Монголын уран сайханы “Цогт тайж” киноны Франц улсад сэргээн засварласан хувийг Үндэсний Төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Хөгжим бүжгийн сургуулийн Соёлын танхимд өнөөдөр буюу 2011 оны 10 дугаар сар 14 -нд боллоо. Уг арга хэмжээнд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, мөн тус яамны Соёл урлагын бодлогын газрын дарга Б. Наранзун, Үндэсний төв архивын захирал М. Эрдэнэбат мөн Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Д. Дашдамба, КГЗДАБТөвийн албан хаагч нар оролцлоо.
1945 онд бүтээгдсэн “Цогт тайж” Монголын уран сайхны кино I анги 8 бүлэг, II анги 7 бүлэг нийт 15 бүлэг бөгөөд 35 мм-ийн хальсаар бүтээгдсэн Монголын кино урлагын сор болсон бүтээлүүдийн нэг юм. Улсын хосгүй үнэт архивын баримт болох “Цогт тайж” МУСКиног 35мм-ийн хальснаас тоон хувь /дижитал/ гарган, түүнийгээ орчин үеийн кино технологийн дагуу сэргээн засварлуулах зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Архивын ерөнхий газар хамтран Франц Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Франц улсын “Үндэсний киноны төв” –д 2011 оны 04 дүгээр сарын 21-нээс 2012 оны 04 дүгээр сарын 21-ны хооронд нэг жилийн хугацаанд үе шаттайгаар явагдах юм.
No comments:
Post a Comment