1936 оны "Улсын баатар Гонгор" зурагт хуудас |
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хийсэн олон арван тулалдааны үед БНМАУ-ын анхны баатрууд төрөн гарсан билээ.1936 оны 1 дугаар сарын 28-ны шөнө Булан дэрсний харуулаас зүүн хойш 3 км орчмоор Япон-Манж гогийн талаас 10 морьтон манай улсын хилийг зөрчин орж ирсэн бөгөөд энэ үед уг газар манааны үүрэг гүйцэтгэж байсан салааны туслах Ш.Гонгор, байлдагч Базарсад, Очир нар хил зөрчигчидтэй тулгаран байлджээ. Харуулын ахлагч, бага дарга Гонгор дайсан цөмрөн довтолсныг харуулын даргад мэдэгдэхээр байлдагч Очирыг явуулж, байлдагч Базарсадаар морьдоо бариулан өөрөө хил зөрчигчидтэй буудалцаж нэг хүнийг нь устгаж бусдыг нь ухруулжээ.
Ийнхүү дайсны халдлагыг амжилттай няцаасан явдлыг өндрөөр үнэлж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 1 дугаар сарын 29-өдрийн хурлын тогтоолоор “... нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийн баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир ” Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэгээр шагнасан бөгөөд БНМАУ-ын баатар цолыг анх түрүүн хүртээжээ.
Энэхүү үйл явдал нь тухайн үеийн улс орны батлан хамгаалах бодлогын нэгээхэн илрэл байсан бөгөөд ард түмний урам зоригийг сэргээсэн явдал болжээ. Тухайн үед уг үйл явдалыг сурталчилсан олон ажил өрнөсний нэг нь зураач В.Одгийв гуайн зурсан зурагт хуудас юм. Зураач “Улсын баатар Гонгор” хэмээх зурагт хуудасыг 1936 онд зурсан байна. Тус түүхэн үйл явдлын 75 жилийн ой энэ онд тохиож буй.
БНМАУ-ын баатар Ш. Гонгор эх орны дайны үед зээр бэлтгэх их авыг хошуучлан фронтод бэлэг хүргэхэд оролцжээ. Мөн баатар Ш. Гонгор “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд “Тамсагбулагийн хязгаарт” гэдэг ном бичжээ.

ҮТА. КГЗДАБТ
No comments:
Post a Comment