Wednesday 12 January 2011

Дэс түшмэл Хайсанд холбогдох нэгэн сурвалж

1911 оны Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцсон хүмүүсийн нэг Өвөрмонголын Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл Баянтөмөрийн Хайсан бөлгөө. Тэрбээр 1907 онд анх Их Хүрээнд ирж танилцжээ. Тэрбээр 1907 онд анх Их Хүрээнд ирж танилцжээ. Тэрбээр 1910-1915 он хүртэл хугацаанд Монгол Улсын улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн хүчин чармайлттай ажиллаж байсан билээ.
Б.Хайсан нь Богд хаан, Дотоод яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд нартай нилээд ойр дотно шадарлаж явсан  гэж ном зохиолд дурьддаг билээ.   
          Богд хаан Хайсан гүний улс төрийн үйл ажиллагааг ихээхэн үнэлж, шагнаж байсан тухай архивын баримтууд нилээд байдаг.
          Хайсан гүнд холбогдох архивын баримтыг уншигч та бүхэнд толилуулбал:
Дэс түшмэл, Чин зүтгэлт гүн Хайсанд өргөмжлөл олгуулах явдлыг айлтгах хавчуулсан хуудасны эх.  

        Жич: Хуудас хавчуулж айлтгах нь: Ноднин жил /1912 он. С.Ш/ хавар цагт шавь боолчуудын газраас Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц зүтгэж гавъяа байгуулсан дэс түшмэл, чин зүтгэлт, улсад туслагч гүн Хайсанд тамга өргөмжлөл олгуулахыг гуйн айлтгасанд: Зарлиг, Хайсан үнэхээрийн гавъяа бүхий түшмэл мөн тул  хэтэрхий хөхүүлж, тамга өргөмжлөл шагнан олгуул хэмээснийг хичээнгүйлэн дагаж, тухайд чин зүтгэлт гүн Хайсан түүнд тамгыг цутган үйлдүүлж, олгосон бөлгөө.

       Өргөмжлөлийг олгуулахын завсар түүний бие /Б.Хайсан.С.Ш/ Баруун хязгаарын газраа Зарлигийг дагаж зарагдан одсон бөгөөд хараахан бичиж олгуулсангүй.
       Эдүгээ дахин гуйн мэдүүлсний  тул олгуулваас зохих өргөмжлөлийн эхийг зохиож, хичээнгүйлэн хуудас хавчуулж хамтаар дээр дэвшүүлж айлтгаад гуйх нь: Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав.
Олноо өргөгдсөний 3 дугаар он. Зуны дунд сарын 20.
       Зохиосон эх: Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Шар торгоныөргөмжлөл олгуулсны учир: Эдүгээ дахин гуйн мэдүүлсний тул олгуулваас зохих өргөмжлөлийн эхийг зохиож, хичээнгүйлэн хуудас хавчуулж хамтаар дээр дэвшүүлж айлтгаад гуйх нь: Богд эзэн гэгээнээр толилох ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Олноо өргөгдсөний 3 дугаар он. Зуны дунд сарын 20. Зохиосон эх: Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Шар торгоны өргөмжлөл олгуулсны учир: Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны дэд зэрэг түшмэл Хайсан болбоос мөнөөхөн тулгар төрийг эхлэн байгуулах тухайн хэрэгт арга бодлогыг сүвэгчлэн, үнэнхүү сэтгэлийг гүйцэтгэж, онц чармайн зүтгэсний тул би /Богд хаан С.Ш/ хэтэрхий өршөөн хөхүүлэхийг үзүүлж, Хайсан чамд /Богд хаан С.Ш/ удаа дараагаар хишиг хүртээж Үе улиран Улсад туслагч гүнгийн хэргэм, Чин зүтгэлт цол, тамга, жич хүрэн жолоо, отго, Халхын дотор нийгэм улаа шагнаж, Дотоод яамны дэс түшмэлийн албанд тохоон талбиж, мөн өрх амын хамтаар өөрийн дуртай нутаглах газрыг олгуулж, бас Баруун хязгаарыг тохинуулах албаны хэрэгт сайнаар зүтгэж явсны учирт гавъяаг илэрхийлж, Түшээ гүнгийн зэрэг шагнасан тул хойч өдөр Чин зүтгэлт цол, Улсад туслагч гүнгийн хэргэмийг үе улиран тасралтгүй залгамжлуулагтун. хэмээн өгүүлжээ.
Олноо өргөгдсөний 3 дугаар он. 5 сарын 24. ҮТА. А-3, д-1, хн-429, нугалбар 11
      Дээрх архивын баримтаас үзэхэд Богд хааны зарлигаар 1912 онд Өвөрлөгч түшмэл Баянтөмөрийн Хайсанд Үе улиран Улсад туслагч гүн, Чин зүтгэлт цол, Дотоод яамны дэс түшмэлийн албанд тохоон тавьж, Сэлэнгийн Буур зэрэг 6 харуулын нутгийг олгосон байдаг. 

No comments:

Post a Comment