Tuesday 20 September 2011

ЗҮЧИ ХААНЫ БУНХАН

 Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvч хааны бунхан судлаачдын анхаарлыг их татдаг юм. Чингис хааны ууган хvv Зvч, хаан эцгээсээ "Монгол морины туурай хvрэх єрнєд нутгийг мэдэж явах зарлиг сонсон, vvрэг хvлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм. Зvч хаан одоогийн Байконурын сансрын буудлаас зvvн зvгт Жезказган хот байгаа газрын ойролцоо Сарысу голын сав нутагт тєвлєрєн нутаглаж байжээ.

Ус бэлчээр сайтай, урин дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бєхєн, чоно, vнэг, хярс, тарвага элбэгтэй энэ нутагт Зvч хаан єєрийн шадар ноёд Хунан, Мvнхзvр, Хэтэ нарынхаа хамт ан авд мордон нvvдэллэн аж тєрєх дуртай байв. Тэрбээр тэндхийн тємєр, зэсийн баялагийг ашиглан сумны зэв, жад, зэс, гуулин эдлэл, сав, цээживч, толь vйлдэх дархцуулаар ажлыг хийлгэж байжээ. Жезказган хэмээх нь "Зэсийн дархны газар" Жезды гол нь "Зэстэй" гэсэн монгол vгнээс гаралтай домог одоо ч Казакстанд бий. Зvчи хааны тєвлєрєн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч єнгєрдєг байжээ. Энэ замаар Невийн Александр Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв.Ууган хvv Зvчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцvvлэн боддог байв. 1227 оны євєл хаврын заагаар Зvчи хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битvvлэг шалтгаанаар нас нєгчжээ. Чингис хаан ууган хvvдээ сvрлэг сайхан бунхан бариулсаныг Бат хаан, тvvний залгамжлагчид, олон vе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хvрээ хумигдсан хэдий ч хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бvр 1930-аад оны vед тахиж байсан мэдээ бий. Бунхны барилгын урт нь 9,6 метр гэж номонд тэмдэглэсэн байна. Бунхны гадаад тєрх, суурь хэсгийн бvдvvвч зургийг харьцуулан бунхны єндєр нь 7,5-10 метр, єргєн нь 7,3 метр, гол танхимын ханын зузаан 1,15 метр орчим гэж судлаачид тооцоолон гаргасан байна. Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой.Хаалганы дээд хєндлєвчинд тавьсан загнаас єєр модон хєндлєвч, багана, тулгуур байхгvй, Бунхныг бvхэлд нь хєндлєвчгvй бvтцийн зарчмаар барьжээ. Бунхны vндсэн хана болон голлох бvтэц хэсгийг улаан тоосгоор єрж, зарим хэсгийн чимэглэлд єнгєлсєн улаан тоосго ашиглажээ.

No comments:

Post a Comment