Wednesday 12 January 2011

Цогтхунтайжийн цагаан байшин

Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын буйр нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг. Байшинг бяцхан довцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй хятад дээврийн ваартай байжээ. Энэ байшинг  хуучин барилгын суурь дээр барьж, хэрмийн доод хэсгийг чулуугаар өрж, дээш нь тоосгоор барьжээ. Цагаан байшингийн барилгууд өнгө өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн байв. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд олон хүн ам оршин сууж байсныг гэрчилж байна. Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203м. Цогтын цагаан байшинг 1933-1934 онд Оросын эрдэмтэн Д.Д. Букенич бага сага малталт хийж шинжилсэн тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.

No comments:

Post a Comment