Tuesday 28 December 2010

Богд хааны ордон музейн “Амгалан энхийн хаалга”- ны тухай

Амгалан энхийн хаалгыг 1912-1919 онд VIII Богд Жавзандамба Агваанлувсанг төр шашны хэргийг хослон барих хаан болсонд зориулан уран барилгын “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зураг төслийг зохиож, барилгын ажилд халх  дөрвөн аймгаас таван хүнийг томилжээ.
Тэдгээр ардын уран барилгачид энэ хаалгыг нэг ч хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээгээр барьсан байна.
Монголын мужаанууд аливаа зүйлийг  хийхдээ оньс сүлжээгээр хийхийг чухалчилдаг байсан нь нүүдэлчин амьдралдаа зохицуулахыг эрмэлздэг байжээ.
Амгалан энхийн хаалганаас эхлэн бусад сүмүүдэд хийгдсэн хаалгуудад гоёл чимэглэл, хээ угалз, урлагийн өвөрмөц хийц байдал ба дорно дахины Буддын шашинтай орнуудын тэр үеийн үлгэр, домог, утга зохиолын онцлог ихээхэн хадгалагджээ. Жишээ нь: Хаалга сүмийн барилгуудын нүүрэн талд нь Тансан ламын жуулчлалын хэсэг, Гэсэрийн тууж, эвтэй дөрвөн амьтан, 8 тахил, 4 хүчтэн зэргийг дүрсэлсэн байдаг.

1 comment: