Friday, 25 February 2011

Эрдэнэ-Зуугийн 108 суварга


Эрдэнэ зуугийн хийдийн номч цорж лам Дагвадорж нь санаачилга гаргаж, манжийн хаан болон гэгээнээс зөвшөөрөл авч сүмийн гадуурх их хэрмийг шинэтгэн засварлаж, шинээр 50 гаруй суварга байгуулж, суваргын индэр дээр бүтээсэн хүмүүсийн нэрийг чулуунд сийлж шигтгэсэн суваргыг Зуугийн өмнө хаалганы баруун талаас эхлэн байрлуулан бүтээсэн байна.
1-р суварга: Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын шавийн дарга Дансүрэн, шүүлэнг Жанчив, Эрдэнэ-Зуугийн ширээт хамба номч цоржийн төрлийн гэлэн Дондов нар,
2-р суварга: Очирбат Түшээт хан аймгийн засаг гүний хошуунд харъяалагдах Эрдэнэ мэргэн дайчин Лхасүрэн, Дорж, Бодсадваагийн сахил авсан Бэсүүдарь, Тойн Лувсандорж, хатан эх Бүдшир нар,
4-р суварга: Богд Жавзандамбын шавийн гэлэн Рэнцэн, Чухал Данзан, Дорж нар,
5-р суварга: Богд Жавзандамбын шавийн шүүлэнг Этэнжав, шар хар олон хүмүүс,
6-р суварга: /баруун өмнөх өнцгийн/ Богд Жавзандамбын шавийн Дархан лам бүтээж, дараа нь шавийн гэлэн Осор шинэтгэн бүтээжээ.
7-р суварга: Сайн ноён хан аймгийн бээл Даландорж, мөн хошууны Тойн лам Цэмбэл нар,
8-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Чандмань Тойн Жал,
9-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Тойн Тунгалаг, билэгт Балчиг, Димч лам Чойжин нар,
10-р суварга: Мөн аймгийн засаг Гомбожавын хошууны Лутаа,
11-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондов,
12-р суварга: Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Жүнваан мэргэн Жонон, их хатан Хадагтай нар,
13-р суварга: Цэцэн хан аймгийн Хэвээ гүн Гомбожавын хошууны зайсан Дагдан,
14-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Магсаржав,
15-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны гэлэн Ширнэн, Гүгдай, Лувсан нар,
16-р суварга: Мөн аймгийн мөн хошууны шадар зайсан Лувсан,
17-р суварга: /баруун хойд өнцөг/ гуравдугаар үеийн Түшээт хаан Гомбодоржийн хүү Шидшир бүтээж, дараа нь түүний дөрөвдүгээр үеийн хүү Амбан жанжин ван Юндэндоржийн хошууны занги Үргүйбуян, хурц билэгт сүмийн дацангийн даа лам гэлэн Данзан, Хүнддэлгэр, Насан нар шинэтгэн бүтээжээ.
18-р суварга: Сайн ноён хан аймгийн бээл Даландоржийн хошууны Балчаг, Төгсбилэгт нар,
19-р суварга: Мөн аймгийн хэвээ бээл Чимиддоржийн хошууны захирагч,
20-р суварга: Засагт хан аймгийн засаг Чойсүрэнгийн хошууны гавж гэлэн Наваанзундуй,
21-р суварга: Сайн ноён хан аймгийн хэвээ бээл Чимиддоржийн хошууны гэлэн Тойн Бадам,
22-р суварга: Засагт хан аймгийн Хотгойдын засаг Чойрашийн хошууны гэцэл Дагдан,
23-р суварга: Богд Жавзандамбын шавийн гэлэн Тойн Наваан, Түшээт хан аймгийн жанжин Энү вангийн хошууны тайж Жигжиджав, Цэрэнжав, Санжаа ах дүү нар,
24-р суварга: Засагт хан аймгийн засаг Чойсүрэнгийн хошууны Гэлэнноров, Наваан нар,
25-р суварга: Мөн аймгийн мөн хошууны ард нийтээр,
26-р суварга: Засагт хан аймгийн Хотгойдын засаг Чойсүрэнгийн дүү цэцэн Тойн Гомбо,
27-р суварга: Дөрвөд, Өөлдийн Жанжин бээл, Галсан, ван Лхагваансоном, бээс Өлзийбүтэх, гүн Цэмбэл, засаг Овш нар,
28-р суварга: Түшээт хан аймгийн туслагч гүн хулаач Эрдэнэжонон дайчин Намжилдорж, хатан ялгуулсан цогт дарь Лхажав нар,
29-р суварга: Мөн аймгийн гүн Намжилдоржийн дүү Банулдаа гэлэн Тойн Лхүндэв,
30-р суварга: Мөн аймгийн чуулганы дэд дарга Жүн ван Доргийжавын хошууны гэлэн ловон Лувсан-Осор,
31-р суварга: Мөн аймгийн жанжин ван Энугийн хошууны Ис Баавай, ван Доргийжавын хошууны гэлэн Галсан нар,
32-р суварга: Мөн аймгийн Эрдэнэ Цорж лам дайчин Дандар,
33-р суварга: Сайн ноёны эх Бүдсан,
34-р суварга: Сайн ноёны дүүрэгч гүн Рэнчинжугнай,
35-р суварга: Дөрвөд, Өөлд гүн Чимидбалын хошууны тайж Цэвэгжав,
36-р суварга: Дөрвөд, Өөлдийн бээс Лхамжав, даа түшээ гүн Өлзий-Орших, гүн Бүдгэрэл, засаг Бүх, засаг Бүдшир нар,
37-р суварга: Богд Жавзандамбын шавийн Самбуу Найгуу,
38-р суварга: Түшээт хааны хошууны Тойн Цэрэнбадам,
39-р суварга: Богд Жавзандамбын шавийн Тойн Наваан,
40-р суварга: /зүүн хойд өнцөгт/ Эрдэнэ-Зуугийн ширээт ачит лам Гончигийн шавь Найман гэлэн нар бүтээж, дараа нь Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны Тойн Цэвээнгомбо шинэтгэн бүтээжээ.
41-р суварга: Түшээт хан аймгийн Эну амбан Жанжин вангийн хошууны гэцэл хичээнгүй Шарав,
42-р суварга: Түшээт хан аймгийн гүн Сандавдоржийн хошууны Даржаа, Цэдэнжав нар,
43-р суварга: Сайн ноён хан аймгийн засаг Дамиранжавын хошууны гэвш Довжир,
44-р суварга: Богд Жавзандамбын шавийн эмч Лувсанбалдан,
45-р суварга: Түшээт хан аймгийн гүн дархан хунтайж Сандавдорж, эх Цагаандарь Дуламжав, Ногоондарь Цэрэндэжид нар,
46-р суварга: Богд Жавзандамбын шавийн Лувсанжалцан, Цэрэн, хүүхэн Намжил нар,
47-р суварга: Цэцэн хан аймгийн гүн Гомбожав, Билэг-Өлзий, Барабондашцэмбэлэн хийдийн хуврага нийт хар, шар бүгд,
48-р суварга: Түшээт хан аймгийн засаг Үржинжавын хошууны гэлэн Дагва, занги Эддаш нар,
49-р суварга: Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны гэцэл Чоймбол, Жимбэ нар,
50-р суварга: Цэцэн хан аймгийн чуулганы дарга бээл Дагдандорж,
51-р суварга: /их хэрэмний зүүн өмнө өнцөгт/ 3-р үеийн Түшээт хаан бүтээж, дараа нь 5-р үеийн хаан Цэцэндоржийн хошой хатан Осоржидын хүү гүн Ойдовдорж, тайж Цэрэндорж, мөн хошууны эмч Лувсанжигжид нар шинэтгэн бүтээжээ.
52-р суварга: Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны тайж Овш нас барсан учир түүний хүү Тойн шанж гэцэл Ядам ах дүү нарын хамт,
53-р суварга: Мөн аймгийн Эну ван амбаны хошууны гэцэл Дамба, Баавай нар,
54-р суварга: Богд Жавзандамбын шавийн Тойн Дамдин,
55-р суварга: Түшээт хааны 2-р хатан эрх дарь Долгоржидын хүү цэцэн Тойн Чандмань Цэрэн-Иш-Дорж, тайж Сононпунцаг нар,
56-р суварга: Түшээт хааны 3-р хатан Номиндарь, гүнж хүү Цэрэндорий, тайж Сандавдорж нар тус тус бүтээжээ.
Хийдийн гуравдугаар ширээт лам ачит Лувсан-Одсор их хэрмийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга бүтээж, үүнээс хойш 3 жилийн дараа Эрдэнэ-Зуу хийдийг тойруулан 92 суварга хүртэл нэмж байгуулагдсан байна. Тус хийдийн бүх барилга байгууламжийг 300 гаруй жилийн өмнөх Худагт өрлөгийн аргаар өрж, тоосгон хэрмээр хүрээлүүлсэн байх бөгөөд уг хэрэм нь тэг дөрвөлжин шулуун өнцөгт маягаар байрлагджээ. Хэрмийн нуруугаар хоорондоо адилхан зайтай 108 суварга босгожээ.
Тус хийдийн их хэрмийг 1799-1803 онуудад шинэтгэн засварлахын хамт шинэ суваргуудыг бүтээснээрээ энэ сүмийн уран барилгын хээнцэр сайхан үзэмжит байдал нь илт нэмэгдэн, дөрвөн талын хаалгыг тавиур асартай болгож паалантай өнгөт ваар тоосгоор чимэглэн өрж төгсгөснөөрөө хол ойроос солонго татан харагдаж байдгаараа Монгол орны эртний түүхийн дурсгалт барилга Хар-Хорин, Эрдэнэ-Зуу хийд хэмээн дэлхийд алдаршиж, хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг байна.

No comments:

Post a Comment