Wednesday, 28 November 2012

Чойбалсангийн хөшөө




Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн дөрөвдөх отгон хүү болон төржээ. Түүний эцэг Жамц Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн хүн байв. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа цагаачин тэнүүлчин хэмээн түүнийг хавчиж байсан учир Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явжээ. Харин хүүгээ төрөх үед буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж 3 нас хүрмэгц буцаан авч төрсөн хүү Нэрэндээ өргүүлжээ. Дугар хүү ийнхүү гурван эхийн асрамжид бойжсон байна. Дугарыг 7 настайгаас нь түвд ном үзүүлж, 9 настайд нь Нийслэл Хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлжээ. Дугар багадаа их сэргэлэн байсан учир Оодогийн чоно хочтой явжээ. Эхүүд нь хүүгийнхээ 12 настайд Угтам уулын Довчин хувилгаанд шавь оруулаад буцах замдаа өөрийн хошууны Сайн билгийг бадруулагч сүмээр дайрч танил нэгэн ламынд үлдээсэн ажээ. Ингэж байтал эхийн төрсөн дүү бөгөөд өөрийг нь үрчилсэн эх Нэрэн нас барсныг дуулаад хийдээс гурван өртөө хол газар явган туулж гэртээ харьсан байна. Хойд жил нь мөн хийдэд хүргэгдэж, тэнд сахил санваар хүртэж Чойбалсан нэртэй болжээ. Жамц эцэгт Дугар хөвгүүн амьдралын элдэв учрал тохиолын эрхээр хэрхэн Хорлоо овогттой Чойбалсан болж хувирсан түүх ийн буюу.
 



1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг 1936-1952 онуудад МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын ерөнхий сайдын өндөр албан тушаалд ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн өрлөг маршал Х.Чойбалсангийн энэхүү хөшөөг 1946 онд С.Чоймбол /Махбал/-ын эх загвараар хийж, Монгол Улсын Их сургуулийн нэгдүгээр байрны өмнө байрлуулжээ. XX зууны Монголын удирдагчийн нэг Х.Чойбалсангийн хөшөөг 1946 онд босгосон нь Монгол Улсын анхны генералуудын нэг, Монгол улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн хөшөөтэй нэгэн адилаар амьд ахуйдаа өөрийн хөшөөг сүндэрлүүлсэн хүний нэг болсон юм.
Тус хөшөө нь өнөө Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр МУИС-ын хичээлийн төв байрны урд талд буюу Хувьсгалчдын өргөн чөлөө, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойно байдаг.
ÍÈÒÕÒ-èéí 2002 îíû 08 äóãààð òîãòîîë, ÑÁÄ-èéí Çасаг Äàðãûí "Õºøºº äóðñãàëûí ç¿éëñèéã øèíý÷ëýí á¿ðòãýæ, õàðèóöóóëàõ òóõàé" 2002 îíû 212 äóãààð çàõèðàìæаар тус тус хамгаалалтанд авч, бүртгэсэн болно.

No comments:

Post a Comment