Thursday 22 September 2011

Монгол голомтоо гэсэн Баргын ард түмний тэмцэл, хувь заяа

 Барга судлаач Шарайд Ц. Түмэн
Эртний баатарлаг түүхтэй монгол аймгуудын нэг нь барга юм. Тэдний тухай эртний Хятадын сурвалж бичигт тэмдэглэж, баргууд VI- VII зуунд Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэн Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр суурьшиж, XI- XII зууны үед Байгаль нуурын зүүн бие Баргажин төхөмөөр нутаглаж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Эзэн Чингис хааны үед баргууд бусад монгол аймгуудын нэгэн адил Их Монгол Улсыг бүрдүүлж, Чингис хааны Хар тугийн дор өрнө, дорныг довтолж явсан бол XV зууны үед дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байгаад ойрадуудыг өрнө зүг нүүдэллэхэд зүүн Монголын мэдэлд орсон ажээ. Монголын нууц товчоонд тэмдэглэснээр VII зууны үед Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Алунгуагийн эв эеийг хичээж явах тухай сургаал монголчуудын дунд алдаршсан юм. XVI- XVII зууны үед Хаант Орос улс газар нутгаа тэлэх үүднээс нутгийн уугуул иргэдийг буу зэвсгийн хүчээр айлган сүрдүүлж, алж устган байх дор баргууд Байгаль далай, Баргажин төхөм нутгаа орхин, эл язгуур, шашин шүтлэг нэгтэй Халх Монголдоо нийлж, Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд нутаглаж байгаад Найралт төвийн 12-р (1734) онд Манжийн хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж, Шинэ барга хэмээн нэрлэгдэх болсон ажээ.1911 оны эцсээр монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо зарлан, мөн оны өвлийн дунд сарын шинийн 9-нд (1911.12.29) VIII дүрийн Жавзандамбыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, тусгаар Монгол Улсаа тунхагласнаас 15 хоногийн дараа Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний бослого гарч, Манж Хятадын дарлалаас ангижирсан төдийгүй баргын ноёд хуралдан, Монгол Улсдаа дагаар нэгдэхээр шийдвэрлэж, бүгдийн дарга Шенфү энэхүү тэмцлийг манлайлагчдын нэг суман занги Ж.. Дамдинсүрэнг зургаан нөхрийн хамт Нийслэл Хүрээнд томилон, дагаар нэгдэх албан бичгийг өгч явуулсан байдаг.

Богд хаан энэхүү өргөх бичгийг хүлээн авч Хөлөнбуйрын газар Монгол Улсад дагаар орох хүсэлтийг ёсоор болгон Бүгдийн дарга Шенфүг Хөлөнбуйрын газрыг Ерөнхийлэн захирах сайдаар томилж бэйсийн зэргээр шагнан, Ерөнхийлөн захирах сайдын яамны тамгын газар болон зүүн, баруун этгээдэд хоёр хэлтэс байгуулан Хөлөнбуйрын газрыг эрхлэн захирахыг даалгажээ. Ийнхүү Монгол Улсдаа газар нутаг, хүн ард, сүм хийдээр нэгдэн дагаар орсон монгол угсаатан бол зөвхөн баргууд л байсан. Богд хаан сумын занги Дамдинсүрэнг тогосын отго, улсад туслагч гүнгийн зэргээр шагнаж Гадаад яамны дэд сайдаар томилсон байдаг. Түүнийг дагалдан ирсэн Бүрэнбадарт, Лувсанжамба, Пунцаг, Гайхасу, Дамдинсүрэн, Жанхар нарыг дөтгөөр, тавдугаар зэргийн жинсээр мөн шагнасан. 1912 онд Баруун хязгаар, Ховд хотыг Манжийн амбанаас чөлөөлөх байлдааныг Дамдинсүрэн удирдан ялалтад хүргэж, баргын цэрэг эрс гарамгай гавьяа байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэнд үе улиран зал - гамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдэт тогосын отго, цэргийн жанжин, Манлайбаатар цол, баргын Сэргэлэнд Идтэй баатар, Пунцагт Шаламгай баатар, Минпүүд Мэргэн баатар, Доржпаламд Зоригт баатар, Гэлэнгүнжид Хавтай баатар цол шагнаж, бүгдэд тэргүүн зэргийн жинс хадгалуулсан ажээ. 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдаанд Манлайбаатар Ж.. Дамдинсүрэнгийн удирдлагаар баргын олон арван шилдэг эрчүүд эр зориг, ид хаваа гайхуулан тулалдсаныг түүхэн баримтууд гэрчилж байна. Б. Цэнд гүн удаа дараагийн байлдаанд онц хүчин зүтгэсэн тул 1914 онд Богд хааны зарлигаар Бодлогот баатар цолоор шагнуулсан нь баргаас төрсөн зургаа дахь баатар юм. Тэрбээр 1917 онд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Монголын нууц товчоог ханз хэлнээс монгол хэлнээ анх удаа хөрвүүлсэн билээ. Таван замын байлдаанд баргын цэрэг эрсээс Пунцагдаш, Минхүй, Эрхэмчулуун, Гэмпилдорж, Хаянхярваа зэрэг хүмүүс баатарлаг байлдаж, Богд хааны зарлигаар Хичээнгүй баатар цолоор шагнуулжээ. Ийнхүү 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Таван замын байлдаанд барга цэргүүд бусдаас онц баатарлаг байлдаж, нэг цэргийн жанжин, 10 гаруй баатар төрсөн байна. Энэ баатруудын үр сад, хойч үеийнхэн Монгол Улсынхаа Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумд, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна. Барга угсаатны амьдрал, хувь заяанд хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал бол 1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ юм. Манлайбаатар Ж.. Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол үндэстний нэгдмэл нэгэн гэр улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, Барга монголыг нь салган Хятадын Хар мөрөн мужид хамааруулах болсон. Орос, Хятадын харгис бодлогын золиос болж байгаагаа ухаарсан баргууд 1916, 1917 онуудад хоёр удаа томоохон нүүдэл хийж, Монгол Улсынхаа гал голомтод багтан суурьшсан нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал, Төв аймгийн Авдарбаян сумын баргууд болно. 1920-иод дундуур МАХН-ын шийдвэрээр Баргатай нууц хэлэлцээр байгуулж, Баргын хувьсгалч Мэрсээ, Буяндэлгэр, бэйс Нямжав, Пуминтай, Хасбаатар нарын олон хүнийг Намын сургуульд сурган, бүгд хуралд төлөөлөгчөөр оролцуулж байжээ. Баргад 1928 оны наймдугаар сард зэвсэгт бослого гарч, Шинэ баргын найман хошууны зургааг нь эзлэн Хятадын захиргааг хөөжээ. Гэвч хятадууд Цицикараас үлэмжхэн цэрэг татаж, уг хувьсгалыг дарсан байна. Энэ хувьсгалын дараагаар 100 гаруй айл Монгол Улсдаа нүүдэллэн ирсэн нь цагийн салхийг сөрсөн баргуудын гурав дахь Их нүүдэл байсан юм. Баргууд энэ удаагийн нүүдлийг Монгол-улаантны жил хэмээдэг. Дэлхийн II дайны төгсгөлд монгол угсаатнууд нэгдэх үйл явц бий болсон үед баргууд 1945 оны наймдугаар сарын 28-нд Ен булаг гэдэг газар Ардын хурлыг хийж, Монгол Улсдаа дагаар нэгдэх шийдвэр гаргаж, зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг БНМАУ-ын Засгийн газарт явуулсан боловч Ялтын гурван гүрний хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолыг тухайн үеийн хил хязгаараар хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь 1914 оны гурван гүрний хэлэлцээрийн үр дүн лүгээ түүх давтагдан, баргын газар нутаг Хятадын мэдэлд дахин үлдэх болсноор баргууд эзэн Чингис хааны төрж өссөн нутаг Монголынхоо голомт руу дөрөв дэх нүүдлийн хөсөг тэргээ хөдөлгөж 234 өрхийн 1122 хүн Монгол Улсын харьяат болж, Дорнод аймгийн Хөлөнбуйрын баргууд хэмээгдэх болсон түүхтэй. Энэ олон удаагийн нүүдэл суудалд хэчнээн хүний эцэг, эх, ах, дүү элгэн садан хагацан салж, гуниг гутрал тохиосныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Монголынхоо гал голомтод олон монгол угсаатнууд ирж суурьшсан боловч баргуудын Монголоо гэсэн энэ их итгэл сүсгийг Монголын төр засаг онцгойлон авч үзэх учиртай их бахархал, баатарлаг түүх билээ. Энэ 2011 онд Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, баргын Манлайбаатар ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохионо. Дээр өгүүлснээр баргуудыг Монголдоо ирж суурьшнаас хойш нэг их удалгүй Монгол орон Хятадын цэргийн эрхтний гарт орсон нь харамсалтай. Энэ гунигт түүх удаан үргэлжлээгүй юм. 1919 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сюй Шүжан Монголын автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмний уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам зэрэг улс төрийн байгууллагууд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав. 
Нийслэл Хүрээний улс төрийн анхны байгууллага болох Ноёдын нам буюу Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намыг байгуулахад Манлайбаатар Ж.. Дамдинсүрэн, Хатанбаатар С. Магсаржав, Жалханз хутагт Б. Дамдинбазар, Дилав хутагт С. Жамсранжав зэрэг олон ноёд идэвхийлэн оролцсон байдаг. Баргын Манлайбаатар Ж.. Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хошуучлан оролцож, Хятадын цэргийн эрхтнүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм. Харамсалтай нь Хятадын цэргийн эрхтнүүд тэдний үйл ажиллагааг тагнан мэдэж, 1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ”Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хурааж, 50 насандаа таалал төгссөн нь Хятадын харгис цэргийн эрхтнүүдийг айдас хүйдэст автуулан, түүний ялагдашгүй баатарлаг гавьяа нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй бүхэнд зориг баатарлагийн бахархал болон мөнхөрчээ. Монгол үндэсний бахархал, баргын ард түмний баатарлаг хүү тэрбээр Монголын төр юун дээр оршин байдгийг яруу тодоор илэрхийлэхдээ “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээслэж, гамингийн шоронд ч Монголын төрийг босоо чөмгөн дээрээ байлгаж чадсан монгол цэргийн домогт жанжин юм. Түүний энэ агуу их үйл хэргийг хамтран зүтгэгчид, Монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авч мандан бадруулсан билээ.

Зvчи ханы бэлгэдлийг эх оронд нь залъя

Зүчи ханы бунхан
Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Т. СУЛТАН
Эзэн богд "Чингис хаан"-ы ууган хүү, Их Монгол Улсын тулгын чулууны нэг, нэрт жанжин Зүчийн онгон, булш, сvрлэг бунхан Казахстаны нутагт эдүгээ хvртэл сүндэрлэсээр байхад монголчууд хээв нэг хэнэггүй хандсаар байх юм. Орос, Казахын судлаачдын таамагласнаар Зүчи ханы бун­хан тойрсон сонирхолтой сэдвүүд ч цєєнгүй байгааг лавшруулан судлахад манай эрдэмтэд анхаарлаа хандуулах цаг болсон санагдана. Зүчи ханы дурсгал, бунханы тухай анх 1897 онд түүхч О.Альжапаров "Киргизская степная газета" сонинд "Предания об Алашехане и его сыне Джучи хане" гэсэн єгvvлэл нийтлvvлсэн нь хожим зєвлєлтийн эрдэмтдийн анхаарлыг татжээ. 1947 онд Казахын нэрт эрдэмтэн, акеадемич А.Х.Маргулан "архитектурные памятники в долине рике Кара-Кенгир" нэртэй судалгааны єгүүлэл бичиж "Вестник АН КазССР" сэтгvvлийн №11-д нийтлүүлжээ. Дараа нь зєвлєлтийн эрдэмтэн Г. Г. Герасимов "Памятники архитектуры долины реки Кара-Кенгир в центральном Казахстане" /Алма-Ата. 1957 г/ гэсэн ном бичиж, тvvнд Зүчийн онгон, булш, бунханы тухай сонирхолтой санал, дүгнэлтүүд дэвшүүлжээ. Эдүгээ бидэнд танил, єнєєх К.Зардыхан маань "Зүчи хан" нэртэй ном бичиж байгаа сурагтай. Ер нь Их Монголын түүхтэй салшгvй холбоотой Зүчийг тойрсон судалгааны сэдэв Тєв Азийн орнуудад цєєнгүй бий. Казахстаны судлаачид Зүчийн бунханыг 1228 онд баригдсан гэх бєгєєд Х-XII зуун, Караханы үеийн барилга, архитектурын дурсгалд хамруулдаг аж. Зүчи ханы бунхан Казахстаны Жезказган хотоос хойш 45 км, Кенгир голын хойт эрэг дээр байна. Бунханы ойролцоо эртний хэд хэдэн булшны ор, үлдэгдэл байгаа нь алтан ургийнхантай холбоотой байж болох талтай. Бунханы дотор ханан дээр огуз, аргын, кыпшак, керей, найман, хонгырат, ханлы зэрэг олон аймгуудын тамганы дvрсийг сийлснээс vзвэл Зvчийн улст нэгдсэн овог, аймгуудын тєлєєлєгчид тvvнд хvндэтгэл үзүүлэн, оршуулгын ажил болон бунхан босгоход оролцсоны илэрхийлэл юм. Бунханыг шатааж, бэхжүүлсэн єнгєт ба цагаан тоосгоор барьж, чимэглэсэн байна. Бунханы єндєр нь гадна талдаа найман метр, дотор талдаа долоон метр аж. Малталт хийх vеэр бунхан дотор хоёр хvний булш байгаа нь тогтоогджээ. Булшны нүхний ханыг түүхий тоосгоор єрж, ёроолд нь нимгэн, тоосгон хавтангууд дэвсчээ. Бунханы ємнєд хэсэгт буй нэг дэх булш 2.2 м урт, 70 см єргєнтэй, 1.2 м гүн юм. Уг булш дотроос банзан авсанд хийж оршуулсан, баруун гаргүй хvний яс, хvрэн булигааран гутал, торгон vнэт эдлэл, хувцасны сэг, ангийн яс ба тэмээний толгойн яс, зэр зэвсгийн үлдэгдэл, хэлтэрхий гарчээ. Зүчи хан ан авлаж яваад хулан буудаж шархтуулснаас уг зэрлэг хуланд бариулан үхсэн тухай домог, тvvнээс улбаалсан "Доголон хулан" нэртэй хєгжмийн аялгуу байдаг билээ. Ханы шарилыг оршуулахдаа тvvний баруун rap нь олдоогvй, зєвхєн хурууны ясыг нь олж шарилтай нийлvvлэн оршуулсан гэдэг. Эл домог, яриаг vндэслэн дээрх онгоныг Зvч ханых хэмээн тогтоосон гэнэ. Хоёр дахь булш Зvчи ханы их хатан Хэрэйд (Керей) аймгийн Тоорил (Тугырал) ханы дүүгийн охин Бектутмыш хатных хэмээн таамаглажээ. Хатны булшны ёроолын хавтангуудад араб vсгээр нэгэн үгийг хэд дахин сийлсэн нь казахаар "ыкпал" гэсэн утгатай гэнэ.
Энэ нь монголоор "нєлєєний" "боймлосон", "авааль" гэсэнтэй агуулга дvйх юм. Єєрєєр хэлбэл, авааль гэргий, хатан гэсэн утгыг илэрхийлж байгаа хэрэг. Ямар ч гэсэн Зүчи ханы түүх, амьдрал нь Их Монгол Улс болон тvvнийг үндэслэгч Чингис хаантай салшгүй тул эл бунханы загвар, зургийг зарим олдворын хамт эх нутагт нь залж, хүндэтгэлийн єргєєнд байрлуулбал түүхэн чухал дурсгал, түмэнд тустай бахархах зүйл болох билээ. Yүний тєлєє Казакстаны тєр, засгийн байгууллагад хандан үнэрхүүлэх явдалгvй, ЭСЯ-аас зураг авах дуран авай бүхий нэгэн ажилтныг илгээхэд хангалттай. Ер Чингис болон Их Монголын түүхтэй холбоотой зарим үнэт эдлэл, ховор үзмэр, түүхэн дурсгалт зүйлсийг Орос, Иран, Энэтхэг, Казахстан, Узбекстан зэрэг орнуудаас эх нутагт нь эргүүлэн авчирах асуудлыг ч судлахад илүүдэхгүй биз дээ.

Чивчин Барга буюу Хуучин Барга

(Нэг) Хуучин (Чивчин) Баргын гарал үүсэл
1.Хуучин Баргын гарал үүсэл
        Хуучин Баргын гарал үүсэл Хүннүгийн үеийн Баегү аймагтай нягт холбоотой юм. Хуучин Барга бол Баргужин Буриадын салбар (Эрхэмбат "Барга аймагтны товч түүх" Хайлаар. 1945) бөгөөд Баргужин Буриад нь Барга Түмэдийн салбар юм. Барга Түмд нь Ойн иргэдийн олон аймгуудын нэг томоохон аймаг болно.  
Манай эрний XII-XIII зууны (1100-1207) үед, Барга Түмэдийн Дайчин ноён Барга баатарын гуравдугаар хүү Хорьдой нь Байгал нуурын өмнө Баргужин төхөмөөр нутаглаж байгаад 1 охин, 11 хүүтэй болж, Барга- Буриад эндээс үүссэн (Г. Сумъяабаатар "Буриадын угийн бичиг" эмхэтгэл,.Улаанбаатар 1966. 66дэх тал) түүхтэй билээ. Баргужин Буриад болон Хуучин Баргын үг хэлний авиа, овог нэр адил тул Хуучин Баргыг Баргужин Буриадын салбар мөн гэж “Барга аймагтны товч түүх”-нд бичсэн байна.
       Түүгээр ч үл барам, Баргужин төхөмд амьдарч байгаа Баргачууд бол Буриадуудтай удам угсаа нэгтэй юм гэж Рашид-Ад-дин "Судрын чуулган" гэдэг номондоо ("Буриад Монгол улсын түүх", Улаан-Үд 1954.49,53,57 дахь тал) бичсэн байна. Эдгээр эрдэмтдийн бичсэнийг үзэхэд Хүннүгийн тэргүүн Баргужин гэдэг байсан бөгөөд тэр нь Байгал нуурын орчмын нутгаар нутаглаж байсны улмаас Баргужин төхөм буюу Баргужин гол, Баргужин Буриад, Баргужины Барга гэдэг нэр үүссэн бололтой. Тухайн үед Баегү, Барга гэгч нь нүүдэлчин аймгуудын дотор томоохон аймгийн нэг бөгөөд баян хүчирхэг аймаг байжээ. XIII-XVII-р зууны үеэс Барга Буриад нар хэд хэдэн улс орноор буюу олон аймаг, муж, хошуудаар тархсан боловч цөм Баегү аймгийн Баргатай зайлашгүй холбоотой гэдгийг дурьдах хэрэгтэй юм.
                                        2.Хуучин Баргын хал (овог)
        Хуучин Баргын хал (овог)-ын Чивчин, Шарнууд, Эрээхэн, Урианхай, Шарайд, Галзууд (Энэ хоёр овог Хуучин Баргад байхгүй) Хурлаад зэрэг овгууд нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ныХөлөнбуйрын Хуучин Барга баруун, зүүн хошуунд байдаг юм. Тус хошууны дотроо Хайлаар, Мэргэл гэж хоёр том голын нэрээр хуваагдан нутагладаг бөгөөд мөн Шарайд (Шарайд биш Шарнууд болно), Эрээхэн, Хурлаадын гэж овгийнхоо нэрээр нэрлэгдэн  хувиарладаг заншилтай (Сэлэнгэ аймгийн Шарын голын нүүрсний уурхайд ажилтай Хуучин Барга хошуунаас гаралтай Түмэнжаргалын аман ярианаас авав) байжээ. Хуучин Баргын Жилхилэд (жилим-жилмигэг гэдэг), Хөхнүүд, Чивчин гэх мэт овгууд нь Халхын Цэцэн хан аймгийн Халх голын Жүн вангийн хошууны 1918 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээ (Улсын  Төв Түүхийн Архивийн хуучин номын 814)-д бий.
                                         Овгийн талаар
        (1) Хурлаад овог бол Онхирад угсааны нэг салбар мөн гэж Японы эрдэмтэн Мураками гэгч "Их дэлхийн түүх"(3-р боть), "Хөх чонын улс" гэдэг номын 177-р талд бичжээ.
        (2)  Шарнууд овгийн өвөг дээдэс болох Барга Түмд нь Сөнид аймгуудаасаа XII-XIII зууны үед Хөвсгөлийн Дархадад тасарч үлдсэн байна. Энэхүү Шарнууд овог нь Хорь Буриад, Монгол улсын Дорноговь аймгийн Алтан ширээ сумын Бүржигэ овгийн Шарнууд, Хөвсгөлийн Дархад, Цэцэн вангийн хошуу, Өвөр Монголын Цахар, Харчин, Сүнэд (Сөнөд), Үзэмчин, Барга, Дагуур зэрэг аймаг хошуудаар тархан нутаглаж, одоо хүртэл уламжлагдсаар иржээ.Тус Шарнууд овог нь анх Байгал нуураас өмнө зүгт, Их Шарнууд улс (Онги) гэдэг нутгийн орчмоор нутаглаж байсан гэдгийг Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Токаре судалж тогтоожээ. Мөн профессор Б.О.Долгих XVII зууны үед, Онги орчмын хэсэг овгууд Шарнууд гэдэг эртний овог аймгийн нэрээр өөрсдийгөө нэрэлж, төрөл овгуудын бүлэг үүссэн байж болох юм гэж үзжээ.
                                                                   3.Чивчин овог
       Чивчин овог бол дээр үед Баегү аймгийн дотрох томоохон овгтйн нэг байсан гэж түүхчид бичсэн байдаг. Үүнээс үзэхэд Шарнууд овгийн уг нутаг Байгал нуур Баргужин төхөм мөн бөгөөд Барга Түмэд нь Баргужин аймгийн салбар овог болсноос гадна XIII- XIV зууны үед цаг төрийн байдлаас болж дээр дурьдсан Монголын олон аймаг, хошууд болон бусад орноор тархан нутагласан (С.Бадамхатан "Хөвсгөлийн Дархад ястан" Улаанбаатар1965.63-64 дэх тал) нь тодорхой юм. Ер нь Монгол үндэстний овог аймгуудын судалгааны материал ховор бөгөөд дутмаг гэдгийг энд дурьдах нь зүйтэй.
       Хойд Жин улсын Тянь Цзүн Цэцэн Ухаант хааны анхдугаар  он
(1627)-ы үед Солон, Дагуур хоёр аймаг Хармөрний харьяанд байжээ.
Энх Амгалангийн 32 (1692) оны үед Чивчин Барга аймаг нь Чин улсын Монгол 8 хошуунд дагаар орж Солон, Дагуурын хамт Нуун мөрөнд 40 жил амьдран сууршиж, Солон Барга хэмээн нэрлэгдэх болжээ. Гэтэл Найралт төвийн 10 (1732) онд 3000 цэрэг бүхий өрхүүд Хөлөнбуйрын нутагт нүүн ирэх үед 275 хүн нь Чивчин Барга байжээ. Хуучин Баргыг Чивчин Барга гэж нэрэлдэг бөгөөд "Чивчин" гэдэг нь овгийн нэр болно.  
                                    
  (Хоёр) Хуучин Баргын соёл боловсрол, шашин шүтлэг
        Эрт дээр үеэс Хуучин Баргачууд нийт Барга Буриадын нэгэн адил Монгол үндэстний Уйгаржин үсэг бичгийг хэрэглэж байжээ.
        Бадруулт төрийн сүүлчийн (1908) жилүүдэд Хуучин Барга хошуунд Бага сургууль нэгийг байгуулсан ба Баргын төв Хайлаар хотын сургуульд цөөн тооны ноёд баячууд, феодалуудын хүүхдүүд хятад, манж бичиг үсэг сурч байв.
        1931 оноос хойш хошууны бага сургууль ба Хайлаарын Нэгдүгээр Өндэр Зэргийн Сургуулиудад Уйгаржин монгол үсэг, япон хэл бичиг зааж байв. Зарим цөөн тооны хүмүүс Хятад, Япон улсын сургуулиудад сурч байжээ.
        1945 оноос тус хошууны төв ба сумууд Бүрэн дунд ба Бүрэн бус бага сургуультай болж монгол, хятад үсгийг зааж, зарим Бригадад (гацаа) бага сургууль байгуулагджээ.Орчин үед Хуучин Барга хошуунд Хятад, Японд дээд, дунд сургууль төгссөн боловсролтой хүмүүс нилээд бий болсон байна.
                                                                           1.Хуучин Баргын аялага
        Хуучин Баргын аялага нь Буриад, Хамниган, Солон, Манж, Өөлд, Барга зэрэг холимог аялагатан болсон бөгөөд Буриад, Барга үгний нэгэн салбар болох тул "С","Ч" хоёр аялагыг (Х),(Ц)-гээр орлуулан хэлдэг байна. Жишээлбэл:
       (1)
сар-хар
       (2)
сайн-хайн
       (3)
сайхан-хайхан
       (4)шөнө-хөни
       (5)
шар-сар(арлын шарыг)
       (6)
ус-ух(ухуу гэж ярьдаг болно.Энд засав.)
       (7)
мөс-мөлүү(мүлеү)
       (8)
цас-цахаа(сахаа)
       (9)
царай-шарай(сарай)
      (10)
тэр-тороо гэх мэтээр хэлдэг юм.
       Мөн Ойрад, Буриад, Хоридай нарыг Барга баатар дайчин ноёны гурван хөвгүүн гэдэг бөгөөд Барга, Буриад нь түүний гуравдугаар хүү Хоридой мэхгэнээс гаралтай гэдэг тул тэрхүү удам угсаагаа дагаж Хуучин Баргын зарим үг нь Ойрад (Өөлд) үгтэй адил аялагатай байдаг юм.Жишээлбэл:
      (1)
Энэ чинь хэн вэ? - Ойтог шинь хэн бэ?
      (2)
Тэр чинь хэн вэ? - Тороо шинь хэн бэ?
      (3)
Малгай - малха(малги)
      (4)
Толгой-толхо (толги)
      (5)
Маргааш-мангадар(үглие)
      (6)
Нөгөөдөр-нүгээдэр гэх мэт үг нь Хуучин Баргын үгэнд ордог байна.
                                                     
                                                           3.Хуучин Баргын ардын дуу
ЗАЙЛАШГҮЙ ИХ ДӨРВӨН ДАЛАЙ
Зайлашгүй дөрвөн далай
Замбулин хорвоо ертөнц
Замбулин хорвоо ертөнцөд
Хэний ч хүүхэд адилхан
          Дэрсний дотор дэжгэнэдэг
          Дэгдээхий шувуу нь хөөрхий
          Дэмий л холдоо өгсөн (Өгөөш)
          Хэний ч хүүхэд (дүү нар) адилхан
Хунгуу
(Сунгуу) холдоо өгсөн
Хулангийн зулзга нь хөөрхий
Өвгөн залуу бүгдээрээ
Өвчингүйдээ л тунгалаг шүү
           Өндөр хөх огторгуй
           Униаргүй байвал хайхан(сайхан)
           Ухаан ханаа (санаа) хоёр
           Уужим л байвал тунгалаг шүү
Улаан нартай ертөнцөд
Зандруулан явах хэрэгтэй
Залуу багахан нахандаа (насандаа)
Завхайрч өнгөрөөвөл харамсалтай
("Баргын аман аялганы үг хэллэгийн материал" Хөх хот1984. 3-6 дахь тал)
ШИЛИЙН ДАВАА
   
         Шилийн даваанд зовсонгүй
         Шившин
(Чивчин) Баргын унага юм
         Ширүүн үгэнд зовоогүй
         Сээжний
(Цээжний) алаг зүрх минь
                   Хадны даваанд харьсангүй
                   Халх нөмр
өгийн унага юм
                   Хатуухан үгэнд зовоогүй
                   Хар алаг зүрх минь



Цагаан Монголчууд


БНХАУ-н Хөх нуур (Qinghai) мужийн Huzhu-Tu , Minhe, Datong тойргуудад болон Гансу (Gansu) мужийн зарим тойргуудад тархан оршдог бөгөөд өөрсдийгөө "Цагаан Монголчууд" хэмээн нэрлэх ард 13-р зууны үед одоогийн Хөх нуурт нүүдэллэн очсон гэж судлаачид үзэж байна. 2000-н оны тооллогоор "Цагаан Монголчууд" нь 241,198 хүн амтай гэсэн дүн гарчээ. Гэсэн ч ондоо судалгаануудыг дурдвал тэдний тоо ойролцоогоор 70,000-250,000 хооронд хэлбэлзэлтэй дүн өгч байна. "Цагаан Монголчууд" нь үндсэн Монгол угсаатнаас гадуур БНХАУ-н албан ёсны 56н үндэстэдийн нэгд тооцогддог юм (1954 он).
Гарал үүсэл: Судлаачид "Цагаан Монголчууд"-г хэний үр удам болон яг хэдэн онд юуны учир Хөх нуурыг зорих болсон тухайд нэлээд зөрөлдөөнтэй байр суурь баримталдаг. Зарим судлаачид тэднийг Хүннү Сянбийн үеэс өнөөгийн Хөх нуурт оршсоор ирсэн "Tuyuhun Эзэнт Гүрэн"-с (М.Э 3-р зуун) үлдсэн хүмүүс гэж үздэг ба эндээс тэднийг "Tu" нар гэж нэрлэдэг бол нөгөө хэсэг нь Сүбээдэй жанжны удамд тооцно. Эхнийх нь Монголчууд Ту нарын амьдарч байсан буурин дээр ирж нутагласан учир Ту нар зонхилох хувийг эзэлж харин Монгол нь уусаад дууссан гэх сэтгэлгээс үүсчээ. Гэвч "Цагаан Монголчууд" нь өөрсдийгөө Монголд харъяалагдана гэж үздэгийн дээр тэднийг "Tu" гэхээс илүү "Monguor" -р олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.
Хэл: Ярианы хэлний 85 % нь Монгол хэл бөгөөд Төвд голдуу үг харь үгийн сангаас зээлджээ. Dongxiang; Bonan эдгээр гурвын ярих нь хоорондоо бусад Монгол аялгаасааа хол адил бөгөөд тэдэнд эртний Монгол хэлний аялга нь тэр чигтээ хадгалагдан үлдсэн юм. Өнөөгийн Ар, Өвөр Монголчууд босоо худан бичгээ ярих хэлнээс ондоо гэж боддог хэдүй ч, хэрэв эдгээр 3-н аймгийн хэл зүйг анхаарч үзвэл босоо бичгийн галиг нь үндсэн Монгол аялга болно гэдгийг ойлгох юм аа. Жишээлбэл : "адуу" нь "адугу"; "нар" нь "наран" г.м. Тэдэнд Латин үсэг дээр тулгуурласан бичгийн тогтолцоо нэвтэрч байсан боловч одоо тэд бичгийн хэлдээ Ханзыг ашигладаг.
Сонирхуулахад улиралдаа эсвэл сардаа нэг удаа монгол хэл дээр сонин мэдээ хэвлэгдэж тараагддаг.
Баяр Ёслол: Тэд "Хаврын Баяр" буюу "Цагаан Сар"-г бэлэглэдгийн дээр мөн "Надум" буюу "Наадам" аа ч тэмдэглэсэн хэвээр, хүчит бөхчүүд ч барилдана, хурдан моридоо ч уралдуулна бас цэргийн урлагаа үзүүлнэ.
Бэр буулгахдаа хүргэн хүү өөрийн итгэлт хүмүүс ээ хуримлахын өмнөх өдөр гуйлгахаар явуулна. Тэдгээр элчид нь бүсгүйн гэр, тосгоны үүдэнд очин дуулж бүжиглэх агаад энэ үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирэн ирсэн гийчдэд бэрээ өгөхгүй гэж гийчдийг буцаахыг оролдох бөгөөд элчид маргааш үүр хаяарах хүртэл дуулж хуурдсаар өглөө эртэд бэр эхнэр хүний гоёлтойгоо гэрээсээ гарч ирж гийчдийн хамт нөхрийн гэр лүү явна. Ингэхийнхээ өмнө төрхөмийн улсуудаасаа ерөөлийн үг сонсож ачит аав ээждээ дуу бариад морддог заншилтай ажээ.
Шашин шүтлэг: 17-р зуунаас өмнө "Цагаан Монголчууд" нь бөө мөргөлийг дагнан шүтдэг байсан бол өдгөө Бөө мөргөл, Буддизм болон Дао-н сургааль зэрэгцэн номлогддог юм байна. Бөө мөргөл нь бас дотроо "Хар" ба "Цагаан" гэж ялгарна.
Бусад: Монгол түмэн хаа ч явсан гэрт ирсэн зочиндоо хэн боловч их хүндэтгэлийг үзүүлэн ая тухтай байлгадаг бөгөөд "Цагаан Монголчууд" ч адил. Бас гурвын тоог эрхэмэлэнэ. Тухайлбал, зочиндоо 3-н аяга сархад заавал барих бөгөөд зочин татгалзвал 3-н дуслыг хийж өгнө. Сэтэрсэн эмтэрсэн аяга, эд юмсыг зочиндоо баридаггүйн дээр өөрсдөө ч хэрэгэлэхээс татгалзана. Бас охин хүний гэр, өргөөд зөвшөөрөлгүй бол орох нь хэнд ч адилаар хориотой байдаг ажээ. Аман зохиолын төрөл дэлгэрсэн, тууль хайлна.
Ийнхүү хэдийгээр "Цагаан Монголчууд" нь Монголын нэгэн овог болох нь баттай боловч чухам Сүбээдэй жанжны үр хойч эсэх нь тодорхойгүй билээ. Зарим мэдээг үндэслэвэл тэднийг Гэрэтай хэмээх жанжин толгойлж ирсэн мөн Юань гүрний уналтын дараагаар Мин Улсын цэрэг Монголчуудын хөлийг хориход хэсэг цэрэг хуучин "Цагаан Монголчууд" дээр очиж нэгдсэн байх магадлалтай юм байна.
"Цагаан Монгол"-н тухайд Др. Сэрдарам:
Монгор Хятад дахь Монгол нэгэн угсаатан нь ту нар юм. Ту нар биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XIII зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг. Чингис хааны цагт 1227 оны 3-р сард монгол цэрэг Синин, Тохөэ зэрэг газрыг эзлэн аваад тэнд эртнээс нутаглаж байсан Хор хэмээх тугухунь овгийн хүүмүүстэй холилджээ. Ер нь тугухунь эртний Тоба, Муюн нарын төрөл аймаг байсан тул монголтой зан заншил ойролцоо байжээ.
Ту нар Мин улсын үед Синингийн Шатанчуань гэдэг газар очиж суусан бөгөөд Чин улсын үед нэг хэсэг нь Хөхнуурт очжээ. Ту нар одоо Цинхай хэмээх Хөхнуур мужийн Хожу монгор үндэстний өөртөө засах сяньд Хуншюй гэдэг голын хөвөөгөөр нутаглан сууж байна. Хүн ам нь 1978 оны байдлаар 12 түм буюу 120000 байв. Ту нар мал аж ахуй голлон эрхэлдэг. Зан заншилд нь охид сэвгэрийг 15 хүрэхээр нь тэнгэрт мөргүүлж бэр болгох, үхэгсдээ шатааж хайлан чандрууг нь хайрцаглан оршуулах зэрэг сонин ёс байдаг аж. Мөн дуу бүжигт их авъяаслаг, ерөөл магтаал их хэлдэг, тууль хайлдаг байна. Тэдний дунд их дэлгэрсэн туульнь “Ларбуйнчэмүнсо” гэдэг тууль гэнэ. Бурхны шашин, бөө шүтдэг, шашиндаа төвд үг нэлээд хэрэглэдэг. Хувцас хунар нь их онцлог. Эр эм ялгалгүй хантаазныхаа захыг хээлдэг, эрэгтэйчүүд нь зунд тэрлэг өвөлд нэхий дээл өмсөн, бөс даавуу бүс бүсэлнэ. Эхнэр хүний дээлийн энгэр нь ташуу, хоёр ханцуй нь таван өнгөөр алаглуулсан тоногтой ба гадуураа хар ууж өмсдөг байна

“Жангар” туулийг судлахуй

Доктор ( Phd) Жалхын Дэлэг
Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм. Хүний амьдралын олон талыг тусгасан болохоор энэхүү тууль нь зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн бүхий л ард түмний дур сонирхлыг соронзон мэт татаж, түүний судлагдхуун олон, олон мэргэдийн оюуны гижгийг үнэхээр хүргэж байдаг юм. “Жангар” туулийг аугаа их Пушкин сайн мэдэж байсан гэдэг. 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тэр үед “Дружба народов” зурагт сэтгүүлийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан Орос Зөвлөлтийн алдарт зохиолч Максим Горький “Жангар” туульд анхаарлаа хандуулж, “Идэвхитэй зарчмыг номлосон, хүн төрөлхтний соёлын их өв эрдэнэ” гэж нэрлэсэн билээ.“Жангар” туулийн анхны хэсгүүдийг 1804 онд Германы эрдэмтэн В.Бергман Халимагийн алдарт Жангарчдаас олж мэдээд немц хэлээр орчуулан тайлбартайгаар хэвлүүлснээс хойш, Орос-зөвлөлт, Герман, Америк, Япон зэрэг олон орны эрдэмтэд энэхүү туулийг олон талаас нь судалсан боловч одоо хир нь түүний гайхамшигт нууцыг бүрэн дүүрэн нээж чадаагүй байгаа юм шүү.

Дэлхийн туулиудыг сайн мэддэг, судалдаг гадаад орны олон эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийн ард түмний дунд нэр нь түгсэн “Одиссей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатрууд”, “Манас”, “Нартам”, “Калевала” зэрэг дэлхийн нэрт туулиудтай эн зэрэгцүүлэн цуг нэг эгнээнд тавьж авч үзсэн байдаг.“Жангар” тууль нь анхлан XV зууны үед Ойрад монголчууд Алтайн цаадтай одоогийн Шинжаан, үрэмчийн нутаг болох Ил Тарвагатайд амьдарч байсан үеэс дундаас ам дамжин хэлэгдэж үүссэн гэж үздэг бөгөөд, Ойрадуудын нэг хэсэг нь Хоо өрлөг ноёныхоо удидлагаар Оросын Ижил мөрөн тийш нүүж тэнд нутаглахдаа энэхүү туулийг авч одсон бөгөөд 1910 оны орчим Халимагийн алдарт туульч Эйлээн Овлаагаас 10 орчим туулийг Оросын эрдэмтэн В.Л.Котвич тэмдэглэн авч хэвлүүлсэнээс хойш Монгол, Халимаг, Хятадын Шинжааны өөрөө засах орны нутгаас олон арван бүлгүүд олджээ.Одоо “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 3О орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна.“Жангар” туулийн ойг 1940 болон 1990 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад хоёр удаа, мөн Шинжаан-Уйгарын нутагт тэмдэглэсэн бөгөөд эдгээрт Орос зөвлөлт, Хятад, Монгол, Японы нэрд гарсан эрдэмтэд, аман зохиол судлаачид оролцож “Жангар”-ын туулийн талаар хийсэн тодорхой судалгаа шинжилгээний илтгэлүүдийг тавьж, үнэлэлт дүгнэлт өгчээ.“Жангар”-ын хамгийн анх мэдэгдсэн эх орон Халимагт “Жангар” туульд зориулан босгосон сүрлэг сайхан хөшөө бий. Тун удахгүй “Жангар”-ын нутаг гэж нэрлэсэн, анх үүсэж бий болсон Шинжааны нутагт мөн Жангарын хөшөөг босгох шийдвэр гарсан баярт мэдээ дуулдаж байна.Ийнхүү Монгол болон хилийн чанадад “Жангар” туулийг, чамлахааргүй хугацаанд олон талаас нь судалсан гэлээ ч түүний үг үсэг бүрийн цаана нуугдсан түмэн өнгийн нууцыг бүрэн гүйцэд тайлж чадаагүй хэвээр байна.“Жангар” туулийг, түүний эх орон Монгол улсад бас л чамлахааргүй судалсан бөгөөд, энд заавал дурдах ёстой нэг онцлог бол түүнийг мэддэг олон арван туульч баруун Монголд байсан явдал бөгөөд тэднээс Ойрадын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж, жинхэнэ Монгол ахуй дотроо, үдэш оройн цагаар “Жангар” туулиа тэргэл саран, тэнгэрийн ододтой цуг уяран сонсож урт шөнийг бардаг байсан юм.
Бүр сүүлийн үеийн туульчдаас Түргэний Э.Намилан, Сагилийн А.Дамиа, Тэсийн Г.Самдан, Зүүнговийн З.Осор, Улаангом сумын Ч.Баглай зэрэг олон туульчид Жангар хайлдаг байсан, тэдний хайлсан олон бүлэг Монголын Шинжлэх Ухааны Академи, Хэл Судлалын Хүрээлэнд бичүүлснээр хадгалагдаж байна.Монголын нэрт зохиолч Л.Түдэв “өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоогийн тухай Жангарчууд мөрөөдөж туульс хайлсан нь агуулгынхаа гүн ухаанаар франц, герман, испанийн дууллуудаас хол түрүүлж гараад, нарны хотыг мөрөөдөгч Томас Моорын багш нь болохоор ах зах юм гэлтэй. Түүгээр ч барахгүй ирэх ХХI зууны сэтгэлгээ Жангар-члагдах болуужин гэх санаа төрнө” гэж бичсэн нь үнэхээр одоо энэхүү даяарчлагдаж буй нийгэмд магадгүй дэлхийн улс түмнүүд өөр өөрийн “Жангар”-тай болох тийм үе ирэх ч юм билүү гэж санагдахаар болжээ.
Эл өгүүллийг бичигч миний бие, Түргэн суманд бага ангид сурч байхад Намилан гэдэг ямаан сахалтай, намхан шар өвгөн “Жангар” туулийн “Луузан тив хааны Алтан бишгүүртэй байр байлдсан бүлэг” гэдгийг хайлж, би ч бас Халимагийн Жангарын олон бүлгүүдийг нутгийн хөгшчүүдэд уншиж өгдөг байсан маань хэзээ ч мартагдахгүй гайхам дурдатгал болон миний сэтгэлд үлдсэн билээ.Тэр үед Намилан баавай надад хэлэхдээ “Жангар” туульд хүний хийморь, лүндээг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц тарни байдаг юм шүү. “Жангар” хайлсан айлд оршихуйн буян ирдэг юм даа” гэж хэлж билээ.Төгс буянтын нэртэй лам нарын нэг, зурхайч тэр их ах маань үнэнийг хэлсэн гэдэгт би одоо ч хүртэл итгэж байдаг юм.

Wednesday 21 September 2011

Монголын Юань гүрний их цэрэг Вьетнамд довтолж байсан тухай

Дайвьетийн (Вьетнамын) цэргиин алдарт жанжин, Монголын эзэнт гvрний цэргиин тvрэмгийллийг эсэргvvцсэн хєдєлгєєнийг зохион байгуулагч Чан Хынг Дао (Чан Куок Туан)-(1226-1300) бол харц гаралтай, мэргэжлийн цэргийн хvн байв. Дотоодын самуун vймээн, гадаадын цэргиин довтолгоон байнга болж байсан Аннам улсад (Єнєєгийн Вьетнам улсын хойд нутаг) очиж зэвсэгт мєргєлдєєнд олонтаа оролцож байсан хийгээд хилийн маргаанаас vvдсэн Аннам улс болон хоёрдугаар Жая Пармесвараварман хаан захирдаг Чàмпа улсын хооронд болсон дайнд цэргиин багийн захирагчаар оролцжээ. Уг дайнд Чàмпа улсын хаан алагдаж дайтагч талууд энхийн гэрээ байгуулснаар дуусчээ. 1257 онд Аннам улсыг байлдан тvрэмгийлэхээр ирсэн Монголын эзэнт гvрний Хубилай хааны жанжин Согутын морин цэргиин эсрэг хийсэн олон байлдаанд мєн оролцжээ. Монголчууд Аннам улсын тєв хэсгийг эзэлж тус улсын ємнєд хэсэгт орших бие даасан Чàмпа улс руу довтолсон ч уул, ширэнгэ ойд хоргодож партизаны дайн хийж эхлэсэн нутгийн иргэдийн ширvvн эсэргvvцэлтэй тулгарч хэцvv байдалд орж дороо саатжээ.Чан Хынг Дао эрэлхэг зориг, зохион байгуулах хосгvй чадвараараа хийморлог, шийдмэг цэргиин жанжин, Дайвьетийн газар нутгийг гадаадын тvрэмгийлэгчдээс тvvний дотор монголчуудын довтолгооноос хамгаалагч болон алдаршив. Гэвч тvvнийг Дайвьет улсын Зэвсэгт Хvчний ерєнхий командлагчаар бvр хожуу, Аннам улсыг 1278-1293 онуудад захирч байсан Чан Нхон-Тон хаан 1283 онд томилжээ. Vнэндээ бол монголын цэргиин жанжин Согутын эсрэг байлдаж байх vеэс тус орны армийг бvхэлд нь захирч байжээ. Хятад орныг эрхшээлдээ оруулан захирч байгаа монголын жанжнууд алс ємнєд нутагт ялагдсанаа мартсангvй, 1282 онд Чампа улс руу дахин дайлаар мордохдоо Аннам улсын Чан Нхон-Тон хаанд хандаж, цэргийг нь нутгаараа дайран єнгєрvvлэхийг хvссэн ч эрс татгалзсан хариу авчээ. Гэтэл Дайвьет оронд муж хоорондын зэвсэгт мєргєлдєєн гарч монголчууд тvvнийг нь далимдуулан єєрийн дуулгавартай хvнийг хаанаар нь єргємжлєхийг оролдсон ч ард тvмэн, язгууртнуудын дэмжлэгийг авч чадсангvй. Тэгээд 1282 онд татгалзсан хариу авснаа шалтгаан болгож "Шуньди" гэсэн хятад нэрээр тус орныг захирч байсан монголын цэргийн жанжин, Хубилай хааны хvv (зарим эх сурвалжаар бол хааны зээ хvv) Тоган хятадын мужуудаас татаж эмхлэн байгуулсан 500 мянга орчим цэрэгтэй том арми удирдаж Согат жанжинд тусламж vзvvлэх нэрийдлээр Аннам улсын нутагт 1285 онд нэвтрэн орж ирлээ. Монголын цэргvvд зарим суурин, тосгоныг эзэлж энгийн номхон ард иргэдийг тамлан зовоож эд хєрєнгийг нь хуу дээрэмдэв. Тэд урьд нь ирэхдээ орон нутгийн замын сvлжээг мэддэг болсон тул партизанууд байдаг суурин, хотыг тойрон гарч байлаа. Монголын эзлэн тэрмгийлэгчдийг Чан Хынг Даогийн захирсан 200 мянган цэрэгтэй арми, тоcгоны ахлагч нар болон хааны орон нутаг дахь тvшмэдvvд эмхлэн байгуулсан тариачдын партизаны багууд сєрэн зогcож байв. Чан Хынг Дао халдан довтлогчдыг эсэргvvцэх тэмцлийг удирдаж вьетнамын байнгын армийн хvчийг шийдвэрлэх тулалдаан болтол хадгалахын тулд ууланд байрлуулж нийслэл хотыгхамгаалахгvй байх шийдвэр гаргаж хаан, тvvний шадар тvшмэдийг гэр бvлийнх нь хамт ууланд гаргажээ. Монголчууд хvн амьтангvй, бvх эд зvйлсийг нь зєєн явсан эл хуль хот, сууринд орж, хангалтаа алс хятадын нутгаас хийж бvр ч хэцvv байдалд оржээ. Монголын цэргийн жанжин Тоган Аннам улсын нийслэл Ханой хотыг байлдаан хийхгvй эзлэсэн ч партизануудын тасралтгvй халдлага, довтолгоонд єртєж амар тайван байх ямар ч бололцоогvй болж усан онгоцуудад сууж буцахаар шийдэх vед вьетнамын байнгын арми уулнаас сая бууж халз тулаан хийж эхлэв. Вьетнамын арми 1285 онд Улаан голын адаг хавьд Тейкет суурингийн дэргэд, тэрчлэн Улаан голын хойд хэсэгт уулын хормойд болсон хэд хэдэн байлдаанд ялалт байгуулж нийслэл хотоо чєлєєлж дараа жил нь монголын цэргийг ухраасаар хятадын нутаг руу хєєн гаргажээ. Тоган жанжныг Аннам нутгийн тєв хэсэгт партизануудтай дайтаж Ханой хотыг алдахгvй байлгахыг хичээж байх зуур Согат жанжин vлдсэн цэрэгтэйгээ Тоган жанжны цэрэгтэй нийлэхээр Чампа улсаас гарах гэхэд нь Чан Хынг Дао тосон байлдаж ухраасан тєдийгvй тєдєлгvй хиар цохижээ. Нум сум гарамгай эзэмшсэн, тємєр дуулгатай, дарга нар нь аян дайны баялаг туршлагатай, зоримог шийдвэр гаргадаг, харгис хэрцгий монголын эзлэн тvрэмгийлэгчдийн хоёр удаагийн аян дайныг амжилттай няцаах явцдаа Чан Хынг Дао тэдэнтэй тэмцэх тактикийг гаргуун сурчээ. Монголчуудтай тал газар халз тулалдаж болохгvй гэдгийг лавтай ойлгож партизаны дайны аргаар байлдаж байлаа. Жижигхэн ч ус ихтэй голоор хєнгєн, тогтвортой хєвдєг завиар явж тvргэн шилжилт хєдєлгєєн хийж монголын цэргvvд рvv дайралт хийнэ.Тагнуулын ажиллагааг сайтар зохион байгуулснаар монголын морин цэргийг нутагт нь хөл тавьсан єдрєєс хяналтдаа байлгаж гэнэтийн дайралт хийх бололцоо тухай бvр бvтэлгvйтэж эцэстээ бvр больжээ. Хулсан жадаар зэвcэглэсэн тариачид дайсны морин цэрэгт явсан газар бvрт нь саад хийж отолтоос гэнэт дайралт хийчихээд тэр даруй ширэнгэ дундуур далдарч одно. Чухамдаа Чан Хынг Даогийн цэргийн жанжны гоц авьяас, зохион байгуулах чадварын ачаар вьетнамчууд монголчуудын гурван удаагийн аян дайныг няцааж ихээхэн хохирол учруулж эх нутгаасаа хєєн гаргасан билээ.   Чингис хаан, тvvний vйл хэргийг залгамжлагч жанжнууд єрсєлдєгч талынхаа нэрт жанжнуудад ямагт талархалтай ханддаг байсан бол Чан Хынг Даог бvр бишрэн хvндэтгэдэг байжээ. Вьетнамчуудын хувьд монголчуудын гурав дахь удаагийн аян дайн хамгийн хэцvv байжээ. Хубилай хаан Японы арлууд руу илгээхээр бэлтгэж байсан 300 мянган хvнтэй армиа 1287 онд Аннам улс руу явуулсан нь удсангvй нийслэл Ханой хотыг эзэлжээ. Энэ удаа Чан Нхон-Тон хаан туршлагатай жанжин Чан Хынг Даогийн єгсєн зєвєлгєєг дагаж эзлэн тvрэмгийлэгчдэд анхнаас нь ширvvн эсэргvvцэл vзvvлж эхэлжээ. Хvнс, байлдааны хэрэгсэл ачсан монголын усан цэргийн флот Улаан голоор орж ирэхэд вьетнамчууд голын адагт саад тавьж бут ниргэжээ. Аннамын усан цэргvvд, партизанууд 1288 онд дайсны нийтдээ дєрвєн зуу орчим усан онгоц, завийг живvvлжээ. Хvнс тээсэн усан онгоцууд нь устсанаас монголын морин цэргийн хvнсний хангалт эрc дордож тvvнээс гадна олон цэрэг халуун орны євчин тусаж, байлдах чадвар нь буурч маш хэцvv байдалд оржээ. 1288 оны дєрєвдvгээр сарын 9-нд Чан Хынг Даогийн захирсан байнгын арми партизаны багуудын дэмжлэгтэйгээр монголын цэргийн гол хvчтэй Батьданг голын эрэг дээр том тулалдаан хийж вьетнамын хєнгєн зэвcэгтэй явган цэргvvд монголын морин цэргийн давшилтыг тогтоож энэ зуур партизанууд ар талаас нь бvслэлт хийж тал бvрээс нь дайрч ялалт байгуулжээ. Тулалдааны талбараас зугтсан монголчуудыг араас нь мєрдєн хєєж хил орчмын уулын хавцлуудад бvрэн устгаж эх нутгаасаа элдэн хєєжээ. Монголчууд Дайвьет улс руу дахин аян дайн огт хийгээгvй хийгээд 1289 онд Хятад орныг захирч байсан монголын Юань угсааны хаан Аннам, Чампà улсуудын хаадтай энхийн гэрээ байгуулж тєрийн бvрэн бие даасан байдлыг нь хvлээн зєвшєєрч, харьяат улс гэсэн ёс тєдий тохироо хийжээ. Вьетнамчууд монголын хэдэн мянган олзлогдсон цэргийг суллан явуулж гадаадын тvрэмгийлэгчдэд тусaлж байсан орон нутгийн зарим ноёдыг хатуу шийтгэжээ. Монголын цэргийг бут ниргэсэн дєрєвдvгээр сарын 9-ний єдрийг Вьетнам улсад єнєєг хvртэл vндэсний баяр болгон тэмдэглэхдээ цэргийн гарамгай жанжнаа ямагт бахархан дурсдаг. Чан Хынг Дао нь гарамгай жанжин тєдийгvй цэргийн томоохон онолч байсныг нь алдарт "Цэргийн хэргийн энгийн зєвлємж" ном нь гэрчилдэг. Аннам улсын энгийн иргэд тvvний дуудлагаар гурван удаа монголын эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт тэмцэлд босож байжээ.

Эртний Монголчуудын тагнуулын арга мэх

"Цэргийн ёс энэ тэргуунд аргыг эрхэмлэнэ,
Чийрэгт буурайг үзүүлэх, буурайд сүрийг хэрэглэх нь 
цөм дайсныг нэвт үзэж урлаж хэрэглэх арга болно."
Улсын Го ван Мухулай

Тагнуулын ажиллагаа бол аливаа улсаас улс төрийн бодлого, шийдвэрээ боловс руулах, хэрэгжүү лэх бусад орны талаар өөрт шаардлага тай чухал мэдээ баримт сэлтийг олох болон гэмт байгуул лага, бүлэглэл, этгээдийг илрүүлэх, тэдний зорилго, үйлдлийг тогтоох, таслан зогсоох, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх зэргээр улс орныхоо аюулгүй байдал, ашиг сонирхолыг хамгаалахад ашигладаг чухал хэрэгсэл юм. Түүнчлэн эзлэн түрэмгийлэх, хорлон сүйтгэх ажиллагаанд өвөрмөц зэвсэг хэрэгсэл болж ирсэн түүхтэй.
Тагнуулын ажиллагааг зохиох үндсэн хүч, хэрэгсэл нь тагнуулч, туршуулч бөгөөд орчин үед шинжлэх ухаан техникийн ололтыг Тагнуулын хэрэгсэлд өргөн ашиглаж байгаа ч гэсэн үнэн, бодитой, нэн чухал мэдээ, баримт сэлтийг тагнуулын бүсад хэрэгсэлтэй харьцуулбал бага зардлаар олох, тусгай албадын бусад зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл хэвээр байсаар байна. Тиймээс 1992 онд АНу-ын Конгрессийн хоёр хороо *Туршуулын бүрэлдэхүүнийг чанаржуулах талаар зайлшгуй авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай* ТТГ-ын захирлын илтгэлийг хэлэлцээд: *Хүн эх сурвалжтай Тагнуулын ажлыг боловсронгуй болгох, энэ ажилд өндөр ач холбогдол өгөх нь чухал...Туршуулын хүчээр хамгийн үнэтэй, бодитой мэдээг хямд зардлар олж байгаад эргэлзээ алга...* гэж үзсэн байна. Илтгэлтэй холбогдуулж, туршуулын хүчээр мэдээ олох ажиллагааны эрх зүйн үндсийн бэхжүүлж, төсвийг нэмэгдүүлэх; үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд холбоотой анхаарал татсан онцгой асуудлаар мэдээ олоход туршуулчийг чиглүүлэх; тагнуулч, туршуулчаа хамгаалахад бэлэн байх; хүн эх сурвалжтай тагнуулын ажил эрхэлдэг албадын үйл ажиллагааны уялдааг зохицуулж байхын тулд энэ асуудлыг эрхэлсэн Үндэсний төв байгуулахыг уриалсан байна.
Хүн эх сурвалжит тагнуулын сүлжээг монголчууд эрт цагаас чадварлаг зохион байгуулж ирснийг Цагаан татар тэргүүтэй дөрвөн татарын холбоо үүсч, Далан нөмрөгт хүчээ хуримтлуулан Чингисийг довтлон барьж устгахаар төлөвлөсөн байлдааны ажиллагааг болон Чингисийг олзлон авах Найманы цэргийн нууц төлөвлөгөөг урьтан мэдэж цохилт өгсөн, Кавказын өвөр дэхь Муганы хөндийд өвөлжихөөр зэхэж баисан Зэв, Сүбэдэйн цэргийг гэнэдүүлэн довтлох Гүржийн хааны байлдааны төлөвлөгөө, түүнчлэн Мөнхийг хаан өргөмжилснийг Тулуйн ургийнхан эсэргуүцэж, төрийн эргэлт хийхээр хуйвалдсаныг тандан мэдэж, зорилго, үйлдлийг нь таслан зогсоосон зэрэг олон арван үйл явдлууд илэрхийлдэг.
Тийнхүү чадварлаг сүлжээ байгуулахын тулд тагнуулч, туршуулчийнхаа сонголтонд онцгой анхаарч байжээ. Чингис хаан: *Үл харгис, үнэнч шудрага, цэгц журамтай, эрдэм гүн, билэг хурц хумуусийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй* хэмээн зарлиг буулгасан нь угтаа тагнуулч, туршуулчаар ажиллуулах хүнийг сонгоход баримтлах зарчим, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж байсан гэж хэлэхэд ташаарахгүй бизээ. Мөн тэрбээр *Хүн бүрт сайн ба саар тал гэж бий. Тиймээс хүнийг хэрэглэхдээ түүний товойсон сайн талыг үзэж хэрэглэх нь чухал. Жишээлбэл, эрэлхэг баатар бөгөөд эрдэм бодлоготой хүнийг цэргийн жанжнаар, нарийн нямбай бөгөөд залхуугүй хүнийг ачаа хөсгийн удирдах ажилд, болхи тэнэг хүнийг мал маллуулах ажилд хэрэглэвэл зохино* хэмээн сургаж байжээ. Тагнуулч, туршуулчаа төдийгүй төрийн түшээ нарыг сонгоход баримтлах энэхүү зарчмыг их хааны үйл хэргийг залгамжлагчид хатуу чанд сахин мөрдөж, баяжуулан, эрх зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлж байсан байдаг. Тухайлбал, сайн түшмэлийг сонгон хэрэглэх нь уг төрийн мандах буюу доройтохтой шууд холбоотой асуудал хэмээн Хубилай хаан сургаал айлтгаад, их үйл хэрэгт зүтгүүлэх хүмүүнийг сайтар шинжлэн, гүн онож мэдэхийг зарлиг болгож байжээ.
Монголчууд туршуулчаар ажиллуулах хүнийг элсүүлэхийн тулд сонгосон хүнийхээ үзэл бодол, итгэл үнэмшил, ашиг сонирхолын аль нэг давуутай талыг элсүүлэх үндэс болгож байжээ. Үзэл бодол, итгэл нэмшлийн үндсийн хувьд, хаан эзнээ тэнгэрийн хүү буюу бурхны элч төлөөлөгч хэмээн шүтэн биширч, зарлиг үг, цаазыг ёсчилон биелүүлдэг монгол хүний сэтгэл зүйн онцлогийг гол төлөв ашиглаж байсан байна. Хубилай хааны дэргэд 1272-1289 онд алба хашсан, Энэтхэг зэрэг улс оронд Монгол улсын элчээр томилогдон очиж, бас Хятадын муж, хотоор чөлөөтэй хэсэн явдаг байсан болон Юан гүрний төрийн чухал ажил хэрэг, тэр ч байтугай цэргийн нууцыг нь хүртэл сайн мэддэг Марко Поло: * Зарлиг тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж гүйцэтгэдэг*1 улс бол монголчууд гэсэн бол мөн үед амьдарч байсан түүхч Степанос Орбелян: *...эзэн ноёндоо үнэнч, хүлцэнгүй, ухварлан сэтгэх хийгээд үйлтгэх хэрэгтээ чигч шудрага улс болой*2 гэж монголчуудын сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн байдаг. Мөн Богд хаант Монгол улсын тагнуулын ажиллагааны талаар
Н. Хаянхярваа 1934 онд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: *...тэр үед тагнүулын ажлыг эзэн хааны зарлиг хэмээн явуулж ирсэн* гэжээ. Эртний монгол цэргийн сахилга хариуцлагын талаар судлаач О.Цоодол Цөөнөөс цөөн гарз* өгүүлэлдээ: *Монгол хүний ахас ихэсээ хүндэтгэх ёс, өвөг дээдсийн сургаалийг зарлиг мэт дагаж биелүүлдэг ёс нь цэргийн дотор төдийгүй тухайн үеийн нийгмийн байгууллын хууль байсан. Нөгөө талаар монгол хүний шудрага зан, өөрөөр хэлбэл хэлснээсээ буцдаггүй, зорьсноосоо няцдаггүй, хийе бүтээе гэвэл амь нacaa алдсан ч хамаагүй зүтгэж байж зорьсондоо хүрдэг төрөлхийн чанар монгол цэргийн сахилгад нөлөөлж байжээ*' гэж онцлон дурджээ. Энэ бүхэн бол төрөө хаанаараа, хаанаа бурхны элчээр төлөөлөн ойлгож байсан үзэл, итгэл үнэмшил нь монгол хүнийг элсүүлэх хамгийн тохиромжтой үндэслэл болж байсныг харуулж байна. Харин гадаадын иргэдийг туршуулчаараа ашиглахын тулд гол төлөв ашиг сонирхолыг нь үндэслэл болгож байжээ.
Чингис хааны үед худалдаа наймаа эрхлэдэг гадаадын иргэдийг элсүүлэхэд анхаарч байжээ. Үүний учир шалтгааныг эрдэмтэн Сайшаал: *...худалдаачдын өргөн мэдлэг ба арилжаа наймаа хийх арга нь Чингис хааны сонирхлыг ихэд татсан. Ингээд хөрш улсын дотоод байдал, нутаг орны хэмжээ, хот балгас, суугууль ард, зам нэвтэрлэгээ, гаралт үйлдвэрлэл, ааль зан, эд эрдэнэ, сонин гайхамшиг зүйл, ялангуяа цэрэг, зэвсэг мэтийн улсын хамгаалалтын хүчинг нь ойлгон мэджээ. Эдгээр нь Чингис хааны гадагш дайлах дайнд дутагдаж болзошгүй чухал мэдээ болох юм*2 гэж үзжээ. Үнэхээр ч тэд худалдаа наймааны ажлаар гадаад улс орнуудаар аялан явахдаа янз бүрийн давхрагын хүмүүстэй уулзаж олон талт мэдээлэл олох, зам зуурын элдэв зүйлсийг биечлэн тагнаж судлах бололцоо илүүтэй, халхавч үнэмшилтэй байв. Худалдаачид ч гэсэн эрдэмтэн В.В.Бартольдын өгүүлсэнчилэн: *...худалдааны зам харгуйг аюулгүй байлган, арилжаа наймааг тасралтгүй явуулах*' нөхцөлөөр хангуулах ашиг сонирхолдоо хөтлөгдөж Монгол улсын тагнуулын ажиллагаанд хүчин зүтгэж байжээ.
Ашиг сонирхолын өөр нэгэн хэлбэр материалаг сонирхолыг ч монголчууд ор ашиглаж байгаагүй гэж үзэж боломгүй юм. учир нь монголчууд манж, хятадыг эрхшээлдээ оруулж, эрхшээл нөлөөнд нь өртөж байсны хувьд тэднээс сурсан ч зүйл бий тэдэнд сургасан ч зүйл буй билээ. Хятад, манж нар тагнуулын ажиллагаандаа материаллаг сонирхолыг идэвхтэй ашигладаг байжээ. Жишээлбэл, манжийн амбаныхан эд мөнгөний шуналтанг өдрийн арван лангаар хөлслөн YIII Богд Жибзундамба хутагт, Далай лам хоёрыг сэм тагнуулж байсан байдаг.
Туршуулч элсүүлэх ажиллагаанаас үүдэн гарч ирж буй нэгэн асуудал нь баталгаажүүлалт юм. Эртний монголчууд тагнуулч, туршуулчаа дайсны талд урвах, худал мэдээлэхээс сэрэмжлэн андын тангараг өргүүлэх, ах дүү, дотны хүнийг нь барьцаалах аргаар элсүүлэлтээ баталгаажуулж байсан байна. Жишээлбэл, Алтан улсын элчээр Хэрэйдэд байхдаа Чингис хаантай танилцаж, хүчээ зориулахаар шийдсэн Елюй Ахайг2 туршуулчаар элсүүлээд үнэнч ажиллахын баталгаа болгон дүүг нь барьцаалсан байна. Энэ талаар эрдэмтэн Сайшаал эх сурвалжаа дурдалгүйгээр: *Ахай...дүү Елюй Тохуг барьцаа болгон хааны турхагаар үлдээжээ. May өндөрийн байлдааны дараа ах дүү хоёул *Балжидийн тангараг*-т оролцсон гэдэг. Чингис хаан Хэрэйдийг мөхөөсний хойно Ахай улсдаан буцаж харьсангүй*1 гэжээ. Үүнээс үзэхэд Ахай Хэрэйдэд суурин туршуулчаар ажиллаж байсан байна. Баталгаажуулалтын өөр нэгэн хэлбэр нь андын тангараг өргүүлдэг явдал байсныг өмнө цухасхан өгүүлсэн билээ. Түүнийгээ тодруулан бататгахын тулд баримт түшин өгүүлсү: Монголын нууц товчооны 182 дугаар зүйлд: Чингис хаан нөхдийн хамт Балжун нуурт түр буудлаад байхдаа худалдаачин Асантай танилцаж, анд бололцон тангараг өргүүлсэн тухай өгүүлдэг. Тэрхүү худалдаачны талаар судлаач Л. Батдолгор эх сурвалжаа дурдалгүйгээр: *Асаныг явуулж Алтан болон Хорезм улсын дотоод, гадаад байдлын талаар мэдээ авч байжээ*2 гэж үзсэн байна. Ингэж үзэх нь бодит байдалд нийцэх бөгөөд учир нь Монголын нууц товчоог зохиогч нь Асан нэрээр гадаадын нийт худалдаачдыг төлөөлсөн болон монгодчууд тэднийг тагнуулын ажилд идэвхтэй ашиглаж байсан явдал юм. Асан бол нэг хүн биш гэдгийг нилээд эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэдний нэг, эрдэмтэн Сайшаал: *Асан ганц хүн биш. Харин бүх Дундад улс ба бүх Дундад Азийн хоорондох арилжааг ноёрхож байсан олон арван том том худалдаачны бүлгэмүүд болно*3 гэжээ. Чингис хаан тагнуулч, туршуулчаар ажиллуулах хүнээрээ андын тангараг өргүүлж байсан нь ийнхүү тодорхой болж байна. Анд бололцох ёсны утга учрыг академч, доктор Ч.Жүгдэр: *Анд бололцох хоёр этгээдийн тангараг нь тэдний хооронд нэг ёсны ам гэрээ байв.
Хэрэв тэд ам хэлэлцээрийг зөрчиж, андгай тангаргаа эвдвээс зохих шийтгэл, түүний дотор санаа сэтгэлийн элдэв ял шийтгэлийг хүртэл үзүүлдэг заншилтай байв*' гэжээ. Үүнээс үзвэл, тагнуулч, туршуулч хүн андын тангаргаа няцваас ашиг сонирхолоо хангуулах боломжоо бүрэн алдах төдийгүй ял зэмд унах тул хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаасаа няцах ямар ч бололцоогүй байсан байна.
Монголчууд дайсныхаа болон тэдний холбоотон, сонирхол татагч бусад этгээдүүдийн нууц бодлого, зорилго, төлөвлөгөө, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний дунд тагнуулч, туршуулчаар нэвтрэх ажиллагааг цаг, үе нөхцөл байдалдаа нийцүүлэн зохион байгуулж иржээ. Чингис хаантай санал зөрчилдөх болсноос аргагүйн эрхээр түүнийг орхиход хүрсэн халхавчаар Сүбэдэй жанжныг татаруудын дунд оруулсан, Алтан улсаас Хэрэйдэд сууж байсан элчийг нь элсүүлсэн, Хорезмийн Мерв хотын сүмийнхний дунд Чингисийн тагнуулч нэвтэрсэн гэхчилэн үйл явдлуудаас харахад дайсныхаа болон тэдний холбоотон, сонирхол татагч бусад этгээдуүдийн дунд тагнуулч, туршуулчаар нэвтрэхдээ сонирхол татаж буй нөгөө талын хүнийг элсүүлэн авах, өөрийн тагнуулч, туршуулчийг оруулдаг аргатай байжээ. Дайсныхаа дунд тагнуулч, туршуулчаа нэвтрүүлэхдээ гол төлөв шууд оруулах аргыг хэрэглэж байсан байна. Жишээлбэл, Чингис хаанаас Ван ханы; хурээнд туршуулчаа оруулахын тулд эхнэр, хүүхэд нь тэдний эрх мэдэлд байсан Сүхэхэйжэүнийг сонгон дүү бариулах халхавчаар очуулжээ. Сүхэхэйжэүн ч Ван хантай уулзаж Чингисийн хэлүүлсэн зүйлсийг дамжуулсныхаа дараа *Миний эхнэр хүүхэд таны мэдэлд байгаа учир би эндээ үлдмээр байна* хэмээн шалтаглажээ. Хууртсан Ван хан зөвшөөрснөөр Чингис хаан зорилгоо хэрэгжүүлэх бололцоотой болсон ажээ. Энэ талаар дараа дэлгэрүүлэн өгүүлэх болно.
Сонирхол татаж буй талынхаа дотроос элсүүлэхдээ тэдний тагнуулч, туршуулыг давхар элсүүлж байсан эсэх асуудал тун эргэлзээтэй юм. учир нь Чингис хааны үед бусад улс орны тагнуулч, туршуулчийг илрүүлээд *шууд цаазлан хороодог*' байжээ гэж ОХу-ын эрдэмтэн С.А.Воронцов үзжээ. Мөн *бусдын үйл хөдлөлийг далдаас тaгнaгcaд*2-ьIг цаазлах заалт Их засаг хуулинд байсан зэргийг эрэщүүлбэл Чингисийн үеийн монголчууд гадаадын тагнуулч, туршуулыг давхар элсүүлэх аргыг ашиглах бололцоогүй байсан бололтой байдал харагдаж байна. Гэтэл давхар элсүүлэх аргыг хөрш хятад үлс бүр МЭө ашиглаж байсан билээ. Монголчууд өмнөд хөршөөсөө, тэд монголчуудаас сурсан зүйл их. Тийм болохоор тэрхүү аргыг ашиглаж байсныг ор үгүйсгэж боломгүй юм. Нөгөө талаар Елюй Ахайг элсүүлсэн явдал сонирхол татдаг. учир нь аливаа хүчирхэг болон хүчирхэгжиж байгаа улс орны бодлого, үйл ажиллагаа бусад орны анхаарльш төвд байдаг нь нийгмийн төв хүрээний онолоор ч авч үзсэн жам ёсны зүйл. Тэгвэл тухайн үед Хэрэйд нь монголын ханилаг аймгуудын дунд нэр хүндтэй, харьцангуй хүчирхэг байсан ба Ахайг тэнд элчээр суулгахдаа Алтан улс албан ёсны байгууллагын халхавчийг тагнуулын зорилгод ашигладаг улс орны арга барилыг умартаагүй байх. Энэ үүднээс асуудалд хандвал монголчууд давхар элсүүлэх аргыг ашиглаж байсан гэж үзэж болмоор байна.
Тагнуулын ажлын үр өгөөж тагнуулч, гуршуулынхаа нууцлалыг хэрхэн хангаснаас шууд шалтгаалдаг. Монголчууд тагнуулч, туршуулынхаа нууцлалыг хангахын тулд тэдний халхавчийн асуудалд онцгой анхаарч, халхавчийг сонгохдоо цаг үе нөхцөл байдлыг сайтар харгалздаг байжээ. Тэд ХIII зууны үед худалдаа, элчин харилцааг, XIY" зууны II хагасаас худалдааг, XIX зууны үеэс эрэл, мөргөл, бадарчингийн дүрийг халхавчид өргөн ашиглаж байсан байна. Энэ талаар эрдэмтэн Ж. Бор: *ХIII-ХIY зууны Монгол үлсын элчин харилцаа нь харь бусад оронтой дипломат ба эдийн засгийн харилцаа тогтоох, нөгөөтэйгүүр тэдний байдлыг заншлан мэдэх гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байжээ*1 гэсэн бол эрдэмтэн Ж.Ж. Саундерс: *Чингэхлээр монголын жирийн худалдаачид хүртэл харь орны ноёд, хаадыг түгшээн сэжиглэхэд хүргэдэг байв. Отрарт 1219 онд алагдсан тэмээн жингийнхний дотор Хорезмийн батлан хамгаалах хүчийг тагнахаар илгээсэн нууц хүмүүс орсон байж болох юм*2 гэжээ.
Отрарт алагдсан тэдгээр хүмүүсийн дунд Чингисийн тагнуулч, туршуулч байсан эсэх нь нотолгоо баримт ховор учраас түүх судлалд бүрхэг хэвээр байсаар, байна. уг асуудалд хамгийн ойр дөхөм нь Хорезмийн шах Желаль-Ад Диний бичээч Мухаммед ан-Нисава болон Минхадж Ад-динал-Джузджаны зохиолууд юм. Нисава:
*Худалдаачдын баялагт шунсан Ианал-ханаас султанд худал, хуурмаг захидал бичихдээ: Отрарт ирсэн эдгээр хүмүүс хэдийгээр худалдаачид хэмээн нэр зүүсэн боловч үнэндээ худалдаачид биш юм. Тэд өөрсдийн зорьж ирсэн худалдаа арилжааны хэрэгт огт холбогдолгүй нөхцөл байдлыг сурвалжлан мэдэж, жирийн нэг ардтай учрахдаа айлган сүрдүүлж *Та нар юу хийж дэмий сууцгаана вэ. Та нарт удахгүй их аюул нүүрлэж ирнэ. Түүнийг ямар ч чөтгөр хориглон зогсоож чадахгүй байна* гэжээ. Энэ мэт юмыг тэрбээр заяа муут элч нарт тохооход, тэднээс султан сэрэмжлэн, чухам ямар учиртай ирснийг байцаан мэдэх хэрэгтэй хэмээн зарлиг буулгав. Энэ зөвшөөрлий авч Ианал-хан тэднийг баривчлав. Тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ тасарч, тэдний ул мөр ч алга болов. Ийнхүү тэдний баялгийг хаан булаан авч завшжээ*' гэж тэмдэглэн үлдээжээ. Түүнчлэн эрдэмтэн И.П.Петрушевский: *0трарт ирсэн худалдаачид үймээн самууруулах цуурхал тарааснаараа Чингис хааны зарлигийг биелүүлж байсан гэсэн дүгнэлт хийж болно*2 гэсэн байна. Иш татсан сурвалж, дүгнэлтээс үүдэн, Чингис хаан Хорезм улсын дотоодод тогтворгүй байдал бий болгох зорилгоор, тагнуулын аргаар хүн ардынх нь сэтгэл санааг үймүүлсэн эсэхийг тунгаах шаардлага гарч байна.
Монголчууд дайтах улс орныхоо хүн ардын сэтгэл санааг төөрөгдүүлэх ажлыг аян дайныхаа өмнө зохиодог байсан нь үнэн. Харин тухайн үед тийм зорилго тавих шаардлага байсангүй. Алтан болон Хар Кидан улсад хийсэн аян дайнаараа түүхч Жүвэйний бичсэнчилэн: баруун орны худалдаачид зуун зүг нэвтрэн худалдаалах үлэмж таатай нөхцлийг бүрдүүлээд байсан монголын төрийн ойрын зорилт нь улс орныхоо эдийн засгийг сэргээн бэхжүүлэх явдал байв. Энэ зорилтоо амжилтай шийдвэрлэхийн тулд Дундад Азитай харилцаа тогтоох замыг сонгоод байлаа. Тиймээс Дундад Азийн элч, худалдаачдыг Чингис хаан тааламжтай хүлээн авч, хариу илгээхдээ, найрамдалт харилцаа тогтооно гэдэгт итгэж байгаагаа Хорезмийн шахад илэрхийлсэн байна. Ийм нөхцөлд тэрээр найрамдалт харилцаа тогтоох гэж байгаа улсынхаа хүн ардын сэтгэл санааг үймүүлэн самууруулах ажиллагаа зохиох үндэслэлгүй юм. Иймээс *0трарт ирсэн худалдаачид Чингис хааны зарлигаар үймээн самууруулах цуурхал* тараасан хэмээх И.П.Петрушевскийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна.
Чингис хаан 1215 онд Хорезмийн элчийг хүлээн авч, хариу өгүүлэхдээ: Түрэгийн орнуудыг байлдан дагүүлснаа мэдэгдэж, хүдалдааны зам харгүйн аюүлгүй байдлыг бататгах зорилгоор найрамдлын гэрээ байгүүлахыг санал болгоод * Мүхаммед шах чамайг хүүгээ гэж үзье* гэж хэлүүлсний далд үтга санаа тодорхойгүй байсаар эдүгээ хүрлээ. үг үгний үтгын талаар И.П.Петрүшевский: *Тэр үеийн дипломат ёсоор бол хаан өөр нэг хааныг өөрийн хөвгүүн гэвэл түүнийг өөрийн хараат болгон хүлээн зөвшөөрсөн хэрэг болдог*' гэсэн бол академич, доктор Ч.Далай: *үг нь монгол ёс заншлаар хэнийг ч бай хүүгээ гэж үзлээ гэж хэлэхэд тэр нь эе эвийг хичээсэн, итгэл хүлээлгэсэн үг юм. Гэхдээ Чингис хаан чүхам ямар үтгаар хэлсэнг таахад хэцүү*2 гэжээ. Миний бодлоор тэрхүү үг нь түхайн үлсыг хараат болгосноо илэрхийлсэн бүс харин Хорезмийн хаант үлсаас илүү хүчирхэгжиж байгаагаа илэрхийлж, монголчүүдтай сөргөлдөхгүй байх, төвийг сахих, айл хөршийн ёсоор найрсаг харилцаатай байх нь ашигтай юм байна гэсэн сэтгэгдлийг шахад төрүүлэх зорилгыг агүүлсан байж болох юм.
Чингис хааны элч Бүхарт очсны дараахан Монголын хүдалдаачид Отрарт очжээ. Эдгээр хүдалдаачдын талаар Отрар хотын захирагчаас Мүхаммед шахад мэдэгдэхдээ: *өөрийн зорьж ирсэн хэмээх хүдалдаа арилжааны хэрэгт огт холбогдолгүй нөхцөл байдлыг сүрвалжлан мэдэж* авахыг оролдсон хэмээснээс үзвэл тэдний дүнд Чингисийн тагнүүлч, түршүүлч байсан байж магадгүй. Хүдалдааны халхавчаар, олны яриа хөөрөөнөөс тагнүүлын мэдээ сэлтийг цүглүүлах тагнүүлын аргыг идэвхтэй ашипгадаг монголчүүд 400-гаад хүдалдаачдынхаа дүнд тагнүүлч, түршүүлчаа огт орүүлаагүй гэж үзэх нь үнэнд нийцэшгүй юм. Тэдгээр хүдалдаачдын дүнд Чингисийн тагнүүлч, түршүүлч байсныг академч, доктор Ч.Далай, доктор И.П. Петрүшевский зэрэг эрдэмтэд үндсэндээ хүлээн зөвшөөрдөг. Харин тэд ямар даалгавартай байв гэдэг асүүдалд санал зөрчилдөнө. Цаг үе нөхцөл байдал, Монгол үлсын гадаад, дотоод бодлого, Хорезмийн санал, Чингис хааны далд үтгатай үг зэргээс үзвэл *Айл хөршийн ёсоор найрамдалт харилцаа тогтоох, харилцан ашигтай хүдалдаа хийх* Мүхаммед шахын санал, санаачлага үнэн эсэх, тэрбээр Монгол үлсын санал, анхаарүүлгад хэрхэн хандаж бүйг тандан мэдэх даалгавартай байсан байж болох талтай юм. Мөн өөрийн овог, аймгаас 2-3 хүн гаргаж, алт, мөнгөн зоос өгч, тэрхүү хүдалдаачдын хамт сүлтаны ордонд явүүлж хүдалдаа хийлгэж, ховор нандин үнэ цэнэтэй зүйлсийг зориүд олж авчрах зарлигийг Чингис хаанаас ноёд, тайж нартаа бүүлгаснаас үзвэл Хорезм үлсын эдийн засгийн байдлыг шинжин сүдлах зорилготой байсан бололтой. Түүнчлэн *Өөрийн ба бүсдын үгийг үчир мэдэх хүмүүсийн үгтэй харьцүүлж үз. Хэрэв нийлбээс бүгд хэлж болмой. Эс нийлбээс хэлж үл болмой. Гүрван хүн ам авалцан зөвшөөрсөн хэргийг хаа ч өгүүлж болмой. Тийм бүс болбоос батлан итгэж үл болмой* хэмээх бүюү тагнүүлын мэдээ, баримт сэлтийг заавал нягтлан шалгадаг зарчмаа баримтлан *үчир мэдэх* монгол хүнийг хүдалдаачдын цүваанд зориүд орүүлсан гэж үзэхэд лав дөхөж очих бүй заа. Эдгээрээс үзвэл, Чингис хаан зөвхөн цэрэг, дайны зорилго агүүлж тагнүүлч, түршүүлчаа илгээсэн мэтээр үзсэн доктор И.П.Петрүшевскийн үзэл*' өрөөсгөл юм. Тэрхүү хүдалдаа наймааны ажлаар халхавчлан Хорезм үлсын цэрэг, үлс төр, эдийн засгийн байдлыг нягтлан сүдлахыт Чингис хаан зорилго болгожээ.
Монголчүүд гадаад тагнүүлын зорилгод дипломат харилцааг идэвхтэй ашиглаж байсан талаар өмнө дүрдсан. Энэ явдал түс үлсын нэр хүнд, нөлөө олон үлсын тавцанд эзлэх байр сүүриас гадна гадаад тагнүүл, дипломат үйл ажиллагаа хоёрын зорилгыг нэгэн зүйл холбож байдагт оршино. Гадаад тагнүүл, дипломат харилцаа хоёрын үялдаа холбооны талаар сүдлаач Чарьлз үайтон: *Хүн төрөлхтний түүх эхэлсэн тэр цагаас тагнан түрших нь дайтаж бүй хоёр талын хамгийн гол зэвсэг байсаар иржээ. Тагнүүлын ажил нь мөн идэвхтэй дайны ажиллагааны өмнө заавал явагддаг дипломат харилцаанд байр сүүрь эзэлсэн юм. Тиймээс ч тагнүүлч, дипломатч хоёрыг нэг зоосны хоёр тал гэсэн яриа үүссэн нь ор хоосонгүй зүйл. Эрт дээр цагт энэ хоёрын хоорондын ялгаа түн бага байв. Тэдний гол зорилго нь ямар ч хамаагүй үнээр мэдээлэл олж авахад л оршиж байлаа. Гагцхүү үнэн, шүдрага, ил тод замаар түүнийгээ олж авбал дипломатч, харин бүрүү аргаар олж авсан бол тагнүүлч болдог байв. Тиймээс ч эртний Грек, Ромын сонгодогүүд, Библийн сүдраас эхлээд XX зүүны сүүлийн хагасын атомын үе хүртэлх түүх, үтга зохиол нь тагнүүлчдын үйл явдлаар дүүрэн байдаг биз*1 хэмээн оновчтой илэрхийлжээ.
Эртний монголчүүд өөрт шаардлагатай мэдээ, баримт сэлт олохын түлд гадаадын хүдалдаачид, элч төлөөлөгч зэрэг хүмүүсийг өндөр хэмжээнд хүлээн авч ярилцах явцдаа асүүлт тавих, сэжигтэй этгээдийн яриаг орон байрных нь гаднаас сэм чагнах зэрэг аргыг ч хэрэглэдэг байсан байна. Энэ талаарх баримт, материал нь үлгэр, домгийн хэлбэрээр үе дамжин үламжлагдсаар эдүгээ хүрчээ.
Домог бол өнгөн талдаа үран сэтгэмжийн хүүрнэл мэт байдаг ч үгтаа амьдралд тохиолдсон үнэн бодит баримт, түүхэн болон ортой явдлаас үндэслэсэн байдаг болохоор түүх сүдалгаанд өвөрмөц сүрвалж материал болдог. Жишээлбэл, Крит арлын хаан Миносоос өдөр бүр 7 охин, 7 залүүг авдаг байсан *Минатавр* хэмээх аврага том амьтныг Афин хот үлсын хаан хүү ялан дийлсэн түхай эртний Грекийн домог үлгэрийн мөрөөр мөшгөсөн, эрдэмтэн Артүр Эвансийн ахласан сүдалгааны анги европ дахь соёл иргэншлийн анхны голомт болох Минос хааны Кнос ордонг илрүүлэн асар их баялаг бүхий соёлт давхрагыг нээсэн билээ.
Монголчүүдын тагнүүлын эрт цагийн арга, сэтгэлгээнд холбогдох тийм сүрвалжийн нэг нь Царцаа Намжилын домог юм. үг домгоос үзэхэд орчин үед тагнүүлын ажиллагаанд ашигладаг сэм чагнах бүюү техникийн хяналтын сэтгэлгээ олон зүүны тэртээд монгол түмний оюүн сэтгэлгээнд бүрэлдэн тогтсон ажээ. Орон байрных нь гаднаас сэм чагнаж мэдээ олохоос гадна сэжигтэй этгээдийг нүүцаар даган үйлдэл хөдөлгөөн, хань харилцааг тогтоох ажлыг зохиодог байжээ. Энэ аргыг монголчүүд төдийгүй бүсад үлс орнүүд ч эрт цагаас ашигласаар эдүгээ хүрсэн түүхтэй. Жишээлбэл, Хүрээнд байсан Манжийн тагнүүлчид YIII Богд Живзүндамба, ХIII Далай ламын харилцаа, хөдөлгөөнийг мэдэж байх зорилгоор өдрийн 10 лангаар хүн хөлслөн тэднийг сэм дагалдүүлан тагнаж байжээ.
Аман зохиолын өв сантай танилцаж сүүхад, орчин үед аливаа үлс орны түсгай албад тагнүүлын ажилдаа ашигладаг үг алдүүлалтын болон асүүлтын аргыг монголчүүд түн эрт цагаас хэрэглэж эхэлсэн болох нь харагдаж байна. Жишээлбэл, мөнгөн ембүү хүлгайлсан хэргийг илрүүлэхийн түлд зохиосон арга хэмжээний талаар домогт ийнхүү өгүүлжээ: Зарга шүүхээр томилогдсон түшмэл цаасаар ембүү хийгээд түүнийгээ хүлгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнд өгөөд, за хөө чи эндээ үүнийг бариад сүүж бай. Эвдэж, сэвтүүлж болохгүй шүү. Би түр гарчихаад ирье гээд гэрээс гарчээ. Түшмэл гэрийн ойролцоохон сэжигтний эхнэртэй ярилцаж сүүснаа *Хөөе, чи ембүүг эвдээгүй биз* хэмээн чанга дүүгаар асүүхад сэжигтэн *үгүй, үгүй* хэмээн хариү өгүүлжээ. Түшмэл сэжигтний эхнэрт хандан *3аа хөө, чи сонсоо биз дээ. Тэр ембүү хаана байна* гэхэд эхнэр сандран *Ээ халаг, яадаг билээ, түшмэл минь, өршөөж хайрла* гээд нүүсан газрыг зааж өгчээ. өөр нэгэн домгоос өгүүльө: Зэргэлдээ хошүүны бүсгүй, залүү хоёр үүлэн борооны явдал үйлджээ. Гэтэл хэрэг бишдэж, бүсгүй хүчирхийллийн хэрэгт залүүгаа гүтгэж, хоёр хошүүны хоорондын маргаан болон өндөр авчээ. Асүүдлыг шүүн түнгаахаар товлосон өдөр ч болж, залүүгийн хошүү ноён сэргэлэн түшмэлээ томилон очүүлсан байна. Түшмэл замдаа залүүд хандан *Тэр бүсгүйг хэрхэн яаж хүчирхийлснээ үнэнээр нь өч хэмээн би чамд түшаана. Чи тэгэхлээр, би өмднийх нь гаднаас гээд л байгаарай* гэж захижээ. Хэрэг нийлэх цаг ч болжээ. Түшмэл ч бүсгүй, залүү хоёрыг дүүдан орүүлж ирээд хошүүны нэр гүтаасан амьтан гээд л залүүг баахан загнаж байснаа чи хөө, үйлдлээ үнэнээр өч хэмээн түн ширүүхэн түлгаж дээ. Залүү ч түшмэлийнхээ зааж өгсний дагүү хариүлж гэнэ. Түшмэл, энэ нөхрийн хэлж байгаа үнэн үү хэмээн бүсгүйгээс асүүхад тэрээр, хүдлаа, би өөрөө тайлж өгсөн юм чинь гэжээ. Ийнхүү бүсгүйг гэнэ алдүүлан болсон явдлыг үнэнээр нь өчүүлсэн байна. Иш татсан домгүүдад өгүүлснээр бол үзсэн, харсан, сонссоноо болон үйлдлээ зориүд нүүж байгаа нөхцөлд тэрхүү этгээдээр санамсаргүй хэлүүлэхийн түлд үг алдүүлах аргыг хэрэглэж байсан байна.
Орчин үед түсгай албад мэдээ, баримт сэлт цүглүүлахдаа хэвлэл мэдээллийн ил эх сүрвалжийг өргөн ашиглаж байна. Жишээлбэл, АНү-д тагнүүлын ажиллагаанд ашиглаж байгаа мэдээ, мэдээллийн 10 орчим хүвийг түршүүлын, 40 орчим хүвийг техникийн, бүсдыг ил эх сүрвалжийн мэдээ эзлэж байгаа бол Израйлийн түсгай алба мэдээ, мэдээллийнхээ 60-65 хүвийг ил эх сүрвалжаас олдог байна. Монголчүүд энэ аргыг нэгэн адил хэрэглэж ирсэн бөгөөд түхайлбал, Олноо өргөгдсөн Монгол үлсын үед гадаадын цахилгаан мэдээний агентлагүүдын мэдээ, сонин хэвлэл зэрэг мэдээллийн ил эх сүрвалжийг ашиглаж байжээ.
Тагнүүлын аргаар мэдээ, баримт сэлт олох нь нэгэн хэрэг. Гагцхүү тэрхүү мэдээ, баримт сэлт ач холбогдолтой, цаг үеэ олсон, үнэн зөв байх нь хамгийн чүхал. Ийм үчир бидний өвөг дээдэс аливаа мэдээ, баримт сэлтийг гүрваас доошгүй мэдээ, баримт сэлтээр нягтлан шалгаж, үнэн, хүдлыг тогтоож байжээ. Тиймээс ч Чингис хаан: *Өөрийн ба бүсдын үгийг үчир мэдэх хүмүүсийн үгтэй харьцүүлж үз. Хэрэв нийлбээс бүгд хэлж болмой. Эс нийлбээс хэлж үл болмой. Гүрван хүн ам авалцан зөвшөөрсөн хэргийг хаа ч өгүүлж болмой. Тийм бүс болбоос батлан итгэж үл болмой*2 хэмээн зарлиг бүүлгаж байжээ.
Эртний монголчүүд гэмт явдлаас тагнүүлын шүгамаар үрьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох зорилгоор тагнүүлын өвөрмөц арга хэмжээг зохион байгүүлдаг байсан байна. Түүнийгээ завсардүүлах хэмээн нэрлэж байжээ. Энэ үгийг Гүчин зүргаатын тайлбар толь*-д *Эсрэг хүчнээ дотроос нь задлан бүтаргах ажиллагаа* гэж тайлсан байна. Завсардүүлах ажиллагааг зохиохдоо тагнүүлын түсгай аргүүдыг хэрэглэдэг байжээ. Завсардүүлах ажиллагааны зорилго түс бүрд хэрэглэж байсан аргүүдынх нь онцлогийг тодрүүлан тогтоохын түлд Чингис хааны үед, түүний үдирдлага оролцоотойгоор зохиосон зарим нүүц ажиллагаанд задаргаа болон харьцүүлалт хийж үзье:
Хамаг Монгол, Хэрэйдийн хооронд 1202 онд болсон бөгөөд May өндөрийн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байлдаанд Чингис хаан ялагдлаас ангижирсан ч ихээхэн хохирол үзсэн билээ. Хэрэйдийн зүгээс үчрүүлах аюүл заналхийлэл ч хэвээр үлдсэн байна. Түүнийг Чингис сайн мэдэж байсан түл тэмцлээ үлс төр, дипломатын аргаар үргэлжүүлж цаг хожихын зэрэгцээ байлдааны бэлтгэлээ хангахыг зорилгоо болгожээ. Тэрээр Хэрэйдийн байдлыг тагнан сүдлаж, Ван ханы холбоотнүүд болох, үрьд өмнө Чингис хаанаас үрвасан Даритай Отчигин, Алтан, Хүчар, Жамүха, Хүлбари, Ойрдын Хүтүга зэрэг хүмүүс дотроо санал зөрчилтэй болохыг мэджээ. Энэ байдлыг ашиглан тагнүүлын аргаар тэрхүү зөрчлийг үлам хүрцатгаж, Хэрэйдийн хүчийг сүлрүүлах, тэдний зүгээс үчрүүлж болзошгүй аюүлыг багасгах зорилгоор Ван хан, түүний хүү Нялха Сэнгүм, Жамүха, Алтан, Хүчар зэрэг хүмүүст элч илгээж дүү бариүлжээ.
Ван ханд явүүлсан илгээлтдээ: үрьд нь хэлэлцэж тохирсноо цүцлаж, Чингисийг гэмгүй байтал гэнэдүүлэн довтолсныг нь бүрүүшаажээ. үлмаар өөрийн бие, Ван хан хоёрыг тэргэний хоёр арлаар зүйрлээд, нэг арал хүгарваас үхэр түүнийг чирч чадахгүйг санүүлж, түүнд үрьд өмнө нь хүргэсэн ач түсаа дэлгэрэнгүй дүрджээ. Эцэст, надад ямар осол эндэгдэл байгааг хэлүүлнэ yy гэж хүсжээ. Жамүхад явүүлсан илгээлтдээ: Ван хан, Чингис хоёрын эе эвийг эвдрэлцүүлэн байгааг бүрүүшааж, түүний атаархүү занг бүрүүшаажээ. Алтан, Хүчар нарт, тэдний Хамаг Монголын хаан болцгоо гэж үдаа дараа санал болгоход өөрсдөө үл зөвшөөрснийг нь санүүлаад, Онон Хэрлэн, Түүл гүрван мөрний сав газар бол жинхэнэ монгол аймгүүдын үнаган нүтаг, надтай хамтран үндэс үгсаагаа хамгаалахын оронд дайсантай сүлбэлдэн байгаа нь хэрхэвч зохилдохгүйг анхаарүүлсан байна.
Нялха Сэнгүмд явүүлсан илгээлтдээ: Би бол эцгийн дээлтэй төрсөн хүү. Чи бол нүцгэн төрсөн хүү. Чи бид хоёрыг хан эцэг адилхан үзэж хайрладаг. Одоо бид хан эцгийн сэтгэлийг зовоохгүй байя. Хан эцгийг амьд байхад хан болъё гэж хан эцгийн сэтгэлийг бүү зовоо гэжээ.
Чингис хааны илгээлт Ван ханыхны зөрчлийг хүрцатгасан байна. Түхайлбал, Ван хан илгээлтийг сонсоод: *0доо би Тэмүжин хүүдээ дахин мүү санавал энэ мэт цүсаа гаргая* гэж андгайлаад чигчий хүрүүныхаа өндгийг хатгаж цүс гаргаад, бяцхан үйсэн саванд хийж Чингист илгээжээ. Харин Нялха Сэнгүм *Үгний үтгыг мэдэв. Байлдъя гэсэн үг байна. үүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгэ бэхи, Тодой хоёр агтаа таргалүүлж, байлдааны түгийг босгогтүн* гэжээ. Ийнхүү эцэг, хүүгийн хооронд зөрчил үүсчээ. Зөрчил үүгээр хязгаарлагдсангүй. Татарыг мөхөөхөд Чингис хаан хүн, хүчний ихээхэн хохирол хүлээсний дээр авга нар нь Ван ханы талд үрваснаар хүчний харьцаа Хэрэйдэд ашигтай болсныг мэдэрмэгцээ Ван хантай эвсэн нэгдэж, түүний хүүг өдөөн хатгаж Хэрэйд, Хамаг Монголын харилцааг зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн Жамүхын хожоо олох зорилгод саад болжээ. Алтан, Хүчир нар ч эргэлзэж эхэлжээ. Ийнхүү тагнүүлын аргаар Хэрэйдийн дотор зөрчил үүсгэн эв нэгдлийг нь саринүүлж, Ван ханы санаа бодол, хүсэл зоригт нөлөөлж, Хамаг Монголыг эрхшээлдээ орүүлж авах байлдааны ажиллагаанаас нь татгалзүүлснаар Хэрэйдийн зүгээс үчрүүлах аюүлаас сэргийлж чадсан байна.
Сүдалгаанаас үзэхэд Чингис хаан үрьдчилан сэргийлэхээс гадна Ван ханыг тойрон хүрээлэгчдийгдотроос нь задлан бүтаргах зорилгыг давхар агүүлж, түүнийгээ гүйцэтгүүлж чаджээ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн түлд Ван ханыхны дүнд шинээр зөрчил тэмцэл, үл итгэх байдал үүсгэх, үрьд нь бүй болоод байсан санал зөрөлдөөнийг хүрцатгах арга хэмжээг авсан болох нь өмнө өгүүлсэн зүйлээс тод харагдаж байна. Тэрээр үүгээр зорилгоо хязгаарласангүй. Хэрэйд, тэдний холбоотнүүдын зүгээс үчрүүлж бүй, цаашид үчрүүлах аюүлыг бүрэн таслан зогсоохын түлд Жамүха нарт итгэх Ван ханы итгэлийг бүрэн алдагдүүлах арга хэмжээг зохиосон байна.
Чингис хааныг дүү бариүлсны дараахан Даритай Отчигин, Алтай, Хүчар, Жамүха, Хүлбари, Ойрдын Хүтүга бэхи, Тахайхүрхай зэрэг хүмүүс сэм нийлж, холбоотон Ван ханыгаа алж зайлан явахаар үгсэн хүйвалджээ. Гэвч хүйвалдаан илэрч Ван хан тэдэнд итгэл бүрэн алдарч, хүйвалдагсад ч саринан бүтарч, Даритай Отчигин, Хүлбари нар Чингис хаантай, Алтан, Хүчир, Хүтүга, Жамүха нар Наймантай нийлжээ.
Ван ханыг алах сэдэлт Чингис хаанаас дүү бариүлсны дараа үүссэн, хүйвалдааны нүүц задарсан, Сүхэхэйжэүний эхнэр, хүүхэд Ван ханы хүрээнд (эрх мэдэл дор) байсаар атал Чингис хаан түүнийг зориүд сонгон элчээр явүүлсан, тэрээр эхнэр, хүүхдээрээ шалтаглан тэндээ үлдээд хүйвалдаанд оролцсон байдлүүдыг эрэгцүүлж үзвэл тэрхүү хүйвалдааныг Чингисийн даалгавраар түршүүлч Сүхэхэйжэүн нөхцөл байдлыг ашиглан зохион байгүүлсан болох нь тодорхой байна.
May өндөрийн байлдааны үөд дайны хөлөөс холдож амжаагүй Хамаг Монголын зарим иргэдийг Ван хан хүраан авсны дотор Чингисийн дүү Хасарын хүрээ орсон бөлгөө. Хөвгүүд, хатнаа Ван ханыд орхиод хэсэг нөхдийн хамт дайжсан Хасар нь ахыгаа Балжүн нүүрт түр үдлээд байхад олж нийлжээ. Энэ явдал дотроосоо задарч, саринаж эхэлсэн Хэрэйдэд гэнэтийн цохилт өгөх цэргийн ажиллагаа зохиох боломжийг Чингист олгосон байна. Тэрээр Халиүндар, Чахүрхан хоёрыг Хасарын элч болгон Ван ханд илгээж: *Хасар би танаас салж хан ахаа хайн явавч харагдах бараагүй, сонсогдох чимээгүй, хаана одсоныг мэдэхгүй явна. Миний эм болон хөвгүүд хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжлэх хүнийг илгээвэл би хан эцэгт одох билээ*' гэж хэлүүлээд Балжүн нүүраас хөдлөж Хэрлэнгийн Аргал хохид2 очиж байлдааны бэлтгэлээ хангажээ. Ван ханд хэлүүлсэн үгнээс үзэхэд Чингис хааныг ойр орчимд байхгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилго агүүлжээ. Хэрэйдчүүд ч мэхэнд хүүртагдаж, сэтгэл амран байлдааны бэлэн байдлаа цүцалжээ. Тэр үед нь Чингисийн цэрэг тэдэнд гэнэдүүлэн цохилт өгчээ. Тэр байлдааныг түүхэнд Жэжээр өндөрийн хэмээн тэмдэглэсэн байдаг. Завсардүүлах ажиллагаанд ашиглаж байсан аргүүдын онцлогийг тодрүүлан тогтоохын түлд өөр нэгэн арга хэмжээг авч үзье: Эрдэмтэн В.В.Бартольдын өгүүлснээр: *0доогийн олон үлсын харилцааны үүднээс авч үзсэн ч Чингис Хорезмд дайн зарлах бүрэн эрхтэй байсан*3 ёсоор тэрбээр 1219 онд дайн зарлав. Чингис хааны цэрэг тэр үед 150 мянга орчим, бүслэлтийн машины ажилчин, инженерийн too ойролцоогоор 15 мянгад хүрч байсан4 хэмээн эрдэмтэн С.С.үолкер тооцсон байдаг. Хорезм үлс ч эдийн засгийн чадавхиар Монгол үлсаас давүүтай байсны зэрэгцээ армиа сайн зэвсэглэж, дээд зэргээр сүргүүль хийсэн 400 мянгаас илүү цэрэгтэй байжээ. Чингис хаан тэр бүхнийг мэдэж байв. Тийм цаг үед, эцгийнхээ болон ах дүүсийнхээ өшөөг шахаас авахыг зорилгоо болгосон түрэг Бадр Эд-Дин аль Амид гэгч эр Чингис хаантай нийлж, тэрээр шах Желаль-Ад Дин нь эхтэйгээ зөрчилтэй, ноёд жанжнүүддаа итгэл сүл болохыг мэдээлсэн байна. Иймд тэдний хоорондын зөрчил тэмцлийг хүрцатгах, бие биедээ итгэх итгэлийг мохоох, цэргийн хүчийг нь саринүүлах зорилгоор тагнүүлын арга хэмжээ зохиохоор шийдвэрлэжээ. Тэрээр хүссэн бүгдийг нь биелүүлэхэд бэлэн байгаагаа Хорезмийн хаант үлсын овог аймаг, хараат орнүүдын өмнөөс, Желаль-Ад Диний эх Теркан хатны хамаатан ноёдоос Чингис хаанд хандаж бичсэн байдлаар хүүрамч захидал үйлдэж, өөрийн шадар хүнийг Хорезмийн талд үрваж бүй маягтайгаар явүүлж захидлыг шахын гарт орүүлжээ. Мөн тийм үтгатай захидлыг энд тэнд тараасан байна. Үүний зэрэгцээ үнэнч хүнээ Теркан хатан рүү явүүлж, *Чиний эрхийн хүвьд xyy чинь хүндэтгэлгүй хандсаныг би сонслоо. Одоо би эмирүүдтай нь тохиролцож түүний эсрэг түлалдана. Харин чиний мэдэлд байгаа мүж рүү халдахгүй. Чи үүнийг зөв гэж үзвэл над рүү хүн илгээж миний энэ амлалтыг сонс. Тэгвэл чамд Хорезм Хорасан, Амү-дарья мөрний цаагүүрхи, эдгээртэй хиллэн бүй газар нүтгийг бүгдийг өгнө* гэж хэлүүлжээ- үүнийг сонсоод Теркан хатан айн сандарч Хорезмийг дүраараа болог гэж орхиод зүгтан оджээ. Энэ байдал хүүрамч захидалд шахыг итгүүлэхэд хүргэсэн байна. Чингис хааны тагнүүлын мэхэнд хүүртаж, эх болон шадар нөхөддөө итгэл алдарсан шах үлс орноо аврахын түлд цэргээ хотүүдаараа тараан байрлүүлж, хүчийг нь тарамдсан явдал ялагдал хүлээхэд нөлөөлсөн байна.
Монголчүүд тагнүүлын аргаар хүүрч төөрөгдүүлэхийн зэрэгцээ цэргийн янз бүрийн ов мэхийг түн чадварлаг зохион байгүүлдаг байв. Энд нэгэн үйл явдлыг жишээ болгон авч үзье: Хятадын Цинийн хаант үлсын эсрэг боссон Манжүүрын ард олны бослогод түслах, үлмаар Цинь үлсад цохилт өгөх даалгавартай хөдөлсөн Зэв жанжин 1212 оны арванхоёрдүгаар сард Мүгдэнгийн ойролцоо бүүдалжээ. Зэв жанжны цэрэг доторхи нь тав, гаднахи нь гүрван миль давхар хэрмээр хүрээлэгдсэн тэрхүү хотын бэхлэлтийг дайран эзлэхэд хүчний хүвьд хүрэлцээ мүүтай байлаа. Иймд хүарангаа орхиод бүцах түшаалыг цэргүүддээ Зэв жанжин өгчээ. үхралт хэдэн өдөр үргэлжилжээ. Нэгэн өдөр Зэв жанжин хүн, малаа түр амраагаад, дараа нь гэнэтхэн гэдрэг хүрдавчилсан маршаар бүцжээ. Мүгдэн хотынхон монголын цэргүүдийг нүтаг рүүгаа баттай бүцжээ хэмээн хүүртагдаж, хотын хамгаалалтыг бүүлгаад, монголчүүдын түрэмгийллээс эсэн мэнд ангижирсан баяраа тэмдэглэж байсан тэр мөчид хэрмэнд сэм түлж ирэн Манжүүрын хүчирхэг хотыг эзлэж авчээ.
Монголын цэргийн иймэрхүү ов мэхийн талаар Марко Поло: *Монголчүүд зүгтаж байгааг дайсан нь хараад түлалдаанд яллаа л гэж бодох юм бол өнгөрөн дүүсч байгаа нь тэр. Яагаад гэвэл татарын морин цэрэг болон мррин тэрэг цаг нь боллоо гэсэн үедээ гэнэт эргэн дайрдаг юм* гэсэн байдаг. Мөн Хүлүга хааны нэгэн хятад жанжин: *Хүүран мэхлэх нь баилдааны эхний зарчим* хэмээн өгүүлж байжээ. Завсардүүлах болон цэргийн ов мэхийн талаар өгүүлсэн үйл явдлаас үзвэл:
Монголчүүд дайсныхаа зүгээс үчрүүлах хор хөнөөлөөс үрьдчилан сэргийлэх зорилгоор гэмт санаа, зорилго, үйлдлээс нь татгалзүүлах; анхаарлыг нь өөр объектод чиглүүлэх; түүнчлэн гэмт санаа зорилго, үйлдлийг нь таслан зогсоохын түлд задлан бүтаргах, итгэл алдагдүүлах ажиллагааг зохиож байсан байна. Хүүрч төөрөгдүүлэх ажиллагааны гол зорилго нь өөрсөддөө ашигтай шийдвэр гаргүүлахад оршиж байжээ. Дээрх арга хэмжээнүүд нь түе түсын өвөрмөц онцлогтой ч ашиглах баримтаа бэлтгэх, түүнийгээ хүргэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байснаараа адил ажээ. Ван ханд үнэн; үнэн, хүдал холимог; Хорезмийи шахад бүгд хүдал мэдээлэл хүргэсэн, дайснаа хүүрч төөрөгдүүлэхийн түлд асар их хүчтэй бүюү эсвэл хүчин мөхөсдөж бүй дүр үзүүлж байсан зэргээс үзэхэд тагнүүлын зорилгодоо ашиглах мэдээллийг бэлтгэхдээ үнэн; үнэн, хүдал холимог эсвэл ор хүдал зүйлийг ашиглан түүнийгээ үнэмшилтэйгээр бэлтгэдэг байсан байна. Мэдээллийг хүргэхдээ бичгийн, аман болон зохиомол дүрийг ашиглаж байжээ. Мэдээллийг хүргэх хүнд цаг үе, нөхцөл байдалдаа тохирсон халхавч хэрэглүүлдэг байсан байна. Мөн мэдээллийг үнэмшилтэй мэт харүүлахын түлд тагнүүлын арга хэмжээг давхар зохион байгүүлдаг байжээ. Түүнчлэн May өндөрийн байлдааны дараа болон Жэжээр өндөрийн түлалдааны өмнө зохиосон тагнүүлын арга хэмжээнээс үзэхэд заримдаа нэгийг нөгөөгөөр нь бататгасан, бие биенээсээ хамааралтай, дэс дараалсан цүврал арга хэмжээг зохион байгүүлдаг байсан байна.
Чингас хаан өөрийн томоохон өрсөлдөгч Хэрэйдэд шийдвэртэй цохилт өгч эрхшээлдээ орүүлж авах зорилго, төлөвлөгөөндөө захирүүлсан тагнүүлын цогц, цүврал арга хэмжээг зохиосои нь орчин үеийн тагнүүлын арга, ажиллагаанд комбинаци гэж нэрлэгддэг гүйцэтгэх ажлын арга хэмжээтэй төсөөтэй ажээ.
Чингис хааны үед түүний үдирдлага дор зохисон, тагнүүлын шүгамаар үрьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдээс үзэхэд шийдвэрлэх зорилтоосоо хамаарч ялгаатай ч дараахь зүйлүүдээр хоорондоо адилтгах талтай байна. үүнд:
-Аль аль нь аюүл, гэмт явдлаас сэргийлэх зорилгыг агүүлж байжээ.
-Завсардүүлах арга хэмжээний объект нь дайсан болон гэмт этгээдүүд байжээ.
-Гэмт этгээдүүдийн санаа зорилго, гэмт үйлдлийг илрүүлэн, тэдэнд цээрлэл хүлээлгэх нь бүсдыг гэмт хэрэг үйлдэхээс үрьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгэн хэсэг болж байсан байна.