Friday 25 February 2011

“МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” БИЙ БОЛСОН ТУХАЙ

Одоогоос  66 жилийн өмнө буюу 1945 оны 2 дугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 6 дугаар хурлын тогтоолоор “Чойбалсангийн нэрэмжит шагнал”-ыг бий болгожээ. Энэхүү тогтоолд:
Маршал Чойбалсангийн 50 насны ойг тохиолдуулан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны салбарт туурвисан гарамгай бүтээлүүдэд “Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж:
1.    Шинжлэх ухааны салбарт туурвисан гарамгай бүтээлд:  1 дүгээр зэргийн шагнал 10000 төг,  2 дугаар зэргийн шагнал 15000 төг,  3 дугаар зэргийн шагнал 20000 төг-ийг олгохоор
2.    Утга зохиолын салбарт туурвисан гарамгай бүтээлд:  1 дүгээр зэргийн шагнал 10000 төг,  2 дугаар зэргийн шагнал 15000 төг,  3 дугаар зэргийн шагнал 20000 төг-ийг олгохоор
3.    Уран сайхны салбарт туурвисан гарамгай бүтээлүүдийг шалгаруулж: нэг шагналыг театрын уран сайхны бүтээлд,  нэг шагналыг хөгжмийн бүтээлд, нэг шагналыг уран зургийн бүтээлд олгож, тус бүр 15000 төг-өөр шагнаж байхаар тогтоосон байна.
Маршал Чойбалсангийн нэрэмжит анхны шагналыг эрдэмтэн зохиолч Б.Рэнчин “Цогт тайж” киногоор, зураач Чойдог “Маршал Чойбалсан” хөрөг зургаар, зохиолч Э.Оюун “Ах дүү нар” жүжгээр, Ардын жүжигчин Ц.Цэгмид “Цогт тайж” киноны Цогт тайжийн дүрээр, мөн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, ардын зураач Гаваа, Цэвэгжав, түүхч Ш.Нацагдорж нар хүртсэн байна.
“Чойбалсангийн нэрэмжит шагнал нь 1962 он хүртэл мөрдөгдөж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 29 хүнд олгосон ажээ. 

Түүхийн энэхүү баримт ҮТА-ын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж байна.
 Түүхийн баримтын төв
                                              Д.Сумъяа

No comments:

Post a Comment