Wednesday 12 January 2011

Ууц тавих ёсон


Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ их талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуудуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруунаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огглоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам
Толгой
1.Ууц
2. Өвчүү
3. Хаа
4. Гуя
5. Хүзүүний сээр

Махны толгой гэдэг нь толгойны хүзүү талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэс тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүулд нь сээр, хүзүү болон махнаас иднэ. БИТҮҮНИЙ ОРОЙ ХҮЖЭЭ  ӨРГӨӨД УНШИХ ТАРНИ
Битүүний орой шинийн 1,2,3,8,15-нд зул, хүжээ өргөөд"Ум навовва гавади базар сараа барамадани дата маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарма гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай.
Битүүний зоог
Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой буюу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулсан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү чанасан толгой бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрүүтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, шаант, богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлгэшээдэг.

No comments:

Post a Comment