Wednesday, 28 November 2012

Хүрээний өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай



 Монголын хотуудад эртнээс уламжлалтай өвөрмөц талбайнууд байсан бөгөөд “Чөлөө” , “Их чөлөө” , “Өргөн чөлөө” ,гэх мэтээр нэрлэдэг байжээ. Нийслэл хүрээнд Богдын шар ордны өмнөх их чөлөө , зүүн хүхрээний өмнөх гол чөлөө хоёрыг холбосон зүүн хүрээний урд үүд /залрах зам/ өргөн чөлөө Вангай өргөн чөлөө , Сэцэн тойны өргөн чөлөө , сангийн өргөн чөлөөд нь жирийн гудамжийг бодвол урьдаас төлөвлөсөн тодорхой зориулалттай өргөн цэлгэр гудамжууд байсан. Ийм дөрвөн үүдтэй байдаг нь язгуурын олон хүрээний үеэс уламжлалтай. олон мянган жилийн түүхтэй зүйл юм. Богдын шар ордны өмнөх Их чөлөө нь, Богд Жавзандамба хутагт шашны ёслолын үед  олон шавь нартаа сунтгийн адис тавьж , өглөг  ,хишгээ хайрладаг , хүрээний их цам харайж хүчит бөхийн барилдаан болдог гадуураа шөргөн хашаатай тусгай зориулалт бүхий талбай байв. Энэ талбай анхдугаар Богдын шар орд буй болсон хутагтын Өргөө Их Хүрээ  болж өргөжсөн бүх түүхийн туршид байж , хүрээтэй цуг нүүж , буухдаа ч  энэ л зохион байгуулалтаа  байжээ.
Оросын эрдэмтэн А.Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн чөлөө байна” гэж бичсэн нь энэ талбайг хэлж буй хэрэг юм. Энэхүү их чөлөө гэдэг талбайд 1911 оны 12 дугаар сарын 16-нд Монгол улс Манж дайчин гүрний захиргаанаас гарч тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж Богд Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж их ёслол болсон ба 1919 оны 12 дугаар сарын 29-нд энэ талбайд олон хүн цугларч Монголын тусгаар тогтнолыг устгаж , Монгол улсын хаан Богд эзэн нь Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт мөргөх жигүүрт ёслол болж үүнд дургүйцсэн ард түмэн Богдын ордны хаалган дээр мандуулсан Хятад улсын төрийн далбааг устгаж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Энэ талбай 1924 онд Богд хаан өөд болсон үеэс ач холбогдолгүй болжээ. Харин Хүрээний өмнөх гол чөлөө нь зүүн хүрээний төв дунд биш Хүрээ эргэдэг мөргөлийн замын гадна , зүүн хүрээний урд үүдний Даанжуурын хүрдүүдийн урд талд оршиж байв. Энэхүү гол чөлөөний хойд талд нь зүүн хүрээ , зүүнтэй нь амбан ханы хороо , урд талд нь Чойжин ламын сүм , баруунтай нь Дархан чин ван , Баатар ван , Бишрэлт  гүнгийн хороодоор хүрээлэгдсэн өөрөөр хэлбэл Монголын нийслэл хүрээни хорооллуудын хооронд ямар нэгэн барилга байгууламжгүй , дундуур нь зориулалтгүй , олон хороодын гол чөлөө газар байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхны хогоо асгадаг гол газар байв. Энэхүү гол чөлөөний баруун хойно /одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байр байгаа дээр / Түшээт ханыхны хог гэсэн нэртэй өндөрлөж овоолсон хогуудын хамгийн өндөр нь байсан гэдэг. 1921 оны 7 дугаар сарын 8-нд Жанжин Сүхбаатар их цэргүүтэйгээ Хиагтаас ирэхдээ Толгойтын давааны араас мордож , морин шогшоогоор нийслэлдээ трээд зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд хүрээнийхэн баяр хөөр болж цай идээний дээжийг өргөн угтаж Монгол , Орос бүх цэргүүд мориныхоо амыг татацгаав. Энэ үед цэрэг , дарга нарын морьд шээжээ.
Жанжны морь шээж байгааг харсан “Ясан толгой “хэмээх Гаваа гэгч цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээхийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм даа” хэмээн бодоод орой нь Амбан ханы хороонд байгаа гэрээсээ дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч Д.Сүхбаатарын морь шээсэн газарт далд ортол нь хатгаад орхичихжээ. Агт морио дээдэлдэг Монгол хүн аян дайн , ав хомрого , өөд болоочийг хөдөөлүүлэх зэрэгт морь шээсэн газрыг маш их бэлэгшээн мориноос буух зан үйл үйлддэг уламжлалыг дагажээ. 1921 оны долдугаар сарын 11-нд хүрээний өмнөх гол чөлөөний зүүн өмнө этгээд , одоогийн Дуурь бүжгийн академик театрын өмнөхөнтэй модон индэр байгуулж эндээс ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс байгуулагдсаныг зарлаж , хөдөлмөрчдийн өргөн их цуглаан болж , цуглаан дээр Ерөнхий сайд Д.Бодоо нар үг хэлж 1921 оны үндэсний хувьсгалын ялалтыг зарлан тунхаглан , цэргийн жагсаал үйлджээ. Энэ үеэс хүрээнийхэн хүрээний өмнөх их чөлөөг “Индрийн талбай” хэмээн нэрлэх болсон байдаг. Индрийн талбайд энэ мэт хурал цуглаан болдог байсны нэг нь 1921 оны 12 дугаар сарын 23-нд болсон хөдөлмөрчдийн өргөн цуглаан юм. Энэ цуглаан дээр жанжин Сүхбаатар нам ардын засгийн газраар эхнэр хүүхнүүдийн гэзэг үсийг хяргаж , үсний чимэглэл зүүлт зэргийг хүчээр хураасан явдлыг улс төрийн хортой алдаа болжээ хэмээн шүүмжилсэн үг хэлсэн байна. Дараа нь 1922 оны 7 дугаар сарын 30-наас наймдугаар сарын 1-нд /хуучин тооллоор/ 1921 оны хувьсгалын ялалтыг зарлан тунхагласны нэгэн жилийн ойн баяр наадамд жанжин Сүхбаатар цэргийн жагсаал хүлээн авах ажлыг гардан хийсний 20 онож тэргүүн байр эзэлсэн тул “Гайхамшигт нэмэх идэр мэргэн” цолоор шагнуулсан байна. Энэ мэтээр Сүхбаатар Монголчуудын дунд аяндаа алдаршиж , индрийн талбайг 1923, 1924 оны үеэс Сүхбаатарын нэрээр нэрлэх болжээ. Тэр үед Монголын нийслэлд гарч байсан “Известия Уланбатор хото” гэдэг сонины 1925 оны 7 дугаар сарын 15-ны 195 дугаарт Монголчууд уламжлал ёсоор ардын хувьсгалынхаа 4 жилийн ойн баярын жагсаалыг Сүхбаатарын талбайн зүүн хойд хэсэгт ардын цэнгэлдэх буюу “бөмбөгөр оройт” театрын үйл ажиллагааны нээлт болсны дээр 1931 онд хувьсгалын 10 жилийн ойгоор Померацовын зураг төслийн оролцоотойгоор театрын үүдний газар Сүхбаатарын анхны хөшөөг байгуулжээ. Одоогийн Зүүн хараа хотын зүүнтэйх Ширхэнцэг уулын оройд 1921 оны зун жанжин Сүхбаатар морьтойгоо гэрч үг хэлсэн юм гэдэг домог ярианаас сэдэвлэн уран барималч Чоймболын бүтээсэн гинжин хайс бүхий хад чулууны орой дээрх морьтой Сүхбаатарын хөшөөг 1946 оны долдугаар сарын 8-нд тэмдэг тавьсан газар буй гэдгийг сонссон учир түүнийг олж Сүхбаатарын шинэ хөшөөг тэнд босгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн аж. Олон хоног эрэл хийсний эцэст тэмдэгт газрыг олж тэнд хөшөөний суурь тавих ёслол болжээ. Тэгээд 1946 оны 7 дугаар ёслол Сүхбаатарын хөшөөг 1946 онд чухам хаана босгохыг маршал 1921 оны долдугаар сарын 8-нд тэмдэг тавьсан газар буй гэдгийг сонссон учир түүнийг олж Сүхбаатарын шинэ хөшөөг тэнд босгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна. Олосон хоног эрэл хийсний эцэст тэмдэгт газрыг олж тэнд хөшөөний суурь тавих ёслол болжээ. Тэгээд 1946 оны 7 дугаар сарын 8-нд үндэсний хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан хөшөөг нээгээд 25 жилийн ойг тохиолдуулан хөшөөг нээгээд хойтон жил нь 1947 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтолцоогоор 1931 онд босгосон Сүхбаатарын хөшөөг Сүхбаатарын талбайгаас тэр үеийн офицерийн сургууль хичээлийн байрны өмнө шилжүүлж байрлуулжээ. 1947 оны 7 дугаар сарын 8-нд бүрэн цардан тохижуулсан Сүхбаатарын талбайн үйл ажиллагааг нээх ёслолыг /1921 онд индэр байгуулсан тэр газар улаан тууз хайчилж БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд гуай үг хэлсэн / үйлдсэн байна. Ийнхүү Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Чойбалсан гардан удирдаж , эргэн тойрных нь хэмжээг өөрөө хэмжин зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийнхөө шинэ ордныг бариулж 1951 оноос үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн /шар/ орд Нийслэл хүрээний гол хэсэг болох Зүүн хүрээний төв дунд Богд хан уул , хатан Туулын гол уруу харуулсан байрлалтай байсан түүхэн уламжлалыг үндэслэн төрийнхөө шинэ ордныг одоогийн Монгол улсын боловсорлын их сургуулиийн орчмоос Сүхбаатарын талбайн хойморт шилжүүлсэн байна.

Чойбалсангийн хөшөө




Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн дөрөвдөх отгон хүү болон төржээ. Түүний эцэг Жамц Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн хүн байв. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа цагаачин тэнүүлчин хэмээн түүнийг хавчиж байсан учир Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явжээ. Харин хүүгээ төрөх үед буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж 3 нас хүрмэгц буцаан авч төрсөн хүү Нэрэндээ өргүүлжээ. Дугар хүү ийнхүү гурван эхийн асрамжид бойжсон байна. Дугарыг 7 настайгаас нь түвд ном үзүүлж, 9 настайд нь Нийслэл Хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлжээ. Дугар багадаа их сэргэлэн байсан учир Оодогийн чоно хочтой явжээ. Эхүүд нь хүүгийнхээ 12 настайд Угтам уулын Довчин хувилгаанд шавь оруулаад буцах замдаа өөрийн хошууны Сайн билгийг бадруулагч сүмээр дайрч танил нэгэн ламынд үлдээсэн ажээ. Ингэж байтал эхийн төрсөн дүү бөгөөд өөрийг нь үрчилсэн эх Нэрэн нас барсныг дуулаад хийдээс гурван өртөө хол газар явган туулж гэртээ харьсан байна. Хойд жил нь мөн хийдэд хүргэгдэж, тэнд сахил санваар хүртэж Чойбалсан нэртэй болжээ. Жамц эцэгт Дугар хөвгүүн амьдралын элдэв учрал тохиолын эрхээр хэрхэн Хорлоо овогттой Чойбалсан болж хувирсан түүх ийн буюу.
 



1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг 1936-1952 онуудад МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын ерөнхий сайдын өндөр албан тушаалд ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн өрлөг маршал Х.Чойбалсангийн энэхүү хөшөөг 1946 онд С.Чоймбол /Махбал/-ын эх загвараар хийж, Монгол Улсын Их сургуулийн нэгдүгээр байрны өмнө байрлуулжээ. XX зууны Монголын удирдагчийн нэг Х.Чойбалсангийн хөшөөг 1946 онд босгосон нь Монгол Улсын анхны генералуудын нэг, Монгол улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн хөшөөтэй нэгэн адилаар амьд ахуйдаа өөрийн хөшөөг сүндэрлүүлсэн хүний нэг болсон юм.
Тус хөшөө нь өнөө Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр МУИС-ын хичээлийн төв байрны урд талд буюу Хувьсгалчдын өргөн чөлөө, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойно байдаг.
ÍÈÒÕÒ-èéí 2002 îíû 08 äóãààð òîãòîîë, ÑÁÄ-èéí Çасаг Äàðãûí "Õºøºº äóðñãàëûí ç¿éëñèéã øèíý÷ëýí á¿ðòãýæ, õàðèóöóóëàõ òóõàé" 2002 îíû 212 äóãààð çàõèðàìæаар тус тус хамгаалалтанд авч, бүртгэсэн болно.

Sunday, 25 November 2012

БНМАУ-ын Засгийн газрын ордоны барилга



Улаанбаатар хотын музейн ЭША
Гэрэлийн Очбаяр

Хувьсгалын өмнө “Хүрээний сайдын Яам” хэмээх автономитын дотоод яам байсан газар дээр 1929-1930 оны үеэс тус улсын Сангийн яамнаас эрхлэн хоёр давхар барилгыг бариулсанд Засгийн газар байрлажээ. Уг байшинг 1942-1943 онд өргөтгөн давхарласан бөгөөд энд Х.Чойбалсан 1937-1951 онд ажиллаж байжээ. 1951 оноос эхлэн Улсын багшийн дээд сургууль байрлах болж тус сургуулийн цаашдын өсөлт хөгжилтийн дагуу уг барилгад 1958-1959 онд өргөтгөл хийж, баруун хойт хэсгийг нэмэн барьсан бөгөөд 1970-1971 онд дахин өргөтгөж хичээлийн дөрвөн давхар барилгыг хойт хэсэгт нь залган барьжээ. 
1926-1930 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт нийт 12 байшин барилга барьж, үүнд 9560 мянган төгрөгийг зарцуулжээ. Тус хугацаанд барьсан 12 байшингийн нэг нь Ардын засгийн газрын байшин юм. Мөн 1943 онд 17.4 сая төгрөгийн 7 барилгыг барьсаны дотор Ардын засгийн газрын барилгын өргөтгөл багтаж байлаа.    
Өнөөгийн Боловсролын Их Сургуулийн хичээлийн “А” байр байгаа барилгыг анх барихдаа, нүүр талаас харахад тэгш бус хэмтэй, гурван давхартай хэсэгт гол хаалга гаргасан, зүүн тийш хоёр давхараар үргэлжилсэн тоосгон барилга агаад дээвэрт нь стропиль хийц хэрэглэж хоёр тийш налуу дээвэр үүсгэн хуудас төмрөөр бүржээ. Тэгш өнцөг үүсгэн хойш үргэлжлэх жигүүр нь нэг дан, автомашины зогсоол гарааш байхаар төлөвлөжээ. Энэ барилга нь хүн суухаар төлөвлөсөн давхар барилгуудын нэг юм. Хуучин Нийслэл хүрээнд олон давхар мэт барилгууд байсан боловч дээд давхруудад хүн суухаар хийж байсангүй зөвхөн Богд хаанд зориулсан Лавиран сүмүүдийг хүн суух давхартай хийж байсан ба Богд хааныг бурхан мэт өргөмжилж байсан учир дээд давхарт нь заларч, 1-р давхарт үйлчилгээний хүмүүс байхаар бодож байжээ.
Монголчуудын өөрийн дээр малгай бий, малгай дээр хөх тэнгэр байдаг гэсэн уламжлалт ойлголт байсан учир дээд давхруудад цэвэр бурхан шүтээн буюу номын сан (тавиуруудыг) байрлуулж байжээ. Ийнхүү Засгийн газрын барилгыг давхар барьсан нь монголчуудын уламжлалт ёс заншилд хүчтэй хандаж хэнийг ч үл тоон дээгүүр нь алхан гарч болох мэт ойлголтыг өгчээ.