Кидан улсын өвөг дээдэс болох Чишахан найман хүүхдийн хойч үр хүүхэд нь өссөөр найман аймаг болон хуваагджээ. Сунмо -гийн хооронд Хятадын Юүжү мужийн Мөеэшан хэмээх газарт, Киданы өвөг эцэг Чишаханы байгуулсан тахилгыг сүм байдаг ажээ. Чишахан-ы найман хүүхэд нь зүүн Шар мөрөнгийн баруун тал Түхэгийн хойт талаар нутаглаж байжээ. Энэ найман хүүхдийн нэгийг Дагуур гэж нэрэлдэг. Түүний уул нэр нь Да-хэ гэдэг байжээ. Дагуур нь эрт дээр үед тодорхой түүхэн тэмдэглэлгүй, урлаг соёлын талаар ч хөгжөөгүй нэгэн аймаг байсан ажээ. Гэвч XIII зууны үед, Чингис хаан говь, манханы арын олон аймгуудыг түвшитгэн тогтоосны дараа, түүний дотор Дагуурын Санжий-Хараа хэмээх хаан Балжуна гэдэг далайн өмнө тал дахь нийслэлдээ сууж байдаг байсан.
Энэхүү Балжуна гэдэг далай бол одоогийн Баргын Орчон голын баруун өмнө талд буй Буйр нуур бөгөөд XII- XIII зууны үед Татар аймгууд нутаглаж байжээ.Үүнээс үзэхэд эртний Татар бол өнөөгийн Дагуур угсаатан мөн болно гэж бичжээ.
Мөн Хятадын "Лүн Ша Чжи Лү" гэдэг номд Дагуур бол Юань улсын цэргээс үлдсэн ард мөн гэжээ. Ер нь Дагуур бол газар зүй, үг яриа, шашин шүтлэг, зан суртахууны талаар тан улсын үеийн Татар болон Юань улсын Татарын үлдэгдэл аймаг мөн гэжээ.
Татарын төрлийг орчин үед, Хятадын ном сударт "Болсон Татар ", "Түүхий Татар", "Хар Татар", "Цагаан Татар" гэх мэтээр ялган бичдэг байжээ. Тэгэхэд "Монгол Татарын тэмдэглэл" хэмээх номд Дагуурыг "Цагаан Татар" гэж бичжээ. "Шинэ Юань улсын түүх"-д, Татар, Ойрад, Бүргүд, Буриад нар цөм "Цагаан Татар" мөн гэж бичсэн байна.
Тэрчлэн Японы эрдэмтэн Енэям Чанвү "Монгол орон ба Монголчууд" гэдэг номдоо Кидан үндэстэн бол Монгол угсаатны холимог ястан мөн гэж бичжээ.
Дагуурын эрдэмтэн Мэрсээгийн бичсэн "Хөлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг"-т, Дагуур угсаатан бол эртний үеийн хуучин Монголын үлдэгдэл мөн (Мэрсээ"Хөлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг"-ийн 13 дахь тал) гэж бичсэн байна.
Мөн Дагуурын Алтан-хадын "Дагуур Монголын судлал", Дагуурын Чин-Түн-Пүгийн "Дагуур үндэсний тэмдэглэлийн эх бичиг", Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн Б.Я.Владимирцовийн "Монголын нийгмийн байгууллын түүх" зэрэг номуудад Дагуур угсаатныг Татарын хойч үе гэх буюу Дагуурын үг хэл, зан заншил, аж амьдрал зэрэг нь Монгол үндэстэнтэй нэг адил тул Монгол гаралтай гэж тус тус бичсэн байна. Мөн Дагуурын ард түмэн, эрдэмтэд ч Дагуур бол Монгол гаралтай, Монгол угсаатан гэж үздэг учраас дээр үеэс эхлэн Монгол үндэстнээ машид их мөрөөдөн ярьцгаадаг уламжлалтай билээ.
Харин Ази, Европын зарим эрдэмтэн Дагуурын гарал үүслийг янз янзаар бичдэг. Жишээ нь, Дагуурыг Солон, Орчон, Манж үндэстний салбар ястан гэдэг. Энэ нь Дагуурууд XVII зууны эхэн үед, Амур мөрөн (Хармөрөн)- ний эрэг, Онон мөрөн, Чичихаар, Мориндаваа, Жалан-Айл зэрэг газрүүдаар дээрх үндэстнүүдийн хамтаар холилдон он удаан жил нутаглаж ирсэн улмаас Японы эрдэмтэн голдуу, Тунгус гаралтай хэмээн хагас дутуу судалгааны дүнгээр буруу бичсэн байдаг гэж Дагуурын эрдэмтэн Алтан-хад "Дагуур Монголын судлал" гэдэг номдоо шүүмжлэлтэйгээр бичсэн нь үнэний талтай гэж энд дурьдах нь зүйтэй.
2. Дагуурын овгийн талаар
Дагуур овогтны Хэйн-жахир, Валей-Говол зэрэг овогтнуудын олонхи нь Чичихаар, Бутхан (Жалан-түн) зэрэг газруудад оршин суудаг (Хэцючжоо:"Умард зүгийн тэмдэглэл" 1-р боть. 1 дэх тал) гэж бичжээ.
Мөн Манжийн найралт төвөөс хойш газар нутгийн байдлаар нь Чичихаар орчмыг Чичихаар Дагуур, Нон мөрний өрчмыг Бутхан Дагуур, Хайлаар орчмыг Хайлаар дагуур гэж тус тус нэрлэх болсон юм.
Найралт төвийн аравдугаар (1732) онд, Бутхан Дагуураас 730 хүнийг Хөлөнбуйрын газар нүүлгэн авчирсны дотор Говол, Мэрдэн, Уул зэрэг гурван овгийн хүн одоогийн Хөлөн буйр аймгийн Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошууны Баянцагаан сум, Баян-тохой сум болон Өмнө-Айл (Нан түн), Баруун-Айл (Ши түн), Мэхэрт зэрэг газруудад оршин сууж ("Хөлөнбуйрын товч тэмдэглэл" Шанхай.1924, 193-194 дэх тал ) 200 гаруй жил болжээ. Тэдний үр ач нар одоо хүртэл энх тунх амьдарсаар иржээ.

3.Дагуурын газар нутгийн талаар
Морин даваа |
Дагуур бол эртний Кидан болон Татар Монголын хойч үе нь мөн хэмээх учир, Монголыг Юань улсын Хубилай хааны үеэс Онон голоор нутаглаж байсан бөгөөд Хархорины "Замын түмт цэрг"-ийн үлдэгдэл ард юм. Тэдгээр ардууд нь Мин улсын Юүн Лэ хааны үед Хэнтийн нурууны хойд талаар нутаглаж байгаад тэдний сүр хүч их болсон үед, улсын нэрийг Да Дань (Татар) хэмээгээд улсын хааныг Төмөр хаан хэмээн өргөмжилжээ.
Мин улсын сүүлч үеэр (Алтан-хад "Дагуур Монголын судлал" 3-5дахь тал) мөн Монголын Онон, Хэрлэн хоёр голын урсгал дагуу нутаглаж байгаад XVII зууны эхэн үеэр зүүн хойд хязгаар болох Хармөрөнөөр дамжин нутаглаж, Манжийн хааны эрхшээлээр Нуун мөрний сав газарт очиж сууршжээ. Ингээд Хятадын Хармөрөн мужийн харъяа Их Хянганы нурууны уулархаг сайхан, үзэсгэлэнтэй, ой мод ихтэй тайга газраар нутаглан, уг газрыг үндсэн нутаг орноо болгон (Онон Өргөнгөө "Бидний залуу үеийн Монгол" Токио.1976.1 дэх тал Япон хэвлэл) тогтнон сууршсан байна.
Дээр үед Дагуур бол, Хар мөрөний дагуу баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдан өөрийн эрхээр нутаглаж байсан боловч сүүлийн үед Хятадын Хармөрний жанжны харъяат мужийн хязгаар дотор чанга хязгаарлагдаж, мужийн төв Чичхаар хот, мөн Жалан-Айл, Мориндаваа, Нуун мөрний баруун тал, Сунгаарь мөрний зүүн талаар төвлөрөн сууршжээ. Өөрөөр хэлбэл, Хармөрөн муж Баргын Хайлаар хот хоёрын хооронд оршин сууцгааж ("Манж Монгол бүрэн бичиг" Да Лянь хот.1921,501-502 дахь тал) байна.

Дагуурын эрт ба одоогийн үеийн орон
нутгийн сууршилт
(1)Дээр үед Дагуурууд Хятадын Хар, Шар мөрөн (Одоогийн Өвөр Монголын Баарин хошууны нутаг), мөн Онон, Хэрлэн голуудаар нутаглаж байгаад, Эргүнэ гол, Хармөрөнд хүрээд Манж Чин улсын эрхшээлд орсон байна.
(2)Орчин үед, Дагуурууд голдуу Хятадын Хармөрөн мужийн олон хятад сянь болон Өвөр Монгол, Шиньжиан- Уйгарын газруудаар тархай бутархай сууршин нутагшиж, ихэнх нь Хятадын аж амьдралын хэв заншилд ороод байна.
(3)Дагуурууд Хармөрөн мужийн хятад сяньд, Хэй Лүн Жянь (Хармөрөн), Пү Үй (Буянт), Нэ Хэ, Айхун (Айхуй) зэрэг газруудад оршин сууж байгаагаас гадна, мөн Хармөрөн мужийн төв Чичихаар хотонд Дагуур хүмүүс маш олон сууж байвч Хятад, Дагуур хүн гэж хэлэхийн аргагүй, үл ялгарах хэмжээнд хүрчээ.

Дагуур үндэстний дээл |
4. Дагуурын цэрэг засаг захиргаа, түүний зохион
байгуулалтын талаар
1689 онд Солон, Дагуурыг Манжийн цэргийн найман хошууны зохион байгуулалтад оруулж Бутхан нутгийн анчин аймгийн найман хошуу ("Манж Монгол бүрэн бичиг" Далянь хот.1921,501-502 дахь тал) гэж нэрлэжээ.
Мөн Нуун мөрөн орчмын Чичихаар, Бутхан Дагуурыг Манж найман хошууны зохион байгуулалтанд оруулж 39 сум, 3 хошуу болгон зохион байгуулжээ. Эдгээр хошуунаас Хармөрөн мужийн цэрэгт элсэн найман гацааг Найман хороо гэж нэрлэжээ.
XVII зууны эхний хагаст, Манж нар олон үндэстэн ястан нарыг түрэмгийлэн эзэлж, Манж үндэстнийг бэхжүүлэхийн тулд удаан хугацаагаар ойр дотно байсан Дагуур, Солон аймгаас Манжийн цэрэгт олноор дайчилж, дайн байлдаанд оруулж байжээ. XVII зууны сүүлчийн хагаст Дагуур, Солон гэх нэр нэрлээд тодорхой гарч ирсэн түүхтэй.

("Хөлөнбуйрын товч тэмдэглэл"Шанхай.1924он 139-194 дэх тал) билээ. Ер нь Манж Чин улсын цэрэгт Дагуур, Солон, Орчон зэрэг үндэстэн ястны хүмүүст дайчлагдаж байжээ.
1732 онд, Хөлөнбуйрын газарт 3000 цэргийг 50 сум болгон суулгаж цэргийн захирагч (Түнлин) нарыг тавьж, Бүгдийн дарга (Үгэрида), занги, орлон хөөгч их ноёд, түшмэдийг томилсноос гадна Манжийн засгийн газраас Найралт төвийн онуудад дотоод сайд Дабахай (Дабахан), Борбин нарыг илгээн явуулж, Хөлөнбуйрын газар орныг шалгуулжээ. Үүнд Орчон 459, Солон 1636, Дагуур 730, Чивчин Барга 275, хөгшин, өвчтэй, эмэгтэй нийт 730 хүнийг нүүлгэн ирүүлж, Манжийн цэргийн найман хошуу болгон зохион байгуулжээ.
Мөн тэдний аж ахуйг зохион байгуулж шагнах журам, хот суурин барих, Хятад иргэдийг нүүлгэж авчирч арилжаа худалдааны асуудлыг шийдвэрлэх зэрэгт хааны зарлигийг дагаж биелүүлэх болно гэж айлджээ.

Зүүн гарын 4 хошууг Оростой хил залгаа газрыг хамгаалах, баруун гарын 4 хошууг Халхтай хил залгаа газрыг сахин хамгаалах үүрэг тушаалыг тус тусад нь өгч гэр өрхөөр нь хоёр улсын хилийн дагуу нутаглуулжээ. Хот суурин барих ба тариа тарих ажлыг хойшлуулахын хамтаар адуу 24000, хонь ямаа 20000, цэрэг бүрд гүү 5, үнээ 3, хонь 30 толгойг цэргийн зэвсэг, цалин мөнгийн хамт олгож, үр шимтэй атар газрыг ашиглуулсан (Ван Чүнь Үй "Чингийн түүхэн түүвэр бичиг" Бээжин.1940 он 132-134 дэх тал) байна.
Тэрхүү цэргийн албанаар Бутханы газраас нүүж ирсэн Дагуур хүмүүс Хөлөнбуйрын газар хүйтэн бөгөөд элсэрхэг хөрстэй болохоор тариалангийн аж ахуйд үл тохирох тул Бутхан нутагтаа буцах тухай өргөдлийг удаа дараа гаргасан учир Хармөрөн мужийн жанжин Бүдээс Тэнгэрийн тэтгэсний долдугаар (1742) онд Дагуурын 24 сумын цэрэг дарга нарын хүссэн ёсоор Манжийн хаанд гуйн айлтгаж, уул Бутхан Дагуур нарыг нутагт нь буцаан (Чэн Түн Фү "Дагуур үндэстний түүхийн эх бичиг"Бээжин. 1940он 132-134 дэх тал хятад хэвлэл) нүүлгэсэн байна.

No comments:
Post a Comment