Wednesday, 21 September 2011
Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын эмгэнэлт хувь тавилан
1911 онд Манж улс мөхөж, нийт Монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээх гэсэн оролдлого гарахад монгол нь том улс болчихоос Хятад, Орос хоёр айж, цэрэг дайн болон эд зүйлийн хавчлага шахалтын бодлого явуулснаас гагц Халх Монгол улсын хэмжээнд Богд хаант Монгол улс [Олноо Өргөгдсөн Монгол Улс] оршин тогтнох болжээ.
Өвөр монголчуудын эрх чөлөөг сэргээх гэсэн Дамдинсүрэн [Манлайбаатар], Тогтох, Бавуужав, Хайсан, Утай нар [эдгээр сайчууд нь бүгд одоогийн Монгол Улсын хилийн гаднах зүүн болоод өвөр Монголоос ирсэн] Богд Хаант Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахад гар бие оролцон тэмцжээ. Өнөөдөр хүртэл өвөр монголыг хятадтай нэгтгэх тухай өвөр монголчуудыг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгч хятадтай нэг ч гарын үсэг зураагүй юм. 1930-аад онд Япон Хятадад цэргийн хүч хэрэглэж, улмаар Манж улсыг дахин байгуулах. Өвөрлөгчдөд Монгол улс байгуулахад туслана гэж амласан нь Манжийн колониос Хятадын эрхэнд орох гэж байсан Өвөр Монголчуудад үүрийн гэгээ болж, төр улсаа дахиж сэргээх тэмцлийг Дэмчигдонров удирджээ. Дэмчигдонров болон бусад монголчуудын хувьд япон, америкийн хэн нь ч бай, гагцхүү Монголын тусгаар улс болгоход нь тусалвал тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байсан тул Японы дэмжлэгтэй өөрөө засах Монгол улс байгуулжээ. Энэ улс нь цагаан хэрэмнээс хойш, говийн элсэн цөлөөс өмнөх өргөн уудам нутгийг хамарч далайн гарцтай байжээ. Япончууд эхэндээ Их Монгол улс байгуулахыг өвөрлөгчдөд амласнаа удаа дараа хойшлуулган татгалзаж байжээ. Гэхдээ өвөрлөгчид өөрийн төртэй, цэрэгтэй, эдийн засаг гадаад харилцаатай хагас бие даасан улс байж 1945 онд Япон бууж өгөхөд Өөртөө засах монгол улсын бүрэн эрхт төлөөлөгч Цогбадрах Зөвлөлт, Монголын цэрэгтэй хэлэлцээр хийхээр очоод баривчлагдсан тул Дэмчигдонров болон засгийн газрын хүмүүс арга буюу Чуулалт хаалгаас цэргээ аюулгүй газар байрлуулжээ.
Өөртөө засах монгол улсын засгийн газрын ардын дээд шүүх хорооны дарга, Баянтал аймгийн дарга Буяндалай, зам харилцааны хэлтсийн дарга Бэгзэд, Цахар аймгийн Хөвөөт шар хошууны амбан Мүгдэнбуу нар Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны Өндөр сүм (Дээ вангийн ордон)-д үндэстэний тусгаар тогтнолоо үргэлжлүүлэн явуулж «Монголын залуучуудын хувьсгалт нам»—аар голлох хүчин болгож «Өөртөө засах монгол улс» -ын засгийн ордны түшмэлтэй хамтран зөвлөлт монголын цэргийн зөвшөөрлөөр 1945 оны 9 сарын эхээр нийт Өвөр монголын ардын төлөөлөгчдийн хурлыг хуралдуулан Бүгд Найрамдах Өвөр Монгол Улсын түр цагийн засгийн газрын ордон байгуулсныг тунхаглан зарлаж Буяндалайг засгийн ордны тэргүүлэгч, Мүгдэнбууг дэд тэргүүлэгч,Тэгшбуяныг цэргийн зөвлөлийн дарга, Дэлгэрцогтыг ерөнхий явдал болон гадаад харилцааны гишүүн, Бүрэнсайныг соёл гэгээрлийн гишүүн, Хурцбилэгийг эрүүлийг хамгаалах гишүүн, Гомбожавыг цэргийн явдлын гишүүн, Дугаржавыг дотоод явдлын гишүүн, Дугарсүрэнг эдийн засгийн гишүүн, Алтан-Очирыг зам харилцааны гишүүнээр тус тус сонгож томилов.. БНӨМУ-ын түр цагийн засгийн ордон тусгаар тогтнол тунхагийг нийтлэв. Түүний үндсэн эорилго нь Өвөр монгол тусгаар тогтнох буюу Ар, Өвөр монголыг нийлүүлж Нармай Монгол улс байгуулах явдал болно гэжээ. Нууцаар бичсэн Монголын залуучуудын хувьсгалт нам ил болж, намын дарга Дэлгэрцогт намын гурван зорилт, 10 их төрийн хөтөлбөрийг зарлажээ. Гурван их зорилт гэдэг нь үндэстнийг эрхщээх зорилт. нийгмийг төвшитгөх зорилт, дэлхийг энхжүүлэх. зорилт гурвыг хэлэх бөгөөд арван их төрийн хөтөлбөр гэдэг нь үндэстний гурван эрх, нийгмийн дөрвөн хишиг, хоорондын гурван тус лугаа арван зүйлийг хэлнэ. Тухайлбал:
1 .Үндэсний эрхшээх зорилт бол өөрийн хувь заяаг өөртөө шийдвэрлэх, газар нутгаа өөртөө эзэмших, удам соёлоо өөртөө залгамжлах үндэстнийг гурван эрхт үндэстэн бүхэнд бүрмөсөн эдлүүлэх явдлаар хангагдана.
2. Нийгмийг түвшитгэх зорилт бол ард түмнийг аюулгүй болгож эрх чөлөөг олгох. Ард түмнийг гачигдалгүй болгон, эд хэрэгсэл олгох, ард түмнийг өвчингүй болгож, эрүүл мэндийг олгох. Ард түмнийг мунхаггүй болгож эрдэм соёлыг олгох нийгмийн 4 ашгийг нийтийн гишүүн нэг бүрт тэгш хүртээх явдлаар хангагдана.
3. Дэлхийг энхжүүлэх зорилт бол хүн бүхэн харилцан хайрлах, үндэстэн бүхэн харилцан найрам дах, улс бүхэн харилцан хавсрах хоорондын гурван тусгай хүн бүхний хооронд, үндэстэн бүхний хооронд, улс бүхний хооронд ихээр эерүүлэх явдлаар хангагдана гэжээ. Зөвлөлт Монголын цэрэгтэй хэлэлцээр хийсний дагуy 9 хүнээр бүрэлдсэн төлөөлөгчдийн бүлгэмээ улаанбаатарт илгээн Чойбалсантай уулзуулан, улмаар Москвад очиж Сталинтай уулзахаар тогтов. Удалгүй түр цагийн засгийн ордны төлөөлөгч БНӨМУ байгуулагдсаныг Монголын радиогоор дэлхий дахинд зарлая, Монгол улсаас тусламж гуйхаар Улаанбаатарыг зорин Замын-Үүд хүрчээ. Замын-Үүдэд Монгол улсын дотоод явдлын яамны сайд хошууч генерал Шагдаржав, хошууч Жамъян, Зөвлөлтийн төлөөлөгч нэгэн хошууч генерал нар Өвөр монголын төлөөлөгчдийг хүлээн авч дээрхийн заавраар 3 хүн очвол болно гэсэнд Дэлгэрцогт залуучуудын хувьсгалт намыг төлөөлж, Дэ вангийн хүү Дугарсүрэн засгийг төлөөлж, Да-лам Цэдэндамба шашны талыг төлөөлж, Шагдаржавын хамт Улаанбаатарт хүрэлцэн иржээ.
Тэр vеэс Маршал Чойбалсан Ємнєд фронтын цэргийн урагшлан давшиж байгаа байдлыг биеэр шалгахаар Ємнєд Фронтын штабт ирээд БНЄМАУ-ын Тvр засгийн газрын дарга ноёдыг хvлээн авч уулзаад, “Та нар тєлєєлєгч томилон Улаанбаатарт явуул, би буцаж хариад хамтаар зєвлєлдєе” гэжээ. Yvнд Тvр засгийн газар нь Дотоод Явдлын Яамны сайдаар томилогдсон байсан Мvгдэнбууг тєлєєлєгчдийн тэргvvнээр сонгож, Улаанбаатарт ирvvлжээ. Мvгдэнбуу нар Нvхтийн аманд хорь гаруй хонож байтал Маршал Чойбалсангийн хvлээн авалт болж, тус уулзалт дээр Євєр Монголын Тvр засгийн газрын тєлєєлєгчид ирсэн хvсэл зорилгоо илтгэж, тусламж гуйсан бичгийг гардуулжээ. Бvгд Найрамдах Монгол Ард Улсын Ерєнхий сайд, Маршал Чойбалсан Танаа гэж хандсан уг бичиг “Єдгєє манай Євєр Монголын ард тvмнийг колонийн дарлалаас чєлєєлж vvнээс хойш манай vнэнхvv ємгєєлєгч бєгєєд нєхєр тvшиг болох нь гагц бидний яс махны тасархай болох Бvгд Найрамдах Монгол Ард Улс ба Зєвлєлт Холбоот Улс мєн гэж лавтай итгэх тул улмаар агуу тусламжаа vзvvлэхийг хvсч…” гэж эхлэснийг уншаад тэр их итгэсэн Зєвлєлт Холбоот Улс нь Хаант Оросоосоо даанч ялгарах юмгvй бєгєєд vнэхээрийн итгэхийн аргагvй улс байж, бидний монголчуудыг араар тавьсныг бодохдоо алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий нараа єрєвдєн зvрх минь шимширнэм. Чингээд Мvгдэнбуу нарын тусламж гуйсны хариуд юу хэлсэн бэ? Нэгэнт КГБ-ийн атганд орсон байсан Маршал Чойбалсан Засгийн газрынхаа ємнєєс юу ч амлаж чадсангvй,[ …] та бvхэн дайсны гараас нэгэнт ангижирсан болохоор одоо дахин бусдын дарлалд орохгvйн тулд зєвхєн єєрсдєє тэмцэх нь чухал. Та нар бэлэн юм хараад сууж болохгvй. Эрх чєлєєгєє олж авна гэдэг чинь аяндаа єєрєє хvрээд ирдэг зvйл биш. Та нарыг эрх чєлєєгєє олоосой гэж ямагт хvсч байх болно[…]” гээд “Бvх олон монголчуудынхаа тєлєє энэ хундгыг єргєе” гэж хэлжээ. Чингээд Євєр Монголын тєлєєлєгч нэг бvрт хар хурган эмжээртэй цагаан нэхий дээл, торгон гадартай vнэгэн лоовууз, эсгий гутал бэлэглэж, 200, 200 тєгрєгийг гарын мєнгє болгож єгєн тэднийг зах дэлгvvрээр явуулаад 1945 оны аравдугаар сарын шинэдийн vес Сулинхээрийн чиглэлээр машинаар хил гаргаж єгсєн байна.
Гэтэл 1945 оны 10 сарын эхээр Улаанхүү, Сөнөд баруун хошууны Өндөр сүмд ирээд тэнд сууж байсан Зөвлөлт-Монгол цэргийн хариуцлагатай дэд хурандаа Иванов болон Лувсан нартай зөвлөлдөж хятад улсын зүүн хойд орон ба Өвөр монголыг чөлөөлсөнд талархаж байгаагаа хэлж ирсэн зорилгоо тодорхойлсон байв. Зөвлөлт монголын цэргийн дарга ХКН-ын ТХ-г төлөөлөн БНӨМУ-ын түр цагийн засгийн ордныг хүлээн авч өөрчлөхөөр ирснийг дэмжиж буйгаа илэрхийлж, 2 тал хэлэлцээр хийсний дараа түр цагийн засгийн ордны удирдлагатай зөвлөлджээ.
БНӨМУ-ын түр цагийн засгийн ордны гол удирдлага болон гишүүд цөм байсангүй. Өндөр сүмд засгийн ордны тушаалтан Өлзий-наран, Сайнзаяа зэрэг хүмүүс л байв. Улаанхүү засгийн ордны хүмүүсийг тухайн үеийн байдал, ХКН-ын үндэстний төрийн бодлого болон нэгдмэл фронтын төрийн бодлогоор хуурч мэхлэн Зөвлөлт-Монголын цэргийн дарга нараар даралт шахалт үзүүлж дахин сонгууль хийж БНӨМУ-ын түр цагийн засгийн ордныг өөрчлөн, Улаанхүү тэргүүлэгч, Буяндалай дэд тэргүүлэгч болж, ХКН-ын төлөөний хүмүүс нь хэлтсийн дарга болоод, БНӨМУ-ын түр цагийн засгийн эрхийг ХКН-ыг дотночлогч, хятадад ууссан хүмүүс болон Зөвлөлт Монголын цэргийн дэмжлэгтэйгээр булаан авчээ.
Орос, Хятад хоёр Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын хөдөлгөөнийг ийнхүү сааруулжээ. Түр цагийн засгийн ордныг өөрчлөн байгуулах ажил дууссаны дараа Улаанхүү их хурал дээр 3 асуудал дурджээ. Түр цагийн засгийн ордон нь ХКНын удирдлагыг хүлээх. Өвөр монголын залуучуудын хувьсгалт намыг тараах. Түр цагийн засгийн ордны засаг явуулах мөрийн хөтөлбөрийг дахин хянаж шинээр тогтоох.Түр цагийн засгийн ордон нь Өндөр сүмээс Чуулалт хаалгад шилжих зэрэг болно.
1945 оны 10 сарын сүүлээр Түр цагийн засгийн ордон Монголчууд төвлөрөн суудаг нутгаас хятад олонтой Чуулалт хаалга буюу Жанчхүүд шилжив. Чуулалт хаалгаар төв болгон ХКН-ын ТХ-ны удирдлагаар Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлыг байгуулжээ. Энэ нь даруй Өвөр монгол бүрмөсөн хятадын колони болно гэсэн явдал боллоо. ХКН-ын Төв Хорооны зааврыг үндэслэн XI дүгээр сарын эхээр Улаанхүү албан ёсоор түр цагийн засгийн ордныг хүчингүй болгож Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөнд холбоот хурлыг байгуулах бэлтгэлийг түргэн хийсүгэй гэжээ. Мүгдэнбуугийн тэргүүлсэн БНӨМУ-ын түр цагийн засгийн ордны төлөөлөгчид БНМАУ-аас тусламж гуйхаар очоод Улаанбаатарт 2 сар болсон боловч Өндөр сүм дэх БНӨМУ-ын түр цагийн засгийн газрын тусгаар тогтнолын тунхагийг Монгол улсын радиогоор дэлхий дахинд цацах гэсэн өргөдөл болон зэр зэвсэг машин тэрэг, радио туслуулах гэж хүссэнийг нь БНМАУ-ын нам, засаг зөвлөлтийн коммунист нам, коминтерны заавар баримтлан тус болохгүй болохоор бүтсэнгүй 1945 оны XI сарын эхээр нутагтаа эргэж, Чуулалт хаалгад иржээ.1945 оны XI дүгээр сарын 25-наас 27-ны өдөр хүртэл ХКН.ын шууд удирдлага доор Чуулалт Хаалгад Өвөр монголын эл аймаг, хошууны төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулжээ.Хуралдаан нь Мүгдэнбуугийн Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлын удирдах эрхийг булааж Улаанхүү ХКН болон Коминтерний дэмжлэгээр тэргүүлэгч болоод ХКН-ыг дэмжигч хүмүүсээр бүрэлдсэн Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөний гүйцэтгэх комиссыг байгуулжээ. Улаанхүү хэлэхдээ Өвөр Монголын өөртөө засах засгийн ордныг байгуулах нөхцөл бүрэлдээгүй тул Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлыг урьдаар байгуулав. Тэр нь хагас нам, хагас засаг, хагас цэрэг, хагас олон түмний зохион байгуулалт мөн гэжээ.
Ингэж БНӨМУ-ын түр цагийн засгийн ордныг устгаж түүнээс хойш ХКН-ын тоглоомын Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөн бий болжээ. Гэтэл Япон бууж өгөхийн дагуу Манж улс ч сүйрч, Өвөр монголын зүүн хойд хэсгийн монгол үндэстний залуучууд болон нэг хэсэг дээд давхраатан, сэхээтэн нар үндэсний өөртөө засах хөдөлгөөнийг өрнүүлж 1946 оны 1 дүгээр сарын 16-наас 21-ний өдөр хүртэл Хянган аймгийн Гэгээн сүмд зүүн монголын ардын төлөөлөгчдийн их хурал хийж, «Зүүн монголын өөртөө засах ордньг» байгуулаад Буянмандахыг засгийн ордны тэргүүлэгч болгож Өвөр монголын тусгаар тогтнолыг уриалж, ар өвөр монголыг нийлүүлэхээр оролджээ.
1946 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурал нь Зүүн монголын өөртөө засах засгийн ордны төлөөлөгчидтэй хамт нэгдсэн хурал хуралдуулж, Зүүн монголын өөртөө засах засгийн ордны удирдах хүмүүсийг айлган сүрдүүлж, Зүүн монголын өөртөө засах засгийн ордныг хүчингүй болгож, ХКН-ын удирдлагыг тулган хүлээлгэж Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлын зүүн монголын ерөнхий салбар хурал болгожээ. Энэ хурал нь өргөн олон монголчуудыг хууран мэхэлж монгол үндэсний эрх чөлөө тусгаар тогтнох, эвсэн нэгдэх хөдөлгөөнийг золиосонд аваачиж, ХКН-ын удирдлага доорхи Өвөр-монголын өөртөө засах нэртэй тоглоомын засгийг байгуулжээ.
Ингээд Өвөр монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолоо олох гэсэн тэмцэл нь коммунист талхигдалд орж гунигтайгаар тасарчээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment