Итали улс. Өмнөд Европийн Италийн хойгт оршдог энэ улс нь газар нутгийн хувьд тийм ч их биш боловч арвин их түүхийг хадгалан уламжилсан орон билээ. Миний та нарт өгүүлэх эл бяцхан өгүүлэл Итали оронтой холбоотой. Тэр дундаа эрхэм таны харж буй Италийн газрын зураг дээр алдарт Венеци хотоос холгүйхэн оршдог Верона (Verona) салшгүй холбоотой билээ. Ингээд эрхэм таны анхаарлыг та бидний сайн мэдэх нэгэн түүхэнд хандуулъя. Хүн төрөлхтөн түүхийн асар урт хугацааг туулан олон зуунуудыг элээн өнгөрөөж, хөгжлийн шинэ, шинэ өндөрлөгт хүрсэн ч хэзээ ч гээж орхидоггүй олон зүйлс байдгуудын нэг нь хайрын тухай сэдэв билээ. Хайрын тухай яруу тансаг шүлгийн мөрүүд, уянга яруу хөгжмийн эгшгүүд, сэтгэл татам уран зургууд, зүрх догдлуулам урлагын бүтээлүүдийг хүн төрөлхтөн үүсэж бий тэр эрт цагаас өнөөг хүртэл туурвин бүтээсээр иржээ.![]() |
| Итали улс. Верона хот. |
![]() |
| Итали улс. Верона хот. |
Ийнхүү Италийн Верона хотын Монтекки, Капулетти гэсэн хоёр гэр бүлийн үр хүүхдүүдийн хязгааргүй үнэнч дурлалын гаслант төгсгөлийн зүрх харуусмаар эмгэнэлт түүхтэй соёлт хүн төрөлхтөн танилцжээ.
Түүх сударт бас энэ дурлалын эмгэнэлт түүхийг бичиж үлдээсэн байдаг. Түүхч, он дарааллын хуудас бичигч Жираломо Далла Кортегийн бичиж, улмаар 1596 онд хэвлүүлсэн "Верона хотын түүх" гэдэг номд ч Ромео, Жульетто хоёрын хайр дурлалын хувь заяагүй түүхийг өгүүлсэн байдаг ажээ.



No comments:
Post a Comment