Зоригт баатар Э. Тогтох |
" Дотоод Монголын Горлос хошууны Тогтох бол Чин улсын тэдний харгисыг эсэргүүцэж шарын шашныг хүндэтгэн үзэх журмыг үүсгэж явсан ба хожим манай гадаад Монголд дагаар орж хамаатаа ардыг элсүүлэн цэргийн хэрэгт хүчин зүтгэсэн гавъяа бүхий тул автономит монголын үед бэйсийн зэрэг хэргэм хүлээж явсан юм. Ардын засгийн анхны үед хэргийн учир татагдаж шүүх байцаах газар байцаагдаж түр хоригдон байсан. Хэрэг нь цагаарч суллагдан тавигдав.
Зайсан Баасан ба зайсан лам Лувсанбалдан нар Тогтоход заалдсан ба булаагдсан зүйлийг эргүүлэн авахаар очиход бэйс Тогтохын хэлсэн нь” Тэдгээр юмыг нь эргүүлэн өгөхгүй “ тэднийг эсэргүүцэн харъяат цэргүүдийг жагсааж байжээ. Бас Тогтохын хэлж байсан нь:“Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлган явдаг луйварчингууд байдаг та хоёр тэр буй за, Одоо та нарыг зүй нь шулуун шууд алаад шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих ахин нэгэн удаа түтгэлзэж дахин ирвээс алмой.Манай бичигч нар эд нарын нэрийг бичиж автугай. Би өгөх боловч өөрөө Богдтой уулзаж байж өгөхөөс биш та хоёр мууд хэрхэвч өгөхгүй танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад ба цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрвээ намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай. Гамингийн юмыг олон хүн авахад та нар юм олж авч чадсангүй бөгөөд танай Богд дагалдсан шанзудба нар миний авсан юмнаас дам луйвардах хэмээж ирэв. ” хэмээх зэргээр хэлжээ. Ийнхүү Богдыг басамжлан доромжилж дайран хэлсэн ба Тогтох нь угаас цэргийн хүн тул өөртөө авч байсан буу зэвсэг зэрэг нь байсан ба Баасан, Лувсанбалдан нарыг ална хэмээсэн хэргийн учир удалгүй хэрэгт татагдсан байна. Гянданд байхдаа өчил үгүй их хатуужилтай байв. Тогтохын их байшингийн баруун талд бүхий гадаа зоориноос карбин буу хоёр сум гурван хайрцаг гарчээ. Үүнийг коминдант хураан авсан хэмээмой. Тогтох нь тэр үеийн лам богд нарт туйлын дургүй болж ирсэн шалтгаан нь юу вэ? Миний бодвоос Тогтох нь лам нартай муудалцсанаас болж ардын засгийн ийнхүү үед бид нарт хавчигдсан хэргийн учир татагдсан. Энэ хэргийн учрыг байцаан үзэж ардын засгийн газраас суллан тавьсныг Чойбалсан өөрөө хэлж байсан. Лувсанбалдан, Баасан нар Тогтохын гэрт очиж хуучин өрийг нэхэхэд Тогтохоос хэлсэн үг. “Тогтох намайг авсныг хэн үзсэн, хэн хэлсэн, би хэдэн боодол тос авсан нь үнэн харин намайг тос авсныг шанзудбад хэн хэлсэн бэ? Шанзудбагийн бяртай хүчтэй гэж хэлэхээр нь Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлган явдаг луйварчин нар байдаг та хоёр тэр буй за. Одоо та нарыг зүй нь шууд алаад шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих ахин нэгэн удаа түдгэлзэж дахин ирвээс алмой.”хэмээжээ.
Энэ үгийг лам нар сонсож хүчээр бариулахыг бодсон баймой. Лам нар Тогтохоос туйлын айдаг байсан баримт нь “Түүний туйлын харгис муу сүрээс айж хариу үг хэлж чадсангүй буцаж ирэв. ”хэмээн бичмой.
Лувсанбалдан, Баасан нар 1921 оны үед лам нар нийлж Тогтохын буруу болохыг эрж хэрэг халдаахаар бичиж байсан лам хүн, Намжил гэлэн, Шарав ба гэлэн Зуунай нар эд нар нь өргөдөл өгөхдөө намын төв хороонд өгч шийтгүүлэхийг хүсэж байв. Тэр үед намын төв хорооны дарга агсан Данзан нь эх орноосоо урваж лам ноёдын хамтаар гадаадын нэгэн улсыг дагахаар явуулга хийж байсан ба өөрийн пүүстэй болохыг бэлтгэж байсан үе байлаа.
Ардын баатар Тогтохыг шууд баривчлан өгч шийтгүүлэхийг бодсонд Сүхбаатар, Чойбалсан нар тийм байдалд хүргэсэн үгүйг Тогтохыг түр хэрэгт татаж байгаад суллан тавьсан байна. Тэр үед лам нар сэм нийлж Тогтохыг барьсан Данзанд хамаг буруугий нь хүлээлгэх хэрэгтэй байнам.
Ардын засгийн эхний жилд ямар хэргийн учир Тогтох шүүхэд татагдсаныг эх бичгээс үз. Цөм аар саар зүйл хэмээвээс болон барууны үед сангийн яамны тэргүүн сайд агсан Цэвээн тэргүүлсэн нь тэр үед арга үгүй Тогтохыг баатар хүн мөн богдыг суллахад тусалсан ба үнэндээ Тогтохоос айн эмээдэг байснаас урьд бариулсан зүйлүүдийг буцаан өгүүлсэн байна.
Цэвээн тэргүүн нь үл бүтэх этгээд даруй мөн. Ардын засгийн эхний үед Тогтохын эхнэр Өлзий гэдэг хүн байсан. Бас Тогооч ирсэн...
Тогтохын гэрээс гарсан зэвсэгүүд:
1. Ши Лин Тай нь сумтай, бага хайрцаг
2. Карбин буу хоёр, сумтай гурван хайрцаг
3. Бинтов буу хоёр, сум дөрвөн хайрцаг
4. Маузэр буу хоёр, сум нэг боодол
5. Шувуу бууддаг буу нь сум нэг боодол
6. Маузэр бууны сум нэг боодол
7. Нагаан буу нэг
8. Орос ба буу нь, сум хоёр боодол
Шүүх таслах яамны дэд сайд Мэргэн билэгт хөх Тогтох “Энэ нь Сайн ноён хан аймгийн хазгай Тогтох мөн үү? ”үүнийг Тогтох тайж мөн самуурч болохгүй энэ нь цаазаар авагджээ.
Эх баримтыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдууулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан: Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн ахлах архивч: Ц.Эрдэнэчимэг
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан: Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн ахлах архивч: Ц.Эрдэнэчимэг
No comments:
Post a Comment