“Есөн зүйл бүлэгт
алтан урагтны дөт түүх
алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу
алтан хүрдэн мянган хигээст бичиг”
XҮII-XIX зуунд Монголын түүх бичлэгт сэргэлт гарч олон тооны бүтээл зохиогдсоны нэг нь 1739 онд Ширээт гүүш Дармагийн бичсэн “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл алтан хүрдэн мянган хигээст бичиг” хэмээх зохиол юм. Гэвч XIII-XYII зууны монголын түүх бичлэг нэлээн сайн судлагдсан боловч Монголын түүх бичлэгийн энэ сэргэлтийн үеийн түүхэн сурвалж зохиолуудыг судлан шинжлэх ажил харьцангуй хоцрогдож явж иржээ. Тиймээс эх өгүүлээд Ширээт гүүш Дармагийн << Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл алтан хүрдэн мянган хигээст бичиг >> хэмээх зохиолд түүх бичлэгийн үүднээс хийсэн зарим ажиглалтыг толилуулав.алтан урагтны дөт түүх
алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу
алтан хүрдэн мянган хигээст бичиг”
Түүх бичлэгийн хэлбэр: Түүх бичлэг судлалын үндсэн асуудлуудын нэг нь түүх бичлэгийн хэлбэрийн тухай ойлголт юм. Юуны өмнө хэлбэр гэдэг ухагдахууныг тодорхойлсон байдлыг Монгол хэлний тайлбар тольд хэлбэр гэдэг нь аливаа нэгэн үзэгдэл юмсын дүр дүрс, үзэгдэх байдал төлөв /2.758/ хэмээсэн бол Философийн тольд <<гол төлөв бодис буюу үзэгдлийн хэлбэр \бүтэц\ -ийг судлахад хөтөлбөр болж өгдөг дүрэм, ажиллагаа арга /3.506/ гэжээ. Үүнээс үзэхэд түүх бичлэгийн хэлбэр гэдгийг ямар нэгэн тогтсон дэг жаяг, үзэл баримтлал, чиг хандлага, зарчмын дагуу түүхийг бичиглэн үлдээх хэмээн ойлговол зохилтой. Монголчууд түүхэндээ түүх бичлэгийн эртний хэлбэр \XIII-XIV\, буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэр \XVII-XIX\, үндэсний ардчилсан үзэл бүхий түүх бичлэгийн хэлбэр \1921-1940\, Марксист Ленинист түүх бичлэгийн хэлбэр \1940-1990\ гэсэн 4 хэлбэрийг бий болгож, тэдгээрт нийцсэн дэг жаягийн дагуу түүхийн зохиолоо туурвиж иржээ./4.15/
Монголын эртний түүх бичлэгийн хэлбэрээр зохиогдсон түүхийн зохиол нь монголчуудын домгийн сэтгэлгээ, ардын аман зохиолд тулгуурлан тухайн үеийн байдлыг чухам үнэнээр гаргахыг оролдсон байдаг бол буддизмын нөлөө шингэсэн түүхийн зохиол нь ямар нэг байдлаар чакравардын онол хэмээгдэх номын гурван хаант улсын загвараар буюу энэтхэгээс салаалсан түвэдийн хаадын түүхийг бичээд түүнээс салбарлуулан монгол хаадын түүхийг бичдэг байсан. Мөн зохиолд бурхны шашны үзэл санаа нэвт шингэсэн байхын дээр ямар нэгэн үйл явдлаас илүүтэй буддын шашны дэлгэрэлт хөгжилт шашны зүтгэлтнүүдийн намтар үйл хэргийг магтан сайшаасан байдлаар бичсэн нь бий.
Тэгвэл, Үндэсний ардчилсан үзэл бүхий түүх бичлэг нь хэлбэрийн хувьд буддизмын нөлөөнд автсан байдлаасаа ангижирч харин иргэний шинжтэй, хувьсгалт ардчилсан үзэл санааг тусгасан, ямар нэг онол сурталд баригдсан гэхээсээ илүү 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үзэл санааг дэмжсэн сурталчилсан агуулгатай байдаг Харин марксист, ленинист түүх бичлэгийн хэлбэр нь түүхийн материализм, формацын онолын үүднээс бичигдэж түүхийг үл эвлэрэх зөрчил бүхий ангиудын эвлэршгүй тэмцлийн түүх юм хэмээх үзэл, нэг намын үзэл суртлын хүрээнд түүхийг бичиж байсан хэлбэр юм. /4.15/ “Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх энэхүү сурвалж зохиолыг судлан үзвэл, түүх бичлэгийн дээрх хэлбэрүүдээс буддын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрт хамрагдах нь мэдэгдэж байна. Ерөнхийдөө буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр бичигдсэн зохиол нь түүхийг бичихдээ бурхны шашны үзэл номлол нэвт шингэсэн байдаг.
Тухайлбал,
“… Хүзүүн сандалт хааны тавдугаар үеийн Алтан сандалт хааны Борочи, Шибагучи, Бөртэ чоно гурван хөвгүүн буюу. Ах дүү өөр зуураа муулар болж отгон хөвгүүн Бөртэ чоно умар зүгийн тэнгис далайг гаталж Шадын газар ирээд Гоо марал нэрт охиныг авч Бурхан халдунд нутаглаж монгол Бида улс дор учирч учир шалтгааныг өгүүлбээс Бида улс хэлэлцэж эртний хаадын ном үндсэнд бүгд ухаан эрдэм нас хуру, дүрэм ааль хэтэрхий сайны тул ноён болгон өргөбэй. Тэрбээр Бида улсыг эзэлсэн дор Мони улс гол болбай гэж монгол улс хэмээн олонхын нэрийдсэнээр монгол улсын боржигон омогтон хиад ястан болой. Түүнээс хойш хиад яс ба боржигон омог нь монгол хаадын омог яс болон алдаршбай..” /1.15/ Мөн,
“… боржигон овогтны хатныг тэнгэр хайрлаж төрсний тул тэнгэрийн үндэстэн бөгөөд эрдэм ид их асар хүмүүн, хэтэрхий ухаан бодлого гүний тул тэнгэр хөвүүн үүнээ боржигон овогтон болон монгол болон өргөбэй. Үүнээс хойш монгол хаадын үндэс тэнгэрийн үндэст болбай. Энэ ану хүмүүний удам их тэнгэрээс ирэх хэмээсэн лүгээ зохилдмой..”/1.16/
хэмээн монгол хаадын угсаа гарвалыг Чакравардын онолын үүднээс Энэтхэг, Түвд, тэнгэрээс гаралтай болгон бичсэн байна. Мөн
“… гутгаар авшиг дор Түвд улсыг дархлан хуврагийг алба шүүс үгүй болгон хүндэлье, дөтгөөр авшиг дор бие хэл сэтгэл гурваа өргөж зарлигчлан бүтээсүгэй хэмээн авшигийг сайтар аваад номын хаан хутагт лам хэмээн цол өргөж арван буяны засгийг дэлхий дахинаа явуулж төр шашныг хослуулан наран адил бадруулан мянган алтан хүрдэнийг эргүүлэгч чакравард цэцэн хаан хэмээн хотол зүгүүд дор алдаршин гайхамшиг болбай...”/1.101/ хэмээн Монголын хаад шашин төрийг хэрхэн тэтгэж дэлгэрүүлэн байсан тухай өгүүлжээ.
Дээрх мэдээ сэлтүүдийн агуулгаас үзэхэд энэхүү түүхийн зохиол буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр зохиогдсон болох нь батлагдаж байна.
Түүх бичлэгийн арга: Арга гэдэг үгийг дараах хоёр утгаар хэрэглэдэг. Үүнд нэгд танин мэдэхүй, хоёрт судалгаа шинжилгээний зам. Олонх эрдэмтэд арга хэмээхийг судалгааны ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд зайлшгүй дагаж мөрдөх дүрэм журам хэмээн ойлгодог байна. Монголын түүхчдийн судалгаандаа хэрэглэж байгаа судалгааны аргуудыг үндсэн хоёр хэсэгт хувааж болох мэт. Судлаач Д.Баярсайханы саналаар бол 1940-өөд он хүртэл монголын түүх бичлэг дэх уламжлалт аргууд, 1940-өөд оноос хэрэглэгдэх болсон шинжлэх ухааны аргууд гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж болох байна. Монголчуудын түүх бичлэг дэх уламжлалт аргуудад дараах аргуудыг багтааж болох мэт. Үүнд:
1.Түүхэн үйл явдлыг он дараалан өгүүлэх арга
2.Түүхэн үйл явдлыг товчоолон бичих арга
3. Түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга.
4.Түүхийг шаштирлан бичих арга зэрэг аргууд болно

1. Түүхэн үйл явдлыг он дараалан өгүүлэх арга. Энэхүү арга нь түүхийн аль ч үеийн судалгаанд өргөн хэрэглэгдэх бөгөөд түүхэн үйл явдлын тухай өгүүлэхдээ он дарааллын зарчмыг хатуу баримтлан хулгана жилд болсон явдлыг өгүүлсний дараа үхэр, бар жилд болсон үйл явдлыг өгүүлэх гэхчилэн дараалуулан бичих арга юм. 1940-өөд оны судалгаанд энэ арга түлхүү ажиглагдах бөгөөд ямар нэгэн байдлаар заавал он дарааллын аргыг ашиглаж байсан нь мэдэгдэх ажээ. Жишээлбэл, өгүүлэн буй зохиолд,
”… Дэд хөвгүүн Гүдэн буюу хүлүг бэхиү-а хэмээх модон нохой жилтэй, хорин есөн насандаа Төрмөнх тонда хан орноо буян үйлдэгч усан барс жил дор сууриныг эзлээд Түвд сасхияа бандида хүндэгэ жилцан хэмээн таван ухааны туйл дор хүрээд Энэтхэгийн буян үйлдэгч хэмээх тэрсүүдийг дарсан бандида түүний хүдэн хаан лусын хороор хөлийн чилээ хүнд болсон учир сүбадан хэмээх усан туулай жил дор илч бичиг зархуй дор бичгийн үг ”улсын эзэн Гүдэн их хааны бичиг” залуу манзширын хувилгаан сасхияа бандида чамайг залбай би Төрвөл үгүй өөд болон соёрх. Хэрэв саатан алсалж эс ирвээс би олон цэрэг илгээж олон амьтны амийг тасалж баруун этгээдийн Тангуд, Түвд улсыг зовоохула сэтгэл чинь их эмгэнэх үгүй буюу? Тиймийг санаваас төрөл үгүй өөд болон соёрх“ хэмээн бичиж илч зараад илч бичиг хүргэсэн дор гэтэлгэгч хрингба залчингий эс үзүүлсэн илчийн байдал хааны нэр улсын омог цөм бүгд мөн болой гэж хилэнгэт хэмээх модон луу жилийн залархай дор хүдэнг хаан хөх усан дээр угтаж золгоод хөлийн халууныг үзүүлэв.”/1.96-97/ хэмээн болсон үйл явдлыг он дараалуулан тэмдэглэсэн байна.
Энэ тухайд Мөн монголын дундад үеийн түүхийн сурвалж зохиолуудад алтан ургийнхны угсаа гарвалыг түүхэн үйл явдлыг дурдалгүйгээр нарийн дэс дараатайгаар тоочин өгүүлдэг бичлэгийн аргыг ашиглажээ.
“... Богд Чингис хаан лугаа эх нэгтэй Хасар эзнээс Чи цуван ван, Жихли төмөр, Тодатунга баатар гурвуул. Энхтөмөрөөс Андашир, Халчиху түүнээс Сибисрмад, түүнээс Гэгээн хэвлэгт, түүнээс Бурах сэцэн түүнээс Урхагчин мэргэн, түүнээс Ахсахалтай, Ахсахалтайгаас Аруг төмөр, Урог төмөр хоёр буй... /1.246–284 / гэх мэтээр Чингисийн дүү Хасар, Билэгтэй, Хачиху, Отчигоны үр үндсийн уг салбарыг гэрийн үеийн бичмэл, угийн бичиг ашиглан нэгд нэггүй тоочсон байна.
2. Түүхэн үйл явдлыг товчоолон бичих арга. Зохиогч түүхэн үйл явдлын талаар бичихдээ нэгд болсон үйл явдал, хоёрт түүхэн биет хүмүүсийн тэрхүү үйл явдлын талаарх үзэл баримтлал, гуравт түүхэн биет хүмүүсийн зарлиг буюу шийдвэрийг гүйцэтгүүлэх үндэслэл ба шалтгаан, дөрөвт тухайн хэрэг явдлыг шийдэж түүнээс гарсан үр дүн зэрэг хэд хэдэн хэрэг явдлыг нэгтгэн эмхэтгэж товчлох байдлаар бичсэн байдаг.
“...богд Чингис хааны дөтгөөр тайж Тулуй эзний өн хааны дүү заган Хамбугийн охин Сурхатай бэхи тайхугаас Мөнх, Хубилай, Эзилхи, Аригбөх дөрвөн хөвгүүн буй. Хятад бичиг дор Мөнх, Аварху, Зорхү, Хутагт, Хубилай зургаан хөвгүүн гэммү. Алин боловч Мөнх хаан шороо луу жилтэй дөчин дөрвөндөө ангижрагч хэмээх төмөр гахай жил дор хөдөө арал хаан сууж есөн он болоод тавин хоёр наснаа тус бүтээсэн хэмээх шороон хонин жил халибай Гаянзунг Ху шу хувангдай өргөмжилсөн Мөнх хаанд Бат, Асудай тайш, Гва бин ван, Ширхэн, Баянту тайш таван хөвгүүн Мөнх хаан лугаа эх нэгтээ дүү ину Хубилай цэцэн хаан идэр төгөлдөр хэмээх модон гахай жилтэй дөчин зургаан насандаа үхэг он рудра хэмээх төмөр бичин жил Сангду ду Их хан орон суув. (шинг зу сичу два шин хүн ийн хуанди сэцэн хаан хэмээн өргөмжлөөд зунг түнганхану он хэмээх болбай.) сэцэн хаан энэ бээр бичиг цэрэг дор мэргэжсэн сурсан судалсан сайд түшмэдийг нийтээр хэрэглээд хятадын ханы ёсноос гарсан ван хүн хийгээд чин ван, хабан хэмээх тэргүүтэн цол олныг өргөмжлөн сайд түшмэдийг яруу олон болгон хэрэглэж Түвд, Хятад, энэ хяу ги шуй бва фу сба би си анг бу улс тэргүүтэн дэлхийдээ бүгдийг цөм ирхэндээ хураан алба гувчуурыг ёсоор аван засаг зарим ёсыг журам мөрөөр засан сургаж эх төрийг тогтоон шахид хаибун хүрд балгаснаа зусаж их Дайду хотноо өвөлжин дөрвөн зүгийн улсыг үл хөдөлгөн, найман хязгаарыг үл самууруулан ерөнхий бүгдийн энхжүүлэн жаргуулж Гүр улсаа Дай Юан хэмээн нэрийдвээ.”/1. 98-100/
гэж Мөнх хаан ширээнд сууснаас хойш Хубилай цэцэн хаан Их Юан улсыг байгуулсан хүртэлх түүхийг товчлон тэмдэглэжээ.
3. Түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга. Монголын түүх бичлэг нь нүүдэлчдийн өвөрмөц онцлогтой холбоотойгоор домог, үлгэр, тууль, хэлц үг, сургааль үг зэрэг уран зохиолын хэлбэрүүд дээр суурилагдсан байдаг бөгөөд түүхэн үйл явдлыг бичихдээ дээрх хэлбэрүүдийг ашиглан бичихийг бид түүхэн үйл явдлыг уран сайхны барилаар найруулан бичих арга хэмээн ойлгож буй юм. Мөн сурвалжийн 67-69 талд,
“... Төгсөн гоо нэрт гэргий нь өгүүлрүүн:
“Бүтэхийн урд учирч
Бүх улсын хураалцаад
Бүрэн их төрийг нь хашиж
Бүгдээс илүү хүчин өгбэй чи!
Эцэг эх эм хүүхнээ орхин
Эзэндээ хүч өгсү гэж
Эргэлт үгүй явсан чинь
Ийм их гүр хайр дор яахин эс хүртэв“ хэмээн хэлсэн дор
-Боорч өгүүлрүүн:
“Ер эм хүмүний жолоо богино санаа чухал
Эзний алтан оосор бөх болхула надад олз!
Би амьд болохула чамд олз биш үү
Өрсөн авах өглөг дор үл шунан
Үнэн зүтгэх хүчээн өгөх
Яарч гуних юун хэрэг
Явж хүчээн өгөх
Эдүгээ эс хүртэвч
Үрд минь хүртэв”
хэмээн хэлэлцэхийг сонсоод боол Мачин эргээд эзэн хатан хоёрт бүрнээ айлтгасан дорэзэн зарлиг болруун:
“эртнээс ил далд үгүй ганц санаагаар зүтгэхээс өөр санаагаар зүтгэхээс өөр санаа Боорчид үгүй“ хэмээн зарлиг болж Боорчи Төгсөн гоо хоёрын хэлэлцсэнийг олноо зарлиг буулгаад,
”сайн муу явахуй дор минь
санаагаан зайлхуйг эс мэдэгдсэн
саармаг явах дор урьд хүчээн өгсөн
сайхан санаат Боорчи минь бөлгөө“
хэмээн зарлиг болж “өрлөг ноёд та бүү атаарх” хэмээгээд
дотоод хас их төрийг минь хадгалан гадаад есөн мужийг зас”гэж есөн мужийн ноён болгов. Төгсөн гоог дэй фүжин цол өгч ихэд хайрлабай.”/1. 67-69/ хэмээн Боорчи Төгсөн гоо хоёрын хэлэлцсэн болон Чингис хааны зарлиг буулгасныг хэн бүхэнд ойлгомжтой уран зохиолын барилаар шүлэглэн бичжээ. Түүнчлэн буддизмын нөлөө шингэсэн түүх бичлэгийн хэлбэрээр бичсэн зохиолын эхлэл, төгсгөлд тахилын үг, төгсгөлийн үгийг шүлэглэн бичсэнийг зохиогч өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол зохиолыг бичих болсон нөхцөл шалтгаан зэргийг нэгтгэн гаргадаг бичлэгийн тогтсон дэгийг баримталсан байна.

1-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс анх дахин өгүүлэл. Хоёрт сав ертөнц тогтсон. Гуравт Шимт амьтан бүтсэн. Дөрөвт Энэтхэг Түвд Монгол гурван хаадын уг учир дэлгэрсэн лугаа дөрвөн бүлгийн дэвтэр оршвой./1.45/
2-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс. Үүнээ Чингисийн нэр ба улсыг эрхэндээ оруулсан хийгээд их ор сууж хорин хоёр он болсон бүлгийн дэвтэр оршив./1.57/
3-р дэвтэрт: “Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх бичгээс. Чингисийн суурь залгамжилсан Зүчи, Цагаадай хийгээд Өгэдэй ба Тулуйгаас Сондай хаан хүртэл Дай Юан улсын арван зургаан хаан ба Зү цүнг Хуанди билэгт хаанаас Лигдэн хутагт хаан хүртэл умар дахь гагц юан улсыг эзэлсэн хорин хааны төр шашныг ямар мэт тэтгэсэн гутгаар дэвтэр оршив./1.245/
4-р дэвтэрт: Дөтгөөр үүн дор богд Чингисийн үр Батмөнх сайн даян хаанаас салсан олон засаг мужийг даргалсан ноёдын үр залгамжилсан зүйл оршив. /1.245/
5-р дэвтэрт: Үүнд Чингис богдын дүү нар Хасар, Билгүтэй, Хачиху, Отчигоны үр үндсэн салбарын зүйл оршив. /1.245/
6-р дэвтэрт: Үүнд Энэтхэг, Дөрвөн хари, Есөн өрлөг арван түмэн улсын ялгал ба Ойрад, Өөлдийн уг үндсэн салсан зүйл оршив. /1.245/ хэмээн товч агуулгыг товчлон гарчиглажээ.
Дээрхээс үзэхэд “Алтан хүрдэн мянган хигээст” хэмээх энэхүү сурвалж бичигт түүх бичлэгийн уламжлалт аргуудаас түүхийг он дараалуулан бичих арга, түүхийг товчоолон бичих арга, түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих аргуудыг хэрэглэсэн болох нь харагдаж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ:
1. ”Алтан хүрдэн мянган хигээст” Хх., 2000 хэвлэлд бэлтгэсэн Чойжи
2. “Монгол хэлний тайлбар толь” УБ.,1966 тал
3. “Философийн толь” УБ.,1990 тал
4. Баярсайхан.Д “Арван долдугаар зууны монголын түүх бичлэг” УБ., 2006
5. “БНМАУ-ын түүх” тэргүүн боть УБ., 1966
6. “БНМАУ-ын түүх” дэд боть УБ., 1968
7. Бира.Ш “БНМАУ-ын түүх соёл түүх бичлэгийн судалгаа” УБ., 2001
8. Дарма гүүш “Алтан хүрдэн мянган хигээст” монгол бичгээс криллд хөрвүүлэн тайлбар хийсэн Т.Жамъянсүрэн, Л.Халиун Монголын түүхэн сурвалж бичгүүд 30 боть, боть XY УБ., 2006
9. “Монгол улсын түүх” IY боть Редактор: Ч.Далай, Ц.Ишдорж УБ., 2003
10. “Монгол улсын түүх” III боть Редактор: Л.Жамсран УБ., 2003

ҮТА-ын ажилтан Д.Бат-Ундрах
No comments:
Post a Comment