Тогтоол:
I.
31-оны
/1941/ 6-р сарын 6-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 28-р хурлаас гаргасан
тогтоол: Сүхбаатарын хөшөөг байгуулах тухай
1.
Улаанбаатарт барих Д.Сүхбаатарын хөшөөний зураг
төлөвлөгөөг 1-р сарын дотор үйлдүүлж , зарлагын төсвийн хамт засгийн газар
ирүүүлж батжуулахыг дотоод явдлын яамаар даалгасугай.
2.
Энэ тухайн бэлтгэл ажилд орж Д.Сүхбаатарын хөшөөг түүний
оршуулсан газар дээр октябрын хувьсгалын 29-н жилийн ойг хүртэл барьж
гүйцэтгэхийг дотоод явдлын яамны үүрэг болгосугай.
3.
Эл хөшөөг байгуулах тухайн зардлыг сайд нарын зөвлөлийн
бэлтгэл /бүгд/ хөрөнгөнөөс гаргасугай.
Ерөнхий сайд Маршал Чойбалсан 2-р орлогч сайд Жамсран
II.
1941 оны
9-р сарын 6-ы өдөр
БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн
96-р хурлын тогтоол
Нөхөр Д.Сүхбаатарт дурсгалын хөшөөг
байгуулах тухай БНМАУ 2-ын ардын сайд нарын зөвлөлөөс тогтоох нь:
1.
Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын оршуулсан газар нөхөр
Сүхбаатарт дурсгалын хөшөөг шинэтгэн байгуулсугай.
2.
Дотоод яамны
барилгын лагераас үйлдэж ирүүлсэн дурсгалын хөшөөний зургийн үндсэнд
баталсугай.
3.
Уул дурсгалын хөшөөг 11-н сарын 1-нд барьж дуусгахыг
дотоод яамны барилгын лагерт даалгасугай.
4.
Уул барилгад хэрэглэх мөнгө хөрөнгийг сангийн яам лугай
харилцан төлөвлөн ирүүлэхийг дотоод яамны барилгын лагерт даалгасугай.
5.
Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөг байгуулсан газрын
даалгаврын хянан шалгаж засах чимэглэх хийгээд цаашид зургийн тухай боловруулан
арга хэмжээ авахыг хотын захиргааны даргад даалгасугай. Д.Сүхбаатарын дурсгалын
хөшөөнд төмрийн заводоос гүйцэтгэх зүйлийн зохих хугацаанаас саадгүй гүйцэтгэхийг
төмрийн заводын даргад даалгасугай.
Ерөнхий сайд улсын шалгарсан баатар Маршал Чойбалсан
1-
р орлогч сайд Ламжав
31- оны Ерөнхий сайдын 1-р орлогч
сайдаас гаргасан 203 тоот тушаал
Утга: Д.Сүхбаатарын хөшөөг хүлээн
авах комисс томилох тухай Монголын ард түмний агуу их удирдагч гавьяат жанжин
Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөг шинэчлэн байгуулах тухай 31 оны 6-н сарын 6-ны
өдрийн 28 ба мөн 9-р сарын 6-ны өдрийн хурлын тогтоол ёсоор дотоод явдлын яамны
харьяа барилгын хэлтсээс уг хөшөөнөөс барилгын ажлыг нэгэнт дуусгасан бөгөөд эл
дурсгалын хөшөөг Улаабаатар хотын захиргаанд шилжүүлэн гүйцэтгэвээс зохих тул
томилохоор тушаах нь:
1.
Дотоод явдлын яамнаас энэхүү хөшөөний барилгыг сайд нарын
зөвлөгөөг даалгасан богино хугацааны дотор үзэсгэлэнтэй сайнаар барьж гүйцэтгэх
явдлыг сайшаасугай.
2.
Энэхүү хөшөөг барилгыг хүлээн авч Улаанбаатар хотын
захиргаанд шилжүүлэх комист хотын
захиргааны дарга инженер нар мөн дотоод явдлын яамны барилгын хэлтсийн
инженер нар ба улсын төлөвлөөний газрын их барилгын ангийн дарга Содном нарыг
томилсугай.
3.
Эдгээр томилсон комисс нараас уг хөшөөний барилгыг хүлээн
авах ажлыг 2 хоногийн дотор дуусгах тухай агтыг 11-н сарын 12-ны өдөр
ирүүлсүгэй.
4.
Тус хөшөөний цементээр үйлдсэн /жанжин Д.Сүхбаатарын
гэрээс/ дурсгалын үг ба хажуу талын хөрөгийг 32-оны 5-р сарын нэгний наана
жинхэнэ хатуу металаар үйлдвэрлэн дуусгахыг хотын захиргаа ба төмрийн заводод
даалгасугай. Энэхүү хөшөөний барилгын зардлыг сайд нарын зөвлөлийн 18-р хурлын
тогтоол ёсоор сайд нарын зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс гаргаваас зохих тул уул
бригад зарцуулсан жинхэнэ зардлуудыг нарийн тодорхой хянан үзэж хэд хичнээн
төгрөг олговоос зохих тухай саналаа төлөвлөн ирүүлж гүйцэтгэхийг сангийн яамны
жинхэнэ эрхэм орлогч сайд Бямбад даалгасугай.
Ерөнхий сайдын 1-р орлогч сайд Лувсан
БНМАУ-ын сайд нарын зөвлөл ба Монгол
ардын хувьсгалт намын төв хорооны 1946 оны 2-р сарын 23-ны өдрийн хамтарсан
13/5-р хуулийн тогтоол Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын хөшөө Маршал Чойбалсангийн
дүрсийг байгуулах тухай сайд нарын зөвлөл ба намын төв хорооноос тогтоох нь :
1.
Д.Сүхбаатарын дурсгал хөшөөг төв талбай дээр ба тус улсын
хошой баатар Маршал Чойбалсангийн дүрсийг намын төв хорооны өмнөх хотын
цэцэрлэгийн дотроо тус тус 1946-он 7-р сарын 1-ны наана байгуулсугай.
2.
Арслан тулгатай гинжин хайс бүхий хад чулууны орой дээр
их удирдагч Д.Сүхбаатрын морьтой дүрсийг байршуулах тухай барималчин
Чойбалсангийн гаргасан Д.Сүхбаатарын дурсгал хөшөөний төлөвлөгөө ба мөн улсын
хошой баатар Маршал Чойбалсангийн дүрсийг шулуун өнцөгт дөрвөлжин хэлбэртэй
суурь дээр бүх биеийн байдлаар үйлдэх тухай горимийг Чойбалсан гаргасан. Маршал
Чойбалсангийн дүрсний төлөвлөгөөг зураг урлалын газраас ирүүлэн тус тус
баталсугай.
3.
Д.Сүхбаатарын дурсгал хөшөө ба Маршал Чойбалсангийн
дүрсний бүх дотоод чимэглэлийн хамтаар үйлдэж жинхэнэ байгуулах газар дээр нь
1946 оны 7-р сарын 1-ны наана босгосон байхыг урлагийн хэргийг эрхлэх газарт
даалгасугай.
4.
Д.Сүхбаатарын дурсгал хөшөө ба Маршал Чойбалсангийн дүрсийн сууриудын үйлдсэн
Д.Сүхбаатар ба Маршал Чойбалсангийн баримал дүрснүүдийг энэ 7-р сарын 1-ны
наана уул сууриуд дээр тавьж бөхөлхийг хотын захиргаанд даалгаcугай.
5.
Өнгөлөлтийн ажилд хэрэглэгдэх гантигийн үйрмэг 20-куб
метрийг 46 оны 4-р сарын 1-ны наана бэлтгэхийг дотоод намын засмал замын хэргийг
эрхлэх газарт үүрэг болгосугай.
6.
Гантигийн үйрмэг 70-н куб метр , гипс 15-н тонныг энэ оны
4-р сарын 1-ний наана бэлтгэх ба мөн хашаа дүрсийн суурийг хийхэд хэрэглэгдэх
суурийн чулуу 400 куб метрийг энэ оны 4-р сарын 1-ны наана уул чулуу элсийг авч
буй газраас нь тавьж олгохыг олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх газарт үүрэг
болгосугай.
7.
Дурсгал хөшөө ба дүрсийг байгуулахад хэрэглэгдэх гадаадын
материал 110 тонныг энэ оны 5-р сарын 1-ны наана цагаан эргээс тээвэрлэн
авчрахыг тээврийн яаманд даалгасугай.
8.
Хөшөө дүрсийн суурийг байгуулахад шаардагдах 100 тооны
ажилтан гаргахыг олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх газарт үүрэг болгосугай.
9.
Зураг урлалын газрын захиалгаар дурсгал хөшөөг хайс
дурсгал бичгийн салбар ба түүнчлэн төмөрлөгийг хэлхэн энэ оны 6-р сарын 1-ны
наана төмөрийн заводоор хийлгэж өхийг аж үйлдвэрийн даргад даалгасугай.
10.
Өнгөлгөөний хавтгайнуудыг хиймэл гантигаар 46-оны 5-р
сарын 1-ний наана өхийг мах комбинатын барилгын хэргийг эрхлэх газар үүрэг
болгосугай.
11.
Дурсгал хөшөө ба дүрсийг байгуулахад зориулан сайд нарын
зөвлөлийн бэлтгэл хорооноос зураг урлалын барималын Мастеркайд 100,000 төгрөг ,
хотын захиргаанд 180,000 төгрөг бүгд 280,000 төгрөгийг тавин олгосугай. Дурсгал
хөшөө ба дүрсийн байгуулах тухайн ажлыг жинхэнэ хийн гүйцэтгэсэн ажлын байдлаар
санхүүжүүлж байхыг сангийн яаманд үүрэг болгосугай.
12.
Хотын захиргааны авто машаадыг төрийн тээвэрт дайчлах
явдгаас чөлөөний шүүхийн сэлбэн засварлахад хэрэгслийг хотын захиргаанд нэн
даруй олгохыг улсын төлөвлөөний комисст даалгасугай.
Ерөнхий сайдыг орлогч сайд Ламжав
Намын төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжав
Хуулга
үнэн Батхүү
No comments:
Post a Comment