1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна.
Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хvн амь vрэгдэж, жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис vйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширvvсч, бємбєг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ. Бємбєг дэлбэлж, олон цагдаагийн аминд хvрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дєрвєн ажилчныг баривчлан цаазалсан байна. 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний єдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах єдєр болгон зарлажээ.
Ажилчдын баяр буюу "Майн баяр"-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж "Майн баяр"-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1-нд Зєвлєлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сvvлийн удаа "Майн баяр"-ын арга хэмжээнд оролцож, vvнээс хойш 1992 онд уг баярыг хаврын бас хєдєлмєрийн баяр болгон єєрчилсєн байна.
Германд жил бvрийн тавдугаар сарын 1-нд хэт зүүний vзэлтнvvд, нацистуудын хооронд ширүүн мєргєлдєєн болдог аж.
Өнөөг хүртэл БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.
Монгол улсад “Майн баяр”-ыг анх 1922 оноос тэмдэглэдэг болсон тухай баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр тушаалаас толилуулъя.
Нэгдүгээр зүйл. Нөхөд ардын цэргүүдээ! Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчин ба тариачин нар өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр болох бөгөөд энэ өдөр ажил үйлдвэрийн хүмүүс хүчнээ дахин бүртгэж, газар бүрийн матар, загас мэт шунахай, ховдог, капитал хөрөнгөтөнд дарлан боолчлогдох зэрэг гашуун зовлонгоос мултран гарч, дэлхий дахины эзэн болж чадахаа илэрхийлнэ...
Хоёрдугаар зүйл. Европын таван сарын шинийн нэгний их баярын сайн өдөр нийслэл Хүрээг хамгаалах бүх цэргүүд ёслолын жагсаал үйлдэх бөгөөд засгийн газрын олон яамны албан хаагчид ба эвлэл, нам зэрэг газрын гишүүд мөн нэгэн адил ёслон жагсана. Ёслолын жагсаалыг гурван зуун зургадугаар хорооны даргаар эрхлэн захируулна.
Гуравдугаар зүйл. Ёслолын жагсаалыг үйлдэхдээ Монгол цэрэг ангиудаар өмсөх хувцас нь тэргүүн ба хоёрдугаар хорооны цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарвал зохино...
Арван хоёсдугаар он гурван сарын шинийн гурван.
Цэргийн Яамны тэргүү сайд бүх цэргийн жанжин Сүхбаатар
Эрхэлсэн түшмэл Миркулов
Гэрэл зургийг КГЗДАБТ-ийн гэрэл зургийн сан хөмрөгөөс
Түүхийн баримтын төвийн
ахлах зааварлагч, арга зүйч М.Байгалмаа
ахлах зааварлагч, арга зүйч М.Байгалмаа
No comments:
Post a Comment