VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу |
1911 оны YI сарын 21-нд Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд, хамба, шанзудба нарын зэрэг эрх мэдэлтэн Их Хүрээнд цугларч, Жибзундамба хутагтад бат оршил өргөхөөр Эрдэнэ Шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийж, Чин улсын шинэ засгийн бодлого гэгчийг хүлээх, эсэх талаар зөвлөлджээ. Тэгэхэд олонхи нь шинэ засгийн бодлого монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь давамгайлж, колоничлох бодлогоос мултрах арга сүвэгчлэн хэлэлцэж байх үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав зэрэг ноёд, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд Манжаас салж, тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөгөөнд оруулан хэлэлцүүлээд, улмаар Жибзундамба хутагтаас соёрхлыг олжээ.
Түшээт хан аймгийн чуулганы дарга, засаг улсын түшээ гүн Г.Чагдаржав |
Тэгээд тэрхүү нууц зөвлөгөөн Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жибзундамба хутагтад мэдүүлж тогтоолгоод зөвшөөрөл авсан байна.
Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван буцаж ирсний дараа Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхаглах бэлтгэл ажил шаргуу хийгдэх болов.
1911 оны XI сарын 28-нд Монголын ноёд, дээд лам нар Жибзундамба хутагтад айлтгахдаа: “...Одоо өмнө газар их самуун дэгдэж олон шинэ төр байгуулан улс болон тогтож буй чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болжээ. Иймд шавь нар бид бүхэн яахин хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хүснэ” гэжээ. Үүний хариуд Жибзундамба хутагт лүндэн [зарлиг] буулгахдаа: “...Таны ийнхүү асуусан нь маш сайн. Ер нь аливаа юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж, хятадын энэ байдал мөн цаг болсны тулд болой. Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээрээ нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхийг харгалзана. Бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино” гэжээ.
Ийнхүү Богд гэгээнтнээс үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг эрс шийдэмгийгээр явуулах лүндэн буулгаснаар Их Хүрээнд цугларсан Халхын ноёд, лам нар Их Хүрээн дэх Манж сайд Саньдо-г хөөн гаргаж, улс төрийн эргэлт хийхээр эрчимтэй бэлтгэж эхэлжээ. Энэ үед тусгаар тогтнолын тэмцлийг удирдан зохион байгуулах байгууллага хараахан байгуулагдаагүй тул хэрэг явдлыг нийтээрээ хэлэлцэн шийдвэрлэж, албан бичгээ “Эдүгээ Хүрээнээ сууж бүхий Халхын ван, гүн, засаг нар хамба, шанзудба, да лам харын бичиг” хэмээн хаяглаж байв.
Цаашид тусгаар тогтнолын өрнөлтөөр уг тэмцлийг 1911 оны XI сарын 30-нд шууд удирдан эрхлэх байгууллага болох Түр Засгийн Газрыг байгуулах шаардлага гарсан тул Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар нэртэйгээр байгуулжээ. Хэдийгээр Түр Засгийн Газрын нэр нь “Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар” боловч Нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой нь холбогдож, үйл ажиллагааны цар хүрээ нь Халхын дөрвөн аймгаар хязгаарласангүй, нийт Монгол аймаг, хошуудын нутгийг хамрах болов.
Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван буцаж ирсний дараа Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхаглах бэлтгэл ажил шаргуу хийгдэх болов.
1911 оны XI сарын 28-нд Монголын ноёд, дээд лам нар Жибзундамба хутагтад айлтгахдаа: “...Одоо өмнө газар их самуун дэгдэж олон шинэ төр байгуулан улс болон тогтож буй чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болжээ. Иймд шавь нар бид бүхэн яахин хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хүснэ” гэжээ. Үүний хариуд Жибзундамба хутагт лүндэн [зарлиг] буулгахдаа: “...Таны ийнхүү асуусан нь маш сайн. Ер нь аливаа юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж, хятадын энэ байдал мөн цаг болсны тулд болой. Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээрээ нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхийг харгалзана. Бас лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино” гэжээ.
Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг хошууны бэйс Гомбосүрэн |
Өвөр Монголын түшмэл Хайсан |
Цаашид тусгаар тогтнолын өрнөлтөөр уг тэмцлийг 1911 оны XI сарын 30-нд шууд удирдан эрхлэх байгууллага болох Түр Засгийн Газрыг байгуулах шаардлага гарсан тул Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар нэртэйгээр байгуулжээ. Хэдийгээр Түр Засгийн Газрын нэр нь “Халхын Хүрээний Газрын Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Захиран Шийтгэх Газар” боловч Нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой нь холбогдож, үйл ажиллагааны цар хүрээ нь Халхын дөрвөн аймгаар хязгаарласангүй, нийт Монгол аймаг, хошуудын нутгийг хамрах болов.
Улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж М.Намсрай |
Түр Засгийн Газар нь анх байгуулагдахдаа Богд Жибзундамба хутагтын нэр тушаалын дагуу Түшээт хан аймгийн чуулганы дарга, засаг улсын түшээ гүн Г.Чагдаржав, Сэцэн хан аймгийн хамаарсан чуулганы дарга жүн вангийн зэрэг засаг төрийн бэйл Ц.Гомбосүрэн, Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг хошууны бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн жүн вангийн зэрэг засаг төрийн бэйл Цэдэнсоном, улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэргийн тайж М.Намсрай, да лам Г.Цэрэнчимэд нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Төдөлгүй Түшээт хан аймгийн жанжин, засаг чин ван М.Ханддорж нэмэгдсэнээр бүгд долоон хүмүүний бүрэлдэхүүнтэй болсон боловч ван Цэдэнсодном албанаас түр чөлөө авч, хэрэг дээрээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилласаар ирсэн байна. Энэ байгууллага нь гүйцэтгэх үүргээрээ бүх Монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг ашиглан, юуны урьд Их Хүрээн дэх Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр засгийн газар шинжтэй байлаа.
Да лам Г.Цэрэнчимэд |
ХХГБХТЕЗШГ байгуулагдмагц Жибзундамба хутагтын лүндэнг Өвөр Монголын засаг ноёд, Барга, Алашаа, Хөх нуурын Монголчуудад яаралтай дамжуулахдаа, Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгааг нэгэн адил мэдэгдэж, юуны урьд Халхын 4 аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тухай тушаал гаргажээ. Түүнээс хойш 1-2 хоногийн дотор Хүрээний ойрх хошуудаас 500 орчим цэрэг цугларчээ.
Энэ бол үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн шууд мэдэлд байгаа хошуудын цэрэг юм. Ингэж Чин улсын захиргааны эсрэг зэвсэгт бослого эхлэх бэлтгэл хангагдсан байна. Гэвч үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагчид шууд зэвсэг хэрэглэхийг урьдал болгосонгүй. Харин тэрхүү дайчилсан цэргээ Манжийн эзэн хааныг хамгаалах зорилготой мэтээр Хүрээний сайд Сань До-д XI сарын 30-нд мэдэгдэхдээ: “Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй хэмээнэ. Манай Халхын монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тулд, суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж, Дай Чин улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэсэн. Тэгэхэд Сань До бичгийг хүлээн аваад, Их Хүрээний монгол сайдтай уулзах гэсэн байна. Гэтэл монгол сайд элдэв шалтаг хэлээд уулзаагүй тул тэр дэмий л яамандаа яах аргаа олохгүй байтал хэдэн монгол лам, ноёд Богд Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ хэмээн Сань До сайдад очиж: “Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрөхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, бүрэн эрхт Их Монгол улсыг байгуулж, Богд Жибзундамбыг хаан болгон өргөмжлөхөөр тогтжээ” гэж мэдэгдээд, түүнийг харъяат албаны хүмүүсээ авч, маргааш манай өртөө улаа хэрэглэж хилээс гарч явахыг шаардсан байна.
Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны дүнд ХХГБХТЕЗШГ мөн өдрийн оройн 7 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавимагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
Сань До дагалдах манж, хятад түшмэдээ дагуулан Оросын консулын газар хоргодохоор явмагц ХХГБХТЕЗШГ -аас Чин улсын сайдын яамыг устгаж, харъяат яам ба сайд түшмэдийн гэр, хашаа юмсыг тусад нь гарган данслуулаад, сэргэн мандах яамдын суурь болгохоор бэлтгэв. Дараа нь Хүрээн дэх бүх хятад цэргийн зэвсгийг хураан авч, улмаар Оросын консулын газар хоргодож буй Чин улсын сайд түшмэдийг XII сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ.
ХХГБХТЕЗШГ XII сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс [Сюаньтун]-ны он тооллыг халж, монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. ХХГБХТЕЗШГ Монгол улсаа сэргээн байгуулах зайлшгүй бэлтгэлийг төв орон нутагт яаравчлан хийв.
Ийнхүү Очирдара Богд гэгээнтнийг Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах өдрийг сонгон тогтоосныг зарлан мэдэгдсэн байна.
Энэ тухай архивын баримтанд :
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Да түшээ гүн Ча явуул, хамаарсан да жүн ван Го явуул, Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр зөвлөн шийтгэх жанжин чин ван Ха, хамаарсан жанжин бэйс Го үзэв, ван Цэ, гүн На үзэв, да лам Цэ үзэв.
Өргөн илгээв. Довтолгон яаран сонсгон явуулах учир: энэ жил зуны цаг манай халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөн дэлгэрүүлэх ба улс төр баттаж, амар цэнгэлээр жаргах учир бүгдээр санаа нийлж зөвлөлдсөн явдлыг нэгэнт тогтсоны тулд, одоо монголчуудыг яахин амаржуулбаас зохихыг эвхмэл бичиж, Очирдара Богд гэгээнтнээ айлтгаад, буулгасан лүндэн зарлиг зэргийг ёсоор сийрүүлж хичээнгүйлэн дагаж, нийтээр олон газраа довтолгон явуулжээ.
Эдүгээ манай Ерөнхийлөн шийтгэх газраас олон монгол шавь нар бүгдээрийн багш аврал, итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтнийг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж ёслон мөргөж их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбээс, энэ Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн есөн нь баасан гариг, усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэвээс болох, үл болохыг лүндэнг эрмүй хэмээн мандал өргөж айлтгасанд, буулгасан лүндэн зарлиг ёсоор болгон соёрхсоныг хичээнгүйлэн дагаж, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин нар, Хүрээний хамба номун хан, Дуйнхор хутагт, хамаарсан шанзудба нарт довтолгон явуулаад уламжлан өөр өөрийн харьяат аймаг шавийн хан, ван, гүн, олон засгууд, хутагт хувилгаан лам нарт нийтээр эрдэнийн сууринд залж суулгахын наана эрхгүй нэгэн дэсээр Их Хүрээний газар хуралдан ирж, улсын их ёслолыг хичээнгүйлэн гүйцэтгэхээс гадна төрийн монгол орд байгуулах ба бат оршил өргөх зэрэг зүйлийг дараа өөр зарлан тушаасугай.
Үүнийг басхүү их Орос улсын генерал консул сайдтанд сонсгон явуулаад, зохих газраа уламжлан гүйцэтгэх ажааму. Үүний тул өргөн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хэмээжээ.
Тэгээд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглав. Мөн өдөр шашин төрийг хослон барьсан хааны зарлигаар төрийн таван яамнаас бүрдсэн Монгол Улсын байнгын Засгийн Газрыг байгуулнаар ХХГБХТЕЗШГ -ын үйл ажиллагааг үргэлжлүүлэн авсан болой.
No comments:
Post a Comment