. Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцон давхардсан тоогоор 250 гаруй санал шүүмжлэл гарган, 200 гаруй асуулт асуусан байна. Энэ нь уг хурал хэр ардчилсан шинж чанартай болсныг харуулсан хэрэг байлаа.
Ийнхүү 1924 оны 11 сарын 26-нд Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг батлажээ. Тус Үндсэн Хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалагдах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал, УБХ-ын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино гэж заажээ. Ийнхүү УБХ-ыг 30 гишүүнтэй, УБХ-ын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонгон байгуулсан түүхтэй.

Үндэсний Төв Архив, Ц.Мөнх-Эрдэнэ
No comments:
Post a Comment