Tuesday, 18 December 2012

Чойбалсангийн нэрэмжит Төрийн Шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн намтар, уран бүтээл



 Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын “Улаан нүдэн” гэдэг газар төржээ. Өвөг эцэг Үржин нь арван засгийн “заан” цолтой бөх хүн байснаас гадна модон эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн нь дамжиггүй.  Ядамсүрэн 5 наснаас эхлэн авга ах Чойдаш лам болон багш Агваандорж лам нараар төвд хэл заалгаж байжээ. 13нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулах хүсэлт гарган хандахад ах лам Чойдаш нь хүлээн авснаар урлах ухаан,сийлэх арга барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь эхэлсэн гэдэг. 1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн Яамны харъяа бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр ажиллаж байжээ. 1934-1937 онд Москва хотын Дорно Дахины хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв. 1939 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд сургуульд суралцахаар явсан байна. Дэлхийн II дайн дэгдсэнээс тэрээр сургуулиа дүүргэх боломжгүй болжээ. 1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харъяа Хувьсгалын музейд ажиллаж байв. Энэ хугацаанд Д.Чойдог, О.Цэвэгжав нарын хамтаар Дүрслэх урлагийн газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв. Тус дугуйланд /нэрт уран бүтээлчид болох /олон хүн суралцаж байснаас Л.Гаваа, Н.Цүлтэм, Гүрдорж, Л.Намхайцэрэн, Л.Ванган, Цэнд-Аюуш, Б.Чогсом зэрэг хожим нэрт уран бүтээлч, зураачид болсон хүмүүс байлаа. Мөн лам нарын артелиас Манибадар, Жамба гэх мэт улс суралцаж байсан байна. 1945 оноос Дүрслэх урлагийн газар байгуулагдсанаар зураачаар орж 1986 он хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байв.  ”Ү.Ядамсүрэн нь Монголын эртний урлаг соёлыг цуглуулагч, цогцлуулан бүтээгч, өрнөдийн уран зургийн соёлыг дэлгэрүүлэгчдийн гурван гавъяат” гэж Д.Сандагдорж гуай 1991 онд “Зохист аялгуу” сонинд бичиж байсан билээ.
Ү.Ядамсүрэнгийн бүтээлийг 2 үе болгон хувааж болно.
1.1940-1960-аад он-тосон будгаар дагнан ажиллаж байсан.
2.1960-аад оноос хойшхи үе-монгол зургийн аргаар урлан бүтээж байжээ.
Түүний уран бүтээлд хөрөг зураг чухал байр суурь эзэлдэг. Түүний хөргүүдийн гол нийтлэг шинж нь хүний зан төрхийн онцлогийг харуулах явдал юм. Нөгөө талаар судалбар, таталбар хийж бүтээдэг онцлогтой, Европ сургуулийн барилаар ажиллаж байсан. Уран зураач маань “Монгол зураг”-аар дагнан туурвихдаа манай улсын угсаатны зүйн болон урлаг судлалын бүтээлүүдийг эмхэтгэсэн “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл хэрэглэл”, “үндэсний хувцас”  цомгууд гаргаж байв. Уран зураачийн хувьд олон хөрөг бүтээснээс “Д.Сүхбаатарын хөрөг”, “С.Магсаржав”, “Малчин Дуламсүрэн”, “Их эмч Раднаабазар”, “Инжинааш”, “Доктор Ренчин”, “Эрдэмтэн Пагваа” гэх мэт болно. 1946 онд Ү.Ядамсүрэн “Д.Сүхбаатарын хөрөг” бүтээлээр БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1965 онд БНМАУ-ын Ардын Зураач цол, 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнагдаж байсан билээ. Зураачын уран бүтээлийн үзэсгэлэн 1955, 1965, 1975, 1985 онуудад Улаанбаатар хотноо 1976 онд ЗСБНАвтономит Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод, 1982 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан байна. Ядамсүрэн нь 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж том, бага хэмжээний 50 гаруй хөрөг, түүх хувьсгал, аж байдал, байгаль зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл хийснээс гадна ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зурсан байна.

Сүхбаатарын хөшөөг байгуулах тухай тогтоол



Тогтоол:
      I.        31-оны /1941/ 6-р сарын 6-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 28-р хурлаас гаргасан тогтоол: Сүхбаатарын хөшөөг байгуулах тухай
1.    Улаанбаатарт барих Д.Сүхбаатарын хөшөөний зураг төлөвлөгөөг 1-р сарын дотор үйлдүүлж , зарлагын төсвийн хамт засгийн газар ирүүүлж батжуулахыг дотоод явдлын яамаар даалгасугай.
2.    Энэ тухайн бэлтгэл ажилд орж Д.Сүхбаатарын хөшөөг түүний оршуулсан газар дээр октябрын хувьсгалын 29-н жилийн ойг хүртэл барьж гүйцэтгэхийг дотоод явдлын яамны үүрэг болгосугай.
3.    Эл хөшөөг байгуулах тухайн зардлыг сайд нарын зөвлөлийн бэлтгэл /бүгд/ хөрөнгөнөөс гаргасугай.
Ерөнхий сайд Маршал Чойбалсан 2-р орлогч                                                                            сайд         Жамсран
    II.        1941 оны 9-р сарын 6-ы өдөр
БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 96-р хурлын тогтоол
Нөхөр Д.Сүхбаатарт дурсгалын хөшөөг байгуулах тухай БНМАУ 2-ын ардын сайд нарын зөвлөлөөс тогтоох нь:
1.    Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын оршуулсан газар нөхөр Сүхбаатарт дурсгалын хөшөөг шинэтгэн байгуулсугай.
2.     Дотоод яамны барилгын лагераас үйлдэж ирүүлсэн дурсгалын хөшөөний зургийн үндсэнд баталсугай.
3.    Уул дурсгалын хөшөөг 11-н сарын 1-нд барьж дуусгахыг дотоод яамны барилгын лагерт даалгасугай.
4.    Уул барилгад хэрэглэх мөнгө хөрөнгийг сангийн яам лугай харилцан төлөвлөн ирүүлэхийг дотоод яамны барилгын лагерт даалгасугай.
5.    Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөг байгуулсан газрын даалгаврын хянан шалгаж засах чимэглэх хийгээд цаашид зургийн тухай боловруулан арга хэмжээ авахыг хотын захиргааны даргад даалгасугай. Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөнд төмрийн заводоос гүйцэтгэх зүйлийн зохих хугацаанаас саадгүй гүйцэтгэхийг төмрийн заводын даргад даалгасугай.
Ерөнхий сайд улсын шалгарсан баатар Маршал Чойбалсан
1-    р орлогч сайд Ламжав
31- оны Ерөнхий сайдын 1-р орлогч сайдаас гаргасан 203 тоот тушаал
Утга: Д.Сүхбаатарын хөшөөг хүлээн авах комисс томилох тухай Монголын ард түмний агуу их удирдагч гавьяат жанжин Д.Сүхбаатарын дурсгалын хөшөөг шинэчлэн байгуулах тухай 31 оны 6-н сарын 6-ны өдрийн 28 ба мөн 9-р сарын 6-ны өдрийн хурлын тогтоол ёсоор дотоод явдлын яамны харьяа барилгын хэлтсээс уг хөшөөнөөс барилгын ажлыг нэгэнт дуусгасан бөгөөд эл дурсгалын хөшөөг Улаабаатар хотын захиргаанд шилжүүлэн гүйцэтгэвээс зохих тул томилохоор тушаах нь:
1.    Дотоод явдлын яамнаас энэхүү хөшөөний барилгыг сайд нарын зөвлөгөөг даалгасан богино хугацааны дотор үзэсгэлэнтэй сайнаар барьж гүйцэтгэх явдлыг сайшаасугай.
2.    Энэхүү хөшөөг барилгыг хүлээн авч Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлэх комист хотын  захиргааны дарга инженер нар мөн дотоод явдлын яамны барилгын хэлтсийн инженер нар ба улсын төлөвлөөний газрын их барилгын ангийн дарга Содном нарыг томилсугай.
3.    Эдгээр томилсон комисс нараас уг хөшөөний барилгыг хүлээн авах ажлыг 2 хоногийн дотор дуусгах тухай агтыг 11-н сарын 12-ны өдөр ирүүлсүгэй.
4.    Тус хөшөөний цементээр үйлдсэн /жанжин Д.Сүхбаатарын гэрээс/ дурсгалын үг ба хажуу талын хөрөгийг 32-оны 5-р сарын нэгний наана жинхэнэ хатуу металаар үйлдвэрлэн дуусгахыг хотын захиргаа ба төмрийн заводод даалгасугай. Энэхүү хөшөөний барилгын зардлыг сайд нарын зөвлөлийн 18-р хурлын тогтоол ёсоор сайд нарын зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс гаргаваас зохих тул уул бригад зарцуулсан жинхэнэ зардлуудыг нарийн тодорхой хянан үзэж хэд хичнээн төгрөг олговоос зохих тухай саналаа төлөвлөн ирүүлж гүйцэтгэхийг сангийн яамны жинхэнэ эрхэм орлогч сайд Бямбад даалгасугай.
Ерөнхий сайдын 1-р орлогч сайд Лувсан
БНМАУ-ын сайд нарын зөвлөл ба Монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1946 оны 2-р сарын 23-ны өдрийн хамтарсан 13/5-р хуулийн тогтоол Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын хөшөө Маршал Чойбалсангийн дүрсийг байгуулах тухай сайд нарын зөвлөл ба намын төв хорооноос тогтоох нь :
1.    Д.Сүхбаатарын дурсгал хөшөөг төв талбай дээр ба тус улсын хошой баатар Маршал Чойбалсангийн дүрсийг намын төв хорооны өмнөх хотын цэцэрлэгийн дотроо тус тус 1946-он 7-р сарын 1-ны наана байгуулсугай.
2.    Арслан тулгатай гинжин хайс бүхий хад чулууны орой дээр их удирдагч Д.Сүхбаатрын морьтой дүрсийг байршуулах тухай барималчин Чойбалсангийн гаргасан Д.Сүхбаатарын дурсгал хөшөөний төлөвлөгөө ба мөн улсын хошой баатар Маршал Чойбалсангийн дүрсийг шулуун өнцөгт дөрвөлжин хэлбэртэй суурь дээр бүх биеийн байдлаар үйлдэх тухай горимийг Чойбалсан гаргасан. Маршал Чойбалсангийн дүрсний төлөвлөгөөг зураг урлалын газраас ирүүлэн тус тус баталсугай.
3.    Д.Сүхбаатарын дурсгал хөшөө ба Маршал Чойбалсангийн дүрсний бүх дотоод чимэглэлийн хамтаар үйлдэж жинхэнэ байгуулах газар дээр нь 1946 оны 7-р сарын 1-ны наана босгосон байхыг урлагийн хэргийг эрхлэх газарт даалгасугай.
4.    Д.Сүхбаатарын дурсгал хөшөө ба  Маршал Чойбалсангийн дүрсийн сууриудын үйлдсэн Д.Сүхбаатар ба Маршал Чойбалсангийн баримал дүрснүүдийг энэ 7-р сарын 1-ны наана уул сууриуд дээр тавьж бөхөлхийг хотын захиргаанд даалгаcугай.
5.    Өнгөлөлтийн ажилд хэрэглэгдэх гантигийн үйрмэг 20-куб метрийг 46 оны 4-р сарын 1-ны наана бэлтгэхийг дотоод намын засмал замын хэргийг эрхлэх газарт үүрэг болгосугай.
6.    Гантигийн үйрмэг 70-н куб метр , гипс 15-н тонныг энэ оны 4-р сарын 1-ний наана бэлтгэх ба мөн хашаа дүрсийн суурийг хийхэд хэрэглэгдэх суурийн чулуу 400 куб метрийг энэ оны 4-р сарын 1-ны наана уул чулуу элсийг авч буй газраас нь тавьж олгохыг олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх газарт үүрэг болгосугай.
7.    Дурсгал хөшөө ба дүрсийг байгуулахад хэрэглэгдэх гадаадын материал 110 тонныг энэ оны 5-р сарын 1-ны наана цагаан эргээс тээвэрлэн авчрахыг тээврийн яаманд даалгасугай.
8.    Хөшөө дүрсийн суурийг байгуулахад шаардагдах 100 тооны ажилтан гаргахыг олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх газарт үүрэг болгосугай.
9.    Зураг урлалын газрын захиалгаар дурсгал хөшөөг хайс дурсгал бичгийн салбар ба түүнчлэн төмөрлөгийг хэлхэн энэ оны 6-р сарын 1-ны наана төмөрийн заводоор хийлгэж өхийг аж үйлдвэрийн даргад даалгасугай.
10. Өнгөлгөөний хавтгайнуудыг хиймэл гантигаар 46-оны 5-р сарын 1-ний наана өхийг мах комбинатын барилгын хэргийг эрхлэх газар үүрэг болгосугай.
11. Дурсгал хөшөө ба дүрсийг байгуулахад зориулан сайд нарын зөвлөлийн бэлтгэл хорооноос зураг урлалын барималын Мастеркайд 100,000 төгрөг , хотын захиргаанд 180,000 төгрөг бүгд 280,000 төгрөгийг тавин олгосугай. Дурсгал хөшөө ба дүрсийн байгуулах тухайн ажлыг жинхэнэ хийн гүйцэтгэсэн ажлын байдлаар санхүүжүүлж байхыг сангийн яаманд үүрэг болгосугай.
12. Хотын захиргааны авто машаадыг төрийн тээвэрт дайчлах явдгаас чөлөөний шүүхийн сэлбэн засварлахад хэрэгслийг хотын захиргаанд нэн даруй олгохыг улсын төлөвлөөний комисст даалгасугай.
Ерөнхий сайдыг орлогч сайд Ламжав
Намын төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжав
Хуулга үнэн Батхүү

Нийслэлийн шав тавьсан газарт босгосон дурсгалын пайлуур хөшөө



 1639 онд Түшээт хан Гомбодоржийн дэд хөвүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулан өгснөөр өдгөөгийн Улаанбаатар хотын үүсэл тавигдсан бөгөөд Их хүрээ 1778 онд 27 дахь удаагийн нүүдлэлтээрээ Богд хан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн хөндий, Хүн чулууны хонхорт сууршихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож буган чулуун хөшөөгөөр шавь тавьсан байна. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын хөшөө босгосон.
1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гарч, Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Богд хан уул, Туул голын эрэг эрмэг түшин, сэрүүн Сэлбийн хөвөө, Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт дурсгалын цогцолбор хэсэг байгуулах саналыг Нийслэл хотын Засаг дарга асан Ц.Баасанжав анх санаачилж, зураач Дашийн Наранжав зураг төслийг боловсруулжээ.
Уг дурсгалын цогцолбор нь яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөө, цэцэрлэг рүү ордог 6 ширхэг арслангаас бүрдэнэ. Тус хөшөө - суурь, мэлхий хөшөө, пайлуураас бүрдэнэ. Суурь нь монгол гэрийн буурийг бэлгэшээсэн бөгөөд Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчууд нйислэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой” гэсэн бичээсийг монгол бичгээр бичжээ.
Яст мэлхий нь дорно дахины хот байгуулалтын түүхэнд хотоо энх амгалан, аливаа муу бүхэнд өртөлгүйгээр урт удаан оршин тогтнохыг бэлгэдсэн утгатай ажээ. Пайлуурын дөрвөн талд уйгаржин бичгийн эвхмэл хэлбэрээр “Өргөө - Номын хүрээ – Их  хүрээ – Нийслэлээ хүрээ – Улаанбаатар” гэж түүхэн хөгжлийн явцад нэрлэгдэж байсан таван өөр нэрийг тус тус бичжээ. Мөн нийслэл хотын сүлд, Богд хан уулын савдаг Хангарьдыг хөшөөний дээд хэсэгт байрлуулжээ.
Цэцэрлэг рүү ордог өмнө талын хаалганы хоёр талд аливаа муу зүйлийг оруулахгүй хамгаалж байх хоёр чулуун арслан тавьсан байна. Зүүн талын үүдэнд үеийн үед удам дамжин мөнхжиж байх утга агуулгыг бэлгэдэн зулзагатайгаа хамт эрхлэж буй хос арсланг байрлуулжээ. Хөшөөний умард талын үүдний арслан цэнгэлтэй амгалан байхыг бэлгэдэж, бөмбөг наадаж буй хос арсланг байрлуулжээ. Эдгээр арслангуудыг цоолборлож хийсэн байна.
Мэлхий хөшөөг Төв аймгийн Авдар орд хэмээх газраас авчирсан амазонит гэдэг ногоон чулуун боржингоор урлаж хийсэн бөгөөд энэ амазонит чулуу хатуулгаараа дэлхийд гайхагддаг. Арслангуудыг мөн Авдрант, Өвөржанчивлангийн боржин чулуугаар хийжээ.
Нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор пайлуур хөшөөг, 360 жилийн ойгоор үүдэн дэх арслангуудыг тус тус босгож дуусгажээ. Тус дурсгалын цогцолборыг зураач Д.Наранжав удирдлагаар Ц.Ваанчиг, Магсаржав, Сүхбаатар, Алтанхуяг нарын уран бүтээлчид босгожээ.
Номч овогт Дашийн Наранжавын бүтээсэн Нийслэлийн шав хөшөөний эх загвар өдгөө Улаанбаатар хотын Түүх, Шинэчлэн байгуулалтын музейн үзүүллэгийн 2-р танхимд хадгалагдаж байна.    
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Гадаад харилцааны яамны хойд цэцэрлэгт байрлах энэхүү дурсгалын цогцолбор нь Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.

Wednesday, 5 December 2012

Yхэр жилийн үймээн




Даваасамбуугийн Мөрөн
Ил товчоо
1993.

Арван нэгэн онд Манж Чин улсын тєр унаж Монголчууд 200 жилийн турш манжид талхигдаж байсан үе эцэслэн Богд эзэнт тусгаар улс байгуулагдсан билээ.
Хятадын цэргийн эрхтэн Юан Шикай засгийн эрхэнд гармагцаа Жавзандамба хутагтын "Олноо Өргєгдсєн Наран гэрэлт Тvмэн наст Богд хаан" цолыг vгvйсгэн Богд хаант Монгол улсыг мєхєєх бодлогоо хэрэгжvvлж эхэлжээ. Энэ бодлогыг эсэргvvцсэн хєдєлгєєнийг (1911 он) Цахар, Шилийн гол аймагт үхэр жилийн үймээн гэж нэршжээ.
.
Євєр Монголд єрнєсєн эрх чєлєєний хєдєлгєєнийг хүчлэн дарах зорилгоор Бээжингийн засгийн газраас их цэрэг дайчилж Долнуур, Чуулалт хаалга, Хєх хот зэрэг таван замаар євєр Монголоос эхлэн халдан довтолжээ. Хятадын цэрэг хар хувцастай байсан тул Шилийн голын ардууд тэдгээр цэргийг "хар цэрэг" гэж нэрлэдэг байжээ.
Богд хааны засгийн газар Євєр Монголыг хамгаалахаар Оросын Хаант Улсын засгийн газраас тусламж гуйсан нь бүтэлгvйтсэн тул єєрийн цєєн цэргийг Євєр Монголд илгээжээ.
Шилийн голд тэднийг "Богдийн цэрэг" гэдэг байв.
Манлай баатар Шүрэн (Дамдинсүрэнгийн Сүрэн гэдгийг Шvрэн гэж хvндэтгэн дуудна)-гээр толгойлуулсан монгол цэрэг Шулуун хєх хошууны хойд зах "Хар хажуу" хавьд байрласан байна.
Зүүхэнтэй нь Бэйсийн сүмд Ялгуусан баатар гүн Сумьяа бэйсийн цэрэг байрлажээ. Цэргийг Жамъяан гvн дагалдан ирж үй олон ном судрыг цуглуулсан гэдэг. Баруун талаар нь "Алтайн зам" буюу "Гүнж зам" дагаж Хатанбаатар Магсаржавын цэрэг орж, Сөнид хошуу буюу Улаанцавын чуулганы дунд хавиар байрлажээ. Хамгийн зvvн талаар Шударга баатар гүн Бавуужав жанжны цэргvvд үзэмчний ємнєд захаар байрласан байна. Бавуужавыг дагалдан "Богдын зарлигт жанжин" Мөрөнгаа хамт ирсэн гэдэг.
Богдын цэрэг барагцаалбал гурван мянга орчим хєтєлгєє морь, винтов, гар буу, пулемёт, үхэр буу (голдуу орос зэвсэг) зэргээр бат ар талтай байв. Богдын цэрэгт элссэн Шилийн голын цэргүүд зэвсгээр ядуувтар зарим нэгэн аравны даргад хятад сэлэм, орос бярдаан байх боловч ихэнх нь бялтат буу, цахиур буу, хутга ташуурхан байх агаад ямаан дун татаж цуглардаг гєрєєчин, малчин борчуул байжээ. Хар цэрэг явсан боловч сайтар бэлтгэгдсэн хэдэн арван мянган хvн зэвсэг, тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан Богдын цэргээс олон дахин давуу хүч хуримтлагдсан байв.
Харагчин үхэр жил, аргын тооллын 3 дугаар сарын сүүлчээр хар цэрэг цахар хошуудыг довтолж хүн ардыг алан хядаж, мал хєрєнгийг цєлмєн дээрэмдсээр Бэйсийн сvмд тулж ирэв.
Шилийн гол, Цахарын монголчуудын халуун элгэнд "хар цэргийн ганжад галт бууны ам тулгарсан хүнд үед хошуудын гүн, амбан сайд нар хятадаас тусгаарлах цаг ирэв" хэмээн сэтгэж Богд хаант Олноо Өргөгдсөн Монгол улсыг дагахыг уриалав.
Шилийн гол, Цахарын ард иргэд Богдын цэрэгтэй хүч хавсран Уур чулуу, Халтарын агуй гэдэг газарт хар цэргийг угтаж халуун амь, бүлээн цусаа хайрлалгvй эрх чєлєєнийхєє тєлєє тулалдаж эхэлсэн байна.
Зэр зэвсэг, хvний олонд дулдуйдсан хар цэрэг эхлээд их л бардам боловч хагас єдєр байлдаад Арцат хошуу руу ухран Шилийн гол руу шахагдаж эхэлжээ. Хар цэргүүд норсон хувцсандаа баригдан зэвсгээ ч хэрэглэж чадахаа больж монгол цэрэгт няц цохигдон бутарч сарниж эхэлсэн байна.
Шилийн голын Уур чулууны хавьд болсон тулалдаанд хар цэрэг хиар цохигдож үхэр жилийн үймээний ялалт эхэлсэн гэдэг.
Энэ тулалдаанд дєрвєн овгийн торгон цэрэг хошуучлан чадамгай байлдаж гавьяа зvтгэлийг гаргасан ба Баруун овгийн хар Баажуу, Арлан Бор, Хар лангуу гарамгай байлдсан хэмээгдэн тус бvр нэг дээлийн торго, нэг мориор шагнуулж ирсэн бєгєєд Зvvн Авга нарын єдєр Товуу ганцаар довтлон орж 27 хар цэргийг цавчин алаад дайсны гол хүчийг сарниулан ноёныг нь алсан тул баатар цол хvртэж 50 лан цагаан мөнгє, сайн мориор шагнуулжээ. Тvvнээс хойш Шилийн голд нам тайван цаг удаан vргэлжилсэнгvй. Хар цэрэг дотор газраас хүчээ сэлбэж Долнуурт ихээхэн бэлтгэл хийж зун намар нь Шилийн голын ємнєд талаар халдан довтолж хүн ардыг баривчлан эрүүдэн тамлаж, алан хядаж, хөрөнгө малыг хоосортол дээрэмдээд тууж явахаас гадна гал түймэр тавьж бэлчээр нутгийг сүйтгэн "Мөнхийг бадруулагч сүм"-ийг галдан шатаажээ.
Хятадын залхаан цээрлүүлэгч цэргийг сєнєєж дарахаар Шүрэн жанжний удирдсан Богдын цэргийн хамт Авга, Хуучид, Үзэмчний монгол цэрэг мордож Дархан уулд тулалдаж хятадын хар цэргийг ухраан байдсаар Шулуун хєх хошууны Хүйсийн тал гэдэг газар хүрэхэд Цахар хошуудын монгол цэрэг тосон ирж хүч хавсран Долнуур хvртэл нэхэн хиар цохижээ. Энэ байлдаан нь үхэр жилийн үймээнд Хятадын хар цэрэг Монголын морьт цэргийн хүчинд дийлэгдсэн эцсийн тулалдаан байлаа.
Гэхдээ хоёр Сөнид хошууны ємнє захад буюу Адуучин хошуу, Хєвєєт шар хошууны нутагт тулалдаан хэд хэд гарсан юм.
Хятад цэргийн жанжин Бо Да Y гэгч монгол цэргийн үхэр бууны дэлбэрээгvй сумыг олоод суварга босгож амь насаа даатган мөргөж байсан гэдэг.
Энэхүү дайны дараа монгол цэрэг тус тусын нутагт буцсан хэдий ч нэгэн цагт эргэн мордоход бэлэн байсан бєгєєд Шүрэн жанжин, хар цэргийг дахин єндийх боломж олгохгүйн тулд Шулуун хөх хошууны Хар хошуунд байрлан үлджээ. Жил гаруй болоод орос, хятад, монгол гурван улсын хэлэлцээрээр байлдаан зогсож, Шүрэн жанжин, Богдын цэрэг хөх бар жил (1914 он) хүлгийн золоог Нийслэл Хүрээний зүг эргүүлжээ.
Yхэр жилийн энэхүү үймээний тухай олон хууч яриа цахар, шилийн гол аймагт єнөөг хvртэл яригдсаар байдаг.
Хүрээнд төлөөлөгч томилогдов.
Цагаагчин гахай жил Халхын дээд ноёд, ван, гүн, бичгийн хүмүүс Нийслэл  Хүрээнд хуран чуулж Манж Чин улсын захиргаанаас ангижран үндэсний тусгаар тогтнолыг тэмцэн олохоор шийдээд Жавзандамба хутагтыг єргємжлєн, Өвєр Монголын чуулган хошуудад хандсан уриалах бичиг гаргажээ. Шанд, Хєвєєт шар хошуу тэр мэдээг олоод тус тусын хошуу чуулганыг хийж, Шанд Адуучин хошууны Пурэв, ард олны саналыг vндэслэн тєлєєлєгч томилох болсонд бичээч Жамсран, Гаанжуур нар єєрсдийн саналаар хурээнд суухаа илэрхийлжээ. Тэр хоёрыг аравны дарга байсан Тємєр хоёр цэрэгтэй дагак явжээ. Хєвєєт шар хошуунаас Жадамба зэрэг хvмvvс явах болсон ба Амбан хааны хvргэн хvv Сvнбvрvv нар бас оролцжээ.
Тэр vед Халх Монголын ноён хутагт хєвєєт шар хошууны 8,9-р сумын лавиран дуганд эзэн ламаар залагдан сумын дэргэдэх ордонд гурван жилд нэг удаа залран буудаг байжээ. Хоёр хошууны тєлєєлєгч майхан, ногоо, тэмээн жин бэлтгэж Ноён хутагтад бараалхах нэрийдлээр 1911 оны євєл нийслэл хvрээ рvv сар явж хvрсэн гэдэг. Жамсран, Ядамжав, Гаанжуур нар их хvрээнд ирэнгvvт хурал чуулганд оролцон богдын засгийн газарт алба хаших болжээ. Сvнбvрvv, Тємєр нар залуу байсан тул их хааны торгон цэргvvд байжээ. 1912 оны хавар Жамсран, Ядамжав нар олноо єргєгдсєн Монгол улсын засгийн газраас 200 буу хvлээн авч Сvнбvрvv нарт тушаан нутагт нь буцаажээ. Тэд жинчний маягаар тэмээн жинд зэвсгээ ачиж нутагтаа хvргэхэд Амбан хаан нууцлан хадгалсан байна.

Хар Цэрэг орж ирсэн нь
1912 оны намар хятадын хар цэрэг Чуулалт хаалгаас шар замыг дагаж Монголыг "тєвшитгєх"-єєр гарчээ. Гол цагаан хоньчны амбан Задоржав цахраас хэдэн зуун цэрэг элсэж Долнуураас гарсан Ван Сэлэнгийн 2 мянган хар цэрэгт нэгджээ. Хар цэрэг Гvvшийн сvм, баруун Сєнидийг хаман, Єндєр сvмд байрлаж байгаад 2-р сарын эхээр явган нvцгэн уван цуван нутаг буцсаны учрыг лавлавал Халхын нутагт хvрч говийн уулан дахь Чойрын сvмд хvрсэн заримыг нь 250 цэрэг угтан байлдаж Жанжин Чойрын орчим халз тулалдан бут цохигдсон нь тэр ажээ. Хар цэргvvд vй олноороо алагдан, тарж бутарч, хєлдєж vхсэн гэдэг. "Yхэхдээ vхэр буугаа тавив" гэгчээр тэд зугтаахдаа Жанжин Чойрийн сvмийг галдан шатаасан байна.
Зодонжав амбан 7 бараа бологчтойгоо баригдаж Хvрээнд хvргэгдэн шоронд хоригджээ. Ингэж хятадын хар цэрэг vзээгvйгээ vзэж vхэр цамаа харайжээ.

Цахар Монгол цэрэглэв...
1912 оны євєл Халх монголын цэрэгт дийлдсэн хар цэрэг хавар нь (дараа жилийн)Чуулалт хаалгын орчим хуран цуглаж Баруун Сєнидийн єндєр сvм, Чанд адуучин сvргийн Гvvшийн сvм орчмоор тархан байрлав. Богдын гол орчмоор хар цэргийн гозгор шар майхан ярайж байсан гэдэг.
Амбан Хаван нуусан буунаасаа 20-иодыг гарган нутгаа хамгаалах сэтгэлтэй ойр дотны хvмvvстээ єгч Сvнбvрvvгээр удирдуулан Богдын голын орчим байсан хар цэргийн хуаранг бужигнуулж эхлэв. Замын-Yvдээс маш олон монгол цэрэг ирж яваа гэсэн цуу гараад удаагvй байтал хар цэрэг нэгэн шєнє ємнє зvг зугтаан оджээ.
Зарим нь майхнаа хаяж, хайрцагтай сумаа гээжээ. Хэдэн єдрийн дараа халх монголын 250 цэрэг ирж Онгон онооны арын Бор толгодод байрласан байна. Мєрєнгаа жанжин Саранбуу, Санжаа, Баатар, Тогосбаатар зэрэг 17 хvн Амбан Хаван дээр хvрэлцэн ирж олзолсон буу зэвсгээ гарган Хєшєєт шар хошуу, Шанд адуучин сvрэг, Гvл шар газруудаас цэрэг элсvvлэн 400 цэрэгтэй болжээ. Чуулалт хаалга дахь Цахар яамнаас Мєдєє ванг зарлигдан цахар цэргийг даран сєнєєхийг даалгав. Энэ хvн бол Хєвєєт шар vхэрчин Сvрэнгийн хvн бєгєєд Манж улсын сvvлчийн уед цахар яамны цэргийн ноёноор єргєгджээ. Тэрээр Баруун гар хошууд, Хєвєєт шар vхэрчний хvмvvсээс бvрэлдсэн хэдэн зуун монгол цэргээс гадна хятад цэргvvдйиг захирч байв. Мєдєє ван яамны зарлигыг эсэргvvцэн 300 монгол цэргээ авч цахарын цэрэгт нийлэв. Энэ цэргийн бага дарга нь Шулуун шар хошууны амбан Дамдинсvрэн гэгч боллоо. Ийнхvv цахар цэргийн хvч нэмэгдэн Шанд адуучин сvргийн Хянхярваа сvм дээр байрлаж байсан хар цэргийг цохин явуулаад Лавай сvм дээр цэргийн ерєнхий удирдлагыг байгуулав.
Шулуун шар хошууны Цорж ламыг Богд Жавзандамба Цахар сайдад єргємжлєн 1912 оны зун цорж лам Шанд адуучин хошууны Жамьянсvрэн бичээч, Тємєр аравтын дарга нартай цахар цэргийн ерєнхий удирдлагыг авчээ. Шанд адуучны Пvрэв амбан Чуулалт хаалга руу зугтаан одсонд Цорж лам Жамьянсvрэн бичээчийг Шанд адуучин хошууны амбанаар тохоосон боловч Богд хааны засгийн газар албатай Жамьянсvрэн бичээч намар нь Их хvрээг зорьжээ.

ХАЯНХЯРВАА СYМИЙН БАЙЛДААН
Цахар цэрэг Хаянхярваа сумийг байлдан авахын тулд гурван єдрийн ширvvн дайн хийжээ. 600 цахар цэрэг хvчээ авсан 3000 гаруй хар цэрэгтэй тулалдав. Цахар цэргийн удирдагч байсан Горлосын Санжаа баатар байлдаанд орохдоо бугын арьсан хуяг ємсдєг, хар цэргийн хvрээг дайран ороод баруун зvvнгvй тулалдаж хар цэргийг євс хадах мэт намнадаг хvн байж. Нэг удаа Санжаа баатар шархдаад Сvнбvрvvгйин хавьд айлд хоноглон цайны оронд хэдэн хундага архи балган бvдvvн гуяныхаа шархны боолтыг тайлан мэс улайсгаж тэнд тогцон сумаа авч эм боогоод дайн байлдааны элдэв сониныг хуучлан vvр цайлгаж, єглєє нь тулалдааны талбар луу мордсон гэдэг яриа ард олны дунд vлджээ. Гvнжийн голд хэдэн єдєр vргэлжилсэн тулалдаан болов. Энэ дайнд хар цэрэг тун олон ирсэн бєгєєд халх монголын нэг хороо цэрэг, цахар цэрэгтэй нэгдэн байлдахдаа сэлэм эргvvлэх нь нэн онцгой байжээ. Нэгэн удаа хар цэргvvдйин морьт цэрэг рvv тэмээн сvрэг хєєн оруулж vй олон хар цэргийг устгажээ. Санжаа баатар тулааны уеэр морин цэргээс арав арваар нь хєєн ирж єєрийн цэргvvдэд тушаан буу сумийг нь хураалгадаг байж. Санжаа баатар гэрт сууж байхдаа толгой нь ханын эрсээр байдаг том биетэй хvн байжээ. Yхэр жилийн євєл Хатанбаатар Магсаржав цэргээ тохижуулаад буцахад Санжаа баатар дагаж яваад буцаж ирээгvй гэдэг.

ХYЙТЭН АМЫН ТУЛАЛДААН
Энэ байлдаанд vй тvмэн хар цэрэг хамрагджээ. Лавай сvм рvv дайралт хийсэн цахар цэрэг Сvvж, Шувуут, Хашаатын ууланд хориглоход хvрэв. Хар цэрэг vхэр буугаар хvчтэй гал нээв. Цахар цэрэг Баянцагаан хvрээнээс нэг vхэр буу авчирсан нь аминд орж Сvvж бvдvvн уулан дээр улаан эсгийгээр бvтээн чирч гаргаад хар цэргvvдйин зvг хоёр сум тавьсанд бужигнан ухарч эхэлжээ. Цахар цэрэг, халх цэргийн хамт нэхэн хєєж Авдрант хайрханы ємнє хvртэл vлдэн хєєж шєнє болсон тул цэргvvдээ амраажээ. Энэ дайнд хар цэргийн хvvр тал дvvргэсэн гэдэг.

МӨРӨНГААГ АЛАВ
Мєрєнгаа байлдааны арга ухаанд сайн боловч шадар Саранбуутайгаа ард олныг дарладаг байв. Саранбуу нь Богдын цэргийн нэрийг барин ард олны дунд дураар аашилдаг нэгэн байжээ. Сvvлрvvгээ бvр баячуудаас зээлсэн нэрээр мєнгє цуглуулж явдаг болов. Энэ vед Шанд адуучин хошуунд сууж байсан гадаадын том наймаачидтай хуйвалдан лам овогтноор дамжуулан єєрийн цэргийг хар цэрэгт татан оруулахаар завдаж байхад нь цахар сайд Цорж лам Мєрєнгааг дуудан ирvvлж Олон овоогын ар, Бор толгод дахь цэргийн хуаранд буудан алжээ.

ЦАХАР САЙД ЦОРЖ ЛАМЫГ ХОРООСОН НЬ
1914 онд халх цэрэг буцсан боловч Цорж лам Лавай дахь цэргийн ерєнхийгєєрєє vлдэв. найргvй шийтгэж эхлэв. Амбан Хаванг баривчлан шоронд хорьсонд тэр баян бvх малаараа торгуулж, шоронгийн аяыг даалгvй 2 жил болоод насан эцэс болов. Амбайн хvргэн хvv Сvнбvрvv арга барахдаа эхнэр хvvхдээ орхин vvрэг vvрэн тэнvvчилж, халхын хамрын хийдэд хvрч номтой ламын дэмжлэгийг олж лам болоод 2 жил ном vзээд хийдэд дасалгvйн учраа хэлсэнд тэр лам нь vvрэг жодгор, єндгєн тогоо, гандан тєхєєрч єгєєд зvч болж ард олныг тойрон амьтанд тус vйлд хэмээжээ. Сvнбvрvv гуай тvvнйиг нь хvлээн авч Ар Халхын Ил хошууд авга vзмэрчээр гурван жил яваад багшдаа эргэж очиход багш нь одоо нутаг усандаа очиход аюулгvй хэмээн шар торгон дээл бэлтгvvлж єгчээ.
Сvнбvрvvг явсан хойно эхнэр нь нас нєгчиж ээж нь бага хvvг нь авсан байж. Нэг єдєр нохой хорихоор гарахад алга болсон хvv нь ирж хэмжээлшгvй их баяр хєєр болжээ. Євєр Монголын ард тvмний vхэр жилийн тэмцлийн тєгсгєл ийм буюу.
Ард, цэргээрээ амар тvвшинтэй золгож, цаг тєвшрєх найдвар бий болж байв. Дайныг зогсоох тухай хар цэрэг, цахар цэргийн хооронд хэлцэл явагдаж байх уеэр Лавайн сvмд 30-аад морьтон хар цэрэг ирж Цорж ламтай ярилцах хvсэлт тавив. Харуулын цэрэг Цорж ламаас тэднийг зогсоон тулалдья гэсэн боловч Цорж лам хэлэлцээрээ хийж байгаа уе байлдаж болохгvй хэмээжээ. Тэд гагцхvv Цорж ламтай ярилцаад, тун удалгуй Цорж ламыг дагуулан аваачиж хэлцлээ vргэлжлvvлье гэсэнд тавьтын дарга Чимэдцэрэн Цорж ламыг цэргээр хамгаалуулан дагаж явахаар завдахад , тэд: тийм олон цэрэг хэрэггvй, 2 бие хамгаалагч байхад л болно гэв.
Ийнхvv хар цэргийг дагаж ирсэн хоёр лам Цоржийг хамгаалагч болон зориуд авчирсан жороо моринд мордуулж авч явав. Цорж ламыг ийнхvv Цахар яманд хvргэн хороожээ. Цахар цэргvvд эзэнгvйрэн, зарим нь бvр тэнvvлчин болов.

СYНБYРYY ГУАЙ БАДАРЧЛАН ТЭНЭВ
Цахар сайд Цорж ламыг хороосны дараа цахар яамнаас олныг хамарсан цэвэрлэгээний егvvтгэл эхлэв. Эхлээд Мєдєє ванг хоёр дvvтэй нь баривчлан цаазаар аваачив. Бага дvv Мєгдєнбєєг нэгэн сvсэгтэн орос хvн нууж байгаад амийг нь аварчээ.