Monday, 28 February 2011

Дагуур Монголчуудын үүсэл гарал


Кидан улсын өвөг дээдэс болох Чишахан найман хүүхдийн хойч үр хүүхэд нь өссөөр найман аймаг болон хуваагджээ. Сунмо -гийн хооронд Хятадын Юүжү мужийн Мөеэшан хэмээх газарт, Киданы өвөг эцэг Чишаханы байгуулсан тахилгыг сүм байдаг ажээ. Чишахан-ы найман хүүхэд нь зүүн Шар мөрөнгийн баруун тал Түхэгийн хойт талаар нутаглаж байжээ. Энэ найман хүүхдийн нэгийг Дагуур гэж нэрэлдэг. Түүний уул нэр нь Да-хэ гэдэг байжээ. Дагуур нь эрт дээр үед тодорхой түүхэн тэмдэглэлгүй, урлаг соёлын талаар ч хөгжөөгүй нэгэн аймаг байсан ажээ. Гэвч XIII зууны үед, Чингис хаан говь, манханы арын олон аймгуудыг түвшитгэн тогтоосны дараа, түүний дотор Дагуурын Санжий-Хараа хэмээх хаан Балжуна гэдэг далайн өмнө тал дахь нийслэлдээ сууж байдаг байсан.

      Энэх
үү Балжуна гэдэг далай бол одоогийн Баргын Орчон голын баруун өмнө талд буй Буйр нуур бөгөөд XII- XIII зууны үед Татар аймгууд нутаглаж байжээ.Үүнээс үзэхэд эртний Татар бол өнөөгийн Дагуур угсаатан мөн болно гэж бичжээ.
      М
өн Хятадын "Лүн Ша Чжи Лү" гэдэг номд Дагуур бол Юань улсын цэргээс үлдсэн ард мөн гэжээ. Ер нь Дагуур бол газар зүй, үг яриа, шашин шүтлэг, зан суртахууны талаар тан улсын үеийн Татар болон Юань улсын Татарын үлдэгдэл аймаг мөн гэжээ.
     Татарын т
өрлийг орчин үед, Хятадын ном сударт "Болсон Татар ", "Түүхий Татар", "Хар Татар", "Цагаан Татар" гэх мэтээр ялган бичдэг байжээ. Тэгэхэд "Монгол Татарын тэмдэглэл" хэмээх номд Дагуурыг "Цагаан Татар" гэж бичжээ. "Шинэ Юань улсын түүх"-д,     Татар, Ойрад, Бүргүд, Буриад нар цөм "Цагаан Татар" мөн гэж бичсэн байна.
     Тэрчлэн Японы эрдэмтэн Енэям Чанв
ү "Монгол орон ба Монголчууд" гэдэг номдоо Кидан үндэстэн бол Монгол угсаатны холимог ястан мөн гэж бичжээ.
    Дагуурын эрдэмтэн Мэрсээгийн бичсэн "Х
өлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг"-т, Дагуур угсаатан бол эртний үеийн хуучин Монголын үлдэгдэл мөн (Мэрсээ"Хөлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг"-ийн 13 дахь тал) гэж бичсэн байна.
    М
өн Дагуурын Алтан-хадын "Дагуур Монголын судлал", Дагуурын Чин-Түн-Пүгийн "Дагуур үндэсний тэмдэглэлийн эх бичиг", Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн Б.Я.Владимирцовийн "Монголын нийгмийн байгууллын түүх" зэрэг номуудад Дагуур угсаатныг Татарын хойч үе гэх буюу Дагуурын үг хэл, зан заншил, аж амьдрал зэрэг нь Монгол үндэстэнтэй нэг адил тул Монгол гаралтай гэж тус тус бичсэн байна. Мөн Дагуурын ард түмэн, эрдэмтэд ч Дагуур бол Монгол гаралтай, Монгол угсаатан гэж үздэг учраас дээр үеэс эхлэн Монгол үндэстнээ машид их мөрөөдөн ярьцгаадаг уламжлалтай билээ.
    Харин Ази, Европын зарим эрдэмтэн Дагуурын гарал
үүслийг янз янзаар бичдэг. Жишээ нь, Дагуурыг Солон, Орчон, Манж үндэстний салбар ястан гэдэг. Энэ нь Дагуурууд XVII  зууны эхэн үед, Амур мөрөн (Хармөрөн)- ний эрэг, Онон мөрөн, Чичихаар, Мориндаваа, Жалан-Айл зэрэг газрүүдаар дээрх үндэстнүүдийн хамтаар холилдон он удаан жил нутаглаж ирсэн улмаас Японы эрдэмтэн голдуу, Тунгус гаралтай хэмээн хагас дутуу судалгааны дүнгээр буруу бичсэн байдаг гэж Дагуурын эрдэмтэн Алтан-хад "Дагуур Монголын судлал" гэдэг номдоо шүүмжлэлтэйгээр бичсэн нь үнэний талтай гэж энд дурьдах нь зүйтэй.
2. Дагуурын овгийн талаар
      Дагуур овогтны Хэйн-жахир, Валей-Говол зэрэг овогтнуудын  олонхи нь Чичихаар, Бутхан (Жалан-түн) зэрэг газруудад оршин суудаг (Хэцючжоо:"Умард зүгийн тэмдэглэл" 1-р боть. 1 дэх тал) гэж бичжээ.
Мөн Манжийн найралт төвөөс хойш газар нутгийн байдлаар нь Чичихаар орчмыг Чичихаар Дагуур, Нон мөрний өрчмыг Бутхан Дагуур, Хайлаар орчмыг Хайлаар дагуур гэж тус тус нэрлэх болсон юм.
      Найралт төвийн аравдугаар (1732) онд, Бутхан Дагуураас 730 хүнийг Хөлөнбуйрын газар нүүлгэн авчирсны дотор Говол, Мэрдэн, Уул зэрэг гурван овгийн хүн одоогийн Хөлөн буйр аймгийн Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошууны Баянцагаан сум, Баян-тохой сум болон Өмнө-Айл (Нан түн), Баруун-Айл (Ши түн), Мэхэрт зэрэг газруудад оршин сууж ("Хөлөнбуйрын товч тэмдэглэл" Шанхай.1924, 193-194 дэх тал ) 200 гаруй жил болжээ. Тэдний үр ач  нар одоо хүртэл энх тунх амьдарсаар иржээ.
3.Дагуурын газар нутгийн талаар
Морин даваа

Дагуур бол эртний Кидан болон Татар Монголын хойч үе нь мөн хэмээх учир, Монголыг Юань улсын Хубилай хааны үеэс Онон голоор нутаглаж байсан бөгөөд Хархорины "Замын түмт цэрг"-ийн үлдэгдэл ард юм. Тэдгээр ардууд нь Мин улсын Юүн Лэ хааны үед Хэнтийн нурууны хойд талаар нутаглаж байгаад тэдний сүр хүч их болсон үед, улсын нэрийг Да Дань (Татар) хэмээгээд улсын хааныг Төмөр хаан хэмээн өргөмжилжээ.
    Мин улсын сүүлч үеэр  (Алтан-хад "Дагуур Монголын судлал" 3-5дахь тал) мөн Монголын Онон, Хэрлэн хоёр голын урсгал дагуу нутаглаж байгаад XVII зууны эхэн үеэр зүүн хойд хязгаар болох Хармөрөнөөр дамжин нутаглаж, Манжийн хааны эрхшээлээр Нуун мөрний сав газарт очиж сууршжээ. Ингээд Хятадын Хармөрөн мужийн харъяа Их Хянганы нурууны уулархаг сайхан, үзэсгэлэнтэй, ой мод ихтэй тайга газраар нутаглан, уг газрыг үндсэн нутаг орноо болгон (Онон Өргөнгөө "Бидний залуу үеийн Монгол" Токио.1976.1 дэх тал Япон хэвлэл) тогтнон сууршсан байна.
    Дээр үед Дагуур бол, Хар мөрөний дагуу баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдан өөрийн эрхээр нутаглаж байсан боловч сүүлийн үед Хятадын Хармөрний жанжны  харъяат мужийн хязгаар дотор чанга хязгаарлагдаж, мужийн төв Чичхаар хот, мөн Жалан-Айл,  Мориндаваа, Нуун мөрний баруун тал, Сунгаарь мөрний зүүн талаар төвлөрөн сууршжээ. Өөрөөр хэлбэл, Хармөрөн муж Баргын Хайлаар хот хоёрын хооронд оршин сууцгааж ("Манж Монгол бүрэн бичиг" Да Лянь хот.1921,501-502 дахь тал) байна.

Дагуурын эрт ба одоогийн үеийн орон 
   нутгийн сууршилт

     (1)Дээр үед Дагуурууд Хятадын Хар, Шар мөрөн (Одоогийн Өвөр Монголын Баарин хошууны нутаг), мөн Онон, Хэрлэн голуудаар нутаглаж байгаад, Эргүнэ гол, Хармөрөнд хүрээд Манж Чин улсын эрхшээлд орсон байна.
     (2)Орчин үед, Дагуурууд голдуу Хятадын Хармөрөн мужийн олон хятад сянь болон Өвөр Монгол, Шиньжиан- Уйгарын газруудаар тархай бутархай сууршин нутагшиж, ихэнх нь Хятадын аж амьдралын хэв заншилд ороод байна.
    (3)Дагуурууд Хармөрөн мужийн хятад сяньд, Хэй Лүн Жянь (Хармөрөн), Пү Үй (Буянт), Нэ Хэ, Айхун (Айхуй) зэрэг газруудад оршин сууж байгаагаас гадна, мөн Хармөрөн мужийн төв Чичихаар хотонд Дагуур хүмүүс маш олон сууж байвч Хятад, Дагуур хүн гэж хэлэхийн аргагүй, үл ялгарах хэмжээнд хүрчээ.
Дагуур үндэстний дээл
    Мөн Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орон, түүний баруун хойд хязгаарын Тарвагатайн уулын хормой болох Гурван ширээ хэмээх газар цөөнгүй Дагуур сууж байна. Түүнээс гадна, Өвөр Монголд Мориндаваа хошуу, Бутхан хошуу (Жалан-Айл буюу Жалан Түн хот), Хөлөнбуйр аймгийн Эвенк хошуу, Өмнөд айл (Нань Түнь), Хаг, Зэлмод зэрэг Манжуур-Хайлаарын төмөр зам дагуух газруудад оршин сууж байна.  Эдгээр газрын дагуу сууршсан хүмүүс ерөнхийдөө 50 мянга орчим байна (Ван Чүнь Үй "Чингийн түүхэн түүвэр бичиг" Бээжин.1957он 99-100 дахь тал). Зөвлөлтийн Дорнод Азийн угсаатны сэтгүүлд бичсэнээр бол, 1957 оны Хятадын хүн амын бүртгэлээр Дагуур хүн 44 мянга гэжээ. Мөн  Шиньжян- Уйгарын хилийн ойролцоо Дайчин хошуунд Дагуур хүн сууж байна гэж бичсэн байна.
4. Дагуурын цэрэг засаг захиргаа, түүний зохион
байгуулалтын талаар
      1689 онд Солон, Дагуурыг Манжийн цэргийн найман хошууны зохион байгуулалтад оруулж Бутхан нутгийн анчин аймгийн найман хошуу ("Манж Монгол бүрэн бичиг"  Далянь хот.1921,501-502 дахь тал)  гэж нэрлэжээ.
      Мөн Нуун мөрөн орчмын Чичихаар,  Бутхан Дагуурыг Манж найман хошууны зохион байгуулалтанд оруулж 39 сум, 3 хошуу болгон зохион байгуулжээ. Эдгээр хошуунаас Хармөрөн мужийн цэрэгт элсэн найман гацааг Найман  хороо гэж нэрлэжээ.
      XVII зууны эхний хагаст, Манж нар олон үндэстэн ястан нарыг түрэмгийлэн эзэлж, Манж үндэстнийг бэхжүүлэхийн тулд удаан хугацаагаар ойр дотно байсан Дагуур, Солон аймгаас Манжийн цэрэгт олноор дайчилж, дайн байлдаанд оруулж байжээ. XVII зууны сүүлчийн хагаст Дагуур, Солон гэх нэр нэрлээд тодорхой гарч ирсэн түүхтэй. 
("Хөлөнбуйрын товч тэмдэглэл"Шанхай.1924он 139-194 дэх тал) билээ. Ер нь Манж Чин улсын цэрэгт Дагуур, Солон, Орчон зэрэг үндэстэн ястны хүмүүст дайчлагдаж байжээ.
     1732 онд, Хөлөнбуйрын газарт 3000 цэргийг 50 сум болгон суулгаж цэргийн захирагч (Түнлин) нарыг тавьж, Бүгдийн дарга (Үгэрида), занги, орлон хөөгч их ноёд, түшмэдийг томилсноос гадна Манжийн засгийн газраас Найралт төвийн онуудад дотоод сайд Дабахай (Дабахан), Борбин нарыг илгээн явуулж, Хөлөнбуйрын газар орныг шалгуулжээ. Үүнд Орчон 459, Солон 1636, Дагуур 730, Чивчин Барга 275, хөгшин, өвчтэй, эмэгтэй нийт 730 хүнийг нүүлгэн ирүүлж, Манжийн цэргийн найман хошуу болгон зохион байгуулжээ.
     Мөн тэдний аж  ахуйг зохион байгуулж шагнах журам, хот суурин барих, Хятад иргэдийг нүүлгэж авчирч арилжаа худалдааны асуудлыг шийдвэрлэх зэрэгт хааны зарлигийг дагаж биелүүлэх болно гэж айлджээ.
     Зүүн гарын 4 хошууг Оростой хил залгаа газрыг хамгаалах, баруун гарын 4 хошууг Халхтай  хил залгаа газрыг сахин хамгаалах үүрэг тушаалыг тус тусад нь өгч гэр өрхөөр нь хоёр улсын хилийн дагуу нутаглуулжээ. Хот суурин барих ба тариа тарих ажлыг хойшлуулахын хамтаар адуу 24000, хонь ямаа 20000, цэрэг бүрд гүү 5, үнээ 3, хонь 30 толгойг цэргийн зэвсэг, цалин мөнгийн хамт олгож, үр шимтэй атар газрыг ашиглуулсан (Ван Чүнь Үй "Чингийн түүхэн түүвэр бичиг" Бээжин.1940 он 132-134 дэх тал) байна.
     Тэрхүү цэргийн албанаар Бутханы газраас нүүж ирсэн Дагуур хүмүүс Хөлөнбуйрын газар хүйтэн бөгөөд элсэрхэг хөрстэй болохоор тариалангийн аж ахуйд үл тохирох тул Бутхан нутагтаа буцах тухай өргөдлийг удаа дараа гаргасан учир Хармөрөн мужийн жанжин Бүдээс Тэнгэрийн тэтгэсний долдугаар (1742) онд Дагуурын 24 сумын цэрэг дарга нарын хүссэн ёсоор Манжийн хаанд гуйн айлтгаж, уул Бутхан Дагуур нарыг нутагт нь буцаан (Чэн Түн Фү "Дагуур үндэстний түүхийн эх бичиг"Бээжин. 1940он 132-134 дэх тал хятад хэвлэл) нүүлгэсэн байна.

Saturday, 26 February 2011

Агваанлувсан Доржиев

Агваан Доржиев

Буурал Европийн зүүн хаяаг дэрлэн орших Орос орны зулай нь болсон Санкт Петербург хотын ойролцоох нам гүмхэн нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад түүнийг тэнхлэгдэн өнгөрөх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх өргөн чөлөөнд Нева мөрний хөвөөнөөс холгүй дорнын дахины уран барилгын хосгүй өв болсон элгэн хүрэн эмжээртэй бор саарал нэгэн дуган сүм намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн түүхийг хүүрнэхээс эмээх мэт дүнсийн харагдахыг түүгээр зөрөн гарсан хэн хүн үл анзаарах ажээ. Ортодокс шашны өлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхүү Буддын шашины сүм тодрон харагддаг билээ. Хэн хүний үр хэдий үед түмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсүү номын тэр газар сүм дуган босгодог байна аа ?! Тэр хүн болбоос Умард Монголын Буриад ястаны ачит соён гийгүүлэгч, ариун сүсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Түвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын II Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дөрвөн давхар чогчинтой энэхүү Дүйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гүнзэчойнэй) Христийн шашины Ортодокс урсгалын нийслэлд бариулж чаджээ. Эдүгээ хүртэл оршин үлдсэн уг сүмээр нь цаннид хамба Агван Доржиевыг хичнээн чадалтай суу билэгтэн байсныг тодорхой гэрчилж болно. Европоос дутахгүй өөрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхүү үнэлж байсныг бодоход бидний бахархах нэгэн Монгол бол үйлийн үргүй Агваан Доржиев юм.
Буриадын нэгэн бөглүү гацаанд хүний хутгийг олон, Да хүрээнд шашины номд гийж, 19 настайдаа Богдын хүрээнээс жинчин даган Цастын оронд очоод Дрэпүнг (Гоман сургуульд) хийдэд ном үзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд Лхарамбын дамжаа дүүргэн улмаар Түвдүүдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ.
Түвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгүйн тул Орос баавгайн хүчийг ашиглах гэсэн Далай Ламын төрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yүнийг түүхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг.
Хаант Оросоос Түвдэд зэвсэг нийлүүлэх, цэргийн хүч авах төрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа  II Николай хааныг уургалан барьж энэхүү түүхт сүмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сүм босгоход 90 мянган алтан рубль орох агаад түүний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн XIII Далай Лам, өөрөө 30 мянгыг, үлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сүсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж Агваан Доржиев Монгол Улсын Богд хаан VIII Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар, Өвөр Монголын сүсэгтэн олны хандиваар бүтдэг Богд хааны сангаас үлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дүйнхорийн Дацанг босгох зардал ийнхүү Ар, Өвөр Монгол, Халимаг, Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бүтэж 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Агын Осор Будаев, дуганы ерөнхий архитектурыг Гэлэггжямц Цэвгийна нар урлан бүтээжээ. Энэ дуганы гол шүтээн Шагжамүни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сүйтгэлийн жилүүдэд Елагинийн арлын цөөрөмд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын IV Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт өргөн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны өгсөн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дүйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд төрийн эрхийг булаан авч Зөвлөлийн засгийг тогтоолоо.
Санкт-Петербург (Ленинград) хотноо бүхий Буддын сүм

Большивекууд хэдийгээр шашныг үгүйсгэн, үзэн яддагч “шашны эрх чөлөөг” Зөвлөлт оронд зарлаж нөлөө бүхий лам нарыг өөртөө татах бодлого эхэн үедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгүй ёс суртахуун тухайн үеийн коммунистуудын үзэл бодолд ойрхон тусаж энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж түүхэнд гардаг билээ. 1929 онд Сталин төрийн тэргүүнд гарч төмөр нудрагаар улсын хэргийг зангидах болсоноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас Буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэхүү дацан сүүлчийнхээ хурал номоо 1933 онд хурж 1938 онд бүрэн хаагджээ. Монголчуудын атаа жөтөө хэзээнээс барагдахгүй үргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дүйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж 1937 он хүртэл амьдарч байжээ.
1937 оны одод түгсэн түнэр харанхуй шөнө Ленинград дахь сүмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрүүгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн өрөөнд тэднийг аваачин, тэр шөнөдөө багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон энэ явдал хэнийг ч зочроосонгүй ертөнцийн цаг эргэж л байсан байна. Yүр хаяарахаас өмнө цусны үнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дүүрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нүхэнд ёдрийн мод ч босголгүй булж хаясан аж.
Цаг төрийн ширүүн байдлаас далдиран нутагтаа түр саатсан Агваан Доржиевт Пан-Монголын дээрэмчдийн бүлгийг толгойлж байсан гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрүүгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товолжээ. Нас сүүдэр 84 шүргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгүй Буриадын нийслэл Улаан Yүд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний үүрээр зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх үед ийм нэгэн бараан сүүдэр хэдэн зуун мянган сор болсон Монголчуудын лам харыг нь ялгалгүй дайрч өнгөрсөн гунигт үнэн түүхийн хар толбот хуудас бий.
Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бүтээж явсан агуу зүйлс нь арчаад ч арилахгүйгээр дэлхийн түүхийн хуудаснаа тодоор үлджээ. Монгол түмний суу билгийн гэгээн дүр болон мөнхөрсөн Агваан Доржиевын үнэн түүхээс учиглан бичвэй.

Батдоржийн Баасан

Б. Баасан

Хятадын телевизийн «Чингис хаан» кинонд Чингис хааны дvрийг Євєрмонголын кино vйлдвэрийн жvжигчин Б. Баасан бvтээсэн билээ. Эхлээд тvvнийг Зэвийн дvрд тоглуулахаар хуваарилсан байжээ. Чингисийн дvрд тоглох хvсэлтэй Хятад, Монгол, Японы нэртэй 10 гаруй жvжигчнээс найруулагч Ван Ванжьегийн сэтгэлд яв цав таарах хvн хараахан олдоогvй тул киноны продюсор нь Баасанг «Зvvн зvгтээ буцсан баатруудын тууль»-д чадварлаг тоглосон хэмээн танилцуулж, тvvнийг туршиж vзэхийг санал болгосон байна. Тухайн vед Б. Баасан 40 гарчихсан байсан болохоор найруулагч 20 настай Тэмvvжингийн дvрд тоглож чадах эсэхэд эргэлзэж байжээ. Нvvр хувиргасны дараа идэр залуу, цог золбоотой хєвгvvний дvрд хувилж чадсаныг хараад сэтгэл шулуудсан гэдэг.
Баасан кино зохиолыг ердєє хоёр хоногт уншиж дуусгаад тvvхийн холбогдол бvхий ном зохиол, Чингис хаантай холбоотой баримт судлаад, хууч домгийг сонсож явсан монгол vндэстний хувьд тvvнийг таньж биширсэн сэтгэлээ тоглолтдоо шингээж, амьд бодитой, хvсэл тэмvvлэлтэй хааны дvрийг бvтээхээр чармайжээ. Нvvр хувиргасны дараа аппаратын ємнє зогсуутаа єєртєє улам итгэлтэй болж, єєрийгєє Богд эзэн Чингис хаан мєн гэж боддог байлаа гэж Євєрмонголын нэгэн сэтгvvлд єгсєн ярилцлагадаа дурьдсан байна.
1954 онд Б. Баасан Шинжааны Борталын Хартулга гэдэг газар тєржээ. Тvvний ээж Мумуга жирийн малчин, харин аав Батдорж нь ардын урлагт дуртай, чамгvй дуулчихдаг бас бvжиглэчихдэг нэгэн байжээ. Тэд хvvгээ Борталын Монгол vндэстний Єєртєє Засах Жєvгийн уран сайхны хамтлагт явуулдаг байсан бєгєєд тvvнийг 13 настайд нь Євєрмонголын Урлагийн сургуульд бvжигчин болгохоор явуулжээ. Гэвч тэр сургуулиа тєгсєєд нутаг буцалгvй ХКН-ын Цэргийн хорооны нэгэн уран сайхны хамтлагт бvжигчин болжээ. Гэвч 1981 онд болсон цэргийн цомхотголоор хамтлаг нь тарсан байна. Тvvнд бvжгийн багш зэрэг ажлын санал ирж байсан ч кинонд тоглох хvсэлдээ хєтлєгдєн 1984 онд Євєрмонголын кино vйлдвэрт оржээ. Сайн жvжигчин болохын тулд цэргийн нєхєн олговроороо єнгєт телевизор худалдан авч гадаад, дотоодын кино vзэж эхэлжээ.
1986 оноос л кинонд тоглох болж «Хуан Жинхай» найман ангит киноны малчин Сvхээгийн дvрд тоглосон нь нэлээд амжилттай болж урмын vг сонсчээ. Yvний дараа «Саарал морь», «Ойгоос гарсан нь», «Хурмаст тэнгэр зэмлэдэггvй хvн» зэрэг кинонд тоглосон байна.
Б. Баасан нь эхээс зургуул. Хоёр эгч, хоёр ах нь нутагтаа малчин, нэг дvv нь айлд єргєгдсєн аж. Эцэг, эх нь нас бараад удаагvй байхад их ах, бэргэн эгч хоёр нь золгvй тохиолдлоор нас барж дєрвєн єнчин хvvхэд Баасангийн нємєрт амьдрах болсон байна. Тэрбээр дvv нараа нас биенд хvртэл нь гэрлэхгvй байхаар шийджээ. 40 нас хэтэрсэн Баасанд Чингис хааны дvрд тоглох аз тохиож, дvv нар нь ч том болсон учир хvсэл, зорилго хоёроо биелvvллээ гэж vзээд тэрээр 1999 онд гэрлэжээ.
«Чингис хаан» киног эхэлж хийснээс хойш Хятадын тєв телевизийн нэгдvгээр сувгаар цацах хvртэл найман жил єнгєрчээ. Кино гарч эхэлмэгц vзэгчдийн захидал, талархал цувж, Хятадын vзэгчид тvvнийг хvндлэх болов. Тэрээр, монгол vндэстний жvжигчин болсны хувьд монголчуудын vндэсний бахархал, дэлхийн аугаа их хvн Чингис хааны дvрд тоглосон хувь тавилангаа нэг насны хамгийн хvндэт хэрэг хэмээн бахархдаг. Тvvний гэргийг Сарангуа гэнэ. Євєрмонголын дуурь бvжгийн чуулгын дуучин. Охин Зулаа нь 11 настай. Тэд 2004 онд Баасангийн 20 гаруй жил зvvдэндээ эргэсэн Тэнгэр уулнаа очиж аав, ээжийнхээ алтан шарилд очиж мєргєжээ.

Friday, 25 February 2011

Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн БНМАУ-ын харъяат мөн үү?

 
Намтрын товчоон
Тэрээр Европын тооллын 1880 онд Буриадын Агийн Хори Буриадад төржээ.  1888-1891 онд Ага сургууль төгсөөд 1891-1894 оны хооронд Чита дахь Оросын гимназид сурч байв. Дараагаар нь 1895-1897 онд Ленинградад Бадмаев-н сургуульд суралцаж байсан боловч 1897 онд тус сургууль хаагдсаны улмаас 1898-1902 онд Иркутскийн Багшийн семинарт сурч төгсжээ. 1902 оноос Петербургийн их сургуульд Барадины хамт (Улаан-Үдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон гэдэг.
1903 оны зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн. 1904 оны зун Оросын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийн, Нийслэл Хүрээ, Ага (Хори) Буриадаар ирэн очин байжээ. 1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар Монголд байж байгаад Санкт Петербургт буцан ирсэн ажээ.
1907-1908 онд Санкт Петербургийн их сургуульд ажиллаж монгол хэл зааж байв. 1909-1910 онд Өвөр Монголоор судалгааны ажлаар аялсан. 1911-1917 онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байжээ. Тэрээр Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрд хүчээ өргөхөөр шийдэн 1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, “Шинэ толь” сонины хянан тохиолдуулагчаар ажиллахын зэрэгцээ 1912 онд Орос-Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Санкт Петербург хотноо Монголын төлөөлөлгчдийн бүрэлдэхүүнд багтаж, орчуулагчаар оролцон, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон, улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж байжээ.
1913-1917 онд Монголд сургууль нээн хичээл заахад түүний анхны сурагчдын нэг нь хожмын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан байсан түүхтэй. 1913 онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчилсан. 1915 онд Орос-Монгол-Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон Цогт, Бадамжав нарын хамт эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ. 1915 оны 09 дүгээр сарын 01-нээс “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцож байв. 1919 оны 03 дугаар сарын 30-ны єдєр Эрхүүгийн их сургуульд байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуных нь амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцон, 1921 оны 03 дугаар сарын 01-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь болж түүхэнд үлджээ. Тэрээр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад биечлэн оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургууль байгуулагдахад түүний бичсэн “Орчлон ертєнцийн байдал” ном нь 20-иод оны үеийн дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байсан ажээ. 1921-1932 оны 11 дүгээр сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллаж байлаа.
1924 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов. 1926-1927 онд эхнэр Бадамжав нь Герман уруу анхны монгол оюутнуудын нэг нь болон мэргэн гүн Гомбожавын хамт явсан байдаг. 1932-1940 онд Ленинградад Гэгээрлийн дэд сайд Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ. 1936 онд “17-р зууны үеийн монгол түүхийн ойллого” номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна. Түүнийг баригдсаны дараа жил буюу 1938 онд эхнэр Бадамжав Цэдэновна нь Улаанбаатарт өөд болсон нь түүний хувьд хүнд цохилт болсон нь дамжиггүй юм. 1940 онд 02 дугаар сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлэн 5 жилийн ял сонсжээ. 1942 онд Оренбургийн шоронд 62 насандаа өөд болсон. Үүнээс хойш бүхэл бүтэн нэгэн жарны дараа буюу 1993 онд Оросын Засгийн Газрын шийдвэрээр хэрэг нь цагааджээ.
Энэхүү бичгийн их хүн Жамсрангийн Цэвээн нь ардын аман зохиол, бичмэл ном судар цуглуулагч байлаа. Петербургийн их сургуулийн оюутан байх цагаасаа монгол ардын үлгэр тууль, ерөөл магтаал, оньсого, бөөгийн дуудлага зэрэг аман зохиол уйгагүй цуглуулж, ном туурвин эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж байсан эрдэмтэн судлаач хүн.
    Шигтгээ 1. “Монгол Улсын 17 дугаар онд Богдхан уулын хошууны бүх бичиг үсэгтэй хүмүүсийг тодорхойлон өргөсөн анкетын 10 дугаар хуудсанд: Жамсранов Цэвээн 46 настай, тус хошууны Эрдэнэ сумын 12 дугаар аравны харъяат, хар ард, намын гишүүн, урьд өмнө аймаг, хошууны хуралд сонгогдож байгаагүй, Засгийн Газрын албанд ажилладаг, бичиг бичих, эх зохиоход сайн, орос хэлтэй, хөрөнгө чинээний хувьд бод мал 4, гэр 1, ял шийтгэлгүй хэмээн бүртгэгдсэн байна.
Энэ нь Үндэсний Төв Архивын хөмрөг 49, данс 2, хадгаламжийн нэгж 22-д бий.”
     Тэрээр нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын саналаар олон сайхан үлгэр цуглуулж түмний сонорт хүргэсэн бөгөөд түүнд Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал олгож байсан түүх буй.
    К.Марксын “Капитал”, Ж.Боккачиогийн “Декамерон”, Ж.Вернийн “Арван таван наст капитан” зэрэг олон зохиолыг монгол хэлнээ орчуулж явсан энэ гүүш 1929 онд “баруунтан” хэмээгдэн МАХН-аас хөөгдөж явсан “эсэргүүн” толгой.
    Шигтгээ 2. “Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошууны Эрдэнэ сумын 1929 оны хүн амын тооллогын бүртгэлийн 408 дугаар хуудсанд: Цэвээний Жамсран 48 настай, дүү Аюур 23 настай, дүү Аюур 25 настай, гэргий Бадамжав 40 настай гэж бүртгэгдсэн байна.
Энэ нь Үндэсний Төв Архивын хөмрөг 49, данс 2, хадгаламжийн нэгж 47-д бий”
    Хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн, Ленинград дахь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж яваад 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан хэлмэгдсэн гашуун хувь заяатай энэ эрдэмтний цуглуулсан ном судар ч бас хэлмэгдсэн түүхтэй.
    Монголын хоёр ч төрд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсан түүнийг хэлмэгдэн баригдсаны дараа ар гэрт нь үлдсэн ном судар, бичиг зохиол, цуглуулсан аман зохиолын дээж бичгийг ах дүү нар нь айл айл дамжуулан нуун далдалж байсан хэдий ч айдас хүйдэс, хардлага сэрдлэг нөмөрсөн он жилүүдийн хүчинд автан устгахаас өөр замгүй болжээ.
    Их эрдэмтний цуглуулсан ном судрын өвийг гурван шөнө шатаагаад бараагүй гэдэг. Судар ном, шаштир түүхээ шатааж, сэхээтэн мэргэдээ хэлмэгдүүлсэн мөн ч бурангуй цаг үе байж дээ.
    Энэ л бэрх ороо бусгаа цаг дор    энэхүү бичгийн эрхэм хүмүүнд “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн”, “Японы тагнуул” гэсэн нэр зүүж, 1937 оны 08 дугаар сарын 11-ны өдөр баривчилсан юм. 1940 оны 02 дугаар сарын 19-ны өдөр болсон шүүх хурлын тэмдэглэлд түүний талаар “Жамцарано Цыбен Жамцаранович, уроженец Агинского района-Бурят Монгольской АССР, монгол, гражданин МНР, беспартийный, до ареста в 1937 г.  работал старшим научным сотрудникам Института востоковедения Академии наук СССР, ранее не судимый, к 5 годам тюремного заключения ” хэмээн үлджээ.
    Эл тэмдэглэлийг эх монгол хэлнээ чадан ядан орчуулваас дараахь утга гарч байна. Уг өгүүлбэрт, “Жамсран Цэвээн Жамсранов, Зөвлөлт Холбоот Улсын Автономит Буриад-Монголын Агийн тойрогт төрсөн, монгол, БНМАУ-ын иргэн, нам бус, 1937 онд баривчлагдах хүртлээ ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дорно дахиныг судлах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан бөгөөд 5 жил хоригдох ялаар шийтгүүлсэн” хэмээжээ.
    Үүнээс үзэхүйд Ж.Цэвээн нь Монголын иргэн гэж явсанаас бус харъяат гэх асуудлын тухайд тодорхой зүйлгүй байна. Энэ талаар нягтлан судлах шаардлагатай юм. Учир нь бид Монгол хэмээх нэрээр овоглогдох олон зүйлсээ өөрийн хэвээр байлгаж чадалгүй алдсан түүх нэн олон гэдгийг сануулах үүднээс уг бэсрэг хирнээ сэдэл өгөх баримтыг хөндөж бичсэн болно.    

Эрдэнэ-Зуугийн Алтан суварганы тухай

 Эрдэнэ-Зуугийн анхны сүм дуганыг Автай хаан өөрөөсөө мөнгө гаргаж байгуулсан бөгөөд энэхүү жишээг сайд, түшмэд, ард олноороо дуурайж төрөл бүрийн сүм дуган, суваргуудыг байгуулж эхэлжээ. Ийм учраас Эрдэнэ-Зуу бол Түшээт хааны төрөл угсааны сүм хийд гэж үздэг болжээ.
     Эрдэнэ-Зуу хийд нь анхны 50 жилд халхын сүм хийдийн дотор түүний гоо сайхан, үзэсгэлэнт байдал, эрдэнэсийн зүйлийн гоёл чимэглэлийн талаар онцгой суурийг эзэлж байсан гэж үздэг. Энэ үед халхын ард олон тус сүмд гүнээ сэтгэл тавьж, бадар барьж сүм дуган, суваргыг байгуулах явдал олширч ирсэн ажээ. Автай хааны нас барсны дараа түүний хүү Эрхий мэргэн хаан эхэлж Эрдэнэ-Зууд Майдарын сүм, 2 суварга байгуулжээ. Энэ үед түшээт хааны түшмэд Хонжин, Сонжин нар хэдэн суварга бүтээжээ.
     Эебээр засагчийн 15-р онд /1658/ халхын ноёд Эрдэнэ-Зуу хийдэд цугларан ирж өндөр гэгээнд зориулан Бат орших мандал өргөсөнд өндөр гэгээн нь Түвдийн Лхасын орноос авчирсан Майдар бурханы эргэх ёслолыг энд анх удаа явуулав. Үүнтэй холбогдуулан Эебээр засагчийн үед хоёрдугаар ширээт лам ловон Санжаадаш нь Шагжаа Мооны бурхан болон Манзширын сүмийг барьж хоёр суварга байгуулжээ.
     Энх-Амгалангийн 13-р онд /1674/ Түшээт хаан Чавхундорж нь тавдугаар далай ламд мөргөхөөр Түвд оронд очиж хойд жил 1675 онд буцаж ирээд далай лам Цамбад зориулан Эрдэнэ-Зууд нэг сүм байгуулжээ. Энэ үед өндөр гэгээн ба Түшээт хаан нь Эрдэнэ-Зуугийн хэрэмний гадна зүүн хойд талд ойр газарт суварга байгуулж эх Ханджамцын шарилыг оршуулжээ. Тус хийдийн зураач Цоржийн байгуулсан баруун шарилын суварга, зүүн Ханжин Чодон хэмээх хоёр суварганы баруун суваргыг Авидын сүмийн жас сангаас, зүүн суваргыг Түшээт хаанаас тус тус тахидаг байжээ.
     Тэнгэрийн тэтгэсний 25-р он /1760/ төмөр эр луу жилд Эрдэнэ-Зуугийн ширээт лам номч Цорж шавь гэлэн Дагвадорж нь Бодь суварга нэг, үүний дотор Сачаа Бумыг залсан суварга наймыг залав.
     Тэнгэрийн тэтгэсний 50-р он /1785/ модон могой жилд Цорж лам нь модоор нэг алд илүү Бодь суварга бүтээв. Дотор нь Өндөр гэгээний гарын ор гарсан чулуу зэрэг нандин зүйлийг залжээ.
     Дээрхи хэдэн суваргыг Алтан суварга гэж нэрлэх бөгөөд Зуугийн сүмийн өмнө талд Автай хааны бунхан суварга буюу Монголын хаадын бунхан суварга хэмээх хоёр суварга бий. Энэ суварга нь урлагийн хувьд энэтхэг, түвд, хятадаас эрс ялгаатай тоосгон ханатай бөгөөд дөрвөлжин байгуулалттай юм. Үйсэн дээврийн дээр асар гаргаж ногоон паалантай вааран хувин тавьж дог, ганжираар гоёсон байна. Дээврийн унь болон нуруу модны хөлийг гадагш жигд ил гаргаснаараа үзэмжийг төгөлдөр болгож урласан нь энгийн боловч өвөг дээдсийн шарилыг хүндэтгэсэн санааг илэрхийлсэн байна. Тус барилгын ийм хэлбэрийн үндэс нь гэр дугуй мөн билээ хэмээн бичиж үлдээжээ.

Эрдэнэ-Зуугийн 108 суварга


Эрдэнэ зуугийн хийдийн номч цорж лам Дагвадорж нь санаачилга гаргаж, манжийн хаан болон гэгээнээс зөвшөөрөл авч сүмийн гадуурх их хэрмийг шинэтгэн засварлаж, шинээр 50 гаруй суварга байгуулж, суваргын индэр дээр бүтээсэн хүмүүсийн нэрийг чулуунд сийлж шигтгэсэн суваргыг Зуугийн өмнө хаалганы баруун талаас эхлэн байрлуулан бүтээсэн байна.
1-р суварга: Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын шавийн дарга Дансүрэн, шүүлэнг Жанчив, Эрдэнэ-Зуугийн ширээт хамба номч цоржийн төрлийн гэлэн Дондов нар,
2-р суварга: Очирбат Түшээт хан аймгийн засаг гүний хошуунд харъяалагдах Эрдэнэ мэргэн дайчин Лхасүрэн, Дорж, Бодсадваагийн сахил авсан Бэсүүдарь, Тойн Лувсандорж, хатан эх Бүдшир нар,
4-р суварга: Богд Жавзандамбын шавийн гэлэн Рэнцэн, Чухал Данзан, Дорж нар,
5-р суварга: Богд Жавзандамбын шавийн шүүлэнг Этэнжав, шар хар олон хүмүүс,
6-р суварга: /баруун өмнөх өнцгийн/ Богд Жавзандамбын шавийн Дархан лам бүтээж, дараа нь шавийн гэлэн Осор шинэтгэн бүтээжээ.
7-р суварга: Сайн ноён хан аймгийн бээл Даландорж, мөн хошууны Тойн лам Цэмбэл нар,
8-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Чандмань Тойн Жал,
9-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Тойн Тунгалаг, билэгт Балчиг, Димч лам Чойжин нар,
10-р суварга: Мөн аймгийн засаг Гомбожавын хошууны Лутаа,
11-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондов,
12-р суварга: Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Жүнваан мэргэн Жонон, их хатан Хадагтай нар,
13-р суварга: Цэцэн хан аймгийн Хэвээ гүн Гомбожавын хошууны зайсан Дагдан,
14-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны Магсаржав,
15-р суварга: Засагт хан аймгийн засаг цэцэн Дондовын хошууны гэлэн Ширнэн, Гүгдай, Лувсан нар,
16-р суварга: Мөн аймгийн мөн хошууны шадар зайсан Лувсан,
17-р суварга: /баруун хойд өнцөг/ гуравдугаар үеийн Түшээт хаан Гомбодоржийн хүү Шидшир бүтээж, дараа нь түүний дөрөвдүгээр үеийн хүү Амбан жанжин ван Юндэндоржийн хошууны занги Үргүйбуян, хурц билэгт сүмийн дацангийн даа лам гэлэн Данзан, Хүнддэлгэр, Насан нар шинэтгэн бүтээжээ.
18-р суварга: Сайн ноён хан аймгийн бээл Даландоржийн хошууны Балчаг, Төгсбилэгт нар,
19-р суварга: Мөн аймгийн хэвээ бээл Чимиддоржийн хошууны захирагч,
20-р суварга: Засагт хан аймгийн засаг Чойсүрэнгийн хошууны гавж гэлэн Наваанзундуй,
21-р суварга: Сайн ноён хан аймгийн хэвээ бээл Чимиддоржийн хошууны гэлэн Тойн Бадам,
22-р суварга: Засагт хан аймгийн Хотгойдын засаг Чойрашийн хошууны гэцэл Дагдан,
23-р суварга: Богд Жавзандамбын шавийн гэлэн Тойн Наваан, Түшээт хан аймгийн жанжин Энү вангийн хошууны тайж Жигжиджав, Цэрэнжав, Санжаа ах дүү нар,
24-р суварга: Засагт хан аймгийн засаг Чойсүрэнгийн хошууны Гэлэнноров, Наваан нар,
25-р суварга: Мөн аймгийн мөн хошууны ард нийтээр,
26-р суварга: Засагт хан аймгийн Хотгойдын засаг Чойсүрэнгийн дүү цэцэн Тойн Гомбо,
27-р суварга: Дөрвөд, Өөлдийн Жанжин бээл, Галсан, ван Лхагваансоном, бээс Өлзийбүтэх, гүн Цэмбэл, засаг Овш нар,
28-р суварга: Түшээт хан аймгийн туслагч гүн хулаач Эрдэнэжонон дайчин Намжилдорж, хатан ялгуулсан цогт дарь Лхажав нар,
29-р суварга: Мөн аймгийн гүн Намжилдоржийн дүү Банулдаа гэлэн Тойн Лхүндэв,
30-р суварга: Мөн аймгийн чуулганы дэд дарга Жүн ван Доргийжавын хошууны гэлэн ловон Лувсан-Осор,
31-р суварга: Мөн аймгийн жанжин ван Энугийн хошууны Ис Баавай, ван Доргийжавын хошууны гэлэн Галсан нар,
32-р суварга: Мөн аймгийн Эрдэнэ Цорж лам дайчин Дандар,
33-р суварга: Сайн ноёны эх Бүдсан,
34-р суварга: Сайн ноёны дүүрэгч гүн Рэнчинжугнай,
35-р суварга: Дөрвөд, Өөлд гүн Чимидбалын хошууны тайж Цэвэгжав,
36-р суварга: Дөрвөд, Өөлдийн бээс Лхамжав, даа түшээ гүн Өлзий-Орших, гүн Бүдгэрэл, засаг Бүх, засаг Бүдшир нар,
37-р суварга: Богд Жавзандамбын шавийн Самбуу Найгуу,
38-р суварга: Түшээт хааны хошууны Тойн Цэрэнбадам,
39-р суварга: Богд Жавзандамбын шавийн Тойн Наваан,
40-р суварга: /зүүн хойд өнцөгт/ Эрдэнэ-Зуугийн ширээт ачит лам Гончигийн шавь Найман гэлэн нар бүтээж, дараа нь Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны Тойн Цэвээнгомбо шинэтгэн бүтээжээ.
41-р суварга: Түшээт хан аймгийн Эну амбан Жанжин вангийн хошууны гэцэл хичээнгүй Шарав,
42-р суварга: Түшээт хан аймгийн гүн Сандавдоржийн хошууны Даржаа, Цэдэнжав нар,
43-р суварга: Сайн ноён хан аймгийн засаг Дамиранжавын хошууны гэвш Довжир,
44-р суварга: Богд Жавзандамбын шавийн эмч Лувсанбалдан,
45-р суварга: Түшээт хан аймгийн гүн дархан хунтайж Сандавдорж, эх Цагаандарь Дуламжав, Ногоондарь Цэрэндэжид нар,
46-р суварга: Богд Жавзандамбын шавийн Лувсанжалцан, Цэрэн, хүүхэн Намжил нар,
47-р суварга: Цэцэн хан аймгийн гүн Гомбожав, Билэг-Өлзий, Барабондашцэмбэлэн хийдийн хуврага нийт хар, шар бүгд,
48-р суварга: Түшээт хан аймгийн засаг Үржинжавын хошууны гэлэн Дагва, занги Эддаш нар,
49-р суварга: Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны гэцэл Чоймбол, Жимбэ нар,
50-р суварга: Цэцэн хан аймгийн чуулганы дарга бээл Дагдандорж,
51-р суварга: /их хэрэмний зүүн өмнө өнцөгт/ 3-р үеийн Түшээт хаан бүтээж, дараа нь 5-р үеийн хаан Цэцэндоржийн хошой хатан Осоржидын хүү гүн Ойдовдорж, тайж Цэрэндорж, мөн хошууны эмч Лувсанжигжид нар шинэтгэн бүтээжээ.
52-р суварга: Түшээт хан аймгийн гүн Намжилдоржийн хошууны тайж Овш нас барсан учир түүний хүү Тойн шанж гэцэл Ядам ах дүү нарын хамт,
53-р суварга: Мөн аймгийн Эну ван амбаны хошууны гэцэл Дамба, Баавай нар,
54-р суварга: Богд Жавзандамбын шавийн Тойн Дамдин,
55-р суварга: Түшээт хааны 2-р хатан эрх дарь Долгоржидын хүү цэцэн Тойн Чандмань Цэрэн-Иш-Дорж, тайж Сононпунцаг нар,
56-р суварга: Түшээт хааны 3-р хатан Номиндарь, гүнж хүү Цэрэндорий, тайж Сандавдорж нар тус тус бүтээжээ.
Хийдийн гуравдугаар ширээт лам ачит Лувсан-Одсор их хэрмийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга бүтээж, үүнээс хойш 3 жилийн дараа Эрдэнэ-Зуу хийдийг тойруулан 92 суварга хүртэл нэмж байгуулагдсан байна. Тус хийдийн бүх барилга байгууламжийг 300 гаруй жилийн өмнөх Худагт өрлөгийн аргаар өрж, тоосгон хэрмээр хүрээлүүлсэн байх бөгөөд уг хэрэм нь тэг дөрвөлжин шулуун өнцөгт маягаар байрлагджээ. Хэрмийн нуруугаар хоорондоо адилхан зайтай 108 суварга босгожээ.
Тус хийдийн их хэрмийг 1799-1803 онуудад шинэтгэн засварлахын хамт шинэ суваргуудыг бүтээснээрээ энэ сүмийн уран барилгын хээнцэр сайхан үзэмжит байдал нь илт нэмэгдэн, дөрвөн талын хаалгыг тавиур асартай болгож паалантай өнгөт ваар тоосгоор чимэглэн өрж төгсгөснөөрөө хол ойроос солонго татан харагдаж байдгаараа Монгол орны эртний түүхийн дурсгалт барилга Хар-Хорин, Эрдэнэ-Зуу хийд хэмээн дэлхийд алдаршиж, хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг байна.