Friday, 25 February 2011

Цахарын хэсэг түшмэдээс Богд хааны ивээлд орохыг хүсэж өргөсөн бичиг

űker qonin sűrűg-űn nyite-yin terigűn jodbajab , jegűn γar-un ded terigűn idamjab, śiluγun čaγan-u űker qonin sűrűg-űn qośiγun-u daruγ-a baldorj qamiyaruγsan qośiγun u daruγ-a  saranjab nar ekilen olan tűśimed bűgűdeger-űn űnen sanaγan-iyan iletgen batu bičeg γarγaqu učir
őngerigči jil manju ulus-un tőrű samγuraγsan-u učir man-u mongγul-un bogda jibjundamba qutuγtu olan-u jobalang inu nigűlsűn mongγul-iyan qamγalan abču tus daγan ulus bolon joγsoγsan inu sonosamaγča olan mongγul tűśimel arad nar śaya qarangqui joblang-ača γatulaju naran-u gerel űjegsen metű bayarlaγad aγuu qamγalal dur baγtaju daγaqu bűgűdeger bitegűű ber sűsűlen baiγsan bolbaču γaγča-ku man-u nutuγlan saγuqu γajar oron qitad manju dur jaq-a nyilen qoličaldaju qutγulčan saγuqu deger-e qitad-un čereg qariyatu nutuγ-tu dabsun-u kereg-yig qarγaljaju baimui kemen neridejű ilerki učir medegdekű ugui ber bűlűge bűlűge-iyar tasural űgűi bitegűlin čigdaju saγuqu tula dabśin urid űnen-yig iletgen mongγol-un tőrű-yig daγaqu sanaγ-a-ban ileren medegdebesű belken bui qitad čerig gśin jagur-a gűyűn kődelűjű gajar oron-yig tűibegen olan amitan-yig qidan suitgejű tubuγan bolγaqu anu niduűn-ű eműn-e ilerki baiqu bőged ene jabsar-a urid kődelűgsen dari γanγ-a-yin qośiγu-γ buruγuśiyan čaqar sayid-un yamun-ača γajar oron u jaqiruγ-a-yig daγaγulju man u nyiyte-yin terigűn-yig albdan tayifusv-yin nyite-yin terigűn luγ-a  čereg daγaldaγulun qamγalaγulqu-yin tuqai tuśiyan mordaγuluγsan du qoyar eteged űn čereg qarilčan eb nayiram-iyan oloγsan űgűi śiγud baildaγsan anu nigen čaγ du čűliśdeśen qairilaltai yabudal műn tin abču űčűken γajar ača čőkeken čereg γarγasan anu yerű γanγa-yin qośiγun-yig jurimana-yiar buliyaldun  bogd qaγan- u taγalal ača ayumśiγ űgűi jőrčisen učir busu γaγčakű nidunun jil eče edűge kertel-e nislel kűreyen-ű γajar ača doradu mongγulčuud man-yig saqiju qamγalaγsan űgűi-yin qariγ-a-ača erk űgűi kitad manju-yin erke sűr dűr daruγdaju yabaγsan učir-bolaqu-yig gegegen-iyar tőlőgden ayiladqaqu kereg bolqu tula eguni olan tűsimed bűgűdeger kičiyengűilen bogd qaγan-u tűgemel yeke őrőśiyel soyol du sűsűlen śitűjű nigműsűn daγiju oroqu yabudal-yig űker qonin sűrűg-űn nyite-yin terigűn jodbajab, jegűn γar un ded terigűn idamjab, qośiγun-u daruγ-a baldorji,  qamiyaruγsan qośiγun-u daruγ-a saranjab nar sim-yier tus tus jaqirulγan-a temdeg daruju olan tűśimed nyite ber batulaqu bičeg γaraγaba.      
Олноо өргөгдсөний хоёрдугаар оны намрын сүүл сар. 
ҮТТА- ТБТ- Ф- А 232

Монголын архитектурын хээ угалз ба өнгө

Монгол урчууд хээ угалзыг зөвхөн уран барилгад хэрэглээд зогсохгүй, өдөр тутмын хэрэгцээний гэр ахуйн зүйл, хувцас хунар , сав суулга, гэрийн модон хэрэгсэл, эмээл, хивс, хөгжмийн төрлийг чимэхэд хэрэглэдэг байжээ. Монгол үндэсний хээ угалзыг анхааралтай судалж үзэхэд тэр нь зөвхөн гоёл чимэглэлийн чиглэлтэй төдийгүй гүнзгий утга санааг агуулсан ажээ. Хээ угалзыг дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны , ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн шашны утга агуулга бүхий гэж таван хэсэгт хувааж болно.  
    Эдгээрээс геометрийн дүрсэн хээ угалз хамгийн тархмал байдаг. Үүнд: баяр жаргал, урт удаан наслахын билэг тэмдэг агуулсан “Өлзий” хэмээх  эртний хээ түүний нэгэнд орно. Өлзий нь ард түмний дуртай хээ бөгөөд маш олон янзын хувилбартай. Өлзийг ихэвчлэн чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр зурдаг.       
Монгол урчуудын бас нэг ихээхэн хэрэглэдэг хээ угалз бол мөн эртнээс уламжлалтай “Алхан хээ” юм. Алхан хээг мөнхийн хөдөлгөөн, мөнх амьдралын утга агуулсан онцлог чухал зүйл гэж эрхэмлэн маш олон янзын хувилбараар зурдаг. /Дан алх, давхар алх, тал алх/ г.м. Хатан сүйх хэмээх хэлхэлдсэн дөрвөлжүүд ба бугуйвч хэмээх хэлхэлдсэн дугуйнууд бол мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд үнэнч шударга гэдгийн утга санааг илтгэдэг байна. Нарийн түвэгтэй хэлхэлдсэн хас хэлбэрийн хээ угалз бол *Түмэн оны жаргал* гэсэн утга харуулж байв.
Гэрийн хаалга, эсгий үүдэн дээр далайн давалгаа дүрсэлж, хагас өвөрлөсөн бол эрт орой нэгэн цагт тэр далайн давалгаанд татан оруулна гэсэн утга санаа илэрхийлдэг.

Хээ угалзын хоёр дахь хэсэгт амьтдыг дүрсэлсэн хээ угалз орох бөгөөд үүнд: эвэр хэлбэртэй хээ угалзын олон хувилбар багтана. Эвэр угалз бол мал сүрэг нь олшрон өсөж, малчин ард амьдрал баяр цэнгэлтэй амьдрахыг ерөөсөн утгатай. Мөн хээ угалзын энэ хэсэгт морьгүй монгол мохоо гэсэн утга санаа агуулсан морины толгой, хүч чадал илэрхийлсэн луу, сонор соргогийг төлөөлсөн загас, мал үржиж олшрохыг билэгшээсэн хулгана зарэг дүрс багтана.
Гурав дахь хэсэгт цэцэг навч дүрсэлсэн цэцгэн хээ угалз орно. Цэцгэн хээ угалзыг уран барилга, зураг, барималд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд цэвэр, ариун ёсыг илтгэдэг хэмээн мөн бурхан дүрслэхэд их хэрэглэж байжээ.
Дөрөвдүгээр хэсэгт багтах хээ угалз нь хамгийн эртний гаралтай бөгөөд гал, цахилгаан, уул, солонго зэрэгт бишрэн байсан цагаас эхэлсэн ба түүнийг цахилгаан гал зэргээр илэрхийлдэг байжээ.
Тавдугаар хэсэгт эхний дөрвөн зүйл хээ угалзыг багтаасан шарын шашны дүрслэл, үзэл санаагаар нэвтэрсэн хээ угалз орно. Үүний гол дүрүүдэд цагаан шүхэр, загас, ариун сав суулга, цэцэг, дун, өлзий, жанцан, хорол зэрэг 8 тахил хамаарна. Эдгээр тахилын зургийг дуганы хаалга, хөгжмийн зэвсэг болон тахилын бусад зүйл дээр дүрсэлдэг ажээ.
Найман тахилыг алтадсан мөнгө, зэсээр дүрслэн хийж тахилын ширээн дээр тавьдаг байна. Мөн долоон эрдэнэ, гурван эрдэнэ, зэндмэн эрдэнэ зэрэг хэд хэдэн үнэт эрдэнийн дүрслэл байдаг байв. Шашны үзэл санааг агуулсан зүйлд дуганы үүдэн дээр тавьдаг Чойжхорол ганжир, жанцан, гоёмсоглон чимсэн бурхны ном зэрэг багтана. Түүний тоонд Дуйнхар бурханд зориулсан *Намж вандан* хэмээх маани залбирал орно.
Монгол ардын хээ угалз үе уламжлагдан хадгалагдаж байгааг олон баримт нотолно. Монголын хээ угалз нь эрт үеийн бусад үндэстнүүдийн хээ угалзтай төстэй. Жишээ нь монголын урчуудын төмөр эдлэлээр хийсэн ан амьтны дүрст чимэглэлүүд, хатгамал, сүлжмэл зэрэг нь булшнуудаас олдсон скифийн үеийн амьтны дүрсүүдтэй ойролцоо байна.
Монголын уран барилга дахь хээ угалз нь тухайн барилгын урлаг, уран сайхны утга санааг илтгэдэг учраас уран барилгын хэлбэр, өнгө, чимэглэл зохиомжийн  элемент болон барилга байгууламжийн архитектурын хэлбэр байдлыг товойлгон гаргахад тусалдаг. Архитектурын хээ угалз нь барилга байгууламжийн зарим хэсэглэл бүтцийг тодотгож өгдөг. Уран барилга дахь монголын хээ угалзыг судлан сонирхоход барилга байгууламжийн мөг, баганы толгой, фриз зэрэг хэсэглэлийг чимэглэхэд хэрэглээд зогсоогүй, гэр, майхан, орон сууцны засал, чимэглэлд цаг ямагт хэрэглэж ирснийг нотолж болно.
Барилгын зориулалтаас болж хээ угалзыг голчлон нүүрэн тал ба дотор талд нь зурсан байдаг. Хээ угалзын хэлбэр дүрс нь утга санааны тод илрэл, энгийн хялбар байдал, нарийн чанд зохицлоороо  ялгардаг. Монгол үндэсний хээ угалз нь эртний монголын архитектуртай салшгүй уялдаатай учир хэрэв орд харш, сүм дуган, хээ угалзгүй бол өөрийн утга санаа, өнгө үзэмжээ алдахад хүрэх билээ.
Алт мөнгөөр юм хийх сийлэх, цоолборлох, наах хатгамлах аргаа үеийн үед уламжлан эртний зуршлаа залгамжлан Энэтхэг, Төвд, Хятад, Дундад азид нэвтэрч ирсэн хээ угалзын зүйлийг байдалдаа зохицуулан улам бүр боловсруулан хөгжүүлж иржээ.
Том зураг бүтээхдээ урчууд ажлаа хуваарилан хийдэг нэг сонин зуршил байсан нь жишээлбэл: торгоор том зураг танга хатгах наахдаа нэг хүн дан нүд хийх жишээтэй байсан нь нүд бол нарийвчилсан зурагт амь оруулж , сүр үзэсгэлэнтэй болгодог мэт байжээ. Тэгэхэд бусад нэг нь цэцэг мэт, ургамлын зүйл, зарим нэг нь амьтан өөр хээ угалз хийж бүгдээрээ нийлж нэг том зураг бүтээдэг байжээ.
Монголын ардын гоёл чимгийн хээ угалзын нэг онцлог гэвэл тус бүр утга учиртай. Жишээ нь: авдар сав, хаалга үүдний цоожид хээ угалз сийлж чимэг оруулахдаа уран дархан хүн, эвдэршгүй бат гэсэн санааг илэрхийлсэн хээ угалз олж хийдэг байжээ.
            Өнгө.Хувьсгалаас өмнөх монголын архитектурт өнгийг гоо сайхны тодрол болгоод зогсоогүй ямар нэг билэг тэмдгийн утга санаа илчлэх зүйл болгон хэрэглэж байжээ.   Монголын зураачид сүм дуган, гэр орны зураг, чимэглэлд голдуу найман өнгө хэрэглэж ирсний дотроос улаан, цэнхэр, шар, ногоон, цагааныг гол өнгө болгож, хар тод ягаан бүдэг ягааныг туслах өнгөөр хэрэглэж байв. Улаанаар гал, ялалт, цэнхэрээр ус, тэнгэр үнэнч ёс, шараар газар хайр дурлал, цагаанаар төмөр шударга журам, ногооноор ой мод, хараар харанхуй байдал, урван тэрслэх зэргийг илчилдэг байжээ. Тод ягаан, ягаанаар тодорхой утга санаа төлөөлүүлдэггүй.   Шашны сургаалаар ертөнцийн таван бүтцийг илэрхийлж Вайрочена, Акшоба, Ратна-Самбава, Амогасиппа ба Амитаба гэдэг таван бурхныг төлөөлдөг гол таван өнгөөс гадна өнгөлгөөнд хэрэглэдэг зарим материалаар тодорхой утга санаа илрүүлдэг байсан байна. Жишээ нь: алтаар - хайр дурлал, хүрлээр - үнэнч ёс, шүр ба бадмаарагаар - баяр баясгалан , мөнгө ба сувдаар - цэвэр ичимтгий ёсыг илтгэдэг байжээ.   Эдгээрийг горимлон барилгын нүүр, дотор талыг чимдэг чанд дүрэм байсан байна. Үүнд: багана, цонх хаалгыг ихэвчлэн бүдэг хар улаанаар, дам нурууг хөх, ногооноор, дээврийг гурван өнгөөр будаж байжээ. Хаан богд хүний өргөө дуганы дээврийг алтлаг хүрэн өнгөтэй пааландсан ваараар дээвэрлэдэг байжээ. Бусад дуганы дээврийг ногоон ваараар аж ахуй ба орон сууцны барилгын оройг саарал ваараар дээвэрлэдэг байсан байна. Баганан дээрх хөндлөвч дам нурууны дээвэртэй нийлдэг багананы дээд үзүүрийг хөхөвтөр ногооноор солонгоруулан будаж гадуур нь шороон алтаар хүрээлдэг байжээ.  Төвд сүмийн хашлага парапетийг хийхдээ уриагуур хэмээх ургамлыг огтлон хөндлөн ивж тавьдаг байв. Үүнд: уриагуурын гадагш харагдах үзүүрийг шатааж, хүрэн өнгөтэй болгодог байв. Мөн үзэмжтэй болгохын тулд уриагуурын хоёр талын захаар хөндлөн тавьсан дүнзэн модны нүүрэн талд шарлуулж өнгөлсөн дугариг хэлбэртэй толинуудыг эгнүүлэн тавина.     Монголын уран барилгачид, барилгын нүүр, дотор талыг мод, шавар, чулуу, хүрэн сийлбэр баримлаар чимэхээс гадна сүрлэг том зураг хөрөг, гоёмсог өнгөөр чимдэг байжээ. Шороон будгаар барилгын гадна, дотно талыг будах арга монголд их хөгжсөн байна.   Монгол гэр, майхан, асар зэргийн гадна талд өнгө өнгийн даавуун хээ угалз оёж чимэглэдэг байна.

Нэгэн настнаас хүүгээ өршөөнө үү хэмээн Богд хаанд өргөсөн бичиг

dotuqadu yamun-ača čaqar siluγun čaγan qosiγun-u belbesűn jererűn-eče kőbegűn jodbajab-luγa učirγulqu-i γuyun ergűgsen kereg-i tegűber erkilen gűičedgen sidgemű kemen kűrgejű irigsen kereg.

 1.    dotuγadu kereg-i bűgűde jakirun sidkegči yamun -u bičig
2.    sigűkű tasulaqu kereg-i bűgűde jakirun sidkegči
3.    yamun -a ilegebe, yabuγulaqu učir edűge čaqar
4.    siluγun čaγan qosiγun-u - űker qonin sűrűgűn
5.    gelűng  tűmen, jirγuduγar jerge gűrűjab nar-ača
6.    ergűgsen anu , őrűśiyen tengkeregűlkű-yi γuyun medegűlkű
7.    učir edűge man-u elegen bolqu űker qonin
8.    sűrűg-űn neyite-yin daruγ-a jodbadjab -un
9.    tőrűgsen emegen (eke) jerere-yin-eče bidanar tőlűgelen
10.   neyiselel kűriyen -e baraqalγaγulun medegűlűgsen anu
 11.    őngeregsen jil belbesűn emegen  minu ečege
12.    ebűge–yin takil-i , erkilgűlkű γaγča kőbegűn
13.    jodbajab uγ tuśiyal-dur tűlkegdejű dari
14.    γanγ-a qosiγun-u alba saγataγdaγsan  tuqai
15.    qariyatu γajar-i toquniγulun dutaγsan
16.    alban  nőkűlgűlkű-ber qitad ulus -un γajar-ača
17.    kűčűn-dűr abtaγdan /             / űlű bolqu-bar
18.    γarču iriged qarilča űge kele ese
19.    nebterčű őber jaγur-a-ban munqaγ
20.    bačim-un qariy-a-ača bayilduγsan anu
21.    űneker qarśilaltai yabudal mőn edűge dooradu
22.    kőbegűn jodbadjab-un biy-e -yi
23.    boγda qaγan -u aγuu buyan sűr-dűr oljilaγdan bariγdaju
24.    nigűlsenggűi-yin γoq-a-bar őrűśiyegden tataγdaju
25.    űile nigűl-eyen namangčilaju urid-yin
26.    endegdel-eyen gemsin qalaju bayiqu-yi
27.    tngri metű olan sayid tűsimed nar-ba ilangγuy-a
28.    boγda qaγan őrűśiyen nigűlsejű aγujim
29.    jasaγ-iyar  ulbar yadan   abču amidurγuluγad
30.    edűge amur talbiγun saγuju bűkűi anu
31.    dalai metu gűn oγturγui metű aγuu
32.    kesig bűged tegen tőrűgűlűgsen tuyilun qubi
33.    jokiyal bolqu egűn-dűr dooradu baγurai emegen
34.    jerere bi mungqaγadabasu man-u mongγul ulus
35.    gegegen jasaγ-i tarqaγaju mongγul ijaγur-
36.    tan-ban qamaγalan amidurγulaqu yeke yosun-i
37.    badarγulun őrűsiyel jirum-yiar ulatai jasaju
38.    bűkűi učar dooradu kőbegűn-i minu eneren
39.    aburču kűngdű jobulang-ača kelterigűljű qoyisi
40.    uγ nutuγ-dur ayan darui egejű iriműi
41.    kemegsen űge udaγabűri sonusuγisaγar nigen
42.    oi őnggerbei ene keri dalan nasu kűrűgsen
43.    jűdegűű emegen bi γaγča kőbegűn-eče qaγačaju
44.    mőrűgedűn sanaju aγuljaqu kusel edűr sőni
45.    čaγ imaγta egűden degen joγsuju nilbusun
46.    čuburaγulun kűrčű erikű-yin jűg śirtejű űjegseger
47.    balai nidűn minu kőkeren qaγučin ebedčin
48.    neng kűndűdčű, yabuqu saγuqu tenkege-čű
49.    őčűken boljuqui, yerű őnűge maγanar-un űkűkű
50.    mőngke busu-yi kűliyekű nasujiγsan nadadur
51.    γaγčaqan kőbegűn jodbajab-ača őber-e tűśijű
52.    ačilaqu űr-e kőbegűn oγtu űgei yirtengčű-yin
53.    moquγsan irgen-eče yaγuni őber aji , kemekű jegere
54.    őčűken mini ečege ebűged-yin űre tasuran
55.    nigen ger sőnűjű balaraγdaqu-ača ayun emeyen
56.    sűsűlen jalbarču őberűn ači kőbegűn gűrűjab
57.    eligen tőrűl gelűng tűmen nar-i tuqayitai  baraγadulun
58.    medegűlge bičijű ene keri jun-u ularil őčűken siγ
59.    kőrűngge-eče urid qadaγalaγsan qu mwa bou-u
60.    sumu qoyar tűm siqam-i čin űnengkű sűsűg-eče
61.    čereg-űn qoriyan-a tusalan bariju jidkugsen  eyen
62.    medegűlűn eke kűbegűn bidan nar biy-e kele sedkil-űn egűden-eče
63.    boγda qaγan-u altan tőrű-yin őrűsiyel soyol-dur daγan
64.    noqai morin-u metű kűčűn-i ergűjű  čing űnengkű sanaγan-bar
65.    śidurγu jidkűn őčűken kőbegűn jodbajab-un űile
66.    nigűl kilingče-i namangčilan tegűnű biy-e-i
67.    abural-un mutur-tu sirγuju adiśdatlaqu-yi ende-eče
68.    alaγaban qamtudqaju sőgűdtűn mőrgűn γuyuju
69.    yisűn čaγan beleg yosolan ergűgűljű bučalta űgei
70.    sedkil-yier tulγur tőrű-yi bisiren daγaqu-ban
71.    ilerkeyilen γaγča kőbegűn eyen  űjekű aγuljaqu-yi
72.    sanan mőrűgedűn kűsejű umtaqu idekű-ben gegegsen
73.    γasiγun jobulang –un tuyil-i qataγujin saγuqu araγ-a
74.    űgei őčűken dooradu emgen namaiγi
75.    deger-e-eče enerin nigűsűlkű őrűseyel kűrtegen eke kőbegűn-i
76.    učaraγulaqu yeke kisig kűrtegekű-yi tűmengte
77.    γuyun qola-ača műrgűn sőtűn ergűgsen-i őčűken
78.    minu biye emegen abγ-a egči jerere-yin tőlűge
79.    ergűn medegűlűy-e egűnű tula ergűbe, kemen ergűgsen egűn-dűr
80.    enekű yaltu jodbajab-un terslen yabuγsan kereg-i
81.    ene jabsar-a kerken sidkeju bűkűi yabudal-i
82.    man-u yamun-a bayičaγaqu temdeg űgei bőged
83.    bitegűlig-eyer abču sidkekűi-dűr berke-yin tulada  jűi inu yalata
84.    jodbajab-un kereg-i erkilen sidkejű bűkűi
85.    čereg-űn  sigűkű tasulaqu kereg-i sidkekű erkem qoyar yamun-a siljigűlűn
86.    yabuγuluγad, bayičaγan tolilaju, en-e kereg-i tegűber
87.    gűičedken sidkekű ajiyamu , egűnű tula ilegebe.
88.    olan-a ergűgdegsen-ű γurbaduγar on yisűn sarayin qorin tabun  

dotuγadu kereg-i bűgűde jakirun sidkegči yamun- The Ministry of Internal Affairs in the Government of the Mongola ( 1911-1919 ) Tserenchimed, Da lam ( 1869-1914 ) was appointed first minister of Internal Affairs.   His ministry gradually developed into a prime ministry until the formal appointment of a prime minister, Tőgs-Ochiryn Namnansűren, in 1912.
  sigűkű tasulaqu kereg-i bűgűde jakirun sidkegči yamun – The Ministry Justice in the Government of the Mongola ( 1911-1919 )  Namsray, Erdene Van was first Minister of Justice.
  čaqar – The Tsahar ( Chahar , Qahar) Mongolian big ethnic group. Their was heir of Ligden Hutagt Khan, the last Great Khan of Mongolia of Ginghis Khan's line. The Tsahar came from the area of Dolonnuur and Hőhhot, and some nomadized as far as the Ili and Bortal in Xinjian. The Tsahar acceded Government  under of Bogd Khan in 1913.  
  siluγun čaγan qosiγun-u űker qonin sűrűg – The Shuluun tsagaan hoshuu was one of  three section high status of the  Tsahar
gelűng –fully-ordained monk
  jodbadjab – Jodovjav (1977-1945 ) was chief the Shuluun tsagaan hoshuu  of the Tsahar. He was attakted in the Dariganga by Republic of China. But Mongolian soldier captured him and prisoned in the  Niyslel Hűree. Bogd Khan remitted the penalty him in 1914. 
 neyiselel kűriyen – The town ( city ) was called  the Niyslel Hűree ( capital monastery). As the country's administrative center the period of Mongolia, 1911 to 1924. Russian and other European was called  Urga (  from őrgőő or hűree). 
 belbesűn emegen – widowed oldwoman
 qitad ulus – When the Qing fell, General Yuan Shih-k' ai, fermer commander in vhief of the imperial army, declared himself President of China and set about founding for himself a new imperial dynasty.
boγda qaγan – Title adopted by the eighth Javzundamba Hutugt / 1870-1924 / when he was made head of state following Mongolia's independence proclamation in December 1911. He came to the throne in Mongolia. His reign title was Olnoo őrgőgdsőn ( elevated by all ). 
 ulbar yadan- to pay special attention 
tuqayitai – purposely, to oversee set of circumstances
 noqai morin-u metű kűčűn-i ergűjű -  work at capacity
  čereg-űn yamun – The Ministry of the Army in the Government of Mongola ( 1911-1919 ) Gombosuren, Erdene Dalay Van. Was appointed first minister of the Army.  
 Монгол бичгээс галигласан : Т. Билэгсайхан  / Лавлагаа мэдээлэл судалгааны төв /

Шүүх яамнаас бусдын нохойг санаатай болоод санамсаргүйгээр алсан хүнийг хэрхэн шийтгэх тухай бичиг


Манай ард түмний маань эх орноо хэмээх сэтгэл оюуны идэвх өнөө цагт хүчээ аван, үндэснийхээ уламжлалт соёл, түүх, ёс заншлыг танин мэдэж, мэдрэх гэсэн чин эрмэлзэл дүүрэн болжээ. Оюуны энэхүү хандлага, шаардлагыг хангахын тулд хүмүүст монгол хууль, түүний агуулга, үзэл санааг сурталчлан таниулах явдал нэн чухал гэдгийг манай хуульчид онцлон тэмдэглэж байгаа нь сайшаалтай билээ.      Монгол хуулийн талаарх төсөөллийг олж авсанаар: нэгдүгээрт, төр нь түмнээ, түмэн нь төрөө хэрхэн дээдэлж ирснийг., хоёрдугаарт, өвөг дээдэс маань хууль дүрмийг ямагт дээдлэн сахиж байсныг., гуравдугаарт, монгол хуулиуд нь өөрсдийнх нь ахуй, оюун санааны хэрэгцээ шаардлагаас үндэслэн буй болж, зан заншилтай нь хослон үйлчилж, амьдралынх нь жирийн хэв зуршил болсныг., дөрөвдүгээрт, монгол хууль нь хүмүүнлэг болоод, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үзлийг өөртөө бат шингээсэн байдаг зэргийг олж харж болно хэмээн Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд нар “Монгол хууль” Улаанбаатар., 1997 он бүтээлийнхээ оршилд өгүүлсэн нь монгол хуулийн түүхэн ач холбогдол, үнэ цэнэ, хамрах хүрээг товч, ончтой илэрхийлэн гаргасан хэрэг юм. Энэ ч үүднээс монгол хуулиа олон түмэндээ таниулан хүргэх үүднээс зарим нэг хэргийг хэрхэн шийдэж байсан талаар архивт хадгалагдан үлдсэн сонирхол татахуйц баримтуудаас нийтлэж, нийтийн хүртээл болгох нь дээр өгүүлсэн монгол хуулийн төсөөллийг олж авахад дусал нэмэр болох бизээ хэмээн санаж Шүүх яамнаас нэгэн иргэний хэргийг хэрхэн шийдсэн талаар дор сийрүүлэн хүргэж байна.
     Хүн бүр хууль цааазаа эс зөрчин, чандлан сахиж, амьдралын салшгүй нэгэн хэсгээ хэмээн ухамсарлаж байх болтугай.
*  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *
Шүүх, Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны бичиг.
Хууль зүйлийг зохион бүхий сайдуудад илгээв.
Явуулах учир.
     Түшээт хан аймгийн чуулганы даргыг газраас Түшээт ханы хошууны Хар Содномын үнэг, чоно агнахаар тавьсан хорыг идэн үхсэн Дэндэв нарын нохойны төлбөр ба цаазалсныг зөрчиж явсан төлөв их Хар Содномыг хэрхэн шийтгэхийг тогтоон заахыг эрж бидний хоёр яаманд нэгэн адил мэдүүлэн ирсэн дагалтаар Дотоод яамнаас уг хэргийг түүгээр гүйцэтгэн шийтгэж, хариу ирүүлмүй хэмээн хүргэж ирсэн. Хууль зүйлд байцааваас монгол цаазын бичигт тусгай заасан зүйл үгүй, шүүх цаазны бичигт гахай, хонь зэрэг тэжээврийг ташааран алах ба хор хийх болвоос ял унагах үгүй, хорогдуулсан үнийн төдий хөөн төлүүлэгтүн хэмээжүхүй.
     Үүнд энэ хэргийн Хар Содномыг цаазалсан зөрчсөн, цаазын бичгийн ёсоор шүүхээс гадна гагцхүү нохой хэдий зориуд заасан зүйл үгүй боловч манай монголчууд болвоос их төлөв хөдөө тал газар гэр хөрөнгө, мал үнээнд итгэж мануулан сахиулах нь ер хоосон болгон шийтгэхэд татгалзалтай зүйл буй бөгөөд үнийг хэрхэн төлүүлэх явдлыг эдүгээгээс нэг болгон тогтоож, үүрд дагаж явуулваас зохихын тул газар орны аж ахуйн байдал төлөвт нийлүүлэн хааяа энэ мэтийг хувьсган шийтгэж бүхий хэргийн ёсоор үүнээс хойш бусдын нохойг зорилгоор алах ба ташааран алах нь болвоос тухайд учир барьж, цаазын бичгийн ёсоор ялган салгаж шийтгүүлэн, үхсэний өрийг гурван насны үхрээр төлүүлвээс болох эсэх, хэрвээ үл нийлэлцвээс хэрхэн тогтоовоос зохихыг эрснийг дэсээр цохож, хойш хариу ирүүлээд, гүйцэтгэн шийтгүүлэх ажаамуу хэмээн зохих газар явуулсанд Дотоод яамнаас хойш цохож ирсэн нь энэ хэргийг ийнхүү шийтгэхээр төлөвлөсөн нь зүйтэй амуй хэмээжүхүй.
     Иймийн тул энэ хэргийн цаазалсныг зөрчиж, хор тавин нэг хошууны Хар Сэрээнэн, Базар, их шавь өвгөн Дэндэв нарын үнийг өгүүлэхэд хүргүүлсэн хуягаар Содномыг цаазалсныг зөрчсөн цаазын бичгийн ёсоор тавин ташуур жанчих ял оноосугай. Уг үхсэн нохойн үнийг эдүгээгийн зөвлөлдөн тогтоосон ёсоор гурван насны үхэр буюу таацах үнийг түүний нэрийн доороос хөөн гаргуулж зохигчдод төлүүлэн дуусгуулж, үүнээс урагш үүрд журамлан дагаж явуулахаар тогтоон шийтгэсэн явдлыг Түшээт хан аймгийн чуулганы дарга, Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанзудбо нарт тус бүр тушаан явуулаад, энэ хэргийн Содномыг унагасан ялын ёсоор харъяат газарт тооны ёсоор ташуур жанчиж шийтгүүлэн баримтлан захируулахаас гадна эдгээр үхсэний үнийн төлбөрийг даруй түргэн түүнээр төлүүлэн олгуулж дуусгуулсугай. Үүнийг бас Ховд, Улиастай, Хиагтын сайдууд, нөгөө гурван аймаг ба Дөрвөдийн хоёр гарын чуулганы дарга жанжид, Хөвсгөл нуурын Урианхай, Ар Илийн гүн Найданжав нарт хуваан явуулан тушаагаад, хянан үзэж, өөр өөрийн харъяат газруудад зарлан тушааж, нэгэн адил дагаж шийтгүүлэхийн учир нэгдүгээр хутагтын зэрэг дөрвөн яамны хууль зүйлийг зохион бүхий сайдуудад явуулаад, байцаан үзүүлсүгүй.
     Үүний тул илгээв.
     Олноо Өргөгдсөний зургаадугаар он, таван сарын арван хоёрны өдөр.

Цэнхэр дурдан алчуур /зураг түүх өгүүлнэ/

 Х.Пэрлээгийн зохиосон “Амрагийн дуу”-ны шүлгийн гар бичмэл. 
Манай ард түмэн өнө эртнээс инагш соёл, урлагийн арвин өв уламжлалаа хадгалан ирсэн үндэстэн билээ. Түүн дундаас дуу хуургүйгээр амьдралын хэв маягийг нь төсөөлөх аргагүй гэлцдэг.      Энэ нь ч үнэний хувьтай. XXI зууны даяаршилд автан буй өдгөө цагт монголын дууны урлагт олон төрөл нэвчин орж ирж байгаа нь зайлшгүй бий болох ёстой үзэгдэл биз.
     Харин эртэдсэн, оройтсон эсэхийг нь хэн ч үл тогтооно. Тогтоохын шаардлага гэж үгүй амуй. Эдүгээ бидний монголчуудын дийлэнх хэсэг нь “Зохиол”-ын гэх тодотголтой дуу буюу сүүлд “Нийт”-ийн хэмээгдэх болсон дууны төрөлд түлхүү сонирхолтой байгаа нь чухам юунаас хамааралтайг ихэнх хүмүүс амьдралын хэв маягтай холбодог. Ортой буйзаа.
     Харин нэрийн хувьд арай л буруудаад байх шиг санагддагаа нуух юун. Зохиогчгүй зүйл гэж нэгээхэн бээр үгүй атал заавал “Зохиол”-ын гэх нь илүүц хэмээн сэтгэнэм. Гэхдээ л сонсох дуртайгаас хойш шүүмж тавих нь мөн л илүүц бизээ.
     Үүнийг үл нуршин хэн бүхний мэддэг нэгэн дууны зохиогчийг танилцуулан, дууны шүлгийг анх зохион бичиж байсан гар бичмэлийг толилуулж байна. Нэрт түүхч, археологич, эрдэмтэн Х.Пэрлээ абугайг үл таних, эс сонссон хүмүүн ховор. Тэр эгэл хүмүүн шинжлэх ухаанаар зогсохгүй урлагт өөрийн мөрөө үлдээсэн нь “Цэнхэр дурдан алчуур” хэмээн ард түмнээрээ дуулуулах болсон "Амрагийн дуу" ажгуу. Тэрээр уг дууны шүлгийг бичсэн гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Эсвэл анзаардаггүй байж болох. Зураг дуур түүний гар бичмэлийг та бүхний хүртээл болгож байна.  Уг шүлгийг 1942 онд зохиосон түүхтэй.

Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгийн тухай


ЗХУ- ын хошой баатар, БНМАУ-ын баатар ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Александровч Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан багын “Союз-39” хөлгөөр гүйцэтгэсэн нислэг 1981 оны 3 сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минутанд эхлэж, 1981 оны 3 сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутанд  дууссан байна.
     БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь, сансрын багаж үйлдвэрлэсэн 20 дахь гүрэн, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмдийн Гүррагчаа сансарт ниссэн 101 дэхь сансрын нисгэгч болсон. Манай сансрын анхны нисгэгчийн орлон нисгэгчээр Майдаржавын Ганзориг батлагдсан байна. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг бол манай ард түмнүүдийн найрамдлын үр шим, түүний бүтээн байгуулах их хүч чадалыг газраас сансарт мөнхөлсөн бас нэр алтан  хуудас нээж, улам зузааруулан баяжуулсан түүхэн том үйл явдал болжээ. Зөвлөлт-Монголын  сансрын хамтарсан баг сансрын уудмыг судлан эзэмших  олон улсын “Интеркосмос” программын дагуу сансрын нисгэгч, тойрог замын эрдэм шинжилгээний “ Салют-6”, “Союз-Т-4, Союз-39” цогцолбор дээр, зөвлөлтийн баатарлаг сансрын нисгэгч  Владимир Коваленок , Виктор Савинык нартай хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил туршилтуудыг хийсэн байна.
Үндэсний төв архивын сан хөмрөгч Ч.Цэцэгмаа

“МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” БИЙ БОЛСОН ТУХАЙ

Одоогоос  66 жилийн өмнө буюу 1945 оны 2 дугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 6 дугаар хурлын тогтоолоор “Чойбалсангийн нэрэмжит шагнал”-ыг бий болгожээ. Энэхүү тогтоолд:
Маршал Чойбалсангийн 50 насны ойг тохиолдуулан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны салбарт туурвисан гарамгай бүтээлүүдэд “Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж:
1.    Шинжлэх ухааны салбарт туурвисан гарамгай бүтээлд:  1 дүгээр зэргийн шагнал 10000 төг,  2 дугаар зэргийн шагнал 15000 төг,  3 дугаар зэргийн шагнал 20000 төг-ийг олгохоор
2.    Утга зохиолын салбарт туурвисан гарамгай бүтээлд:  1 дүгээр зэргийн шагнал 10000 төг,  2 дугаар зэргийн шагнал 15000 төг,  3 дугаар зэргийн шагнал 20000 төг-ийг олгохоор
3.    Уран сайхны салбарт туурвисан гарамгай бүтээлүүдийг шалгаруулж: нэг шагналыг театрын уран сайхны бүтээлд,  нэг шагналыг хөгжмийн бүтээлд, нэг шагналыг уран зургийн бүтээлд олгож, тус бүр 15000 төг-өөр шагнаж байхаар тогтоосон байна.
Маршал Чойбалсангийн нэрэмжит анхны шагналыг эрдэмтэн зохиолч Б.Рэнчин “Цогт тайж” киногоор, зураач Чойдог “Маршал Чойбалсан” хөрөг зургаар, зохиолч Э.Оюун “Ах дүү нар” жүжгээр, Ардын жүжигчин Ц.Цэгмид “Цогт тайж” киноны Цогт тайжийн дүрээр, мөн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, ардын зураач Гаваа, Цэвэгжав, түүхч Ш.Нацагдорж нар хүртсэн байна.
“Чойбалсангийн нэрэмжит шагнал нь 1962 он хүртэл мөрдөгдөж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 29 хүнд олгосон ажээ. 

Түүхийн энэхүү баримт ҮТА-ын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж байна.
 Түүхийн баримтын төв
                                              Д.Сумъяа

Төвд үсэг хэрэглэхийг хориглож Дээд зарлиг буулгасан тухайд

Төвд үсгийн цагаан толгой
1917 онд Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Сангийн Хамаг Хэргийг Захиран Шийтгэгч Яаманд илгээсэн нэгэн бичгийг хөрвүүлбэл:
Дээд Зарлиг буулгасан нь: “Хааяа хүмүүн аливаа малд төвд үсгийг тэмдэг болгон гаргах болсон нь манай Монгол улс шарын шашины эрхэмлэн хүндэтгэвээс зохих чухал номын үсэг энэ мэт малын тэмдэг болгон гаргаж үл болох учир нийтээр зарлаж дагаж явуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Дөрвөн аймгийн чуулганы дарга жанжин, Нийслэл хүрээний Эрдэнэ шанздоба, Дөрвөдийн хоёр аймгийн чуулганы дарга жанжин, Хөвсгөл нуурын Урианхайн гүн Найданжав, Засагт  хан, Сайн ноён хан хоёр аймгийн суурин жисаад, Хужирбулангийн сургуулийн цэргийг хавсран захиралцах дэс түшмэл бэйс Тогтох, Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэл гүн Цэмбэлжигжид, Маймаа хотын хэлтсийн түшмэл Цэрэн-Очир, Дотоодыг хамгаалах шадар цэргийг захирах түшмэдэд тус бүр хуваан тушаагаад хүрсээр буулгасан.
    Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж өөр өөрийн харъяат тушааваас зохих газруудад нэг хэмээн дутагдуулалгүй сайтар зарлаж чангалан ухуулан тушааж, эдүгээ буй төвд үсгийн тэмдэг гаргасныг нэн даруй эвдүүлж, эрхэмлэн шүтвээс зохих чухал зүйлийг энгийнд болгож доромжлон хэрэглэхгүй болгон үүрд дагаж явуулсугай. Энэ мэт учрыг ухуулан тушаасаар атал, зөрчиж хэвээр хэрэглэгчид  буй аваас Дээд зарлиг ба цаазалсан нь зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан шийтгэх явдлыг ухуулан, үүнийг басхүү дотоодын зэрэг нөгөөх Дөрвөн яам, Улиастай, Ховд, Хиагтын сайдуудад тус бүр явуулаад, байцаан үзүүлсүгэй”
хэмээжээ.
                   Олноо өргөгдсний долдугаар оны есөн сарын шинийн гурван
Түүхийн Баримтын Төв

Friday, 18 February 2011

Баргын Манлайбаатар Ж. Дамдинсүрэн

Манлайбаатар Ж. Дамдинсүрэн
 
Эртний баатарлаг түүхтэй Монгол удмын аймгуудын нэг нь барга юм. Баргууд VII зууны үед Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэж, Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр нутаглаж байсан тухай, XI- XII зууны үед Байгаль нуурын зүүн эргээр нүүдэллэн аж төрж байсныг түүхчид бичиж, тэмдэглэсэн байдаг. Баргын түүх бол эртний нүүдэлчин удмын түүх. Тэд байгаль нуураас эхлэн Алтай, Хангайн их уулсын хөндий, Хянганы нуруу хүртэлх уудам тэнүүн газар нутагт түүхийн урт удаан хугацааны туршид нүүдэллэн аж төрж ирсэн юм аа гэдгийг судлаачид олж тогтоосон байдаг. Бас нэгэн зүйл баргууд түүхэндээ баян чинээлгээрээ, баатарлаг хүчирхэгээрээ алдаршсаар ирсэн түүхтэй, Эзэн Богд Чингис хааны үед баргууд бусад Монгол аймгуудын адил Их Монгол улсыг бүрдүүлж хар тугийн дор өрнө, дорныг дайлж явсан түүхтэй. Ер нь “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр Баргужин Төхөм, Баргудай мэргэн, Баргужин гоо, Алунгоо гээд задлаад үзвэл баргын түүхийг тоочиж баршгүй. 1911 оны эцсээр Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагаж төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, мөн оны өвлийн дунд сарын шинийн 9-нд VIII Богд Живзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж тусгаар улсаа Монгол улс хэмээн нэрийдэж, оны цолыг олноо өргөгдсөний тэргүүн он, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн зарлаж төрийн их баяр ёслолыг гүйцэтгэжээ. Энэ нь Монгол овогтон бүхний магнайг тэнийлгэж туурга тусгаар төр улсдаа хүсэн тэмүүлэх сэтгэлийг хөдөлгөж, Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Алшаа, Хөх нуур, Цайдамын Монголчууд бүгд манж-хятадын талхидлаас ангижирч Монгол төрдөө нэгдэн орохын төлөө тэмцэх болсон байна. Ялангуяа, Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний тэмцэл ихээхэн амжилттай явагдаж тус хязгаар бүхэлдээ тусгаар тогтносон Монгол улсад дагаар орж нэгдсэн юм.
Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын 27 /аргын 1912.01.15/-ны өдөр Хөлөнбуйрын газар нутгаас хятад түшмэл, цэргийг хөөн гаргаж, газар орноо эзлэн авч олон хошуунд бичиг явуулан ухуулан тохинуулсан байна. Энэ бол Хөлөнбуйрын баргын ард түмнээс харийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон юм. Эрдэмтэн Л. Жамсран “Баргад гарсан зэвсэгт бослого нь Их Хүрээний шууд удирдлага заавраар гарсан бөгөөд тэнд ялсан цагаагчин гахай жилийн /1911оны/ үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл мөн” хэмээн дүгнэсэнтэй бид санал нэг байна.
Энэ тэмцлийг  Манлайлагчдийн нэг нь Хөлөнбуйрын Шинэ баргын  шулуун цагаан хошууны гутгаар сумын занги Жамсрангийн Дамдинсүрэн байлаа. Ийм учраас бүгдийн дарга Шенфү сумын занги Дамдинсүрэнг нийслэл хүрээнд томилон илгээж харьяат газар орныг  хятад цэргээс чөлөөлсөн бөгөөд Монгол улсын төрд дагаар орохоо өргөн мэдүүлсэн бичгийг Богд хаанд илгээжээ. Бүгдийн дарга Шенфүгээс  Ж. Дамдинсүрэнгээр дамжуулан Богд хаанд илгээсэн бичиг манай архивын түүхийн сан хөмрөгт буйг толилуулвал: Энэ бичигт ...Тусгай хүн зарж хүргэж ирсэн /Монгол улсын засгийн газраас-зох/ бичиг авч өвлийн дунд сарын шинийн еснөө Богд хааныг эрдэнийн сууринд залж суулгах зэргийг мэдэж манай олон бүгдээр чин үнэнээр залбиран олон гар хошуунд бичиг явуулж түшмэл цэрэг цуглуулан харъяат газрын хятад түшмэл, цэргийг энэ өвлийн дунд сарын  хорин долооны өдөр нэгэнтээ хөөн гаргаж газар орныг эзлэн авч нутаглан аж төрөх олон хошууны ард олныг илбэн тохинуулмой. Одоо хараахан элдэв хэрэг будлиан  нэн, доорд олныг тохинуулан хороо анги дансалж зах хягаарыг бэхлэн базааж сэргийлэх ба эх тодорхойгүй хэсэж явах хятад нарыг хөөн гаргаж тухай болгоод нэгэн цаг ч газар орноос түр ангижирч үл болох. Дараа их хэрэг тогтоохыг үзэн Бүгдийн дарга миний бие Богдын соёлд бараалхан одож заан сургахыг хүлээсүгэй” хэмээжээ.
Богд хаан энэхүү өргөх бичгийг хүлээн авч Хөлөнбуйрын газар Монгол улсад дагаар орох хүсэлтийг ёсоор болгон Бүгдийн дарга Шенфүг Хөлөнбуйрын газрыг ерөнхийлөн захирах сайдаар томилон, Бэйсийн зэрэг, Шинэ барга баруун гарын бүгдийн дарга Цэгжийг туслан хэрэг шийтгэх сайдаар томилж түшээ гүнгийн зэрэг үе улиран шагнаж,  ерөнхийлөн захирах сайдын яамны тамгын газар болон зүүн баруун этгээдэд 2 хэлтэс байгуулан Хөлөнбуйрын газрыг эрхлэн захирахыг даалгажээ. Богд хаан Хөлөнбуйрын баргыг төлөөлөн Нийслэл хүрээнд ирсэн Хөлөнбуйрын Шинэ барга Шулуун цагаан хошууны гутгаар сумын занги тогосын отго Ж. Дамдинсүрэнд улсад туслагч гүнгийн зэрэг шагнаж, улмаар түүнийг Гадаад Явдлын яамны дэд сайдын тушаалд тавьжээ. Хөлөнбуйрын барга монголчууд Монгол улсын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, түүнд дагаар орж монгол төрийн алтан жолоонд орохоо зарласан нь Өвөр монголын бусад хошуудад үлгэр дууриал болон зоригжуулж, Монголын үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнд түлхэц өгөв. 1912 онд нийт монгол үндэстнийг хамарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөн өргөн далайцтай өрнөж, Шилийн голын чуулганы 10 хошуу, Жирэмийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы 5 хошуу, Зостын чуулганы 2 хошуу, Улаанцавын чуулганы 6 хошуу зэрэг дотоод Монголын 49 хошууны 35 нь Монгол улсад дагаар орон нэгдэхээ илэрхийлэн, батлах бичиг гарган өргөн мэдүүлж төлөөглөгчдөө Нийслэл Хүрээнд ирүүлжээ. Ингэж Монгол улсад дагаар орох хөдөлгөөн өрнөж бараг 1940-өөд оны сүүлч хүртэл үргэлжилсэн юм.
1912 оны хавар Хөлөнбуйрын харъяат Шинэ баргын 8 хошууны шашин мөргөлийн гол төв Өлзий-Энхжүүлэгч сүмийн хэргэмтэн нараас тус хурлын 4000 шавь нарын хамт Богд хааны соёлд багтаж зарлигийг хүлээн, ёслол журмын дагаж явахыг хүсч батлан мэдүүлжээ. Иймд Богд хааны зарлигаар Өлзий-Энхжүүлэгч сүмийн ном хурлын хэргийг эрхэлсэн лам шавь нарыг захирах засаг тэргүүн ламаар Нийслэл Хүрээнд ирсэн Да лам Лодойг томилж тамга олгон, туслан шийтгэх дэд тэргүүн ламд Наваантэгчинг томилсноос гадна Да лам хошоод, дэмч Лам 3 орыг тавьж Хөлөнбуйрын шашны хэргийг эрхлэн захирахыг тушаажээ. 
Баргын улаан Ганжуурын сүм буюу Өлзий Энхжүүлэгч сүм

Энэ дашрамд өгүүлэхэд энэхүү Өлзий-Энхжүүлэгч сүм бол Хөлөнбуйрын шинэ баргуудын шүтээн мөргөлийн гол төв нь байсан юм. Анх Халхаас очсон Баргууд тэнгэрийг тэтгэгчийн зургадугаар /1741/ онд Манжийн хаанд бичиг өргөн шунхан улаан Ганжуур судрыг бүтээлгэж Чандмань толгой гэдэг газарт монгол гэрт хурал хурдаг болсон бөгөөд удалгүй лам нарын тоо маш түргэн өсч жилийн дотор 400 орчим ламтай болжээ. Ийм учраас шинээр сүм байгуулах шаардлагатай болж Шинэ барга зүүн гарын Буянт бүрд хэмээн газрыг сонгон 1871-1874 онд сүмийг барьж дуусган Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан /1736-1798/ зарлигаар “Өлзий-Энхжүүлэгч сүм” хэмээн нэр хайрлажээ. Энэ сүм байгуулагдсан цагаасаа Их хөлгөн судар Ганжуурыг залж, уг номыг тогтмол хурсаар ирсэн учир олонд “Ганжуур сүм” хэмээн алдаршжээ. Ийнхүү Хөлөнбуйрын баргын хар, шар харц албат, ноёд түшмэд нийтээр Монгол улсад дагаар орон нэгдэж,  1915 он хүртэл Монгол улсын засгийн газарт шууд захирагдаж байсан юм.
Хөлөнбуйрын баргууд Монгол улсад нэгдсэний дараа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг бататган гүнзгийрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон юм. Ялангуяа, Хөлөнбуйрын баргын эрэлхэг эрчүүд Монгол улсын тусгаар тогтнолыг бататгах, газар нутгаа хамгаалах үйл хэрэгт хүчлэн зүтгэж удаа дараагийн байлдаанд идэвхтэй оролцсоныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ялангуяа 1912 онд Ховд хотыг Манж, Хятад цэргээс чөлөөлөх байлдаан, 1913 оны “Таван замын байлдаан”-д баргын цэрэг эрс баатарлаг тулалдсан билээ. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан боловч алс хол баруун хязгаар Ховд хотоос манж, хятадын цэрэг гараагүйгээр үл барам тэд хилийн чанадаас нэмэгдэл хүч татан авч Монголын тусгаар тогтнолыг түлхэн унагахыг санаархаж байв. Ийм учраас Ховд хотыг чөлөөлөх явдал Монгол улсын төр, засгийн өмнө тулгамдсан зорилт болж байлаа.1912 оны хавар Богд хааны зарлигаар Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар Зоригт ван Наваанцэрэнг, Зөвлөж хавсран шийтгэх сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Гадаад яамны дэд сайд Баргын гүн Ж. Дамдинсүрэн, Дотоод яамны дэс түшмэл С. Магсаржав нарыг Баруун хязгаарыг тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар тус, тус томилж, Ховд хотыг манж, хятад цэргээс чөлөөлж, баруун хязгаарыг илбэн тохинуулахыг даалгажээ. Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарын удирдсан цэргүүд 1912 оны зуны адаг сарын аравдаар хотыг бүслэн авч, сахин хориглосон байна. Үүний дараа Ховдод байсан хятад цэргүүд хэд, хэдэн удаа хэрэмнээс гарахыг завдсан ба хятадын талаас ч тэдэнд туслах хүч ирж нийлэхийг оролдсоноос хоёр, гурван удаа бага хэмжээний байлдаан болж, монгол цэргүүд ялсан бөгөөд эдгээр байлдаанд барга цэргүүд тэргүүлэн давшиж, баатарлаг тулалджээ. Тухайлбал 6 сарын 20 (аргын 8-р сарын 3)-ний өглөө үүр цайх үед Ховд хотоос олон цэрэг гарч явсныг Ховдын хойд Шар сүмийн газраас Зоригт баатар Э. Тогтохын харьяат Гэндэн, Найданжав, баргын Сэргэлэн, лам Дамбийжанцан нар цэрэг авч довтлон байлдаж, дайснаас 28 хүнийг алж, бусад нь буцаж зугатан хотод оржээ. Дайсныг хотод хөөж оруулах үед баруун хойд этгээдээс олон цэрэг ирж явахыг Ж. Дамдинсүрэн үзэж, барга цэргүүдийг жагсаан дайсныг тосож, чухал түшиц газрыг эзлэн, тэргүүлэн байлджээ. Тэдний хойноос лам Дамбийжанцан халхын 300, урианхайн 87 цэргийг удирдан давшин ирж, хүч хавсран байлдсаар 1 цагийн дотор дайсныг хядаж, 3 цэргийг амьд барьж туг тахижээ.Энэ байлдааны үед барга цэргийн нэр бүхий хэдэн хүнээс Найданжав, Сэргэлэн, Пунцаг нар байлдааны  үед жагсаалаас урагш давшин тэргүүлэн байлдаж, Пунцаг шархаджээ. Пунцаг үүний урьд анх удаа Алтайн уулаас 50 гаруй хятад цэрэг ирэхэд С. Магсаржавын хамт тэргүүлэн байлдаж, тэднийг устгаж байсан байна. Баруун хязгаарын цэргийг дайчлан захирах сайд Ж. Дамдинсүрэн Олноо өргөгдсөний 2-р он 6-р сарын 29-нд дээрхи байлдаануудад гарамгай байлдсан түшмэл, цэргүүдийг хөхүүлэн шагнахыг хүссэн бичигтэй “Зоригт баатар тайж, манай солон баргын цэргүүд болбоос цөм цэргийн эрдэмд тус, тус бага хүрч явсан хэмээвч, энэ удаагийн байлдахад урьдаас хувь илүү, их төлөв зориг санаа маш чанга, эргэн ухрах санаа огтхон ч үгүй” хэмээгээд Пунцаг, Сэргэлэн нарыг баатар цол, гутгаар зэрэг жинс, тогосын отго шагнуулахаар тодорхойлсон байна. Ер нь тухайн үед барга, өвөр монголын цэргүүд байлдах арга ухаан, эрдэм чадвараараа халх болон баруун монголын цэргүүдээс илүү байсныг энэ болон бусад баримтууд нотолж байна. Дээрхи ялалтууд нь монгол цэргүүдийг ихэд зоригжуулж, цог хийморийг нь бадраан, өөрсдийн ялалтанд итгэх итгэлийг төрүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд тулалдааны талбарт ирж үзсэн Оросын консулийн нэгэн түшмэл “монголчууд бүгдээрээ сайн, сайн” хэмээн толгой сэгсрэн бахдаж байжээ. Мөн сайд Ж. Дамдинсүрэн, С. Магсаржав нарын нэр хүнд ч дээшилж, дайснууд нь ч тэднээс эмээх болсон байна. Дээр өгүүлсэн 6-р сарын 20-ний өдрийн байлдааны дараа монгол цэргүүдэд баригдсан Ховд хотын Хятад пүүсийн нэгэн хүнээс гарсан бичигт “энэхүү ирсэн их жанжин Дамдинсүрэн үнэхээрийн хүчит баатар мөн. Буурал тохойгоос ирсэн сургуультай цэргүүдийг нэгэн цаг хүрсэн үгүй хүйс тэмтэрчээ. Үүн лугаа зуун удаа байлдавч дийлэх цаг үгүй...” гэх зэргээр бичсэн байжээ. Мөн өмнө дурьдсан Дамдинсүрэнгийн бичигт өөрийгөө “төдий л баатар хүчин үгүй боловч байлдах хэргийг ихэд үзсэн...зүүн өмнө хязгаарын язгуураас цэргийн боол” хэмээн даруухан бичсэн зэргээс үзэхэд Ж. Дамдинсүрэн цэрэг дайны мэдлэг, дадал туршлагаараа Ховдын байлдаанд чухал үүрэг гүйцэтгэснийг харуулж байна. Энэ бүхнийг эргэцүүлэн бодохуйд Монгол цэргийн их жанжин, Баргын Жамсрангийн Дамдинсүрэн бол чин халуун эх оронч байгаад зогсохгүй уужуу холч хараа, гайхалтай нинжин сэтгэлтэй, цэрэг эрс, эгэл олон түмнийхээ төлөө амьдарч чадсан баатар жанжин байжээ. Ж. Дамдинсүрэн хэмээх энэ хүний түүхийг хүүрнэн өгүүлэх энэ агшинд “Хэдий баатар хэмээвч нинжин сэтгэл үгүй бол самуун хулгайгаас дор болой” гэсэн эртний монгол сургаал шивнэгдэн байсныг нуух юун.

Халхын голын дайн эхэлсэн шалтгаан




Õàëõûí ãîëûí äàéí ýõëýõ áîëñîí ãîë øàëòãààí íü Àëñ Äîðíîäûí ã¿ðí¿¿ä Ìîíãîëûã ò¿¿õèé ýäèéí àðâèí ýõ áóëàã, 1920-èîä îíîîñ óëñ òºðèéí íºëººãºº òýëýõ ãàçàð íóòàã, 1930-ààä îíä öýðãèéí ÷óõàë ò¿øèö õýìýýí ¿çýõ áîëæýý. Ýíý íºõöºëä ãàçàð ç¿éí îíöëîã áàéðëàëòàé ìàíàé óëñ òºäèéã¿é Ìîíãîë îâîãòîí óëñ òºðèéí òóñãààð òîãòíîëîî õàäãàëàõ íü ÷óõàë çîðèëò áàéâ.
Êâàíòóíû àðìè Ìàíæóóðûã ýçýëñíýýð Ìîíãîë óëñ ìºí ÷àíàðòàà ãóðàâ äàõü ã¿ðýí-ßïîíòîé õèëëýõ áîëñîí íü ÇÕÓ-ûã ¿ëýìæõýí ò¿ãø¿¿ëæýý. 1931 îíû 9-ð ñàðûí 24-íä ÇÑÁÍÕÓ-ûí Ãàäààä õýðãèéí Àðäûí êîìèññèàðàòûí îðëîã÷ Ë.Ì.Êàðàõèí ÁÍÌÀÓ-ä ñóóãàà òºëººëºã÷ À.ß.Îõòèíä: “ßïîí÷óóä Ìàíæóóðûã ò¿ðýìãèéëýí ýçýëæ Òàîíàíèéí çàìààð óðàãøèëæ áóé òóë Áàðãàä áîëîí ÁÍÌÀÓ-ûí õèë äýýð òýä ºäººí õàòãàæ áîëçîøã¿é. Öàãààí ãâàðäèéíõàí ÷ èäýâõèæèæ ìàãàäã¿é áºãººä àòàìàí Ñåìåíîâ Ìàíæóóðò èðñýí íü ¿¿íèéã ãýð÷èëíý. ÁÍÌÀÓ-ûí äîðíîä õèëä àíõààð÷ òèéøýý õîëáîî òîãòîîõ, òýíäýýñ ìýäýý àâàõ àæëûã çîõèöóóëàõ ÿâäàë ÷óõàë áàéíà” ãýæ ìýäýãäæýý.
Òàíãó õîòîä Õîéä Õÿòàäàä öýðýãã¿é óëñ áàéãóóëàõ òàëààð ãîìèíäàíû çàñãèéí ãàçàð Êâàíòóíû àðìèòàé õýëýëöýýð áàéãóóëæýý. Óã õýëýëöýýð áàéãóóëñíààð ßïîí óëñ äýëõèéí I äàéíû äàðààõ îëîí óëñûí õàðèëöààã á¿õýëä íü çîõèöóóëæ áàéñàí Âåðñàëü-Âàøèíãòîíû ãýðýýí¿¿äèéí òîãòîëöîî, Îðîñ-ßïîíû 1907 îíû Ïîðòñìóòûí õýëýëöýýðèéã äàíãààðàà çºð÷ñºí þì. Èíãýñíýýðýý ÇÕÓ-ä ñòðàòåãèéí ÷óõàë à÷ õîëáîãäîëòîé 1726 êì óðò Äîðíîä õÿçãààðûí òºìºð çàì àþóëä ó÷èðñàí áèëýý.
Êâàíòóíû àðìè ÄÕÒÇ-ûã ýçëýí ç¿¿í õîéä Õÿòàäàä áýõýæñýíèé äàðàà ë ÁÍÌÀÓ-ä äîâòëîõ áîëîëöîîòîé áîëîõ áàéâ. ÇÕÓ ÷ ßïîíòîé õàðèëöààãàà õóðöàòãàõààñ çàéëñõèéæ, ýäèéí çàñãàà õºãæ¿¿ëýõ II òàâàí æèëèéí òºëºâëºãºº áèåë¿¿ëýõ, õ¿÷ýý áýõæ¿¿ëýõýä àíõààð÷ýý. Ó÷èð íü Ǻâëºëòèéí Àëñ äîðíîäûí õàìãààëàëòàä òàéâàí öàãèéí îðîí òîîíû 6 äèâèç  áóþó 42 ìÿíãàí õ¿í áàéæýý.
Ýíý íºõöºëä ÇÕÓ  ÄÕÒÇ-ûã ßïîí-Ìàíæãî-ä õóäàëäàõààð øèéäâýðëýí òýäýíòýé ñóíæèðñýí ÿðèà õýëýëöýýã ýõýëñýí íü Êâàíòóíû àðìè ÁÍÌÀÓ-ä öºìðºõèéã ñààòóóëæ öàã õîæñîí äèïëîìàò àðãà õýìæýý áîëñîí ãýæ ä¿ãíýäýã áàéíà.
Ìîíãîëûí òàëààðõ ÇÑÁÍÕÓ-ûí áîäëîãî ãîë òºëºâ Êîìèíòåðíýýð äàìæèí èëýð÷ áàéëàà. Òóõàéëáàë Êîìèíòåðíèé äîðíî äàõèíû íàðèéí áè÷ãèéí äàðãà íàðûí 1929 îíû 1-ð ñàðûí 7-íû ºäðèéí çºâëºë㺺íèé èëòãýëä: “Ìîíãîëûí íóòàã äýâñãýð íü îëîí óëñûí òóñãàé à÷ õîëáîãäîëòîé þì. Òýðõ¿¿ íóòàã äýâñãýðèéí õýìæýý íü Àíãëè, Ãåðìàí, Ôðàíöûã íèéë¿¿ëñíýýñ èõ áºãººä õ¿í àì íü 800 ìÿíãàõàí þì. Ìîíãîë îðíûã èìïåðèàëèñòóóä, äýëõèéí õóâüñãàëûí äàéñíóóäûí íºëººíä îðóóëàõã¿éí òóëä òýðõ¿¿ íóòàã äýâñãýðò òîãòîîñîí íºëººãºº õàäãàëæ áàéõàä ìàíàé ãîë çîðèëò îðøèíî.
Àëñ äîðíîäîä îëîí óëñûí áàéäàë ò¿ãø¿¿ðòýé áîëñîí íºõöàëä, ººðèé㺺 õàìãààëàõ õ¿÷èí ìºõºñ ÁÍÌÀÓ-ûí àëáàí ¸ñíû õàðèëöààòàé öîðûí ãàíö óëñ ÇÕÓ-ûã ò¿øèõýýñ àðãàã¿é áàéâ. Èéì ÷ ó÷ðààñ ÁÍÌÀÓ, ÇÑÁÍÕÓ-ûí àþóëã¿é áàéäëûã õàìãààëàõ íèéòëýã ýðõ àøèãò çîõèöñîí õýëýëöýýð õèéñýíä ÁÍÌÀÓ ñàéøààí õ¿ëýýí àâñàí þì.
Èéíõ¿¿ 1931.09.18-íààñ 1934.11.27 õ¿ðòëýõ õóãàöààíä Ǻâëºëò ßïîíû õàðèëöààíä ÁÍÌÀÓ øóóä õºíäºã人ã¿é áîëîâ÷ ßïîí Ìàíæóóðûã ýçëýí Ìàíæ ãî óëñûã áàéãóóëñàí íü Àëñ äîðíîäîä ÁÍÌÀÓ-ûí ñòðàòåãèéí à÷ õîëáîãäëûã íýìýãä¿¿ëæ, ÇÕÓ, ÁÍÌÀÓ-òàé òîãòîîñîí õàðèëöààãàà øèíý øàòàíä ãàðãàõ àðãà õýìæýý ýõýëæýý.
1935 îíû 1-ð ñàðûí 22-íä Êâàíòóíû àðìè Öàõàðò öºìºðñºí íü ÁÍÌÀÓ-ûí äîðíîä õèë äýýðõ Õàëõûí ñ¿ìèéí áóäëèàíòàé äàâõàöñàí áèëýý. 2-ð ñàðûí 3-íä ÃÕÀÊ-ûí îðëîã÷ Á.Ñòîìîíÿêîâ ßïîíû õýðãèéã ò¿ð õàìààðàã÷ Ñàòîã äóóäàí Õàëõûí ñ¿ìèéí àñóóäàëä ÇÕÓ ñýòãýë çîâíèæ áàéãàà òóë “ßïîíû çàñãèéí ãàçðààñ õîëáîãäîõ ìýäýýëýë àâ÷ áîäîë ñàíààòàé íü òàíèëöàõûã õ¿ñýæ” áàéãààãàà ìýäýãäæýý. 
2-ð ñàðûí 14-íä Ñàòî ßïîíû çàñãèéí ãàçðûí íýðèéí ºìíººñ “Ìàíæ ãî íü Ãàäààä Ìîíãîëûí ãàçàð íóòãèéã íýã ñººì ÷ çºð÷èõ áîäîëã¿é”, ßïîíû òàë ýë àñóóäàëä øóóä õîëáîãäîëã¿é ãýñýí õàðèó ºã÷ýý.
 ÁÍÌÀÓ-ûã õºíäñºí Ǻâëºëòèéí àëáàí ìýäýãäýë, äèïëîìàò áàðèìò áè÷èãò “Òóñãààð òîãòíîñîí óëñ” ãýæ øóóä õýëäýãã¿é áàéñàí íºõöºëä 1936 îíû 3-ð ñàðûí 1-íä Ñòàëèí ÀÍÓ-ûí õýâëýëèéí òºëººëºã÷èäòýé óóëçàõäàà: “Õýðýâ ßïîí ÁÍÌÀÓ-ûí òóñãààð òîãòíîëä õàëäàí äîâòëîõ àâààñ áèä ÁÍÌÀÓ-ä ...1921 îíä òóñëàñàí øèãýý òóñëàíà” ãýæ ÁÍÌÀÓ-ûã òóñãààð òîãòíîñîí óëñ õýìýýí íýðëýñýí íü ÷óõàë à÷ õîëáîãäîëòîé áîëñîí þì. ¯¿íèé õàìò Ñòàëèí Àëñ äîðíîäîä ßïîí, Åâðîïò Ãåðìàí ãýñýí äàéíû õî¸ð ãîëîìòîîñ Àëñ äîðíîäûí ãîëîìò íü õàìãèéí èäýâõèòýé ä¿ðýëçýæ áàéíà ãýæ õýëæýý. 
Халх- Нөмрөгийн голын сав газар
Ñòàëèíû ìýäýãäýëèéí äàðàà Ëèòâèíîâ ßïîíû ýë÷èí ñàéä Îòàä: “ Ǻâëºëò ßïîíû õàðèëöààíû õàìãèéí ÷óõàë àñóóäàë íü “õèëèéí àñóóäëóóä, Ìîíãîëä äàðàëò øàõàëò ¿ç¿¿¿ëæ áàéãàà” ÿâäàë ãýýä Ìîíãîëä íýâòðýõ îðîëäëîãûã Ǻâëºëòèéí õèëä ó÷ðóóëñàí àþóë ãýæ ¿çýõýý ìýäýãäæýý.
1936 îíû 3-ð ñàðä Ñòàëèí, Ëèòâèíîâîîñ ãàäíà Ìîëîòîâ, ÃÕÀÊ-ûí îðëîã÷ Á.Ñòîìîíÿêîâ, Êðåñòèíñêèé íàð ÁÍÌÀÓ-ûí àñóóäëûã õºíäñºí ìýäýãäýë¿¿ä õèéñíèé äàðàà 1936 îíû 4-ð ñàðûí 7-íä “Èçâåñòèÿ” ñîíèí, “Ǻâëºëò, Ìîíãîëûí ãýðýýíèé òóõàéä” ºã¿¿ëýë íèéòýëæ ÇÑÁÍÕÓ, ÁÍÌÀÓ-ûí õîîðîíä 1936 îíû 3-ð ñàðûí 12-íä “Õàðèëöàí òóñëàëöàõ ïðîòîêîë” áàéãóóëàãäñàíûã çàðëàâ.
Ìîíãîë, Ǻâëºëòèéí ïðîòîêîë íü ÁÍÌÀÓ-ä Êâàíòóíû àðìè öºìðºõ òóëãàìäñàí àþóëûã çàéëóóëæ õàìãèéí ãîë íü ÁÍÌÀÓ îëîí óëñûí õàðèëöààíû ýðõ ç¿éí ñóáúåêò ãýäãèéã äýëõèé íèéòýä õàðóóëàâ. Ǻâëºëòèéí õóâüä ïðîòîêîë íü ò¿¿íèé Àëñ äîðíîäûí àþóëã¿é áàéäëûã áýõæ¿¿ëýí Ãàíüñó, Ñÿíüöçÿíä õÿíàëòàà òîãòîîõ íºõöëèéã á¿ðä¿¿ëýí ÁÍÌÀÓ-ûã ßïîíû ýñðýã öýðýã-ñòðàòåãèéí ò¿øèö áîëãîí àøèãëàõ áîëîìæ îëãîæýý. 
Халхын голын тулалдаан
Åð íü ýíý äàéíûã ä¿ãíýõýä:
1. Åâðîï, Àëñ äîðíîäîä õî¸ð ôðîíòîä äàéíä òàòàãäàí îðîõîîñ áîëãîîìæèëæ áàéñàí ÇÕÓ, Àçèä íºëººãºº òýëýõ ßïîí õî¸ðûí ýðõ àøèã Àëñ äîðíîäîä òóõàéëáàë Õÿòàäàä, Ìîíãîëä çºð÷èëäñºí þì. ÁÍÌÀÓ íü á¿ñ íóòàãòàà ñòðàòåãèéí à÷ õîëáîãäîëòîé  áàéñàí òóë Ǻâëºëò, ßïîí, Õÿòàäûí Àëñ äîðíîäîä ÿâóóëàõ áîäëîãî, òýäíèé ãóðâàëñàí õàðèëöààíû íýã ÷óõàë îáúåêò áàéæýý.
Ýíý ¿¿äíýýñ Õàëõûí ãîëûí äàéí íü çýë¿¿ä ãàçàð”Õýíä ÷ ìýäýãäýëã¿é ºíãºðñºí”, “Õèëèéí áóäëèàí” áóþó “îðîí íóòãèéí áàéëäààí” áèø àæýý. 1930-ààä îíä Åâðîï, Àëñ äîðíîäîä áîëæ áàéñàí ¿éë ÿâäàëóóä òýäãýýðèéí õàðèëöàí õîëáîîíû ºðíºë äóíä ë Õàëõûí ãîëûí äàéíû íºõöºë, øàëòãààíûã á¿ðýí ãàðãàæ áîëíî.
2. Õàëõûí ãîëûí äàéí ¿¿ññýí øàëòãààí, íºõöºë íü çºâõºí Ìîíãîë, ßïîíû õîîðîíäûí àñóóäàë áèø õàðèí Ǻâëºëò, ßïîí, Õÿòàäûí öýðýã-äèïëîìàòûí ãóðâàëñàí ýðõ àøãèéí çºð÷èë íýãäëèéí, öààøèëáàë Ǻâëºëò, ßïîíû ýðõ àøãèéí çºð÷ëèéí íýã ¿ð äàãàâàð þì.
3. Õàëõûí ãîëûí äàéíû ºìíºõ Àëñ äîðíîäûí õ¿÷íèé õàðüöàà ÁÍÌÀÓ-ûí áàéð ñóóðèàñ øàëòãààëàõ áàéäàë á¿ðýëäýæ áàéñàí íºõöºë äýõ èõ ã¿ðí¿¿äèéí çºð÷èë äóíä ÁÍÌÀÓ íü ÇÕÓ-òàé õîëáîîòíû õàðèëöàà òîãòîîñîí íü õî¸ð òàëûí àþóëã¿é áàéäëûã õàìãààëàõ íèéòëýã ýðõ àøèãò íèéöñýí òºäèéã¿é ÁÍÌÀÓ-ûí òóñãààð òîãòíîëûã õóóëü÷ëàí áàòàëãààæóóëàõ ýõëýëèéã òàâüñàí à÷ õîëáîãäîëòîé áîëñîí þì.

Friday, 11 February 2011

Манлай ван наснаас хэрхэн нөхчисөн ба түүнийг оршуулсан тухай

 
Манлайбаатар Ж. Дамдинсүрэн
Монгол үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч Баргын эрэлхэг хөвгүүн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнг бид бүхэн зохиолч Сономын Удвалын "Их хувь заяа" романаар туурвисан "Хатанбаатар" 2 ангит түүхэн уран сайхны киноноос гамингийн шоронд босоогоороо нас барсан эх оронч гэдгээр нь мэдэх билээ. Иймд түүний хэрхэн нас барсан болон хаана оршуулсан тухай өгүүлэхээр зорилоо. Сюй Шүжан 1919 оны 12-р сарын 22-нд Монголын Автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмэн ардын уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам гэсэн улстөрийн бүлэглэлүүд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав.  Улмаар Монгол Ардын Намын үйл ажиллагаа онц идэвхжиж умард хөрш Зөвлөлт Орос Улсаас тусламж авч Ардын журамт цэргийг байгуулан 1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг Хятадын цэргээс чөлөөлж, улмаар гамин, бароны цэргийг дараа дараалан устгаж 1921 оны 7-р сарын 11-нд Засгийн эрхийг Ардын түр Засгийн газарт шилжүүлэн авч Ардын Засгийн газрыг байгуулан улс орноо удирдах болсон юм. Ийнхүү 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төрийн тусгаар тогтнолоо сэргээх ариун үйлсэд монгол хүн бүр хичнээн зүтгэж, амь хайргүй тэмцсэний үр дүнд ялалт амжилтанд хүрсэн бөгөөд энд мөн барга зоны баатарлаг тэмцлийг ч онцлон дурдах нь зүйтэй. Нийслэл Хүрээнд байгуулагдсан анхны улс төрийн намын нэг гэж болох “Ноёдын нам ” буюу “Гадаад монголын автомономит ба амгалан байдлыг хамгаалан туслах нам” –ийн бүрэлдэхүүнд Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав , Дүйнхорын да лам Пунцагдорж зэрэг томоохон ноёдоос гадна Хатанбаатар С.Магсаржав, Манлай баатар Ж.Дамдинсүрэн зэрэг нэртэй цэргийн жанжид багтжээ. Тэд удаа дараа хуралдан Хятадын дарлалаас ангижрах арга замыг хэлэлцэн, Богд Хаантай холбоо тогтоон ажиллаж байсан бөгөөд нэг хэсэгтээ монголын олон түмэн ардын гол итгэл найдвар нь болж байв.  Ялангуяа, Хатанбаатар С.Магсаржав, Манлай баатар Ж.Дамдинсүрэн нарыг Хятадын ноёрхлын эсрэг тэмцэлд ихээхэн үүрэгтэй гэж Монголчууд итгэн хүлээж байлаа.
Ийм учраас Богд Хаан тэднийг тусгайлан нууцаар дуудан уулзаж, ойр хоёр аймгаас сэм цэрэг татаж, зэвсэгт бослогод бэлтгэн, зарлигийг хүлээж байхыг тушаасан байна. Тэд ч ойр аймаг хошуудаас цэрэг дайчлан татах бэлтгэлийг  хийж, тэдгээрт зэвсгийн нууц санд хадгалж байсан буу зэвсгээс олгох, цэргийн агтанд Богдын есөн цагаан хэмээх сүргээс хэрэглэхээр бэлтгэж байсан мэдээ буй. Мөн 1920 оны зун Богдод даншиг өргөх далимаар Халхын олон аймгийн хан, ван, гүнгүүдийг зарлан хуралдуулахад Богдын лүндэнгээр С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарыг тусгайд нь нэр заан дуудан ирүүлж байжээ. 
Баргийн Манлай баатар Ж.Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хошуучлан оролцож Хятадын цэргийн эрхтнүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм.
- Харамсалтай нь тэдний энэхүү үйл ажиллагааг хүрээнд байсан Хятадын цэргийн эрх баригчид тандан мэдэж 1920 оны 7-р сарын 29/ аргын есдүгээр сарын 11/-ний шөнө Манлай баатар Ж. Дамдинсүрэнг, маргааш өглөө нь Хатанбаатар С. Магсаржавыг баривчлан хорьсон байна. Хамгийн харамсалтай нь Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн бие Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөл байдал, хуучин тогтсон өвчнийг тэсвэрлэж чадалгүй 50 насандаа шоронд таалал төгсчээ. Энэ тухай архивын баримтанд “Манлай ван ноднин жил 7 сард Нийслэл хүрээнд гаминд баригдан хоригдож хуучин тогтсон ханиах өвчин улам хүндэрч сувилуулах гэвч эрх мэдэл үгүй түр зуур амрыг олсонгүй байсаар өнгөрсөн жил /1920 он/ өвлийн сүүл сарын 19-ний шөнө нас барсан” гэжээ.
Ийнхүү XX зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, барга түмний бахархал болсон Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэн амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг Хятадын шоронд өнгөрөөж аргын 1920 оны 1-р сарын 27-ний шөнө нас баржээ. Монголын ард түмэн түүнийг Хятадын шоронд нас барахдаа “ Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хураасан хэмээн домог болгон бахархан ярьдаг билээ. Мөн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондонд хадгалж буй Манлай баатарын нэгэн товч намтарт түүнийг “Би Хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” гэж эрс хатуу тэмцсээр нас барсан гэжээ. Эдгээр аман болон бичгийн мэдээнүүд нь Манлай баатар Ж.Дамдинсүрэнг жинхэнэ хатан зоригтой тэмцэгч байсныг, тэрээр эцсийн амьсгалаа хураатал тэмцлээ үргэлжлүүлж байсныг нотолж байна. Энэ тэмцлээрээ тэрээр харийн дайсны өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй байхыг, хамгийн эцсийн амьсгалаа хүртэл, эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулахыг Монгол ах дүү нартаа гэрээслэн захисан юм. Түүний энэ гэрээсийг хамтран зүтгэгчид нь, монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авсныг урьд товч өгүүлсэн билээ. Энэ үйл хэрэгт Манлай баатарын цэрэг эрс, албат ард, баргын баатарлаг эрчүүд ч өөрсдийн хувь нэмрийг оруулж “”Сүрэн жанжин”-ныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн юм.
Энд нэг зүйлийг онцлон дурдахад Ж. Дамдинсүрэнг нас барсных нь дараа шарилыг оршуулсан тухай тодорхой баримт материал бидэнд хараахан олдоогүй байна.
Дорнод аймаг Чулуунхороот сум. Манлай ванг оршуулсан газар

Ахайд Шарайд Дугаржавын Дамдинжав “Дал” сонины 2003 оны дугаарт “Манлай баатар Дамдинсүрэнгийн баривчлагдсан, насан эцэслэж оршуулагдсан тухайд” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Уг өгүүлэлд түүний баривчлагдсан ба нас эцэслэсэн хугацааг тодорхой гаргаж чадаагүй боловч шарилыг нь оршуулсан тухай сонирхолтой мэдээ өгүүлжээ. Үүнд, Ж. Дамдинсүрэнгийн шарилыг түүний морь хөтөч байсан Лхасүрэн гэдэг хүн шоронгоос нууцгайхан авч оршуулсан. Тэрээр садан төрөлхийнхөн болон нутгийнхныхаа хамт Дамдинсүрэнгийн шарилыг хошуу нутагт нь аваачиж оршуулахаар шийдвэрлэж, Нийслэл Хүрээнээс жууз тэргэнд нууцлан авч гарч одоогийн Дорнод аймгийн Чулуун хороот сумын нутаг Үүлэн хан гэдэг ноёлог уулнаас зүүн урагш Шинэ булаг гэдэг булгийн эхнээс хойш 2-3 км-т орших энгэр газар бунхлан оршуулсан бөгөөд үүнээс хойш 1-2 жилийн дараа шарилыг нь хил хязгаараар нутаглаж байсан Орос, Буриад нар сүйтгэсэн учир хүү Долсон нь ясыг нь цуглуулж Үүлэн хан уулын зүүн суганд тавьжээ гэжээ. Мөн Барга судлаач Харгана Ж. Өлзий нэгэн бүтээлдээ Манлай баатарын шарилыг түүний  хошуунд нь  аваачин Үүлэн хан уулын зүүн өмнө Галуут нуурын хойт талд Шинэ булаг хэмээх газар оршуулсан гэжээ. 1921 онд үйлдсэн тус хошууны нутгийн зургаас харахад хошуу нутгийн баруун хойно Ухаа- Овоот харуулын чигт Үүлэн уул, түүний зүүн урд зүгт нилээд зайтай Галуут нуурыг тэмдэглэсэн байна. Иймд Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн шарилыг энэхүү Үүлэн уулын энгэрт оршуулсан бололтой байна. Ер нь Ж. Дамдинсүрэнгийн оршуулсан газар хөшөө дурсгал босгон мөнхжүүлж хүндэтгэл үзүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэе. 

Баргачуудын тухай архивын зарим мэдээ

Баргын Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн

1911 оны 12 сарын 29 ны өдөр  үндэсээ боддог ихэс түшмэд Богд Жавзандамба /Жибзундамба / ламыг эзэн хаанаар өргөмжилж,  тусгаар тогтнолоо дахин тунхагласан даруйдаа олон Монгол туургатнуудыг цуглархыг уриалсан билээ. Нөгөө талаар Монгол туургатны төв болсон тэрхүү төрийг түшиж нэгдэхээ илэрхийлэн олон Монголчууд  Богд  хаанд ирж нийлсэн буй. Энэхүү хөдөлгөөнд Монголын дорнод хэсэгт оршин суудаг  Баргачууд идэвхийлэн оролцсон юм.
1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын эрх баригч түшмэд хуралдан  Богд хаант Монгол улсад нэгдэснээ зарлан Шинэ Баргын Шулуун цагаан хошууны гутгаар сумын занги тогосын отго Жамсрангийн Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ.
Ж. Дамдинсүрэн нь Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж Богдын төрд  гавьяа байгуулсан тул Манлай баатар цолоор шагнуулаж байжээ. Мөн тэрбээр нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард дахь зах Хөвөлзөх зэрэг таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ. Нэгэнт Баргачуудын төв бие даасан хошуу байгуулагдсан явдал бусад иргэдийг татах хүч болсон, нөгөөтэйгүүр дагаар ороогүй иргэд самууны хөлд хамрагдан зүдэрсэн тул  удаа дараа тус хошуунд дагаар иргэд олширсон билээ. Тэдгээр иргэдийг дагаар орсон асуудлыг тодруулаж болохуйц мэдээг Монгол улсын Үндэсний төв архивын Баргын Манлай вангын хошууны баримтаас тодруулаж болох юм.
Олноо өргөгдсөн Монгол улсын 7 он / 1917 / д шилжин ирж суурьшсан Баргын тухай архивын баримтыг дурдавал :
Халхын Сэцэн хан аймгийн Манлай вангийн хошуунд Шинээр дагаар орсон Баргачуудын хүсэлтээс:
“... kőlun buyir γajar-un sin-e barγu siluγun čaγan qosiγun-u ded jerge jingse toγus-un otoγu-a dasinamjil narun jerge olan boγulčud sőgűdjű sayid janjun manglai baγatur čin wang tan-a ergűbe , űnengkű setgil-iyen iletgen γarγaju ergűkű-yin učir , edűge man-u uul γajar oron qarčin qulaγai-yin samaγun-dur olan-iar űyin sarniju jűg bűri nigűčegegsen anu bidan-u keden erűke-űd mőn negen adali jiγutan nigűjű yabuγsaγar eke őrűsiyeltű sayid jangjun manglai baγatur čin wang tan-u qosiγun-u nutuγ-dur kűrcű irijű , amiduran toquniγsan anu, őgűlejű baraśi-űgei γayiqamsiγtai ači tusa boluγsan aγad, odu-a bidan nar uul γajar orun daγan bučaqu anu, oγtu dur-a űgei tula, śasin űndűsűn eyen erkimlen
boγda qaγan-u abural soyol-dur sűsűlen dagaju , manglai bagatur čin wang-dur duratai-a egűrede  albatu bolun jakiraγdaju őrűsiyel kiśig-i ilerkeyilen daγaju yabuqu-yi tűmengtei kűsekű-yin tulda űnen učir-i γarγaju
sayid jangjun manglai bagatur čin wang tan-a ergűn medegűlűgűn , bidan-u őčűken ebsű śarilji-yin adali dooradu boγolčud-i őrűśiyen amidurγuluγsan-u degere ulam-iyar őrűśiyel kiśig-i kűrtegen egűrde albatu bolγan jakirqu-yi γuyun bičig ergűbe.
olan-a ergugdegsen-ű doluduγar on arban sarayin sineyin doluγan-a.
/Хөлөн Буйрын газрын шинэ шулуун цагаан хошууны дэд зэрэг жинс тогосын отогт Дашнамжил нарын зэрэг олон боолчууд сөгдөж сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөв. Үнэнхүү сэтгэлээн илтгэн гаргаж өргөхийн учир эдүгээ манай уул газар орон  Харчин хулгайн самуунд олноороо үйн сарниж зүг бүр нүүцгээсэн нь бидний хэдэн өрхүүд мөн нэгэн адил зугтан нүүж явсаар их өршөөлт сайд жанжин Манлай баатар чин ван  таны хошууны нутагт хүрч ирж амьдран тохиносон нь өгүүлэж баршгүй гайхамшигтай ач тус болсон агаад одоо бид нар уул газар орондоо буцах нь огт дур үгүй тул шашин үндсээ эрхэмлэн Богд хааны аврал өршөөлд сүслэн дагаж Манлай баатар чин ванд дуртай үүрд албат болон захирхыг гуйн бичиг өргөв Олноо өргөгдсөний долдугаар он арван сарын шиний долоон .
Мөн өөр нэг өргөх бичигт :   
“... sine-e bargu kőbegetu śar-a qosiγun-u tusiyal-ača baγuγsan tusimel ded jerge-yin jasaγ tőrűbilegtű ekilen olan boγolčud sőgűdjű said janjun manglai baγatur čin wang tan-a ergűbe , tűmen űnenkű gasiγun jobulang dur tokiyaldagsan bide bűkűn-i aburan nigűlesejű qariyatu qosiγun-u albat bolγaqu yi γuyun medegűlkű-yin učar , man-u γajar-un erke bariγčid bolbasu čin ulus mőkűgsen tuqai-dur
boγda qagan-u soyol-dur daγar-a oruju jakiruγdagsan abču oros kitad mongγul-un ger-e-yi toγtaqui-dur tusaγar saluju dumdadu irgen ulus-un negen muji bolju aqu-dur daisun qulaγai-yi arilγamui kemen keden jil boltal-a sűidgeged uγ-a toγtagsan yeke kereg-eyen ebdejű qarčin qulaγai luγ-a nyilju čin ulus-i dakin mandaγalaqu-bar su čie weng-dűr daγaju γajar oron-u qota jerge-yi ejelegdegulugsen-ű daraγ-a qariyatu  noyon qarčin qulaγai-dur doordu biden nar-ača űlemji-e toγa-u mőnggű egűni-yin jerge tatabűri abču  tűgelen őgekű buyu bide bűgen-i sűr-e kűčűn-yier qurayamjilaju aγad mőn-kű daisun qulaγai man-u nutuγ-tu tus tus sűrűglen oruju kűműn-i alaqu ba kőrűngge-yi degeremlekűi-dűr ayun sočiju ami ba kőrűngge mal-i qamγalaqu arγa űgűi bolqui dur alban-u kűműn bidan-u buu jebseg-i buliyan abuγsan kemekű baituγai qarin tőrűbelegtű minu bey-e qarčin-ača űin sarniju tuqait qarγaljiqu tusimel darmasiri-ber qariyatu qamiyarugsan janggi-dur man-u nigen qosiγu-u olan bűkűi yadaγu jűdegűű-yin őrsil űgei űkűbe amidurba qamtu bolun-a kemen olan medegűlűgsen-i oγtű kerigsekű űgei ber űlű barma odu-a űri-eyen daγaγulaγsan ekener amiduraqu-yi erijű jangγi noyan daγan kűrčű oduγad učar-i γarγaju medegűlűgsen-dűr činu amiduraqu-ba őlberűn űkei kemen kűsejű yabuγulaγsan-i űjekűl-e odu-a man-u olan-i asaraqu nigűlesekű űgei daisun-u emun-e nidűn űjigseger orkiju őber-eyen jailan jaγutaju yabuγsan tula egűn-eče γunin bide bűken ayun sočaju űin sarnin nigűjű yabutal-a said janjun manglai bagatur čin wang tan-u sur-e aldar gűn őrsiyel-dűr kűrčű irged amiduragsan anu tűmentei umartaki űgei bőged man-u γajar oron kedűi amur taiban bolbaču γajar oron-u erke barigčid bolbasu toγtuγsan yeke kereg-yin ebdekű buyu kődelekű bűri qaldan jobuqu űrjin sűidgekű anu teme-či elberel jarum űgei-yin tuil-dur kűrűgsen aγad odu-a bidan-u olan bolbasu amidurγuigsan őrsiyel-dű jangjun-yin ači tűgel-i umartan yinkű őrsiyel jirum űgei jangjund dur dakin  jakiraγdaju γal osul-u jobulang-dur unaju egnegte čidaqu űgei tűmen űnen učar-i tobču-yin tedűi γarγaju ergűsűl oldabču sayid janjun manglai bačatur čin wang tan-a ergun medegulsen γal osol-u jobulang-dur tokiyalduγsan biden bűkűn-i nigűlsűn őrsiyejű qariyatu qosigun-dur bagtaγan abču egűrede albatu boγul bolγan jakiraju amur tayiban aju tőrűgűlűn kűműjigűlekű-i medegűljű batulan ergűbe. ulagacin moγai jil-un yesűn sarayin qorin tabun
 / шинэ Барга Хөвөөт шар хошууны тушаалаас байсан түшмэл дэд зэргийн засаг Төрбилэгт эхлэн олон боолчууд сөгдөж сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөв, түмэн үнэнхүү гашуун зовлонд тохиолдсон бид бүхнийг авран нигүүлсэж харьяат хошууны албат болгохыг гуйн мэдүүлхийн учир, манай газрын эрх баригчид болбоос Чин улс мөхсөн тухайд Богд хааны соёлд дагаар орж захирагдсан авч Орос,  Хятад,  Монголын гэрээ тогтооход тусгаар салж Дундад Иргэн улсын нэгэн муж болж ахуйд дайсан хулгайг арилгамуй хэмээн хэдэн жил болтолоо сүйтгээд уг тогтоосон их хэргийг эвдэж Харчин хулгай лугаа нийлж Чин улсыг дахин мандуулхаар газар орны хот зэргийг эзлэгдүүлсэний дараа харьяат ноён Харчин хулгайд доорд бид нараас үлэмж тооны мөнгө үүний зэрэг татвар авч түгээн өгөх буюу бид бүхнийг сүр хүчээр хураамж агаад мөнхүү дайсан хулгай манай нутагт тус тус сүрэглэн орж хүн алах ба хөрөнгийг дээрэмдэхэд айн цочиж амь ба хөрөнгө малыг хамгаалах арга үгүй болход албаны хүн бидний буу зэвсэгийг булаан авсан хэмээх байтугай харин Төрбилэгт миний бие Харчинаас үйн сарниж тухайд гаргуулах түшмэл Дарамширээр харьяат хамаарсан зангид манай нэгэн хошууны олон бүхүй ядуу зүдүүг оршил үгүй үхэх, амьдрах хамт болон хэмээн олон мэдүүлсэнийг огт хэрэгсэх үгүйгээр үл барам одоо үрээ дагуулсан эхнэр амьдрахыг ирж занги ноёндоо хүрч одоод учрыг гаргаж мэдүүлсэнд чиний амьдрах ба өлбөрөн үхье хэмээн хүсэж явуулсныг үзвэл одоо манай олон асрах нигүүлсэх үгүй дайсны өмнө нүднээ үзсээр орхиж өөрөө зайлан зугтаж явсан тул үүнээс гунин бид бүхэн айн цочиж үйн сарнин нүүж явтал сайд жанжин Манлай баатар чин ван таны сүр алдар гүн өршөөлд хүрч ирээд амьдарсан нь түмэнтэй умартах үгүй бөгөөд манай газар орон хэдүй амар тайван боловч газар орны эрх баригчид болбоос тогтоосон эх хэргийн эвдэх буюу хөдлөх бүр халдан зовох үржин сүйтгэх нь тийм ч элбэрэл журам үгүйн туйлд хүрсэн агаад одоо бидний олон болбоос амьдарсан өршөөлд жанжин ач түгээлийг умартан ийнхүү өршөөл журам үгүй жанжинд дахин захирагдаж осол зовлонд унаж эгнэгт чадах үгүй түмэн үнэн учрыг товчийн төдий гаргаж өршөөл олдовч сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөн мэдүүлсэн гал ослын зовлонд тохиолдсон бид бүхнийг нигүүлсэн өршөөж харьяат хошуунд багтаан авч үүрд албат боол болгон захирч амар тайван аж төрүүлэн хөмүүжүүлэхийг мэдүүлэж батлан өргөв. Улаагчин могой жил есөн сарын хорин таван 1917 он ./
Ийнхүү тэдгээр хүсэлт гаргасан иргэд Манлай вангийн хошуунд орох  болсон  ба эдүгээ Монгол улс Монгол туургатны төв болж  ертөнцөд аж төрж буй энэхүү үндэстний бахархал болон оршимуй.
 
 Монгол бичгээс сийрүүлэн бичсэн : Т. Билэгсайхан / Лавлагаа мэдээлэл судалгааны төв /

Эрдэнэ зуугийн Жүдхан сүмийн түүхийн тухайд

Эрдэнэ  зуу нь Халхын олон зуун сүм хийдийн ууган хийд болох түүнийг байгуулснаас хойш 400 гаруй жилийн баялаг түүхийг хуримтлуулсан  Монголын түүхийн уламжлалт нандин дурсгалт зүйлийн нэг билээ.
Тус хийд нь тансаг, гоёмсог, сийлбэрлэсэн, цоолборлосон цогцлон байгуулсан урлагийн сайхнаараа дээр үеэс эхлэн гадаад, дотоодын олон эрдэмтдийн анхаарлыг одоо хүртэл татсаар ирсэн.
Тэнгэрийн тэтгэсний 52 /1787 он/-д Хан Уулын чуулганы даргын газраас  Гадаад  Монголыг төрийн засах Яаманд :
“Манай Түшээт ханы нутагт бүхий манай аймгийн хуучин гол шүтээн Эрдэнэ зуу хэмээх нэгэн хэрмийн дотор байгуулсан гурван сүм буй. Энэ сүмийг нь анх байгуулсан манай аймгийн уг номун Очирбат Сайн хан Автай нь хөхөгчин тахиа жил буюу 1586 оноос эхлэн байгуулаад Содномжамц Далай ламд мэдүүлж, Эрдэнэ зуу гэж нэр өгсөн гэж мэдүүлсэн байна.
Дээрх гурван сүмийн зүүн сүм нь Засаг жүн ван төрийн эфү Юндэндоржийн сүм, дунд сүм нь Түшээт ханы харъяат сүм, баруун сүм нь засаг гүн Чавагжавын сүм аж.
Жич бүгд 15 сүмийн гадуур тойрсон хэрэм нь 160 алд, гурван хаалга бий.” гэж  Галдангийн “Эрдэнийн эрхи”-д тэмдэглэгджээ.  

 Эрдэнэ зуугийн жүлхэн сүм бол Лавирангийн ордны зүүн, баруун хоёр талд, зүүн, баруун жүдхан жүдийн байшин гэдэг хоёр давхар сүм бий.
Баруун жүдханы дээд давхарт шашны яамны эрхэм дээд томоохон ноёд, лам, гавьж, зайсан, албан хаагч нар суудаг хүнд ямбын суудлын газар байжээ.
Зүүн жүдханы дээд давхарт Түшээт ханы төрийн яамны томоохон ноёд , хаан, ван, гүн тайж нар суудаг хүнд ямбын суудлын газар аж.
Өөрөөр хэлбэл  Эрдэнэ зуугийн зуны сүүл сарын 25-наас 29-ний өдрийн
5 хоногийн хурлын Эрдэнэ зуугийн сор 360 ширхэгийг хийж, Жахар хэмээх ном хурж, цам гарч, олон өглөгийн эзэд ард иргэд мөргөлчид хуран ирж, мөргөл хийж, цам /наадмыг/ сонирхон үзэх үеэр тус бүр хоёр жүдхан хүндтэй ямбатан нар морилон  суухад /амрах/ зориулсан сүм билээ.
    Мөн хоёр сүмийн доод давхарт нь Майдар бурханы том тэрэг, хүнд ямбын баяр ёслолын хөгжмийн зэмсэг /жансаг/, хурлын модон багаж хэрэглэл, цамын ба чойжингийн  хувцас зэргийн эд материалыг агуулдаг ажээ.
Жил бүрийн өвлийн улиралд тус хоёр сүмд ерөөл, янз бүрийн жижиг хурал үйлддэгээс гадна цагаан сарын шинийн нэгнээс 15- ныг хүртэл олон төрлийн хурал хурж байжээ.

1923 онд манай Засгийн газраас Хөлөнбуйрын эрх баригчидтай байгуулсан нэгэн түр гэрээ

Чин улсын үеийн Монгол орон

Хүн нийгмийн олон талт харилцаанд ямагт орж байдаг. Тэдгээр харилцаанд хүн өөрийн ухамсрын түвшингээс хамааран хэрхэн татагдан орох нь шалтгаална. Гэвч зарим нэгэн харилцаа зайлшгүй ямарваа нэгэн хуулийн этгээдээр гэрчлүүлэн, баримт үйлдэн батлуулахаас өөр аргагүй нь бий. Энэ нь тодорхой хугацаа, үе шат, улс төр, хөрөнгө санхүүгийн холбогдолтой харилцаанд зонхилох хувийг эзлэдэг. Бид бүхэн энэхүү баримтаа “Гэрээ” гэж нэрлэдэг. Тэгвэл гэрээ гэж ер нь ямар утгатай үг болох талаар цухас дурдая.  
     Гэрээ гэдэг нь хоёр болон хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлдэг.
     Энэ үгийн гарвал түүхийг ухан үзвээс “Гэрэгэ” буюу элч этгээдийн эрх сүр, хүчин чадлыг илэрхийлэх нэгэн төрлийн дипломат эрх ямбын үүсгэл болсон зүйлийн нэршилтэй угшил ойр байгаа нь харагддаг юм. Монголын их хаадын бий болгон, хэрэглэж байсан “Гэрэгэ” хэмээх пайз нь угтаа давуу байдал, үл маргах журмаар биелүүлэх эрх олгосон болон түүнийг дагалдан биелүүлэх үүрэг болгосон хэм хэмжээний цогц болж байсан нь тухайн цаг үеэс монгол түмэн гэрээ эрхийн харилцааны талууд болж байсан нь харагддаг билээ.
     Бусад улс орнуудын үгсийн санд “за”, “тийм”, “тэгье” гэсэн зөвшөөрсөн хэлцүүд нэг үгээр илэрхийлэгддэг атал харин Монгол хэлэнд тус бүр өөрийн нэршилтэй байгаа төдийгүй “За” хэмээх богинохон үг андгайлан амлахуйн төгс утга болохыг сануулсан байна. Өөрөөр хэлбэл “Гэрэгэ” хэмээх үгийн угшилтай гэрээг байгуулахдаа талууд “За” хэмээн зөвшөөрч, мутрын үсэг зурсан л бол тэр нь уг чанартаа энэхүү гэрээний зүйл заалт бүрийг сахин мөрдөж ажиллахаа тангараглан андгайлж байгаа хэрэг юм.
     Ингээд одоогоос 87 жилийн өмнө манай Засгийн газраас Хөлөнбуйрын эрх баригчидтай байгуулсан нэгэн түр гэрээг та бүхний хүртээл болгож байна. Сонирхолтой байх болуужин гэдэгт найднам.
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *  * * * * * * * * * *  * * * * * * * * *
     Монгол улсын Ардын Засгийн газрын төлөөлөгч Данзан, Хөлөнбуйрын Мээрэн зангийн яамны төлөөлөгч Эрхэмбат Сулбангаа нар өөр өөрийн харъяат газраас тушаасныг дагаж, хоёр этгээдийн хил хязгаараар суугаа олон түмэн ардуудыг шашин үндсэний холбогдлоор харилцан туслан хамгаалж, найрамдлаар нутаглуулах тухай тогтоосон түр зуурын гэрээ бичиг.
Нэгдүгээр зүйл. Аливаа олон түмний хоршоо, банк зэрэг эрдэм соёлд ашиг тус бүхий явдлыг харилцан нэвтрэлцэж, хоёр этгээдийн тус найрамдлыг бодон цаг тухайд тусгай хэлэлцэн нэгтгэх явдлыг хоёр этгээдээс ямагт чармайн оролдвоос зохимой.
 Хоёрдугаар зүйл. Барга Монголоос үүний урьд Гадаад Монголд дагаар орсон Баргын харъяат нарын дотроос одоо нутагтаа буцах хэмээвээс Монгол Ардын Засгийн газраас үл татгалзах явдлыг зөвшөөрөн хүлээв.
Гуравдугаар зүйл. Цагийн самуунд хавчигдан гарч, удаа дараа Барга Монголын нутагт нүүдэллэн орсон Оросын харъяат Буриад нар Монгол улсын Ардын Засгийн газар дагаар орохыг хүсэгчид буй аваас тухайд Барга Монголын эрх баригчдаас үл хориглох явдлыг зөвшөөрөн хүлээв.
Дөрөвдүгээр зүйл. Барга Монголын нутагт үнэхээрийн ган зуд болох зэргийн зовлон тохиолдоод, харъяат газрын ардуудын хил давж Монгол хязгаарын дотор түр мал бэлчээрлүүлэх явдал гаргах бөгөөс хуучин удаагаар аймаг хошууны эрх баригчдад мэдүүлж, зөвшөөрлийг олох аваас Монгол Ардын Засгийн газраас үл татгалзмой.
Гагцхүү Барга Монголчуудын мал олноор зэрэглэн нүүдэллэж, нутгийн монголчуудын өвөлжөө, бууцны ойр орчмын өвч бэлчээрийг хувируулан сүйтгэх зэргийн будлиан өдүүлэх аваас энэхүү дөрөвдүгээр зүйлээ шууд устгах явдлыг Барга Монголын эрх баригчид зөвшөөрөн хүлээв.
Тавдугаар зүйл. Монгол улсын Ардын Засгийн Газар ба Барга Монгол хоёр этгээдийн хил хязгаарын орчим дээрэм хулгай гарч, олон түмэн ардын амь хүрсэнд хорлол болгох хийгээд инагш чинагш нэвтрэн зугтахад хүрвээс тухайд хоёр этгээдээс хавсран байлдаж, сөнөөх явдлыг тус тус зөвшөөрөн хүлээв.
Зургаадугаар зүйл. Энэхүү гэрээ бичгийг монгол үсгээр хоёр хувь бичиж, гарын үсэг зурж, тамга дарж батласан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.
Төлөөлөгч: Данзан
Төлөөлөгч: Эрхэмбат Сулбангаа.
Олноо Өргөгдсөний арван гуравдугаар он, арван нэгэн сарын шинийн зургаан. Европын арван хоёр сарын арван дөрвөн хэмээжээ.
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *  * * * * * * * * * *  * * * * * * * * *
Үндэсний Төв Архивын ажилтан Л.Хантөгс