Монголчууд олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн түүх соёл, эд өлгийн баялаг уламжлалтай билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох утга соёлын түүхэнд холбогдох чухал дурсгалуудын нэг бол захидал бичгүүд юм.
Манай ард түмэн эртнээс нааш бие биесээ эрхэмлэн хүндэтгэж, өөр хоорондын өдөр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, түүндээ таарч тохирсон мэндчилгээний үг хэллэгээр нэн баялаг ард түмэн билээ.
Аливаа захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг нь нийгмийн хөгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга өөрчлөгдөж хувирч байдаг түүхэн үзэгдэл юм. Хүн төрөлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн хоорондын зөв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.
Монголчууд олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн түүх соёл, эд өлгийн баялаг уламжлалтай билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох утга соёлын түүхэнд холбогдох чухал дурсгалуудын нэг бол захидал бичгүүд юм.Манай ард түмэн эртнээс нааш бие биесээ эрхэмлэн хүндэтгэж, өөр хоорондын өдөр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, түүндээ таарч тохирсон мэндчилгээний үг хэллэгээр нэн баялаг ард түмэн билээ.
Аливаа захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг нь нийгмийн хөгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга өөрчлөгдөж хувирч байдаг түүхэн үзэгдэл юм. Хүн төрөлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн хоорондын зөв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.
Манай ард түмэн эртнээс нааш бие биесээ эрхэмлэн хүндэтгэж, өөр хоорондын өдөр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, түүндээ таарч тохирсон мэндчилгээний үг хэллэгээр нэн баялаг ард түмэн билээ.
Аливаа захидал бичгийн мэндчилгээний үг хэллэг нь нийгмийн хөгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга өөрчлөгдөж хувирч байдаг түүхэн үзэгдэл юм. Хүн төрөлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний үг хэллэг нь хүмүүсийн хоорондын зөв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж өгдөг жамтай.
Монгол захидал бичгийн мэндчилгээний үг хэллэгийн гол зорилго, үндсэн үүрэг нь эелдэг зөөлөн, сайн сайхныг бэлгэдэн ерөөх чин эрмэлзэлтэй байдагт оршино. Монгол ардын зүйр цэцэн үгэнд "Амраглах гэгч анхны ёс, мэндчилэх гэгч мөнхийн ёс" хэмээн мэндчилэх ёс нь хэзээ ямагт байх өнө мөнхийн бодит үзэгдэл мөн гэдгийг чухалчлан тэмдэглэсэн нь буй. Монгол захидал бичгийн түүхэн өв уламжлалыг мөшгөн үзэхэд цаг төр үймээн самуунтай үед элдэв нууцыг ихэд чандлан хамгаалах үүднээс аман захиаг бичмэл захидлаас илүүд үздэг байсан ажээ. Үүнээс улбаалан “элчийн үг аманд” гэх хэлц үг гарсан байдаг. Чухамхүү энэхүү элчин харилцааны уламжлалаас улбаалан “элч эс урвабаас нууц үл алдагдъюу” гэх зарчим бий болсон хэрэг.
Үүнийг манай өвөг дээдэс "дуу бариулах" гэсэн тусгай үг хэллэгээр оноон нэрлэдэг байсан билээ. Эртний монголчуудын дунд элч зарлагын мэдээ, захиаг толгой холбон, ёгт битүү утгатай үг хэллэгээр маш чадамгай шүлэглэн өгүүлдэг уламжлал заншилтай байсан бөгөөд "дуу бариулах", "хэл хүргүүлэх" ёс заншил нь монгол түмний нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц агаад давтагдашгүй сайхан өв уламжлал мөн. Энэ тухай нэрт Монголч эрдэмтэн С.А.Козин “аман захиан гэдэг бол зүйр цэцэн үг, мэргэн ончтой үгс, ардын уянгат болон түүхэн дууны хэсэг, тууль, орчилт туулийн тасархай зэргийн нэгэн адил ардын аман зохиол мөн”1 гэжээ. Эдүгээ амаар дамжуулсныг нь "захиа", бичгээр өгүүлснийг нь "захидал" гэж ялган нэрлэх болсон байна. Захидал бол хувь хүний сэтгэлийн толь төдийгүй хүний эгэл жирийн харилцааны ердийн хэрэглүүр юм. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн хэлсэнчлэн "Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр-баярын идээ, зовох цагт итгэлийн жолоо-тайтгарлын эм тан" болдог далдын увдистай билээ. Академич Б.Ринчен доктор "Газрын шуудан, агаарын шуудангаар явдаг захианы зүйл тун их болж, агаарын шуудангийн тусгай; газрын шуудангийн захианд дугтуй хэрэглэх үүнд, гоо зүйн шаардлагын үүднээс манай холбоочин, энгийн цагаан дугтуй, баяр ёслолын захианд хэрэглэх уран сайхан дугтуй, агаарын шуудангийн гоёмсог дугтуй, мөн агаарын шуудангийн өнгийн дугтуй, янз бүрийн ил захидал зэргийг тоо төрлөөр олшруулахын хамт, бас захидал бичих энгийн цаас, тусгай захидлын сайн чанарын цаас, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнгээс зураг гаргасан газрын шуудан, агаарын шуудан, гоёмсог цаас, хөнгөн нимгэн цаас зэргийг боловсон улсын хэрэглэдэг журмаар бий болгож, эндээ хэвлүүлэх, цаасны захиалганд хүндэтгэлийн захиа, ёслолын захиа тэргүүтэнд дэлхий нийтэд хэрэглэдэг цаас зэргийг захиалах шаардлага нийтийн хөгжил боловсролын үүднээс бий болж байна"2 хэмээн онцлон тэмдэглэсэн нь өнөөгийн шуудан, холбооны асуудал хариуцсан хүмүүст ч хэрэгтэй санамж, зөвлөгөө болох нь дамжиггүй билээ.
Монголчуудын захидал харилцаа, дипломат ёсны уламжлал нэлээд эрт үеэс эхлэлтэй юм. Эдгээрээс Их Монгол улсын хаан Гүегээс Ромын IV пап Иннокентийд илгээсэн захидал (1246 он) хамгийн эртнийх нь юм.
Захидлын агуулга нь Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгосон байдаг. Захидалд дарсан Гүег хааны тамганы дардас нь Монголын их хаадын тамганы тухай төсөөллийг бидэнд өгдөг билээ. Тамганы дардас нь:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
Их монгол улсын далай хааны
Зарлиг ил булха иргэн дур хүрвээс
Биширтүгэй аюутугай” гэсэн бичээстэй билээ.
Чингисийн үр удмынханы Дундад Азид байгуулсан улсыг түүхэнд Ил хаадын улс хэмээдэг. 1289 онд Аргун хаан Францын ванд илгээсэн захидалд Египетийн эсрэг дайн эхлэх тухай өгүүлсэн бөгөөд уг захидлын эхийг 1824 онд Францын Үндэсний архиваас олсон ажээ.
Ил хаан Газан Ромын пап VIII Бонифациод 1302 онд илгээсэн захидал байна. Захидалд Газан хаан Египетийн эсрэг тэмцэлдээ хүч хавсрахыг зарлиг болгожээ. Уг захидлыг 1921 онд Ватиканы нууц архиваас олсон.
Өлзийт хаан 1304-1316 онд төр барьж байхдаа Францын IV Гоо Филипп ванд 1305 онд илгээжээ. Монгол бичгээр бичсэн тэр захидлыг 1824 онд Франц улсын Парис хотын Үндэсний архиваас олсон. Өлзийт хааны захидалд "Тэнгэрээс заяат суу хүчит эзэн хааны түмэн хэргийг шийдэх тамга" гэж хятадаар эвхэн бичсэн тамгыг даржээ.
Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн хүндэт гишүүн, Польшийн монголч эрдэмтэн В.Котвич Ил хаан Өлзийтөөс 1305 онд Францын гоо Филипп ванд илгээсэн албан захидлыг судлаад “XIII зуунд монголчууд дэлхий нийтийн энх тайвны /pax mongolica-дэлхийн энх/ асуудлыг сэдэж үүсгэжээ ” 3
Оросын эрдэмтэн Л.Н.Гумилев: “Энх тайвныг хоёр тал хоёулаа хүсэх ёстой, эс тэгвэл энх тунх байх нь бүтэшгүй зүйл болно. Хэрэг дээрээ энх байдал тогтооход саад болдог наад захын боловч, гол зүйл нь тэр үед нэгэнт тогтоосон дипломат элч нарын харилцааны хэлбэр юм. Хаан энх тайвныг тогтоогч байж, өөрийн хүсэл зоригийг ард түмэнд тулган хүлээлгэж чаддаг байхыг ёс журам шаардаж байна. Тиймээс Германы императорууд, Грекийн базилевууд, Арабын халифууд, Хятадын тэнгэрийн хөвгүүд зэрэг тэр үеийн тусгаар орнуудын тэргүүлэгчид өөрсдийн нот бичгийг зохиодог байв. Гэтэл ийм өнгө аяс нь үг үсэгчилэн ухаарагдах бүрий журам эвдэрч, цус урсгасан хэрэг мандана. Элч нарыг алцгаана. Зочин гийчдийг алсан учир Монголчууд залхаан цээрлүүлэх дайнд мордоно. Чингэхгүй ч байх аргагүй. Учир нь гэвэл, монгол угсаатны сэтгэл зүй нь харилцан итгэлцэл, гишүүдийнхээ бүхий л үйл ажиллагааны төлөө хамт олноороо хуулийн хариуцлага хүлээх зарчимд үндэслэдэг юм”4 хэмээн Монголчуудын элчин харилцааг тодорхойлсон байдаг. Дээр өгүүлсэн захидлуудаас гадна 1691 онд Галдан бошготоос Оросын хаанд /захидалд Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нарыг буруушаан, Оросын хаанаас тусламж хүссэн байдаг/, 1750 онд Зүүнгарын хаан Даваачаас Дөрвөдийн Цэрэн увшид илгээсэн захидлууд /захидалд эзэнгүй мал, эд зүйлсийг бүртгэн мэдэгд. Эс тэгвээс хулгайн зүйл гэж тооцогдох болно гэх утга байна/ зэрэг баримтууд Монголчуудын захидал харилцааны түүхэн уламжлалыг тодотгон харуулах нэн чухал өв болж байна.
Монголчуудын захидал харилцааны тухайд эргэн өгүүлэхүйд Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газар нь гаднаас ирсэн монголоор бичсэн албан бичгийг манжаар орчуулж танилцдаг байжээ.5
Тухайн үеийн дийлэнх захидалуудад илгээгч болон хүлээн авагчийнх нь нэр тодорхой бус харин “Мунхаг, тэнэг боол, өчүүхэн дорд, ах ван, хан дүү, хөгшин ах, дүү бэрээ, гүн бээрээ, ах бээр” гэхчлэн дурдсан байдаг нь эзэн холбогдогчийг нь тогтооход бэрхшээл учруулж байна. Түүнчлэн нэрээ товчлон, үеэр нь таслаж бичих явдал Манжийн эрхшээлийн үед түгээмэл байв. Мөн он нь байгаа хэдий ч сар, өдөр үгүйгээр дан гагц “Сайн өдрөө” гэх бичлэгийн хэлбэр нэлээдгүй тархсан нь ажиглагддаг. Түүнчлэн захидал бичигт мөр тэтгэх ёс, ямар утга агуулгатай болохыг нь хараад ерөнхийд нь мэдэж болохоор бичгийн өнгөний мөрдлөгө /гашуудлын, албаны гэдгээр нь ялган улаан, хөх, хар гэх мэт өнгөөр бичдэг/ зэрэг арвин баялаг уламжлал, тогтсон хэв маяг үйлчилж байжээ. Өдгөө манай улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт захидал бичгийн бүхэл бүтэн хөмрөг судалгааны томхон бааз болон оршиж байна. Энэ удаад Монголчуудын захидал харилцааны уламжлалын талаар товч дурдав. Дараагийн дугаараас эхлэн захидал бичгийг хэрхэн бичиж байсан дэг жаяг, тамга тэмдэгийг хэрэглэх ёсон, үг хэллэгийн сонголт, архивын сан хөмрөгт хадгалагдаж буй захидлын хөмрөгөөс зарим сонирхол татахуйц захидлуудыг нийтлэх болно.
No comments:
Post a Comment