Муми буюу занданшуулсан шарил. Энэ үгийг сонсоход л хүн бүр эртний Мисир (Египет)-ийн цац суварга (пирамид) гайхамшигтай бөгөөд маш их баялаг нууцыг агуулсан үүх түүхийг эргэцүүлэн бодох нь лавтай. Гэвч дэлхийн бусад улс түмэн ч өөд бологсдынхоо шарилыг мөн л занданшуулан хадгалдаг байжээ. Монголд Шарын шашины тэргүүн Богд Жавзандамба хутагтуудынхаа шарилыг занданшуулан хадгалдаг байсан бөгөөд I, IV Богдуудын шарилыг Амарбаясгалантын хийдэд, II, III, VI Богдуудын шарилыг Дамбадаржаагийн хийдэд, V, VII, VIII Богдуудын шарилыг Гандантэгчинлэн хийдэд тус, тус хадгалдаг байжээ. Буриадын Иволгын дацангийн Итгэлт хамбын занданшсан шарилыг манай монголчууд сүүлийн үед ихэд мэддэг болсон. Үүнийг бичигч миний бие монголын бус харин Дау-гийн гэх мумиг танилцуулах гэж байна. Аливаа Муми болон занданшуулсан цогцосноос ялгаатай нь Вьетнамын Дау-гийн Муми нь занданшуулж хатаасан цогцос бус гаднын ямар нэгэн оролцоогүйгээр муудалгүйгээр өөрөө хатсан цогцос юм.
Ву Кхак Мин (Vu Khac Minh) |
Тхиен хийдийн бөмбөрийн сүм |
Анагаах ухаан хүн хоол хүнсгүйгээр 40 хонох боломжтойг магадласан байдаг. Ширээт лам Ву Кхак Мин өөрийн итгэлт шавь нартаа хандан "бөмбөрийн дуу гарахгүй болсон тохиолдолд өөр дээрээ хүрч ирэх"-ийг захисан байна. Ву Кхак Мин ламтан ертөнцөөс ангижрах сүүлийн мөчдөө өмнө сөгдөн суусан ламд хандан "Энэ ертөнцийг орхин одох цаг ирлээ. Миний сүнс биеийг минь орхисон цагаас хойш цогцосыг газарт онгололгүй нэг сар хүлээгээрэй. Эвгүй үнэр салхиар туугдах аваас оршуул, үгүй байх аваас энд нь орхи. Би Бурханд мөнх залбирсаар үлдэе." хэмээн захижээ. Ширээт лам бясалгалдаа суун, бөмбөрийн дуутай хамдаа үлджээ. Нэг л өдөр бөмбөрийн сүм чимээ аниргүй болов. Ву Кхак Мин ширээт лам ертөнцөөс ангижран одож цогт сүнс нь дэгдсэн нь тэр байлаа. Энэ бол манай эриний он тооллын 1639 он. Багшдаа үнэнч шавь нар нь цогцсыг огт хөндөлгүй үлдээжээ.
Хэдэн сар өнгөрөв. Ламтаны шарил түүнийг амьсгал хураасан тэр л байдлаар нь хөндөлгүйгээр ийнхүү үлджээ. Харин ширээт ламын цогцсыг гаднын нөлөөллөөс хамгаалан будгаар буджээ. Түүнээс хойш олон жил өнгөрөв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс (Cộng hòa Xã hội Chủ nghĩa Việt Nam) байгуулагдан тусгаар тогтнолоо тунхагласны дараа нийслэл Ханой хотын Бак Мае эмнэлэгт ламтаны хатсан цогцсыг шинжилж үзжээ. Орчин еийн рентген төхөөрөмжийн дэлгэцэнд харахад ширээт ламын гэдэс дотор, уураг тархи нь хүртэл хэвээр үлдэн хатсан байсанд судлагчид үнэхээр алмайран гайхжээ. Энэ талаас нь авч үзвэл Ву Кхак Мин ширээт ламтаны хатсан цогцос муми-д хамаарахгүй юм. Учир нь Египетийн болон Монголын мумид цогцосны гэдэс дотор болон уураг тархийг авсан байдаг.
Гэтэл жилийн турш агаарын чийгшилт бараг 100 хувь байдаг Вьетнамын халуун бүсэд ингэж занданшин хатна гэдэг нэн сонирхолтой. Эмнэлэгт Ширээт лам Ву Кхак Миний цогцосыг жигнэж үзэхэд ердөө долоохон кг жинтэй байжээ. Өнөөдөр энэ нууцын учир шалтгааныг шинжлэх ухаан тайлж чадаагүй. Бүрэн тайлах боломжгүй байх ийм сонин хачин үзэгдэлийн учрыг тийм ч амархан олчих амаргүй л дээ. Энэ бол үнэхээр нууц нь үл тайлагдах магадгүй зөвхөн Ву Кхак Мин (Vu Khac Minh) ширээт ламтантай хамт явсан оюун санааны дээд ололт байсан буйзаа.
bayarlalaa.
ReplyDelete