(Нэг) Хуучин (Чивчин) Баргын гарал үүсэл
1.Хуучин Баргын гарал үүсэл Хуучин Баргын гарал үүсэл Хүннүгийн үеийн Баегү аймагтай нягт холбоотой юм. Хуучин Барга бол Баргужин Буриадын салбар (Эрхэмбат "Барга аймагтны товч түүх" Хайлаар. 1945) бөгөөд Баргужин Буриад нь Барга Түмэдийн салбар юм. Барга Түмд нь Ойн иргэдийн олон аймгуудын нэг томоохон аймаг болно.
Манай эрний XII-XIII зууны (1100-1207) үед, Барга Түмэдийн Дайчин ноён Барга баатарын гуравдугаар хүү Хорьдой нь Байгал нуурын өмнө Баргужин төхөмөөр нутаглаж байгаад 1 охин, 11 хүүтэй болж, Барга- Буриад эндээс үүссэн (Г. Сумъяабаатар "Буриадын угийн бичиг" эмхэтгэл,.Улаанбаатар 1966. 66дэх тал) түүхтэй билээ. Баргужин Буриад болон Хуучин Баргын үг хэлний авиа, овог нэр адил тул Хуучин Баргыг Баргужин Буриадын салбар мөн гэж “Барга аймагтны товч түүх”-нд бичсэн байна.
Түүгээр ч үл барам, Баргужин төхөмд амьдарч байгаа Баргачууд бол Буриадуудтай удам угсаа нэгтэй юм гэж Рашид-Ад-дин "Судрын чуулган" гэдэг номондоо ("Буриад Монгол улсын түүх", Улаан-Үд 1954.49,53,57 дахь тал) бичсэн байна. Эдгээр эрдэмтдийн бичсэнийг үзэхэд Хүннүгийн тэргүүн Баргужин гэдэг байсан бөгөөд тэр нь Байгал нуурын орчмын нутгаар нутаглаж байсны улмаас Баргужин төхөм буюу Баргужин гол, Баргужин Буриад, Баргужины Барга гэдэг нэр үүссэн бололтой. Тухайн үед Баегү, Барга гэгч нь нүүдэлчин аймгуудын дотор томоохон аймгийн нэг бөгөөд баян хүчирхэг аймаг байжээ. XIII-XVII-р зууны үеэс Барга Буриад нар хэд хэдэн улс орноор буюу олон аймаг, муж, хошуудаар тархсан боловч цөм Баегү аймгийн Баргатай зайлашгүй холбоотой гэдгийг дурьдах хэрэгтэй юм.

2.Хуучин Баргын хал (овог)
Хуучин Баргын хал (овог)-ын Чивчин, Шарнууд, Эрээхэн, Урианхай, Шарайд, Галзууд (Энэ хоёр овог Хуучин Баргад байхгүй) Хурлаад зэрэг овгууд нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ныХөлөнбуйрын Хуучин Барга баруун, зүүн хошуунд байдаг юм. Тус хошууны дотроо Хайлаар, Мэргэл гэж хоёр том голын нэрээр хуваагдан нутагладаг бөгөөд мөн Шарайд (Шарайд биш Шарнууд болно), Эрээхэн, Хурлаадын гэж овгийнхоо нэрээр нэрлэгдэн хувиарладаг заншилтай (Сэлэнгэ аймгийн Шарын голын нүүрсний уурхайд ажилтай Хуучин Барга хошуунаас гаралтай Түмэнжаргалын аман ярианаас авав) байжээ. Хуучин Баргын Жилхилэд (жилим-жилмигэг гэдэг), Хөхнүүд, Чивчин гэх мэт овгууд нь Халхын Цэцэн хан аймгийн Халх голын Жүн вангийн хошууны 1918 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээ (Улсын Төв Түүхийн Архивийн хуучин номын 814)-д бий.
Овгийн талаар
(1) Хурлаад овог бол Онхирад угсааны нэг салбар мөн гэж Японы эрдэмтэн Мураками гэгч "Их дэлхийн түүх"(3-р боть), "Хөх чонын улс" гэдэг номын 177-р талд бичжээ.
(2) Шарнууд овгийн өвөг дээдэс болох Барга Түмд нь Сөнид аймгуудаасаа XII-XIII зууны үед Хөвсгөлийн Дархадад тасарч үлдсэн байна. Энэхүү Шарнууд овог нь Хорь Буриад, Монгол улсын Дорноговь аймгийн Алтан ширээ сумын Бүржигэ овгийн Шарнууд, Хөвсгөлийн Дархад, Цэцэн вангийн хошуу, Өвөр Монголын Цахар, Харчин, Сүнэд (Сөнөд), Үзэмчин, Барга, Дагуур зэрэг аймаг хошуудаар тархан нутаглаж, одоо хүртэл уламжлагдсаар иржээ.Тус Шарнууд овог нь анх Байгал нуураас өмнө зүгт, Их Шарнууд улс (Онги) гэдэг нутгийн орчмоор нутаглаж байсан гэдгийг Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Токаре судалж тогтоожээ. Мөн профессор Б.О.Долгих XVII зууны үед, Онги орчмын хэсэг овгууд Шарнууд гэдэг эртний овог аймгийн нэрээр өөрсдийгөө нэрэлж, төрөл овгуудын бүлэг үүссэн байж болох юм гэж үзжээ.

3.Чивчин овог
Чивчин овог бол дээр үед Баегү аймгийн дотрох томоохон овгтйн нэг байсан гэж түүхчид бичсэн байдаг. Үүнээс үзэхэд Шарнууд овгийн уг нутаг Байгал нуур Баргужин төхөм мөн бөгөөд Барга Түмэд нь Баргужин аймгийн салбар овог болсноос гадна XIII- XIV зууны үед цаг төрийн байдлаас болж дээр дурьдсан Монголын олон аймаг, хошууд болон бусад орноор тархан нутагласан (С.Бадамхатан "Хөвсгөлийн Дархад ястан" Улаанбаатар1965.63-64 дэх тал) нь тодорхой юм. Ер нь Монгол үндэстний овог аймгуудын судалгааны материал ховор бөгөөд дутмаг гэдгийг энд дурьдах нь зүйтэй.
Хойд Жин улсын Тянь Цзүн Цэцэн Ухаант хааны анхдугаар он (1627)-ы үед Солон, Дагуур хоёр аймаг Хармөрний харьяанд байжээ.
Энх Амгалангийн 32 (1692) оны үед Чивчин Барга аймаг нь Чин улсын Монгол 8 хошуунд дагаар орж Солон, Дагуурын хамт Нуун мөрөнд 40 жил амьдран сууршиж, Солон Барга хэмээн нэрлэгдэх болжээ. Гэтэл Найралт төвийн 10 (1732) онд 3000 цэрэг бүхий өрхүүд Хөлөнбуйрын нутагт нүүн ирэх үед 275 хүн нь Чивчин Барга байжээ. Хуучин Баргыг Чивчин Барга гэж нэрэлдэг бөгөөд "Чивчин" гэдэг нь овгийн нэр болно.

(Хоёр) Хуучин Баргын соёл боловсрол, шашин шүтлэг
Эрт дээр үеэс Хуучин Баргачууд нийт Барга Буриадын нэгэн адил Монгол үндэстний Уйгаржин үсэг бичгийг хэрэглэж байжээ.
Бадруулт төрийн сүүлчийн (1908) жилүүдэд Хуучин Барга хошуунд Бага сургууль нэгийг байгуулсан ба Баргын төв Хайлаар хотын сургуульд цөөн тооны ноёд баячууд, феодалуудын хүүхдүүд хятад, манж бичиг үсэг сурч байв.
1931 оноос хойш хошууны бага сургууль ба Хайлаарын Нэгдүгээр Өндэр Зэргийн Сургуулиудад Уйгаржин монгол үсэг, япон хэл бичиг зааж байв. Зарим цөөн тооны хүмүүс Хятад, Япон улсын сургуулиудад сурч байжээ.
1945 оноос тус хошууны төв ба сумууд Бүрэн дунд ба Бүрэн бус бага сургуультай болж монгол, хятад үсгийг зааж, зарим Бригадад (гацаа) бага сургууль байгуулагджээ.Орчин үед Хуучин Барга хошуунд Хятад, Японд дээд, дунд сургууль төгссөн боловсролтой хүмүүс нилээд бий болсон байна.

1.Хуучин Баргын аялага
Хуучин Баргын аялага нь Буриад, Хамниган, Солон, Манж, Өөлд, Барга зэрэг холимог аялагатан болсон бөгөөд Буриад, Барга үгний нэгэн салбар болох тул "С","Ч" хоёр аялагыг (Х),(Ц)-гээр орлуулан хэлдэг байна. Жишээлбэл:
(1) сар-хар
(2) сайн-хайн
(3) сайхан-хайхан
(4)шөнө-хөни
(5) шар-сар(арлын шарыг)
(6) ус-ух(ухуу гэж ярьдаг болно.Энд засав.)
(7) мөс-мөлүү(мүлеү)
(8) цас-цахаа(сахаа)
(9) царай-шарай(сарай)
(10) тэр-тороо гэх мэтээр хэлдэг юм.
Мөн Ойрад, Буриад, Хоридай нарыг Барга баатар дайчин ноёны гурван хөвгүүн гэдэг бөгөөд Барга, Буриад нь түүний гуравдугаар хүү Хоридой мэхгэнээс гаралтай гэдэг тул тэрхүү удам угсаагаа дагаж Хуучин Баргын зарим үг нь Ойрад (Өөлд) үгтэй адил аялагатай байдаг юм.Жишээлбэл:
(1) Энэ чинь хэн вэ? - Ойтог шинь хэн бэ?
(2) Тэр чинь хэн вэ? - Тороо шинь хэн бэ?
(3) Малгай - малха(малги)
(4) Толгой-толхо (толги)
(5) Маргааш-мангадар(үглие)
(6) Нөгөөдөр-нүгээдэр гэх мэт үг нь Хуучин Баргын үгэнд ордог байна.

3.Хуучин Баргын ардын дуу
ЗАЙЛАШГҮЙ ИХ ДӨРВӨН ДАЛАЙ
Зайлашгүй дөрвөн далай
Замбулин хорвоо ертөнц
Замбулин хорвоо ертөнцөд
Хэний ч хүүхэд адилхан
Дэрсний дотор дэжгэнэдэг
Дэгдээхий шувуу нь хөөрхий
Дэмий л холдоо өгсөн (Өгөөш)
Хэний ч хүүхэд (дүү нар) адилхан
Хунгуу (Сунгуу) холдоо өгсөн
Хулангийн зулзга нь хөөрхий
Өвгөн залуу бүгдээрээ
Өвчингүйдээ л тунгалаг шүү
Өндөр хөх огторгуй
Униаргүй байвал хайхан(сайхан)
Ухаан ханаа (санаа) хоёр
Уужим л байвал тунгалаг шүү
Улаан нартай ертөнцөд
Зандруулан явах хэрэгтэй
Залуу багахан нахандаа (насандаа)
Завхайрч өнгөрөөвөл харамсалтай
Замбулин хорвоо ертөнц
Замбулин хорвоо ертөнцөд
Хэний ч хүүхэд адилхан
Дэрсний дотор дэжгэнэдэг
Дэгдээхий шувуу нь хөөрхий
Дэмий л холдоо өгсөн (Өгөөш)
Хэний ч хүүхэд (дүү нар) адилхан
Хунгуу (Сунгуу) холдоо өгсөн
Хулангийн зулзга нь хөөрхий
Өвгөн залуу бүгдээрээ
Өвчингүйдээ л тунгалаг шүү
Өндөр хөх огторгуй
Униаргүй байвал хайхан(сайхан)
Ухаан ханаа (санаа) хоёр
Уужим л байвал тунгалаг шүү
Улаан нартай ертөнцөд
Зандруулан явах хэрэгтэй
Залуу багахан нахандаа (насандаа)
Завхайрч өнгөрөөвөл харамсалтай
("Баргын аман аялганы үг хэллэгийн материал" Хөх хот1984. 3-6 дахь тал)
ШИЛИЙН ДАВАА
Шилийн даваанд зовсонгүй
Шившин (Чивчин) Баргын унага юм
Ширүүн үгэнд зовоогүй
Сээжний (Цээжний) алаг зүрх минь
Хадны даваанд харьсангүй
Халх нөмрөгийн унага юм
Хатуухан үгэнд зовоогүй
Хар алаг зүрх минь
Шившин (Чивчин) Баргын унага юм
Ширүүн үгэнд зовоогүй
Сээжний (Цээжний) алаг зүрх минь
Хадны даваанд харьсангүй
Халх нөмрөгийн унага юм
Хатуухан үгэнд зовоогүй
Хар алаг зүрх минь
No comments:
Post a Comment